Монгол хийрхэл
Posted: 2011/03/14 Filed under: Ичиж амьдаръя | Tags: Туйлшрал 1 CommentУул нь Монголчууд бид чинь “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй” гэж бас “Хөнжлийнхөө хирээр хөлөө жий” гэж ч ярьдагсан даа…
Бичсэн : Амарлин amarlin06@gmail.com
2011 оны 3 сарын 14
“БХЯ-наас 200-300 цэргийн албан хаагчийг Япон руу илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ” болон Монгол улс сая долларын тусламж үзүүлэхээр амлажээ гэсэн нийтлэлүүдийг уншаад төрсөн бодол (http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=16446)
Хүнд хэцүү цагт Япончуудад туслахад бэлэн байгаагаа дэлхийн 45 орны 68 эрэл хайгуулын болон аврах баг илэрхийлсэн байна. Харин Япончууд тун цөөхөн орноос тусламж авахыг хүссэн бөгөөд, тэдний дотор, дараахь орнуудын аврах багийнхан орсон гэсэн мэдээлэл интернет дээр тавигджээ. Хараад байхад, аврах, эрэл хайгуулын баг гэдэг нь зүгээр нэг хүмүүс биш тусгайлан бэлтгэсэн, өндөр мэдлэг туршлагатай, бас тусгай тоног төхөөрөмжтэй (тухайлбал, маш хүнд зүйлийг өргөх, зүсэх гэх мэт), тусгайлан сургуулилсан үнэрч нохойтой (балгасан доороос хүн олох чадвартай гэх мэт) байдаг ажээ. Тийм ч учраас хүний олондоо бус чанартаа байдаг болов уу гэсэн дүгнэлтэнд хүрэв.
Ингээд аль аль орнуудаас ямар аврагчид очиж байгааг товчхон орчуулж хүргэвэл:
АВСТРАЛИ
- 76 хүнтэй мэргэжлийн хайгуулын баг явсан. Aвстралийн багийнхан өмнө нь Тайван, Турк, Индонезид болсон газар хөдлөлт, Энэтхэгийн тэнгист болсон цунами зэрэг аврах үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай ажээ.
AHУ
- АНУ-аас 144 хүнтэй аврах баг гарч байгаа бөгөөд тэд 45 тонн аврах хэрэгслийн хамт 12 үнэрч нохойтойгоо явах юм байна. Түүнчлэн, Японд байрладаг АНУ-ын цэргийн баазынхан туслахаар болжээ.
ГЕРМАН
- Германы СЕЕБА гэгч тусгай аврах багийнхан Япон руу зорьжээ. Нийт 40 хүн, 3 нохой, 12 тонн тоног төхөөрөмжтэй.
ИХ БРИТАНИ
- Aнглиас эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэгтэй 59 хүн, 2 нохойтой аврах багийнхан 11 тоннын аврах хэрэгсэлтэйгээ гарсан байна.
ОХУ
- ОХУ-ын “Центроспас” аврах багийн 50 хүн, 3 аврах машин, бусад тоног төхөөрөмжийн хамтаар Москвагаас гарчээ.
ӨМНӨД СОЛОНГОС
- Өмнөд Солонгосоос 2 аврагч нохой, 5 нохойчны хамтаар явуулсан. Шаардлага гарвал аврах тусгай багийнхан болон эмнэлгийнхнээс бүрдсэн дор хаяж 200 хүнтэй баг явуулахад бэлэн гэжээ.
СИНГАПУР
- Сингапур иргэний хамгаалах хүчний нохойтой аврах багаа явуулна гэж амлажээ.
ШВЕЙЦАР
- Швейцар улс эмнэлгийн ажилтан, аврагчдаас бүрдсэн 25 хүнтэй баг, 9 нохойн хамт явуулах юм байна.
ФРАНЦ
- Францаас иргэний аюулгүй байдлыг хангах 2 баг, үүнд 100 гаруй цэргийнхэн, Парис хотын болон орон нутгийн гал унтраагчид, 49 тоннын даацтай аврах багаж зэвсэг, 12 үнэрч нохойн хамтаар явах гэж байна.
Польш улс гал унтраагчидаа, Хятад улс аврах багаа явуулахыг санал болгосон ба Англи, Франц бусад хэрэгцээтэй зүйлээр туслахад бэлэн байна гэжээ.
Мөнгөн тусламжийн хувьд тодорхой мэдээ ховор байлаа. Ямар ч байсан Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгээс 1 сая юань Япон дахь ижил нэрт байгууллагтаа хандивласан, харин Афганистаны Кандагар мужийнхан 50,000 австрали доллар явуулсан гэж бичсэнийг үзлээ.
Ашигласан эх сурвалжууд:
1) http://www.embraceaustralia.com/australia-pledges-aid-to-japan-9145.htm
2) http://newsfeed.time.com/2011/03/13/dozens-of-countries-pledge-help-to-earthquake-stricken-japan/
3) http://www.usatoday.com/news/world/2011-03-14-quakerelief14_ST_N.htm
4) http://www.theage.com.au/world/world-rushes-aid-to-japan-20110313-1bsoz.html
5) http://au.news.yahoo.com/thewest/a/-/world/8998453/japan-requests-foreign-rescue-teams-u-n-says/
6) http://www.thestar.com/news/world/article/953466–aid-and-rescue-offers-for-japan-quake
7) http://www.66.ru/news/society/91203/
8) http://www.dw-world.de/dw/article/0,,14908045,00.html
Амарлин танд энэ өдрийн мэнд хургэе.Сэтгэл сэртхийлгэм эдгээр мэдээллийг уншиж суухад өөрийн эрхгүй самсаа минь шархирч бна.
Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэч болж байх шиг бна даа.Яах вэ Монголчуудаа?
Бид Японд туслалгуй яхав,гэхдээ нэгэн сонин зуйл бна аа, 7 сарын нэгэнд Монголчуудыгаа аврах гэж төр засаг ийм их хөл хөдөлгөөн, уй гашуу болж байл уу???!!!
Гэтэл, 3 сарын 11-нд дээдсүүд бугд л “уйлж байх шиг” харагдах юм?! Ер нь Монголд төр байна уу үгүй юу? Тэд нэртэйгээр нь эмгэнэлийн хар хувцас өмсчихгүй яасан юм бол? Төрийн түшээд тэгэж их эмгэнэж байгаагаас узвэл “тийм” хэмжээний юм авчихсан байх, ард тумэнд лав тэгтлээ их мэдрэгдээгүй юм шиг?
Манайхан ямар их сүржигнэж байна аа. Би одоогоор АНУ-д байна, хун болгон тэгэж уй гашуу болоод байхгүй л бна даа, дээр нь манай хэвлэл мэдээллийнхэн хэтрүүлээд байгаа юм биш уу? гэж л бодогдож сууна.