Авилгал, хээл хахууль, nepotism

Ах арын дааж дүү нь мөнгө босгодог тогтолцоо Mонголынх

Бичсэн: Б. Дэндэв

Эх сурвалж: http://sonin.mn/?p=121422

2011 оны 3 сарын 15

Монгол Улс хөгжихгүй хөшиж орхисны шалтаг шатггааныг харийнхан улаан нүүрийг минь улалзуулж байгаад хэлчих нь нэг бодлын сайхан ч юм шиг. Нэгэнтээ үзэг нэгт анд маань “Монголын төрийн бодлого ийм байхад хөгжих тухай яриад ч хэрэггүй. Танайх бол ах дүү, төрөл садан, найз нөхдийн хүрээнд төрийн ажлаа явуулдаг. Тийм байж бас авлигатай тэмцэнэ гээд байгаа шүү. Шударга юм гэж танайд алга. Хэн танилтай, мөнгөтэй байна, тэр нөхөр албан тушаал ахидаг. Тэнэг ч байсан хамаагүй” гэж ирээд л толгой сэгсэрч, хэлсэн үгэндээ бухимдан тоос манартал гүйн одсон.

Эл сэдвээр бид ч санал солилцон эцэс төгсгөлгүй маргалддаг авч өнөөдрийг хүртэл асуудалд зоригтойгоор цэг тавих хүн Монголын төрд гарч ирээгүй л байна. Цаг хугацаа өнгөрөх тусам улс төр дэх цус ойртолт газар авч, албан тушаалын наймаа цэцэглэн, буй бүхнээс зөвхөн ашиг хонжоо хайж, зоосны нүхээр харах боллоо.

Ялангуяа, төрийн алба. Улс төрд хандивласан хөрөнгөнийхөө хаялгаар гарч ирсэн элдэв газар, агентлагийн дарга захирлууд доороо ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулалт нэрийн дор мөнгөөр шалгаруулаад ажилд авдаг нь нууц биш. Эсвэл өөрийг нь албан тушаалд зүтгүүлсэн түшээдэд өрөө цайруулахын тулд мэргэжлийн бус хүнийг ч хамаагүй хүчээр тэнцүүлэх нь бий.

Ийм жишиг тогтсоныг бүгд мэддэг болсон тул жишээ болгон олныг дурдаж болно. Төрийн албаны тухай хуульд нэг гэр бүлийн хоёр хүн төрийн албанд нэг дор ажиллаж болохгүй гээд заачихсан байхад ил тодоор зөрчөөд аав нь мөнгө мэддэг дарга, охин нь зарцуулдаг цэргийн албатай байгаа тухай бид бичиж байсан. Гэтэл “Охин нь төрийн үйлчилгээний албанд ажилладаг юм” гэх тайлбарыг Төрийн албаны зөвлөлд ирүүлээд хууль зөрчсөнийг нь хэлсэн нэгний амыг нь таглаж байх жишээтэй.

Үнэн хэрэгтээ тэрхүү төрийн үйлчилгээний алба нь тухайн яамнаас зарласан тендерүүдэд үнэлэлт өгч, сонгон шалгаруулах үүрэг хүлээдэг байвал яах вэ. Мэдээжийн хэрэг мөнгөнд дургүй хэн байх билээ. Тендерээс хэдэн төгрөг “цохих” гэсэн аж ахуйн нэгж байгууллагууд “Манайхыг шалгаруулаад 10 хувиа дундаас нь ав” гэхэд л хэдэн саяараа төрийн үйлчилгээний ажилтны халаас руу урсах боломж бий. Нэгэнт боломж байгаа юм чинь түүнийг үл ашиглаваас тэнэг хэрэг болох биш үү. Тэгээд ч аав нь яамны төрийн санг захиран зарцуулах эрх эдэлж суухад.

Иймэрхүү жишээ ганц биш. Бараг л төрийн томхон эрх мэдэлтэй газар бүрт бий гэхэд хэтэрхий сүржигнэсэн болохгүй биз. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх хэн ч үл халдаж зүрхлэх их айл бий. Байгуулагдсан цагаасаа л улс төрийн намуудын шүлсээ савируулан булаалдах тулам нь байсан гэж хэлж болно. Намууд хэдэн сараар хэлэлцэж хэрэлдээд тохиролцож гэмээнэ сонгуульд нэр дэвшээд хоосон хоцорсон ч намдаа овоохон хандив өгсний буянаа эдлэх азтай аавын хүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга гэсэн зөөлөн сэнтийд затдаг болсон.

Шинэ дарга тамгаа гардаж авсны маргааш өглөөнөөс л багаа бүрдүүлэх нэрээр энд тэнд лааз өшиглөж явсан нутгийн ах, ангийн анд, сайдын гарын хүн гэхчилэн хожим хэрэг болох бүхнээрээ өөрийгөө тойруулж авна. Үүгээр сэтгэл ханана гэж үгүй тул халаа сэлгээний салхийг жижиг нэгж рүүгээ үлээлгэж нөхдөдөө буян үйлдэнэ. Хэрэв тэнд нь томоохон ар талтай аавын хүү, ээжийн охин байх аваас санаа зовох зүйлгүй, тайван байж болох талтай.

Ингэж үлдэж чаддаг хатагтайн нэгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн лабораторийн эрхлэгч Д.Цэндээхүүг гэх юм билээ. Түүний бат ар тал нь С.Баярын Засгийн газрын үед Ерөнхий сайдын зөвлөх хийж байсан өдгөө Төрийн албаны зөвлөл хавиар суудалтай Д.Батбаяр ах нь гэнэ. Эрхэмсэг хатагтай ийм том ар талтайгаа хамт олноосоо ч нуудаггуй харин ч даналздаг.

Энэ нь цаад утгаараа ‘Та нарыг бодвол ардаа хамгаалалттай хүн шүү” гэдгээ хэлж буй хэлбэр нь. Түүнийг хэдэн жилийн өмнө МХЕГ-ьш даргаар ажиллаж байсан ДБатбаатар, түүний орлогч Оросоо нар ажилдаа тэнцэхгүй хэмээн халсан ч шүүхээр заргалдсаар эргэж суудалдаа сууж амжсан. Ингэхдээ урьд урьдынхаасаа ч бөх бат гагнагдсан. Өдгөө тэрбээр Нэгдсэн лабораторийн буянаар Монголын баян хатагтай нарын нэг болж чаджээ.

Хувьдаа эмийн лаборатори, эмийн бөөний цэгтэй. Энэтхэгээс орж ирдэг “Микса грипп” гэх ханиадны эмийн бизнес түүнийх. “Ланд крузер” маркийн машин хөлөглөж,  ардаа авдаравдраар дарс аччихаад явдаг түүний ширээнийх нь нүдийг татах аваас үнэтэй тамхи хайрцаг хайрцгаараа, чихрийн цуглуулга, элдэв амттан эгээ л дэлгүүрийн бараа аятай сонголт арвинтайгаар гарч ирдэг гэх юм билээ. Торго дурдан, гоо сайхны бүтээгдэхүүн гээд хүний хар нүднээс бусдыг тэр шинжилгээ нэрийн дор халаасалдаг. Шинжилдэг л байх, гэхдээ таван ширхэг бүтээгдэхүүнээс хоёр нь.

Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тодорхой хувийг шинжилгээнд бус даргын хэрэглээнд зориулан урсгаж байдаг гэсэн. Дээр нь лабораториор шинжлүүлсний хәле гэж нэг сайхан зүйл бий. Аж ахуйн нэгжүүд шинжилгээний хариу аятайхан гараасай гэж залбирахаас биш 30 төгрөг төлсний 10 нь мань хүний халаасанд орж буй юу,; үгүй юү гэдгийг сонирхох ч үгүй.

Ерөөсөө монголчуудын сул тал энэ. Өнгөрсөн жил тус лаборатори 150 сая төгрөгийн ашигтай ажиллаж. Ядмаг эдийн засагтай орны хувьд боломжийн тоо.Аудитийн шалгалт хийх аваас үүнээс ч илүү ашигтай ажилласан нь илрэх байх хэмээн лабораторийнхон өөр зуураа хөөрөлддөг юм билээ. Яагаад гэвэл лабораторит хөндлөнгийн хяналт гэж үгүй. Ийм мөртөө шинжилгээний явцад ургасан нян, элдэв нэр төрлийн уусгагч бодисоо крант руугаа юүлж орхих ,эс бөгөөс арынхаа хаалгаар гаргаад модны ёроолд ухсан 50 см хүрэхтэй үгүйтэй нух рүү асгаж орхидог нь мөнгөө хэмнэж буй хэрэг гэсэн.

Гэтэл Нэгдсэн лабораторийн эргэн тойронд эмнэлэг, төрөх газрууд байрладаг. Баруун талд нь улсын хэмжээний хамгийн том клиник үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм байхад эрхэм дарга хатагтайн шийдвэрээр гүехэн нүхэнд урсгаж “устгадаг” элдэв химийн бодис агаарт дэгдэж, крант руу асгасан хэсэг нь устай нийлээд улаан хоолой руу орж байхыг ч үгүйегэх аргагүй.

Тийм байхад л ар тал сайтай энә хатагтай суудалдаа тухлан, мөнгө “үйлдвэрлэх” ажилдаа шамдсаар буй нь том ахын хаялга гэх юм билээ.



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s