Цөмийн Энергийн “цоорхой” хуулийг баталсан түүх 2009-07-16


Та бүхний анхааралд

Дотоодын ураны хаягдал нэрээр харийнхны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд авчирч булшлах цоорхойтой Цөмийн Энергийн хуулийг баталсан УИХ-ын хуралдааны протоколыг эндээс үзнэ үү. MUIH_PR_09.07.16_batg.

www.parliament.mn/new/download/content/save/file/3413

Хуулийг батлуулахаар xэн хэн хэрхэн яаж хүчин зүтгэснийг үзээрэй. Улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудлыг яагаад мэдлэг мэдээлэл тааруухан, цөмийн хаягдал гэдэг хүний ялгадснаас хор багатай гэж итгэдэг хэдхэн хүн шийдэх болов? Тэд хэний гарт өлгөсөн хүүхэлдэй вэ?

Хэмжээлшгүй их эрх мэдлийг тэдний гарт олгосон та бидний буруу юу? Ардчилсан улс гэхээр ард түмний эрх мэдэл, аpд түмний хараа хяналт байх ёстой бус уу?

Амарлин


Цөмийн үлгэр буюу Монгол улсын мөхөл


Yхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жарганa

            

            

             Монгол улс мандан бадрахад ганцхан зүйл дутагдаж байгаа нь атомын цахилгаан станц (АЦС) гэдэг үлгэрийг эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталчлах болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. АЦС гэгчийг байгуулаад авбал Монголчууд эрчим хүчний гачаалаа үүрд мартаж, улс орон маань үсрэнгүй хөгжих боломжтой гэнэ. Цөмийн эрчим хүч гэгч  үйдвэрлэлийн өртөг үнэ гэж үгүй шахуу, хүнд аюулгүй, байгальд ээлтэй, баталгаатай бас тэргүүний технологийг ашиглах боломжийг Монголчууд бидэнд “бурхнаас заяaсан” гэх. Цөмийн эрчим хүчний ачаар Улаанбаатар хот утаа униараасаа салж, дэд бүтэц, уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд Монголчууд хотол олноороо баян тансаг амьдарч цэнгэлийн манлайд хүрэх ажгуу (1, 2, 3).

Read the rest of this entry »


ЗАРЛАЛ


Маргааш 7 сарын 30-ны 18:40–өөс ТМ сувгаар “Атомын хог-хаягдал–хар дарсан зүүд” гэдэг Францын Arte ТВ-ийн баримтат кино гарна.  Тус киног манай Anti Nuclear Movement  бүлгийн гишүүн Migaa Mogod болон түүний найз нөхөд, Германд суугаа монголчууд санаачлан орчуулсан юм. Read the rest of this entry »


АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?


Бичсэн: Б. Нямбаяр    инженер Т. Минжүүр  
График дизайн: Г. Ганбаяр, Л. Мөнхтөр

Та бүхэнд чин сэтгэлээcээ талархаж байна.
Амарлин

2011-07-28

Цөмийн хаягдал хаях нууц санаархал буюу Монголд АЦС барих тухай судалгаа ямар зорилготой вэ?

 

          Цөмийн эрчим хүчтэй холбогдолтой өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ цаг үед атомын цахилгаан станц (АЦС) барьж ашиглахтай холбоотой эдийн засгийн тооцоог салбарын мэргэжилтнүүд хийснийг танилцуулъя. Read the rest of this entry »


Цацраг идэвхт хаягдлын хор уршгийн тухай


Read the rest of this entry »


Голомт.орг-ийн уншигчдад хандан уриалах нь:


       Голомт.орг нь Монгол эх орныг минь цөмийн хаягдал булшлах цэг болгохоор хөөцөлдөх эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо тасралтгүй өргөж, ард түмнийг сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн үед авилгачид улам эрчимжиж, улайран хөөцөлдөх нь нэмэгдлээ. Үүний нэг жишээ нь гэвэл саяхны Майничи сонинд мэдээлсэн Монголд цөмийн хаягдал булшлах 3 талын гэрээний эх ноорог билээ. Энэ эгзэгтэй цаг үед Монголын олон нийт цөмийн аюул хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл багатай байгаа нь бусармаг үйлдлийг дэвэргэхэд улам ихээр нөлөөлж байна.

Read the rest of this entry »


Цөмийн хор хөнөөлийн тухай видеонууд


Саяхан Семипалатинскийн тухай видео материал тавьсан нь олон хүнд хүрсэн билээ. тэгвэл доорхи видеонуудыг ч мөн өнгөрсөн 5, 6 саруудад манай дэмжигчид голомт.орг-т зориулан бэлтгэж ирүүлж нийтэлж байсныг дахин сануулах үүднээс цуглуулж нэг дор тавив.

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Бэлтгэсэн хүмүүст баярлалаа.

Амарлин (amarlin06@gmail.com)

Read the rest of this entry »


Монголд цөмийн хаягдлын агуулах барих Япон-АНУ-Монголын гэрээ батлагдах шатандаа оржээ


Гэрээний төсөлд Монгол Улсад цөмийн хаягдал түлш байршуулна гэж заажээ

2011-07-19

Орчуулсан Амарлин

Токио (Киодо)–цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон-АНУ-Монгол 3 улсын хооронд байгуулагдах гэж буй гэрээний төсөлд Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн хэмээн бичжээ гэж тус гэрээний нэг хувийг олж авсан Киодо Ньюс сонин мэдээлсэн байна.  Read the rest of this entry »


Цөмийн хаягдлын тухай үнэн зөв мэдээллийг нийтэд хүргэхэд туслана уу!


 

Голомт.орг-ийг уншдаг дэмждэг хүн бүрт хандах нь:

vvv

2011 оны 3-р сарын сүүлчээс эхлэн голомт.орг нь харийн гүрнүүдийн ашиг сонирхолд автсан Монгол улсын эрх баригчид АЦС байгуулах нэрээр 1.4 сая тонн гэгдэх ураныхаа нөөцийг гадныханд найр тавин өгч, хариуд нь асар хортой хог хаягдлыг нь “манай дотоодын ураны хаягдал” эсвэл “дахин боловсруулах баялаг” гэх нэрийдлээр эх нутагтаа булахаар улайран хөөцөлдөж байгааг баримт мэдээллийг дэлгэж тавьсаар ирсэн.

Өнөөдөр Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын эзэмшилд орсон тулд мэдээллийг олон нийтэд ил гаргаж тавихад асар хүндрэлтэй байсаар байна. Цөөн хэдэн интернэтийн сайтыг эс тооцвоос үнэн мэдээлэл ихэнх хүмүүст, нэн ялангуяа хөдөө орон нутгийнханд  хүрэхгүй байгаа нь ажиглагдсаар.

Иймээс та бүхнийг цөмийн хор хөнөөлийн талаарх үнэн зөв, баримт нотолгоотой мэдээ сэлтийг агуулсан доорхи нийтлэлүүдийг хэвлэж гарган бусдад тараах, мөн имэйлээр таньдаг мэддэг хүмүүстээ түгээхийг уриалж байна.

Монгол нутагт цөмийн аюул асар ойрхон ирлээ. Эх орны маань ирээдүйн хувь заяа, цаашид оршин тогтнох эсэх нь ТАН шиг бас НАД шиг жирийн хүмүүсээс шалтгаалж байна.

Хүндэтгэсэн,
Амарлин

Голомт .орг дээрх мэдээллийн жагсаалт: Линкэн дээр дарж татаж авна уу?
 

Read the rest of this entry »


Цацраг идэвх хэдэн үед нөлөөлдөг вэ буюу Семипалатинскийн хохирогсод


Семипалатинск –Ад үзэгсдийн хот

Казахстанд хуучин ЗХУ-ын цөмийн туршилтыг хийдэг байсан ба Семипалатинск хот орчимд 500-аад удаа атомын бөмбөгийг газар дээр болон доор 1992 он хүртэл туршиж байжээ. Үүний улмаас хохирогсодын биеийн байдал ямар байгааг 2009 онд Германы сурвалжлагч очиж сурвалжилжээ. Цацраг идэвхит радиаци нь хүний биед ямар хор хөнөөлтэй хийгээд үе удамд хэрхэн нөлөөлдгийг та эндээс мэдэх болно. Та бүхэн заавал үзээрэй !

Орчуулж ирүүлсэн Үнэн Мэдлэгт гүнээ талархаж байна.

Хүндэтгэсэн,

Амарлин

 

Hэгдүгээр хэсэг

Xоёрдугаар хэсэг


БИД АМЬДРАЛД ХАЙРТАЙДАА ТЭМЦЭЖ БАЙГАА ЮМ


/ГАНЦ ХУДГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВ БОЛОН НИЙСЛЭЛИЙН

БАРИВЧЛАХ БАЙРАНД ХОРИГДОЖ  БАЙГАА

“ГАЛ ҮНДЭСТЭН” ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

ГИШҮҮДЭЭС НИЙТ МОНГОЛЧУУДДАА ХҮРГЭХ ЗАХИДАЛ/

            …  

              Магадгүй зарим хүн биднийг “Хэтэрхий давраад байсан юм. Шоронд нь хатаа!” хэмээн тавлах нь байгаа л байх. Гэхдээ бид хулгай хийж, бусдыг дээрэмдэж, хэн нэгнийг залилж, гэмгүй иргэдийг зодож, амь насыг нь хохироогоогүй. Бид бас төсвийн хөрөнгө идэж, авилга авч, газар нутгаа зарж, хорт бодисоор ус байгалиа хордуулаагүй. Банкнаас их хэмжээний зээл авч, казинод тоглож банк дампууруулаагүй, хилээр хууль бус бараа оруулж, эсвэл хар тамхи борлуулж, хүний наймаа эрхлээгүй ээ! Тендер будлиантуулж, гадаадын хаягдлыг хямд авчирч улсын байгууллагад өндөр үнээр шахаагүй. Эрх мэдэлд хүрэхийн тулд олон нийтэд худал амлаж, албан тушаалын суудлыг худалдаж аваагүй. Read the rest of this entry »


Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл


Цуврал—1

       (“Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгээс сэдэвлэв)

                    2011 оны 5 сарын 21-нд ТВ 25-аар “Дуусдаггүй яриа: Цөмийн хаягдал” шууд нэвтрүүлэг гарсан. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат (хөтлөгч), О. Чулуунбат, Н. Батбаяр, Л. Гантөмөр нараас гадна ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, мөн ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн доктор Тогоо гуай оролцсон юм. Тэдний зарим нь Монголд цөмийн хаягдал булах асуудaлтай нэр холбогдоoд авсан тул дээрх нэвтрүүлэг олны анхаарлыг татсан. Тэгвэл тус нэвтрүүлэгт хэн юу хэлсэнд дүн шинжилгээ хийcнээ та бүхэнд хүргэж байна.

                  Ингээд нэвтрүүлэгт ярилцсан зарим асуудлуудаас товч байдлаар толилуулъя. Хүмүүсийн яриаг ойлгомжтой болгох үүднээс зарим нэг сул үгийг хассанаас өөр засвар өөрчлөлт оруулаагүйг анхаарна уу. Мөн нэвтрүүлгийн аудио бичлэг болон видеог эндээс сонирхож болно.

 

Read the rest of this entry »


2.7 сая хүний амь нас тэрбум долларын үнэтэй юу?


           

             АНУ-ын Конгрессийн дэргэд тусгай судалгааны алба, эрдэмтэн судлаачид ажиллаж, Конгрессийн гишүүдийг шаардлагатай мэдээ, мэдээлээр хангадаг юм байна. Тэгвэл саяхан манай улсын ерөнхийлөгч АНУ-д айлчилсантай холбогдуулан тус  судалгааны албанаас  ийм тайлан мэдээ (энд дарж англиар уншина уу) гаргажээ. Гучаад хуудас бүхий энэ тайланд Монголын тухай олон мэдээ орсоны дотор цөмийн хаягдлын асуудал ч бас багтсаныг хэсэгчлэн авч, та бүхэнд санал дүгнэлттэйгээр орчуулан хүргэе.  


Read the rest of this entry »


Фукушимагийн цөмийн хаягдлыг Монголд булахаар тохиролцож байна


Фукушимагийн хайлсан түлшийг Монголд булшлах талаар ярилцжээ

.Осолд нэрвэгдсэн АЦС-уудаас цацраг идэвх бодис асар ихээр алдагдаж, Япон орны хувь заяа дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд Японы сэтгүүлч Ёичи Шимацугийн бичсэн чухал нийтлэлийг Монголчууддаа хүргэж байна. Шимацугийн нийтлэлийг Глобалчлал Судлалын Төв (The Centre for Research on Globalization) хэмээх Канадын Монтреальд байрладаг бие даасан судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын вебсайт дээр тавьсаныг орчуулан хүргэхийн дашрамд нийтлэлийг улам ойлгомжтой болгохын үүднээс цөөн хэдэн зүйлийг сануулахыг хүссэн билээ.

Цөмийн хаягдал гэж юу вэ?

Цөмийн түлш болох ураныг олборлох, үйлдвэрлэх, ашиглах, дахин боловсруулах явцад гарч буй цацраг идэвхтэй хаягдал. Дотор нь харьцангүй бага цацрагтай (жишээлбэл, уран олборлолтын явцын хаягдал, эсвэл үйлдвэрлэл ашиглалтын үеэд өмссөн хувцас, тоног төхөөрөмж г.м.) болон цацраг идэвжил өндөртэй (цөмийн хаягдал түлш) гэж 2 хуваадаг. 

Цөмийн хаягдал түлш гэж юу вэ? 

Ураны түлшээр цөмийн реакторт эрчим хүч үйлдвэрлэхэд тус түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашигладаг. Үлдсэн 90 гаруй хувь ураныг агуулсан түлшийг цөмийн хаягдал түлш гэдэг бөгөөд урвалд орж асар иx цацраг идэвхжилтэй болсон тул агшны дотор үхлийн тунгаар хор ялгаруулдаг аниргүй алуурчин болсон байдаг.  Read the rest of this entry »