Цацраг идэвхт хаягдлын хор уршгийн тухай

Цөмийн хорт хаягдал булах тухай болон цацраг идэвхт хаягдлын эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн тухай товчхон

http://melkadies1.blogspot.comоос нийтлэгчийн зөвшөөрөлтэйгээр авав.  Баярлалаа, M.!

Амарлин

Миний бие Mонгол улсад цацраг идэвхт хаягдал булахыг эсэргүүцэх ажиллагаанд өөрийн хувь нэмэрээ оруулахыг Mонгол улсын иргэний үүрэг гэж үзсэн учраас энэхүү өгүүллэлийг зориг шулуудан бичлээ.

Чернобылийн ослын золиос болсон хүүхэд (гаж хөгжил удамших нь)

Мэдээж эхлээд уг хаягдалд чухам юу байгаа болохоор олон улсад онцгой анхаарал татдаг. Яагаад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд болон цөмийн зэвлэглэлтэй орнууд хаягдлаа булшлах газар олоход хэцүү байдаг талаар өгүүлэе. Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэнэ. Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн доор дурьдсан радионуклидээс тогтoно.

Радионуклид Цацрагийн төрөл Хагас задралын хугацаа  (жилээр) Хүний биед хадгалагдах хагас хугацаа Бай эрхтэн
34Cl бета 3×105 10 хоног Газар сайгүй
79Se Бета 1.1×104 200 хоног Элэг, бөөр
94Nb Бета, гамма 2×104 200 хоног Уушиг, элэг, яс
99Tc Бета 2.1×105 1.6 хоног Бамбай булчирхай хоол боловсруулах зам
129I Бета 1.57×107 80 хоног Бамбай булчирхай
135Cs Бета, гамма 2.3×106 110 хоног Газар сайгүй
238U Альфа, гамма 4.47×109 100 хоног Яс, бөөр
239Pu Альфа 24130 10 жилээс хэдэн 10 жил Элэг, төмсөг, өндгөвч, яс

Радионуклидууд дундаас хамгын бага хагас задралын хугацаатай нь плутониум 239 бөгөөд ойролцоогоор 24000 жил болсоны дараа зөвхөн хагас нь задарч арилдаг байна. Гэхдээ нэгэнт хүний биед орсон бол тухайн хүний элэг болон ясанд 10 хүртэл жил хадгалагддaг нь эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөөг нэмэгдүүлдэг. Бусад радионуклидууд нь 20000 – 4000000000 жил хүртэлхи хагас задралын хугацаатай байдаг. Xэрвээ нэгэнт цацраг идэвхт хаягдлын гэрээнд үзэглэх гэж байгаа бол Mонгол улсын нутаг дэвсгэр дээр хэдэн зуун сая жил амьдрах ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг аюул эрсдэлд оруулж байгаа гэрээ гэдгийг Mонголын ард түмэн болон төрийн эрх барьж байгаа хүмүүс анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

 Цацраг идэвхижил эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Радионуклидээс 3 төрлийн цацраг цацардаг. Эдгээрийг альфа, бетта, гамма цацраг гэж нэрлэдэг. Альфа болон бетта цацраг нь нэвтрэх чадварын хувьд муу бөгөөд ихэвчлэн нарийхан бичгийн цаас л энэхүү цацрагийг хаахад хангалттай байдаг. Харин гамма цацраг нь нэвтрэх чадвар өндөртэй бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь нэвтрэх чадвартай нь шууд хамааралтай байдаг. Цацраг идэвхжилийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг 2 төрөл болгон ангилдаг байна

Эхний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тухайн хүний авсан цацрагийн хэмжээтэй шууд хамааралтай байдаг бөгөөд үүнд удамшлын өвчнүүд, цус болон дархлаа тогтолцооны эмгэг өөрчлөлтүүд, хавдар орнo. Аливаа нэг эд эрхтний хавдар тусах эрсдэл нь хэдий хэмжээний цацрагт хордсонтой шууд хамааралтай байдаг. Радионуклидүүд нь хүний тодоpхой эд эрхтэнд байршин хагас өдрөөс 10 жил хүрэлхи хугацаагаар хадгалагддаг бөгөөд тухайн байршин байгаа эрхтэний эд эсүүд илүү их хэмжээгээр цацрагийн тунг хүлээж авдаг байна

Цацраг идэвхт бодис удаан хадгалагддаг эрхтнүүдэд элэг, бөөр, уушиг, бамбай булчирхай, шүлсний булчирхай, яс, ясны чөмөг, төмсөг, өндгөвч ордог.
Цацраг идэвхт бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх удаахь нөлөө нь гэвэл цацрагийн тунгийн хэмжээ  тодорхой босгыг давсан тохиолдолд хүний биед өөрчлөлтүүдийг үүсгэн бий болгодогт оршдог. Үүнд жишээлбэл цацрагийн нөлөөллийн улмаас нүдний болор цайх, арьс түлэгдэх, үргүй болох зэрэг орно. Ийм төрлийн цацрагийн хордлого нь цацраг идэвхт бодистой шууд харьцсанаас болж
үүсдэг байна.


Цацрагийн өвчин үүсгэх механизм нь хүний биеийн эсүүдэд үзүүлэх цацрагийн нөлөөгөөр тайлбарлагддаг. Цацраг нь эсийн дотор орших нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ ийн молекулуудын хоорондын холбоог тасалснаар тухайн молекулын бүрэн ажиллагаа алдагдаж, мөн эсийн дотор болон гадна орших исэлдүүлэгч бодисууд нэмэгдэж, усны молекулыг задалж усны чөлөөт радикалуудын тоо ихэссэнээр эс гэмтдэг. Ингэсэнээрээ эс хуваагдах чадвараа алдах буюу удамшлын материалд үүссэн гаж хөгжлийн (мутаци) улмаас хавдарын эсүүд үүсч, эсвэл эс шууд задарч үхэх зэрэг хор уршигтай. Хүний ясны чөмөг, бамбай булчирхай нь цацрагт хамгийн их өртөмхий эмзэг эрхтнүүдэд тооцогддог байна.

Төгсгөлийн үг

Цөмийн хаягдaл хадгалах олон улсын төвийг Mонгол хэрвээ байгуулах гэрээ нэгэнт хийгдвэл улс орнууд цацраг идэвхт бодисоо түр хадгалуулах уу эсвэл бүр оршуулах уу гэдэг асуудал гарч ирнэ. Англи, Aмерик Франц, Япон, Cолонгос, Tайвань зэрэг орнууд хортой хаягдлаасаа аль болох бүр ангижрах санаатай байх нь мэдээж. Хүн төрлөхтний түүхэнд цацраг идэвхт бодис хадгалж байсан газар осол болсоны улмаас цацраг идэвхт бодис хөрс болон усанд алдагдаж байсан жишээ олон бий. Жишээ нь 1951 онд хуучин ЗХУ-ын Карачай нууранд хаясан цацраг идэвхт хаягдал гадагш алдагдаж, хагас сая хүн цацраг идэвхжилд хордсон, 1957 онд Oросын Челябинскт цөмийн бодис хадгалж байсан торх дэлбэрснээс их хэмжээний цацрагт идэвхт бодис алдагдсан, 1977 онд Америкийн Кентаки мужын хорт хаягдал хадгалах агуулах борооны усаар дүүрсэнээс цацрагт идэвхт бодис алдагдсан, 2008 онд Францад 18000 литр уран агуулсан уусмал асгарснаар ундны ус хордсон зэрэг болно.

Олон мянган жилийн туршид юу болохыг бид үнэндээ мэдэхгүй. Хэрвээ газар хөдлөх ч юм уу эсвэл хүний өөрийн анхаарал болгоомжгүйгээс ямар нэгэн осол гарч, цацраг идэвхит бодис газарт нэвчиж гүний усыг бохирдуулах юм бол энэ нутаг дээр амьдарч байгаа Mонголчууд бид “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг болох биз. Мөн цөмийн хаягдлыг оршуулахын тулд тээвэрлэх шаардлага зайлшгүй гарна. Тээвэрлэх үед осол гарвал бид яаж цэвэрлэх билээ? Тээвэрлэлтийн үед цацраг эргэн тойронд цацагдаж, олон нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсний хариуцлагыг хэн хүлээх вэ?
 


3 Comments on “Цацраг идэвхт хаягдлын хор уршгийн тухай”

  1. Bachka says:

    Цөмийн хорт хаягдал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

    http://bbs.mn/1629–.html

  2. Lensky Geologist says:

    Хагас задралын хугацаа (жилээр) харуулсан хүснэгтэд үржих тэмдэг ч үсэг болж харагдаж байгааг англи экс үсэг болгож өгөх мөн бичгээр харуулбал зүгээр байна 10-ийн 5 зэрэгт гэдгийг нь баярлалаа сайхан мэдээлэл хүргэж байдагт

  3. Tuya says:

    Бид дорвитой юу хийх ёстой вэ? Санал бодлоо гаргаач, хүмүүсээ, үүнд хурдан арга хэмжээ авах шаардлагатай юм байна.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s