Бүү Март! Бүү Давт! 426 жагсаал
Posted: 2012/04/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Монголдоо буй Монголчууд, Мэдүүштэй Leave a comment
Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгээс Чернобылийн АЦС-ын ослын 26 жилийн ойг тохиолдуулан “Бүү Март! Бүү Давт!” жагсаалыг 2012 оны 4 сарын 26-ны 14:00 цагаас зохион байгуулна.
Тус жагсаал нь уран олборлох, АЦС барих, цөмийн циклийг Монголд хэрэгжүүлэхээр төр засгаас шамдаж буй өнөө үед ард иргэдэд цацрагийн аюул, хор хөнөөлийн талаар таниулан сэрэмжлүүлэх, өмнө тохиолдсон эмгэнэлт ослын талаар сануулах зорилготой юм.
Жагсаал УИД-ийн урдах Beatles-ийн хөшөөн дээрээс гараагаа эхэлж Сүхбаатарын талбай хүртэл алхах болно.
Бид жагсаалаа өвөрмөц, шинэлэг байдлаар зохион байгуулахыг хичээсэн бөгөөд оролцогчдод цөмийн аюулыг сурталчилсан бугуйвч,V for Vendetta маск, стикер тараах болно.
Цөмийн эсрэг тайван жагсаалд идэвхтэй оролцохыг та бүхэнд уриалж байна.
https://www.facebook.com/#!/events/213271018780958/
АНМ бүлэг
26 жилийн дараа буюу Чернобылийн шарх анисан уу?
Posted: 2012/04/23 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Европooc, Мэдүүштэй, Ноцтой, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Эрүүл мэнд 1 CommentОрчуулсан: Мигаа Могод
Чернобылийн цөмийн ослын нийгэм, эдийн засгийн үр дагавар

- Гейгерийн хэмжигч цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс 37 дахин өндөр байгааг заасаар атал энэ залуу эмэгтэй Чернобылийн АЦС-ын осолдсон 4-р реакторын бүрхэвчний зургийг авахаар зогсоно. 2010 оны 9 сарын 16. Зургийг: Геня Савилов.
Чернобылийн осол нь Украины нийгэм, эдийн засагт хүчтэй цохилт үзүүлсэн. Нэн ялангуяа xөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, ойн аж ахуй, усны аж ахуй зэрэг эдийн засгийн чухал салбаруудад хүнд туссан. Тухайлбал, ослын дараа цацрагт хордсон бүс нутгуудад хөдөө аж ахуйн олон хамтралын үйл ажиллагаа зогсчээ. Read the rest of this entry »
Анти Нуклеар Мүвментийн сониноос…
Posted: 2012/04/19 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй 1 CommentБэлтгэсэн: Азбаяр
Товчхон хоёр мэдээлэл хүргэх гэсэн юм.
4 сарын 22 -ны 18:10. ТМ сувгаар Аnti Nuclear Movement Mongolia бүлгээс орчуулсан “Чернобылийн тулалдаан” баримтат кино гарна.
4-р сарын 26 өглөөний 10 цаг. Чернобылийн “цөмийн ослын 26 жилийн ой” цөмийн эсрэг тэмдэглэлт өдөр. Энэ өдөр Энх тайвны өргөн чөлөөгөөр “426 Бүү март! Бүү давт!” уриатай цөмийн эсрэг пaрад явна. Улс төрөөс ангид, хойч үе, эрүүл ирээдүйн төлөө Anti Nuclear Movement Mongolia (www.golomt.org) бүлгэм Монголд байнгын энх тайванч, ёс суртахуунлаг, танин мэдэхгүйн үйл хэргийг хөтлөн явуулсаар байгаа билээ.
Та эх орондоо хайртай бол дэмжээрэй!
Хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, эрүүл ирээдүй бэлэглэе!
Дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.facebook.com/events/213271018780958/
426: Бүү Март ! Бүү Давт !
Posted: 2012/04/16 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Бодууштай, Мэдүүштэй Leave a comment2012 оны 4 сарын 26 — Чернобылийн ойн өдөрт зориулав.
Анти Нуклеар Мүвмент бүлгээс 4 сарын 26-нд Чернобылийн АЦС-ын ослын ойг тохиолдуулан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
Бид энэ өдөр АЦС аюултай гэдгийг Монголын ард түмэнд дахин сануулж, цөмийн ослын тухай болон түүнээс үүдэх цацрагийн хор хөнөөлийг олон нийтэд таниулах зорилготой арга хэмжээ зохион байгуулах болно.
Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжиж, хандив өгөхийг уриалж байна.
Хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, эрүүл ирээдүй бэлэглэе!
Амарлин amarlin06@gmail.com
2012-03-11: Цөмийн аюулын эсрэг жагсаалын санхүүгийн тайлан
Posted: 2012/04/16 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй Leave a comment2012 оны 3 сарын 11-нд хийсэн Цөмийн аюулын эсрэг жагсаалын санхүүгийн тайланг сонирхон үзнэ үү.
Анти Нуклеар Мүвмент нь аль нэг нам, улс төрийн хүчин, хувийн пүүс компаниас хараат бус, тэднийг дэмждэггүй, зөвхөн гишүүд дэмжигчдийнхээ тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг эх оронч иргэдийн холбоо юм.
Амарлин
АНМ-ын орчуулсан богино хэмжээний кинонууд гарна
Posted: 2012/04/03 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Европын Монголчууд, Мэдүүштэй, Эрүүл мэнд 4 CommentsМэдээг бичсэн: Мигаа Могод
4 сарын 7-ны Бямба гаригт 22:30 минутаас Анти Нуклеар Мүвментийнхэн герман хэлнээс орчуулcaн “Цөмийн хаягдал”гэдэг нэртэй богино кинонууд ТМ сувгаар гарна. Давталт 8-ны Hям гаригт 15:50-с.
Цааш нь тараагаарай, баярлалаа.
Цөмийн салбар тойрсон тоглолтууд
Posted: 2012/03/27 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Мэдүүштэй Leave a comment
Уран олборлолт, цөмийн эрчим хүч, цөмийн хаягдлын тухай сүүлийн үеийн мэдээллийг Анти Нуклеaр Мүвмент (Anti Nuclear Movement of Mongolia) бүлгийнхний давхар хөтлөдөг http://uranium.blogmn.net –ээс унших боломжтой.
“Цөмийн салбар тойрсон тоглолтууд” хэмээх сонирхолтой нийтлэлийг PDF зурган дээр дарж уншинa yy.
Эх сурвалж:
http://uranium.blogmn.net/83652/cumiin-salbar-toirson-togloltuud.-jujig-negdugeer-uzegdel.html
Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна
Posted: 2012/03/26 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Япон, Фукушима, Mainichi Shimbun | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 1 CommentМөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.
Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »
2012-03-11 Монгол хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, хорт хавдаргүй орчин бэлэглэе! Цөмийн аюулын эсрэг жагсаалын зургаас
Posted: 2012/03/11 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй 12 Comments
Жагсагчдыг тойроод цагдаа нар байсан.. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр энгийн тайван жагсаал хийж байгаа хүмүүсийг хааж, боож, заналхийлсэн… Ийш тийш явж болохгүй, зогсож болохгүй, цуглаж болохгүй, тарцгаа..
Монгол улс ардчилсан орон мөн үү? Ямартаа ч Засгийн газар , эрхэм ерөнхийлөгч маань ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшлахаар далдуур санаархсаар буйг батлаж байна.
Жилийн өмнө энэ өдөр Фукушимад гамшиг учирсан…Харин өнөөдөр Ерөнхий сайд Цөмийн аюулыг Монголд нэвтрүүлэхээр Токиод гэрээ хийж суугаа…
2012-03-11
NO URANIUM MINING…NO NUCLEAR PLANT…NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!
Зургаа хуваалцсан сэтгүүлч Ч. Мөнхбаяр гуай, Kenji Panda нарт баярлалаа!
Golomt.org нэг ой хүрлээ !
Posted: 2012/03/07 Filed under: Anti Nuclear Movement Facebook | Tags: Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс 10 Comments
………………………………………………………………………………………………………………………………….
Өнөөдөр голомт.орг 1 ой хүрлээ
2011 оны 3 сарын 06.
Ням гариг. Энэ өдөр би голомт.орг-ийг нээж, сар гаруйн туршид шөнө дөлөөр сууж орчуулсан Америкийн сэтгүүлч К. Сноугийн “ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ” нийтлэлийг тавьж байжээ.
Тухайн үед “голомт” гэдэг нэр бараг тохиолдлоор таарсан. Read the rest of this entry »
Цөмийн эсрэг багт жагсаал–2012-03-11-11:00-Сүxийн Талбайд уулзацгаая!
Posted: 2012/03/04 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй Leave a commentДэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/events/125119877611117/?ref=ts
..
Уран олборлолтын тухай “Шap Нунтаг” баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна
Posted: 2012/02/18 Filed under: Видео, Зарлалын самбар, Уран ба АЦС-ын аюул | Tags: Мэдүүштэй 1 CommentAnti Nuclear Movement Mongolia (ANM) бүлгийнхний орчуулсан “Шap Нунтаг” (“Yellow Cake”) баримтат кино 2 сарын 19-ний Ням гаригийн 13:10 МҮОНТВ-р гарна. Тус кинонд манай гариг дээрх уран олборлолтын түүхийг дэлгэрэнгүй тайлбарлана. Read the rest of this entry »
“4 дэх хувьсгал” киног монгол хэлээр youtube дээрээс сонирхоно уу?
Posted: 2012/02/18 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 Comment
Цөмийн аюул ба түүнээс сэргийлэх арга замуудын тухай шинэ баримтат кино
Posted: 2012/02/08 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Зарлалын самбар | Tags: Мэдүүштэй 1 CommentАНМ бүлгийн идэвхтнүүдийн орчуулсан ДӨРӨВ ДЭХ ХУВЬСГАЛ (2010) баримтат кино 2 сарын 12-ны НЯМ гаригт 13:10 цагт МҮОНТВ-р ГАРНА.
DIE 4. REVOLUTION – ENERGY AUTONOMY Trailer
www.youtube.com
Цөмийн аюулын эсрэг тэмцэгч Anti Nuclear Movement Mongolia (АНМM) Фэйсбүк бүлгийн гишүүд Монгол улсын нутаг дэвсгэр дээр уран олборлох, АЦС байгуулах, цөмийн эрчим хүч ашиглахыг тууштай эсэргүүцэж, дээрх үйл ажиллагааны улмаас гарах цөмийн хог хаягдлын хор уршгийг олон нийтэд таниулахаар ажилласаар ирсэн. Read the rest of this entry »


