АНУ-д 2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ

Өнөө өглөө 11 цагийн үед АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотын хөгжлийн бэршээлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төвд зэвсэглэсэн хүмүүс гал нээсний улмаас 14 хүн алагдаж, 17 хүн шархадсан тухай мэдээ уншлаа. Ингээд АНУ-д болж буй зэвсэгт халдлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд дараахь мэдээг орчууллаа.

Амарлин

blog-gun-control

АНУ-д  2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ.

Зак Картрайт, 2015 оны 12 сарын 2.

2015 он дуусах дөхөж, бид 334 хоногийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийг олноор нь хоморголон буудсан 351 удаагийн тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Энэ нь хоногт дунджаар нэгээс дээш удаа гэмт халдлага гарч байсан гэсэн үг юм.

Өнөө өглөө Калифорни мужийн Сан Бернардиногийн эмнэлэгт гарсан олон хүний амийг авч одсон зэвсэгт халдлага енеедөр болсон цор ганц халдлага биш юм байна. Жоржиа мужийн Саванна хотод өглөө эрт нэг хүнийг алж, хэд хэдэн хүнийг шархдуулсан зэвсэгт халдлага гарч. Мөн Техас мужийн Хьюстоны эрүүл мэндийн төвийн гадна нэг хүнийг буудан хөнөөсөн байна. Түүнчлэн арван хэдэн хүн амь насаа алдсан Сан Бернардиногийн эрүүл мэндийн төвөөс ердөө 16 км зайтай оршдог Таргет гэдэг их дэлгүүрийн гадна буудалцаан болсон тухай ч дуулдаж байна.

Вашингтон Пост сониныхон 2015 оны 1 сарын 1-нээс хойшхи ард иргэдийг олноор нь хоморголон буудсан зэвсэгт халдлагуудын тухай баримт мэдээг эмхэтгэн тавьжээ. “Олноор хоморголсон” гэдгийг тэд “зэвсэгт халдлагын улмаас 4 ба түүнээс олон тооны хүн алагдсан буюу шархадсан тохиолдол” гэж тодорхойлжээ.

Хүснэгтээс узвэл АНУ-д өдөр бүр дээд тал нь 5 удаа олныг хоморголон буудсан хэрэг гарч байж. 2015 онд 2014 оныхоос илүү олон тооны хоморголон буудах хэрэг гарсан бөгөөд тун удалгүй 363 удаагийн хоморголон буудсан хэрэг бүртгэгдсэн 2013 оныг ч бас гүйцэж түрүүлэх нь тодорхой болжээ.

Цаашдаа энэ хурдаар үргэлжлэх аваас Америкчууд өдөр тутам гарч буй хоморголон буудах гэмт халдлагуудыг таслан зогсоохын тулд галт зэвсгийн хэрэглээг хянах цогц хууль зүйн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарна.

Америкчууд урьд хожид байгаагүй олноороо галт зэвсэгт  дурлах болсны нэг нотолгоо нь саяны 11 сарын 27-д буюу Хар Бямба гаригт гэхэд шинээр галт зэвсэг худалдаж авсан 185 мянга 345 иргэний түүх намтарыг Холбооны Мөрдөх Товчооноос шалгаж дээд амжилт тогтоожээ.

Зэвсгийн борлуулалт өсөн нэмэгдэх тусам галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэлт гэмт хэргийн тоо ч бас улам бүр нэмэгдэж байна. 1968 оноос хойшхи галт зэвсгийн хэрэглээ Америкийн түүхэнд тохиолдсон аль ч дайнаас хавьгүй олон хүний амь насыг авч оджээ. Mother Jones мэдээллийн сайтынхан дүрслэн үзүүлнээс харвал жил бүр дунджаар 33 мянган америк иргэн галт зэвсэгт хорлогдон амь насаа алдаж, 80 мянган хүн гэмтэж шархаддаг ажээ.

shootingtracker2-626x1024

2012 онд Сэнди Хук бага сургууль руу нэвтэрч 26 багш,сурагчдийн аминд хүрсэн хэргээс хойш АНУ-ын Конгрессээс галт зэвсэгийн хэрэглээг хянах хуулийг шинэчлэх оролдлого огт хийгээгүй байна. Тухайн үед хоморголон буудахаас сэргийлэх зорилгоор хэд хэдэн хуулийн санал шинээр оруулж байсны дотор галт зэвсэг худалдан авагчдын намтар түүхийг шалгах, олноор хөнөөх чадвартай хагас автомат бууг хувийн хэрэглээнд ашиглахыг хориглосон хориог сэргээх зэрэг саналууд орж байжээ. Гэвч АНУ-ын Галт Зэвсэг Хэрэглэгчдийн Үндэсний Ассоциацаас холбогдох хууль тогтоомжийг үл ялих ч атугай өөрчлөх Конгрессийн оролдлогуудыг тухай бүрт нь амжилттайгаар таслан зогсоож ирсэн байдаг.

Харин өнөөдөр болсон хоморголон буудсан хэргийн талаар АНУ-ын Галт Зэвсэг Хэрэглэгчдийн Үндэсний Ассоциацийн төлөөлөгч Твиттерээрээ огт дурсаагүй байна.

Эх сурвалж: http://usuncut.com/news/there-have-been-more-mass-shootings-than-days-in-2015/

 

 



Сэтгэгдэл үлдээх