Цөмийн хаягдал ба Монгол: Үйл явдлын тэмдэглэл

Явуулын хүнд улс орныхоо ирээдүйг даатгаж сууна даа бид…

 

 Амарлин        

Нийтэлсэн 2011-05-20

Сүүлчийн өгүүлбэрт засвар хийсэн 2011-05-21

 

Оршил буюу өнгөрснийг сануулахуй

Өнгөрсөн арваад хоногийн туршид Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай мэдээ олны анхаарлыг татсан халууxaн сэдвүүдийн нэг байлаа. Хэд хоног дээр дооргүй үймж, хэвлэлийн хурал, баримтат нэвтрүүлэг, эсэргүүцлийн жагсаалтай өнгөрүүллээ. Тэгвэл энэ асуудал хэзээ эхэлсэн, хэрхэн өрнөсөн талаар хүмүүст цогц ойлголт өгөхөөр товч тойм бэлдсэнийг уншиж танилцaна уу. 

I.              ЭХНИЙ ҮЕ

Анх Global Seciruty Newswire сэтгүүлд 2011 оны 3 сарын 30-нд гарсан нийтлэлийг орчуулж news.mn дээр тавьсан үеэс асуудал эхэлсэн. Нийтлэлийг бичсэн америк сурвалжлагч нь Олон Улсын Цөмийн Бодлогын хурлаас сурвалжлага хийсэн юм билээ. Ингэхдээ АНУ-ын Эрчим хүчний Яамны хэлтсийн дарга хариуцлагатай албан тушаалтан Монголд олон улсын цөмийн хаягдлын төв байгуулж, Солонгос, Тайвань гэх мэт АНУ-аас цөмийн түлшээ авдаг улс орнуудын хаягдал түлшийг булах талаар ярилцаж байгаа гэж эргэлзэх зүйлгүйгээр мэдэгдсэнийг иш татсан аж. Албаны хүний үгийг нотлох хурлын хэлэлцүүлгийн протокол, аудио бичлэгийг тус Олон Улсын Хурлыг зохион байгуулсан Карнегийн Сангийн цахим хуудсан дээр тавьсан байлаа.

http://www.globalsecuritynewswire.org/gsn/nw_20110330_8553.php

http://www.ireport.mn/read/1891.shtml

http://economy.news.mn/content/61059.shtml

http://carnegieendowment.org/events/?fa=viewSubEvent&id=43479

 

Хэвлэл мэдээллийнхэн хэрхэн хүлээж авав?

Монголын сэтгүүлчид асуудалд хойрго хандаж, эхний шатны сорилд бүдэрсэн. Угтаа бол нарийн судалгаа хийж, олон жилийн туршид ярьж буй эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ур чадвараа нийтэд дэлгэн үзүүлэх бодитой боломж тэдэнд байсан юм. Улс эх орны аюулгүй байдал, ирээдүйтэй холбоотой ийм чухал мэдээллийг иргэн бүр, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэн онцгой анхаарч, өчүүхэн ч атугай эргэлзээ төрвөөс нягтлан судалж үнэн мөнийг эрэлхийлмээр. Интернэт өдөр тутмын хэрэглээ болсон өнөө цагт мэдээллийг эрж хайх, нотлох ч түвэггүй болсон баймаар.

Харамсалтай нь асуудлын мөрөөр цөөн хэдэн нийтлэл гарсан нь эргэлзсэн өнгө аястай, орчуулгын бага сага зассан хувилбарууд байсан ба ганц нэг албаны хүнтэй холбогдож тодруулах оролдлого хийсэн ч төдийлэн үр дүнтэй байж чадалгүй мухарджээ. Түүнчлэн ганц нэг нийтлэл нь бодит үнэнийг зориудаар мушгин гуйвуулсан, захиалгат шинжтэй байсныг өгүүлсүү.

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=18274&vmet_main=6470&vdate=&vl=archive

http://www.mongolnews.mn/i/17774

http://sonin.mn/?p=125608

Тэдний дундаас УИХ-ын гишүүн О. Чулуунбаттай хийсэн ярилцлага хүмүүсийн бухимдлыг хамгийн их төрүүлсэн. Үнэндээ сэтгүүлчийн байр суурь тодорхойгүй байсан ба харин УИХ-ын гишүүн маань Монголчуудыгаа басамжилж, мэдээжийн зүйл дээр худал ярьж олон нийтийн дургүйцлийг хөдөлгөснийг түүний өгсөн ярилцлагын доорхи сэтгэгдлээс харж болно. http://mongolnews.mn/i/17931

Олон нийт хэрхэн хүлээж авав?

Цөмийн хаягдал булшлах асуудлыг олон нийт нэлээд цочир хүлээж авч, дийлэнхдээ эсэргүүцсэн. Түүнчлэн хүмүүсийн мэдлэг мэдээлэл тэр бүр хангалтгүй нь анзаарагдаж байв. Тухайлбал, цөмийн түлшний хаягдал нь ураны олборлолт, боловсруулалт, хэрэглээний явцад гардаг хог хаягдал дотроос хамгийн ХОРТОЙ, хэдэн арван мянган жил болж задардаг, мөн дахин боловсруулах боломжгүй гэдгийг сайн мэддэггүйн улмаас тул зарим уншигчид цөмийн хогоо зүгээр өгөөд бас дээрээс нь мөнгө өгч байгаа бол авчихъя, дараа хэрэг болох биз гэсэн гэнэн санаа цухалзуулж байсан.

Монголчууд мэдээллийг хэрхэн хэрхэн хүлээж авсныг сонирхож судалж үзсэнээ та бүхэнд танилцуулья. Интернет дээр тавьсан орчуулгын мэдээний дор үлдээсэн санал сэтгэгдлийг дараахь бүлэгүүдэд хувааж үзсэн юм (sonin.mn, news.mn, mongolnews.mn дээрх сэтгэгдлээс авав). 

1. Монголд цөмийн цацраг идэвхитэй хаягдлыг хаяхыг эсэргүүцсэн хүмүүс. Тэдний дунд “УИX гишууд минь ээ, та бүхний ач зээ хүүхдүүд чинь энэ нутагт л амьдaрна шуу дээ, яагаад зөвхөн өнөө маргаашийн ашгаа харж байнаа. УИХ гишууд та бүхэн гадаадаас авилгал  авсан аваагүй насаараа  идэх хөрөнгөтэй шүү дээ Монголдоо ганц ч болов хэрэгтэй зүйл хий л дээ” гэж аргадаж гуйсан, “Монгол улс уранаар хөөцөлдөх хэрэггүй, ашигт малтмалаас өөр аргаар хөгжих аргаа сүвэгчлэх хэрэгтэй” эсвэл “ураныг зөвхөн олборлож, гадаадад борлуулахаас  өөрөөр одоохондоо оролцох хэрэггүй” гэж зөвлөсөн, мөн Монголын улс төрчдөд итгэх итгэж алдарснаа илэрхийлж “Монгол улс төрийн тэргүүнээсээ эхлэн жирийн албан хаагч хүртэл авилгалд идэгдсэн тул гадаадынхан монголчуудад хэдэн цаасан ногоон мөнгө аманд нь чихвэл юуг ч хийж болно гэдэгт итгэж байгаа учир ийм юм ярьж хийж байгаа” гээд “айхтар юм болох нь дээ,үнэн байлаа ч бид тэднийг хориглох боломжгүй, тэд үүнийгээ нуухын тул юу ч хамаагүй хийх байх магадгүй бүр улайм цайм зүтгэх болов уу даа” гэж зовнисон, бүр ийм шийдвэр гаргавал “эсэргүүцэн босно, 7 сарын 1-нийг давтана”  хэмээн сүрдүүлсэн сэтгэгдлүүд байлаа.

Түүнчлэн зарим сэтгэгдэлд ЗГ, УИХ-ын гишүүд болон тойрон хүрээлэгчид гадаадад дүрвэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлж, “200 гаруй өрх айл цаашид Канадад амьдрах асуудлаа хөөцөлдөөд эхэлчихсэн шүү. Тэд Монголд ан хийх гэж л ирнэ Харин бид үүрд амьдарна шүү дээ ард түмэн минь”, “Eрөнхий сайд Батболдын хийж байгаа ажил… Ямар нэг юм боллоо гэхэд өөрөө зугтаад л Англид очоод хэвтчих хүн. Тэнд байшин сав худалдаж авчихсан, суурьшихад бэлэн байгаа хүн” гэж бичсэн байлаа.

2. Дээрхээс тэс өөр бодолтой, Монгол улс нутагтаа цөмийн хаягдал хадгалах нь харин ч бүх талын оновчтой арга шийдэл гэж үздэг цөөн хэдэн хүмүүс. “Зүгээр мөнгийг нь аваад говьд аваачаад булчихья, тэр элсийг юyнд нь хайрладаг юм”, “угаасаа эх дэлхий биднээс болж бус дэлхийн өөрчлөлтөөр сөнөнө, айл ч олддоггүй төөрөөд байдаг асар уудам газарт булсан ч яадаг юм, бид нар үүгээр далимдуулж цөмийн байгууламж, тусгаар тогтнолоо хадгалж болно” гээд  “хэзээ нэг цагт хаягдлаас эрчим үүсгэх шинэ технологи гарчих ч юм билүү” гээд “зүгээр өгч байвал аваад байя” гэж хүртэл уриалж үзэж байсан.

3. Мэдлэг боловсрол дутмаг болоод уу эсвэл зориудаар, өөр бусад шалтгааны улмаас ч тэр үү Монголд цөмийн хаягдал хаях хэлэлцээр явагдаж байгаа мэдээллийг худал цуурхал гэж бодсон, итгэхээс татгалзсан хүмүүс. Тэдний дотор Монгол ард түмнийг “тэнгэр нь хаячихгүй байлгүй” гэж тэнгэр бурхан, эцэг өвгөдийн сүнс, төр засаг, 21-р зууны манлайлагч гүрэн АНУ болон хоёр хөршдөө хувь заяагаа  даатгасан, гэнэн томоогүй, эсвэл хэт хүлцэнгүй, хэнэггүй ч гэмээр нэг хэсэг байх. Тэдний сэтгэгдэлд “Төр засгийг удирдаж байгаа хүмүүс арай ийм тэнэг зүйл хийхгүй биз дээ”, “бид зөвшөөрдөг юм гэхэд энэ 2 тал байгаа хөршүүд дуугарах байлгүй дээ”, “Манай дарга нар ийм тэнэг юм хийхгүй, эхлээд ард түмнээсээ асууж байж болох байлгүй дээ”гэж таамаглаж байв.

Мөн хэвлэлд үл итгэсэн, бусдыгаа хардаж сэрдэх сэтгэл хүчтэй хөгжсөн бас нэг хэсэг байх. Тэдгээр хүмүүс нийтлэгдсэн мэдээг хагас дутуу уншаад “итгэхгүй” хэмээн гэдийж, эх сурвалжийг бэлэн дурдсаныг үл тоомсорлон “хаанаас авснаа дурдах хэрэгтэй, баримт нотолгоотой зүйл уншмаар байна” гээд, зарим нь цөмийн хог хаягдлыг цөмийн зэвсгээр хөөцөлдөхтэй эндүүрч, “цөмийн хог хаягдлыг огт гаргахгүй байх хэрэгтэй” хэмээн цэцэрхэж, эцэст нь “Энэ бол огт худал. Нөгөө Ногоон намаа булаацалдаад байгаа нөхдүүдийн анхаарал  татахын тулд хийсэн ажил байна, нөгөө мундаг ВВС, СNN ч мэдээлээгүй байхад” гэж томорч байв.

Эрх баригчид хэрхэн хүлээж авав?

Эрх баригчид мэдээллийг үгүйсгэн мэлзсэн. Тухайн үед Цөмийн Энергийн газар, Засгийн Газар удаа дараа хаалттай хуралдаж, Гадаад Хэргийн сайд  Г. Занданшатар нууц мэдээлэл хийж байсан тухай цухас дурдагдаж байсан. Мөн УИХ-ын гишүүн О. Чулуунбат “цөмийн хаягдлыг хоргүй” гэсэн ярилцлага өгч хүртэл үзсэн. Ингээд удалгүй Цөмийн Энергийн Газраас “тайван амгалан байцгаа, энэ бол огт худал мэдээлэл” гэсэн утгатай мэдэгдэл гаргаж байв. Mөн АНУ-ын ЭСЯ-ны мэдэгдлийг “Өнөөдөр” сонин нийтлэхдээ санамсаргүй эсвэл санамсартай алдаж орчуулснаар эхний үе өндөрлөж, хүмүүс цөмийн хаягдлын түгшүүрээ мартагнаж эхэлсэн билээ.

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=18274&vmet_main=6470&vdate=&vl=archive 

http://politics.news.mn/content/63311.shtml

http://economy.news.mn/content/61381.shtml

http://mongolnews.mn/i/18087

  

II.            УДААХЬ ҮЕ

5 сарын 8-нд Японы өдөр тутмын Майничи сонины сурвалжлагч Айкава Харүюки цөмийн хаягдлыг Монголд булшлахаар АНУ, Япон, Монгол гурав нууцаар хэлэлцэж буйг илчлэн бичсэнээр Монголын нийгэм сэрж, асуудал анхаарлын төвд дахин орж ирсэн юм (ёстой л нөгөө “үнэнээр явбал үхэр тэрэг туулай гүйцнэ” гэдэг болж байх шиг). Майничи сонины мэдээллийг дэлхий нийтээрээ өлгөн авч нийтлэсэн тул Монголчууд цаашид ч нүдэн балай, чихэн дүлий суух аргагүй болсон билээ.

Түүнчлэн манай төрийн түшээд гадаад орнуудад цөмийн энерги, ураны асуудлаар гэрээ хэлэлцээр хийж байсан тухай мэдээ гарсны дотор Гадаад Хэргийн Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраагийн нөхөр нь Монголын төрийг төлөөлөн хувийнхаа MNFCC компанийн нэрээр Япончуудтай ураны гэрээ байгуулалцаж явсан бизнес илэрч нэлээд шуугиулсан. 

http://mongolnews.mn/i/19071

http://world.news.mn/content/65962.shtml

https://golomt.org/2011/05/10/nuclearbusiness/#more-1204

 

Хэвлэл мэдээллийнхэн хэрхэн хүлээж авав?

Энэ удаад манай сэтгүүлчид хүмүүст мэдээллийг хүргэхээр шуурхай ажилласан. Тухайлбал, “Өдрийн Сонины” сэтгүүлч Долзодмаа Майничи сонины сурвалжлагчтай холбогдож мэдээллийг тодруулахаар ярилцсан нь чухал ач холбогдолтой алхам болсон билээ. Түүнчлэн, 25-р сувгийнхан цөмийн хаягдлын асуудлаар нэвтрүүлэг бэлтгэж, “Зууны Мэдээ” сонины сурвалжлагч нийтлэл бичиж хэвлүүлсэн. Харамсалтай нь зарим сэтгүүлчид миний олон хоногийн хөдөлмөрийн үр дүн болох Цөмийн xаягдал цуврал нийтлэлээс үг үсэг гээлгүй хуулбарлачихаад эх сурвалжийг нь дурьдалгүйгээр өөрийн нэрээр гаргаж байсан нь тоогүй санагдаж байсан билээ. Харин sonin.mn сайтынхан golomt.org дээрээс эдгээр цувралуудыг авч нийтлэхдээ эх сурвалжийг дурьдаж олны хүртээл болгож байсан нь соёлтой, ёс зүйтэй сэтгүүл зүйн жишээ болсон юм.

http://www.dailynews.mn/publish/?user=5ryv59g8i197&vpage=1&vt=item

http://sonin.mn/?p=133094

                   Энд хэвлэл мэдээллийнхэн тодорхой хэмжээгээр эрх баригчдын дарамтанд байгаа нь ажиглаж байв. Тухайлбал, Монголд цөмийн хаягдал булахад бэлэн болжээ. Засгийн газар биднийг мэхэлж байна… гэдэг бичлэгт нэр бүхий 7 хүнийг дурьдагдсан байсан боловч sonin.mn бичлэгийг нийтлэснийхээ дараахан Г. Занданшатарын зургийг нэртэй нь авсан байсан. Ингээд хэд хоносны дараа зургийг эргүүлэн тавьсан билээ. http://sonin.mn/?p=132834

                  Харин news.mn, shuud.mn зэрэг мэдээллийн сайтууд цөмийн хаягдлын талаар амаа үдүүлсэн мэт чимээгүй байлаа. News.mn дээр Майничи сонины мэдээллийг үгүйсгэсэн шинжтэй товч мэдээ гарсны дараахан сэтгүүлч З.Боргилмаа Цөмийн хаягдлыг Орос, Хятад сенсаацлаад байна уу? гэсэн нэртэй нийтлэл бичсэн нь Засгийн Газар эвгүй байдлаас гарах гарц эрэлхийлж, олныг туршсaн болхидуу оролдлого юм уу гэж бодогдсон.

                  Хоёр хөршөө Монголд цөмийн хаягдал хадгална гэсэн худал мэдээлэл цацаж байна хэмээн үндэслэлгүйгээр буруутгасан(санаж байгаа бол анх мэдээлэл гарсан Global Security Newswire бол АНУ-ынх, харин Майничи сонин бол Японых) тус нийтлэлд хэд хэдэн алдаатай мэдээ, дүгнэлт байснаас заримыг дор товч тайлбарлав. http://www.news.mn/content/66460.shtml

                   Цөмийн түлшний хаягдал бол ДЭЭД зэргийн хортой, дэлхийн улс орнууд үнэт түүхий эд бус харин аюултай хаягдал гэж үздэг (энэ тухай Цөмийн xаягдал цувралд дэлгэрэнгүй тайлбарласан). Товчхондоо бол цөмийн энерги ашигладаг дэлхийн улс орнуудын хувьд:

1)    Цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулснаас хаяж булшилсан нь хавьгүй хямд тусдаг.Дахин боловсруулж түлш үйлдвэрлэхэд өртөг зардал нь нэмэгдэж, цөмийн энерги хямд байхаа больдог.

 2)    OХУ-д бүр социализмын үеэс уламжилж ирсэн, дээрээс нь Франц, Герман, Их Британиас нууцаар зөөж оруулсантайгаа нийлээд дор хаяж 700 мянган тонн цөмийн хаягдал бий. Түүнийгээ дахин боловсруулах хүчин чадал, технологи, зардал мөнгө байхгүй тул Кольский хойг, Новая Земля, Владивосток зүг рүү хүн багатай нутгуудад газрын гүнд булшилж ирсэн түүхтэй.

3)    Цөмийн хаягдлыг дахин боловсруулах боловсронгуй технологи одоохондоо алга. Breeder маягийн реакторууд нь маш осолтой, өртөг өндөртэй тул өнөөдөр хуруу дарам цөөхөн оронд үйл ажиллагаа явуулж байна.

4)    ОХУ нь бусдын түлшний хаягдлыг эргүүлж авахгүй гэсэн бодлоготой. Тэд түлшний банк гэгчийг Ангарскт байгуулаад, тэндээс түлш худалдаж авсан тохиолдолд хаягдлыг нь буцааж авна гэсэн нөхцөлтэйгээр гадаад орнуудад борлуулж байгаа.

 Олон нийт хэрхэн хүлээж авав?

                        Cэтгэгдлээс харахад олон нийт асуудлыг илүү сонирхож, энэ талаар илүү ихийг мэдэхийг хүссэн шинжтэй байсан бөгөөд нутагтаа булахыг уриалсан, эргэлзсэн хүмүүсийн тоо эрс багассан нь ажиглагдсан. Иргэний хөдөлгөөнийхөн идэвхжиж эхэлснийг Ногооныхны хийсэн хэвлэлийн хурал, мөн түүнчлэн О.Бум-Ялагч  Японы ЭСЯ-ны гадаа эсэргүүцэл илэрхийлсэн зэргээс харагдаж байв.  Дийлэнх нь асуудлын голыг ойлгон, эсэргүүцэж байсны зэрэгцээ боловсролтой, мэдээлэлд анализ хийх чадвартайхүмүүс асуудлыг нарийн ухаж ойлгосон нь мэдрэгдэж байсан.

Эрх баригчид хэрхэн хүлээж авав?

Монголд цөмийн хаягдал булшлах талаар албан бус яриа хэлэлцээр хийгдсэн гэдгийг гадна дотны олон эх сурвалж нотлосоop байcaн ч эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэсэн хэвээр. Tэдний баримталж буй бодлогыг З. Боргилмаагийн нийтлэлийн дор бичсэн нэгэн сэтгэгдэл бичигч тун оновчтой дүгнэн тайлбарласныг бага зэрэг засвартайгаар хүргэе:

1. “Муу л бол захын хар овоохой” массын сэтгэл зүйг ашиглан бурууг Н. Энхбаяр гэх мэтийн хаа хамаагүй хүмүүс рүү чихээд хэргийн эзэд өөрсдөө ард нь үлдэх гэж хичээж байна

2.  Бас муу л бол нөгөө Хятад л байдаг гэсэн Хятадад дургүй массын сэтгэлзүй дээр бас тоглож, “энэ бол Хятадуудын явууллага” гэх мэтээр сурталчилж эхэллээ.

3. “Цөмийн хог хаягдлыг Mонголд булшлах нь ашигтай” гэсэн хуурамч мессeж масст хүргэх санааг илт цухалзуулж эхэлсэн байна

4. Энэ бизнесийг олон жилийн өмнөөс манай улс төрчид өөр өөрийн эрх мэдэлтэй дээрээ л хийх гэж хамаг байдгаа шавхаж байгаа

5. Манай улс төрчид хэвлэл мэдээллээр өөрсдийнхөө болоод гэр бүлийнхээ тухай сөрөг мэдээ цацуулах дургүй. Тиймээс сонгууль болох гэж байгаа энэ үед хүмүүст “энэ бол сөрөг талын сонгуулийн сурталчилгаа” гэж ойлгуулахаар хичээж байна. http://www.news.mn/content/66460.shtml

                 Эрх мэдэлтнүүд энэ талаар дуугарсан, бичсэн хүмүүсийг сүрдүүлэх, дарамтлах, баривчлах, Мөрдөн байцаах газар дуудаж дуугүй байхыг сануулах зэрэг арга хэмжээ удаа дараа авч байна. Ганц жишээ татахад, саяхны нэг өдөр Б. Хурцыг суллахыг шаардаж Английн ЭСЯ-ны өмнө жагсаж, чанга дуугаар хашгирч, өндөг, улаан лооль шидсэн жагсагчдыг яагаа ч үгүй мөртлөө Японы ЭСЯ-ны өмнө Монгол цөмийн хаягдал хаях асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж “Японы Элчин сайд аа, Монгол Улс цөмийн хог хаягдлын нутаг биш” гэж англи, монгол хэлээр бичсэнээ барьж зогссон О. Бум-Ялагчийг цагдаа баривчилж  байх юм.

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=19107&vmet_main=6856

http://www.mongolnews.mn/i/19145

http://sonin.mn/?p=134869

 

Санаж явахад илүүдэхгүй сургамж

                   Миний бие энэ хугацаанд гар хумхиж суусангүй. Монголын сэтгүүлчид цөмийн эрчим хүч ашиглалт, цөмийн хаягдлын хор хөнөөл, олон улсын бодлого, туршлагын талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх тал дээр хангалтгүй ажиллаж байсан тул тэдний дутуу үлдээсэн ажлыг нөхөхөөр сэтгэл шулуудан цөмийн хаягдлын талаар 3 цуврал, хэд хэдэн нийтлэл бичсэнийг golomt.org дээр нийтэлсэн.   

  • Цөмийн хаягдал цуврал-1: Монголд цөмийн хаягдал булшлах уу?    https://golomt.org/1056-2/
  • Цөмийн хаягдал цуврал-2: Монголд АТОМ хэрэгтэй юу?   https://golomt.org/2011/04/26/nukes2/#more-1115
  • Цөмийн хаягдал цуврал-3: Бусад орнууд цөмийн хаягдлаа хаана хаядаг вэ буюу яагаад Монголд булшлах болов?  http://golomt.org

                     Монгол улс АЦС барихаар шулуудаж, цөмийн аюул аминд тулж ирсэн өнөө үед Монгол хүн бүр цөмийн энерги, цацраг идэвхит бодисны талаар доорхи зүйлийг мэдэж, оюун ухаандаа тунгаан бодох нь ЗҮЙТЭЙ болов уу:

1) Уран олборлох, боловсруулах, цөмийн түлш үйлдвэрлэх, АЦС дээр цөмийн энерги үйлдвэрлэх үе шат болгонд ЦӨМИЙН ХОРТ ХАЯГДАЛ гардаг. Огт хаягдалгүй үйл явц гэж үгүй. Эдгээрээс цөмийн хаягдал түлшний ХОР ХӨНӨӨЛ хамгийн аюултай. Учир нь эрчим хүч үйлдвэрлэх явцад түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг л ашигладаг, харин цөмийн урвалд орж асар идэвхжсэн үлдэгдэл ураныг хаягдал хэмээдэг. Хүн хөндөөгүй байгальдаа байхдаа л уран хамгийн аюул багатай. Харин хөндөж эхлэмэгц улам бүр хүчирхэг хор хөнөөлийг агуулсан зэвсэг болж хувирдаг. 

2) Цөмийн түлшний хаягдал бол ҮНЭТ түүхий эд бишээ. Түүнийг дахин боловсруулах баталгаатай, аюулгүй технологи дэлхийд огт байхгүй. “Тэр бүү хэл ирэх 50 жилд ч гарахгүй” гэсэн АНУ-ын өндөр мэргэжлийн хүний лекцэнд би саяхан суусан билээ. Бусад эх сурвалжууд ч үүнийг баталж байна. Өнөөдөр дэлхий даяараа эрчим хүчний аюулгүй эх сурвалжийг эрчимтэй эрэлхийлж буй тул 50 жилийн дараа гэхэд АЦС ашиглалтаас гарах төлөвтэй. Тухайлбал, Герман, Япон цөмийн эрчим хүчнээс татгалзах үе шаттай бодлогоо боловсруулаад эхэлж байна.Итали улс гэхэд Чернобылийн ослын дараахан бүх нийтийн санал асуулга явуулаад АЦС ашиглахаа зогсоосон. Харин Монголчууд л АЦС барьж, өөрийн болон хүний хорт хаягдлыг булшлaхаар тэмцэлдэж байна. 

3) Цөмийн түлшний хаягдлыг булшлах нь баталгаатай биш, энэ асуудлыг шийдвэрлэсэн улс орон байхгүй аж. Хичнээн зузаан хайрцаг саванд хийж газрын гүнд булсан ч осол эндэл тохиолдох энүүхэнд. Тухайлбал, Берлинээс 225 км орших уурхайд 950 метрийн гүнд булсан цөмийн хаягдал хөрсөнд нэвчсэнийг илрүүлсэн германчууд асуудлыг шийдвэрлэхэд хүчин мөхөсдөж байнаhttp://ipsnews.net/news.asp?idnews=43108

4) ОХУ -ын “РосАтом” төрийн өмчит компани олон жилийн туршид ард түмнээ мэхлэн, хуулиа зөрчин байж баруун Европын орнуудын цөмийн хаягдлыг зөөж, нутагтаа хадгалж байна. Тэд 2009 онд түүхий эд нэрээр Францын цөмийн хаягдлыг оруулж байснаа олон нийтийн шахалтаар  зогсоолоо гэж албан ёсоор мэдэгдсэн ч 2010 онд нууцаар оруулж байгаад баригджээ. Түүнчлэн Францын Засгийн газар, түүнийг төлөөлсөн Арeва (Eurodif) компани ч бас гэрээгээ цуцаллаа гэсэн нь худал байсан байна.

                 Дашрамд хэлэхэд, дээр нэр дурьдсан Арева компанитай Монголын засгийн газар ураны олборлолтын асуудлаар хамтран ажиллахаар гэрээ байгуулаад ажиллаад эхэлсэн билээ (Areva компани Нигерт уран олборлож газар нутаг, хүн ардыг нь цацраг идэвхит тоосонцорт асар ихээр хордуулж байгаа тухай Гринпис байгууллага судалсан ажээ. Areva компани ч үнэнийг хүлээн зөвшөөрсөн байна.

http://www.greenpeace.org/international/en/news/Blogs/nuclear-reaction/left-in-the-dust-arevas-uranium-mining-in-nig/blog/11734

                 Орост цөмийн хаягдлыг нутагтаа булшлах ажлыг төрийн өмчийн “РосАтом” компани нууцхан зохион байгуулж, эрх мэдэлтнүүд нь асар их мөнгө завшсан.. Монголд тэгвэл төрийн өмчийн “МонАтом” компани ажлaa эхэлжээ.

                 Түүх давтагддаг. Гуч гаруй жилийн турш ард түмнээ мэхлэн байж нутагтаа цөмийн хаягдал булшилсан Оросын эмгэнэлт түүх Монголд давтагдаж байна.

                 Монголчууд бид “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг билээ. Тэгвэл явуулын хүнд улс эх орныхоо ирээдүй хойчийг даатгаж  суух нь зөв гэж үү? АНУ-ын ногоон карт хэмээн байнгын оршин суух эрх эзэмшдэг А. Ундраа эх нутагт минь АЦС бариулж, хүний өөрийн хорт хаягдал булахаар тохирчихоод  харь холд одохоор зэхэж сууна. Нэгэнт харьд бие сэтгэлээ тушаасан хүнээр төрийн чухал алба хашуулж, улс орныхоо ирээдүйг шийдүүлээд бид чинь чухам юу л болж байна даа?

аад

                   “Монгол улс хүссэн ч хүсээгүй ч гадны цөмийн хаягдал булах л болно”гэж Гадаад Хэргийн Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа саяхны нэг өдөр Мөрдөн байцаах газар дуудагдсан О. Бум-Ялагчид мэдэгдснийг О. Бум Ялагч бидэнтэй холбогдож дамжуулсан билээ. 

http://sonin.mn/?p=134869


24 Comments on “Цөмийн хаягдал ба Монгол: Үйл явдлын тэмдэглэл”

  1. Инженер says:

    “Монгол улс хүссэн ч хүсээгүй ч гадны цөмийн хаягдал булах л болно”… гэж Ард түмний эрх ашгийг хохироогчдыг буудан хороох /бичигдээгүй байсан ч/ эрх Ард түмэнд бий.

  2. A.Undraa says:

    From: Undraa Agvaanluvsan
    Date: 2011/5/20
    Subject: medegdeh ni
    To: amarlin06@gmail.com

    Amarlin-d

    Чи энэ доорх өгүүлбэр бол гүтгэлэг байна

    Чи https://golomt.org/2011/05/20/chronicles/#more-1274 нийтлэл дээрээ.
    ” “Монгол улс хүссэн ч хүсээгүй ч гадны цөмийн хаягдал булах л болно” гэж Гадаад Хэргийн Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа саяхан мэдэгджээ” гэж бичжээ.

    Би хэзээ ч хаана ч тэгж мэдэгдээгүй, тэгж хэлсэн удаа ч байхгүй. Би гадны хог хаягдалыг Монголд оруулж ирэхийн эсрэг байдаг.

    Чиний энэ худлаа гутгэлэгээс болж доор нь ална хядна гэсэн violent сэтгэгдэл хумуус үлдээж байна. Хунийг гүтгэх, нэр төрийг санаатай гутаан доромжлохыг оролдох, амь нас эрүүл мэндэд нь аюул учруулахаар заналхийлэх бол Монгол улсын хуулиар хориотой. Эрүүгийн гэмт хэрэгийн зуйл анги юм гэдгийг хуульч маань зөвлөж байна. Мөн чиний амьдарч буй АНУ-д ч энэ асуудал гэмт хэрэг гэдгийг чи ойлгож байгаа байхаа гэж найдаж байна.

    Хэрэв чи залруулга хийж, надаас уучлал хусэхгүй бол, гэм зэмгүй хунийг ингэж гүтгэсний чинь төлөө хуулийн байгууллагад хандан гомдол гаргах болно.

    –А.Ундраа

  3. Bat says:

    Амирлин аа, Чиний энэ хийгээд байсан сайн үйлс явж явж нэг л хүнийг дарж авах гэж зориод байсан юм у?

  4. ganzorig says:

    Ундраагийн үр удмыг хараан зүхэж амьдраасай…үүрд мөнх үйлийн үрээ эдлээсээ чи.

  5. ganzorig says:

    Ундраагийн үр удмыг хараан зүхэж амьдраасай…үүрд мөнх үйлийн үрээ эдлээсээ чи.

  6. батаас асуух асуулт байна says:

    бат аа, чи ундраа байх, тийм үү? хэхэ, бүү жижигхэн бай лдаа, арай томхон хүрээнд харж сэтгэж амьдраач дээ, өрөвдмөөр ядуу харагдаж байнашт, чи, хэнд ч ойлгомжтой харагдаж байна. харин амарлинг нэг хүнийг л дарахын төлөө үүнийг хийж байна гэж ийшээ орж ирж байгаа хэн ч бодохгүй. нэг хүнийг дарахын төлөө юу, илүү нийтийн сайн сайхны төлөө юу гэдгийг таних хэцүү биш байдаг, хүний үгээр, үйлдлээр нь хүнийг таньж, тодорхойлж болдог behavioral analyze, action science гээд сайхан амьтад байна, нүдээ нээ хүү минь, надаар өөрийгаа уншуулчаагүй дээрээ муугаа хүлээн зөвшөөрсөн чинь дээр.

    хүний хэлэх ярих нь хийхээсээ зөрдөг. харин бодож сэтгэх хэв маягнаас нь бол ямар ч хүний үйлдэл зөрдөггүй юм шүү. чи ч үүнийг ойлготол үхэу төрөх мянган амьдрал туулах байх даа.

    хүндэтгэсэн Стэнфорд

  7. стэнфорд says:

    Тэд бидний байр суурийг хүндэтгэж байна гэдгээ Чадраа академч шиг илэрхийлэхийн зэрэгцээ Цөмийн цахилгаан станцыг барьж байгуулахын эсрэг байр суурьтайгаа тодотгоод зөвхөн Уран олборлолтой холбож эх орныгоо цөмийн хаягдлийн “өлгий нутаг” болгохын төлөө харин тууштай тэмцэх бололтой.
    Ногоон эвсэл, Бум

    өмнөх бичлэгийн сэтгэгдэл байна. энэ Бум гэдэг хүн мундаг олж харсан санагдаж байна.тэхээр ураны олборлолтыг л эсэргүүцэж болиулахгүй бол ураны хаягдлаа буцааж авч байгаа нэрээр хаашт энэ ундраагийн хэлсэн үнэн болж таарах юм байналда, манайд францууд “туршилт” нэрээр олборлоод эхэлчихсэн. манайд туршилт гэсэн нэрээр явагддаг бүх үйл ажиллагаа туршилт биш байдаг юм билээ.

  8. Зочин says:

    Ундраа та Амарлинд залуу насаа хий дэмий юманд бүү үр гэж бичсэн байсан, харин та өөрөө залуу насандаа сурч сурчихаад үр шимийг нь хий дэмий бүү хэл, хэнд ч хэрэггүй зөвхөн танд хэрэгтэй зүйлд зарцуулж буй бус уу. Та эх орондоо ирээд карераа ийм бусармаг бэртэгчин бузраар эхэлж байгаад үнэхээр харамсаж байна. Хүн яаж ч баяжаад өдөрт гурваас илүү хооллож чадахгүй шүү дээ. Ард түмэн гэдэг чинь тэр чигтээ бас тэнэг биш. Хэн нь юу хэлж, юу хийгээд буйг мэднэ. Та “гадны хаягдлыг оруулж ирэхийн эсрэг байдаг” гэж хэлж буй ч үйлдэл чинь үүийхээ эсрэг байна.

    Ярилцлага дээрээ ч та цөмийн хаягдлын хор уршигийн талаар ганц үг дуугарсангйү. Дээр Стэнфордын хэлснээр “ураны хаягдлаа буцааж авч буй нэрээр” та монгол улсыг үеийн үед, урд хожид байгаагүй хороор хордуулах муухай хорт алхам хийгээд явж байгаад чинь монгол хүн бүр гомдож, цээж зүрхэнд нь Ундраа гэдэг нэр дүр хорт могойноос дор үүрд үлдэх байхаа.

    Хорт хаягдлын эсрэг буй хүмүүсийн амыг үдэх оролдлого хийж явахын оронд харин та өөрөө залуу байгаа дээрээ энэ бузрын алхам, ажлуудаа болиочээ гэж хэлэх байна.

    Амарлин бол монгол хүн интернет хэрэглэж эхэлснээс хойшхи хувь хүний гайхамшигтай “үзэгдэл” гэж би дүгнэмээр байна. Монголчууддаа маш шуурхай үнэн бодит мэдээллийг нийлүүлж, нөлөөлж чадсан.

    Амарлингийн хөдөлмөрийг хүндэтгэж талархаж буй хүмүүсийн нэг!

  9. amirlan-d talarhagch says:

    1. Амирлан чамд маш их талархалаа. Мөнгөний төлөө улайран зүтгэж улс эх орноо уландаа гишгэгчдийг бидэнд нээж өгч байгаа чиний энэ ариун үйлсийг би болон манай гэр булийнхэн үнэхээр их талархаж өдөр болгон блог руу чинь орж нүд тавин суудаг болсон шүү. Үзэгний чинь үзүүр хурц байх болтугай!!!!

    2.УНДРАА ГЭГЧ ЭРДЭМТЭНД ХЭЛЭХЭД, ӨӨРӨӨ УГ НЬ УР ХУУХЭДТЭЙ Л БАЙХДАА? ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА ЭНЭ БУСАРМАГ АЖИЛ ЧИНЬ ҮЙЛИЙН ЛАЙГААР ӨӨРТ ЧИНЬ БИШ ЮМАА ГЭХЭД ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ НӨЛӨӨЛӨХ Л БАЙХДАА. УГ НЬ ИХ Л БОЛОВСРОЛТОЙ ХҮН ШИГ ХАРАГДАХ ЮМ. АДИЛХАН ЭРДЭМТЭН ХҮНИЙ ХУВЬД ЭХ ОРНОО БИ ХЭЗЭЭ Ч МӨНГӨӨР ХУДАЛДАЖ ЧАДАХГҮЙ. УГ НЬ ӨӨРИЙН ЧИНЬ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨХ ЯРИЛЦЛАГЫГ ЧИНЬ ҮЗЭЭД ДОТРОО ИХЭД ХУНДЭТГЭЖ ЯВСАН ЮМ ШҮҮ. ОРОЙТОЙГҮЙ БАЙГАА ДЭЭРЭЭ БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ МИНИЙ НАЙЗАА!!!!

  10. ganzorig says:

    Зайлуул даа. Уйлах шахлаа. Бусдын буянаар (татвар төлөгчөдийн мөнгөөр) баахан гулгиж цалигчиад. Одоо нэг их HUMAN RIGHT энэ тэр гэчихжээ зайлуул. Ёс суртахуун, хүн чанараа хаанаа гээчихвээ Ундраа???????

  11. saruul says:

    Амарлинг дэмжиж байна.Манай засгийн газар байнга худал ярьдаг учраас бид Ундраа танд огтхон ч итгэхгүй байна. Амарлин худал гутгэж байгаа юм бол дэлхийн олон мэдэллийн хэрэгслээр гарж байгаа мэдээг Ундраа та юу гэхсэн бол? Фукушимагийн ослыг Ундраа та дунд зэргийн осол гэж худлаа яагаад яриад байна? Чернобыль, Фукушима 2 хамгийн аюултай осол буюу 7-р шатний осол болсныг мэдэхгүй УНДРАА та байна гэхэд бид итгэхгүй.Хэрэв энэ мэдэгдлийн чинь улмаас бид УНДРАА таныг шүүхэд дуудвал та бас гүтгэлэг гээд сууж байх уу? [……]. Та Монгол улсын засгийн газрийн золиос болоод дуусна гэдгээ ухаар.

  12. Энхбаяр says:

    Яг үнэндээ дэлхий дахинаа цөмийн хаягдал хаана булагддаг гэдгийг энгийн бид төдийлэн мэдэхгүй л дээ.Хот суурингаас хол хүн ам суурьшдаггүй газруудад л булшилдаг. Харин Монголыг цөмийн хаягдлын булш болгох гэж байгааг манайхан жаахан хожуу ч мэдээлэл сайн өгч байна. Гэхдээ гадаадад байгаа хүмүүс илүү санаа зовоод байх шиг байна.
    Монгол бол хүн ам цөөн мэдээлэл сайн цацагддаг|хөдөө хязгаарлагдмал газар амьдардаг хүн амын тоо бол цөөнхи|мөртлөө мэдээлэлийг ойлгож хүлээн авах чадвартай хүмүүс нь мэдэн будилах өөрийн ашиг тусыг харах зэргээр мэдлэг багатай энгийн ард түмнээ хуурдаг төр засагтай.

  13. MJ says:

    Хамгийн суулд Ундраа Бум-Ялагчид Монгол цөмийн хаягдал булахдаа л булна гэж хэлсэн юм бол тэр ишлэл болгосон сүүлийн нийтлэл дээр тэр тухай байхгүй байна. Үнэхээр тэгж хэлсэн юм бол Бум-Ялагч тэр ярилцлагадаа дурьдах байсан. Дурьдсан байсан бол өөрөө хэвлэх байсан. Өөрийн чинь нийтлэл бусад бүх зүйлийг тэр дундаа хүмүүсийн бичсэн комментийг хүртэл иш татаж нэр хаяг зүүсэн мөртөө ийм нухацтай зуйлийг ямар ч ишлэлгүй тавьсанд нийтлэлийг чинь үндэслэлгүй болгож байна даа. Би хувьдаа хог хаягдлын эсрэг, гэхдээ худлаа мэдээлэлд дургүй. Засаг төр хэн нэгний тухай худлаа зүйлийг тэвчихгүй. Аливаа асуудалд төвийг барьж үнэн зөвийг олох л чухал. Тэр болтол…

    • Mj says:

      хариу бичсэн танд баярлалаа. хог хаягдлыг булахдаа л булна гэж хэлснийг иш татсан юм байна гэж ойлгоод байсан чинь тэдний уулзалтын тухай ишлэл байжээ. дээрээс нь Ундраагаас ируулсэн захидалд гутгэсэн гэж бичсэн байхаар нь хэн нь үнэн хэлсэн юм бол гэж гайхширч сууна. Ямар ч байсан таны бичсэн нийтлэлүүдийг уншиж суудгаа хэлье. Цаг заваа гарган олон түмэнд мэдээллийг хүргэж байдагт баярлаж буйгаа илэрхийлье. таныг хүндэтгэв.

    • Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Энэ талаар О. Бум-Ялагч надад өөрөө хэлсэн тул тэр өгүүлбэрийг нийтлэлд оруулсан юмаа. Мөн О. Бум-Ялагч “А. Ундраа имэйл ирүүлжээ” гэдэг бичлэгийн дор Бум нэрээр сэтгэгдэл үлдээсэн байна лээ.

      Ишлэл болгосон нийтлэлийн хувьд бол О. Бум-Ялагч Мөрдөн байцаах газарт дуудагдсан, А. Ундраа нөхрийн хамтаар ирж уулзсан тухай дурьдсан байсан тул нотолгоо болгож иш татсан юм.

      Та энэ талаар нарийвчлан лавлахыг хүсвэл Ногоон Эвслийн О. Бум-Ялагчид хандаж үнэнийг тогтоолгохыг зөвлөе. Харин хэвлэл мэдээлэлд энэ тухай чухам яагаад мэдээ гараагүй талаар мэдэхгүй байна.

  14. ganzorig says:

    О. Бум-Ялагч тэгэж хэлсэн гээд сонин.мн дээр байсан юмаа. Би өчигдөр өглөө гэрээсээ гарахдаа уншсан юм. Харин орой нь тэр өгүүлбэр ярилцлаган дээрээс нь хассан байсан би баталж байна.

  15. сэтгүүлч says:

    манай хэвлэл мэдээллүүд төр засгийн тухай үнэнийг хэлэх боломжоор хомс байдаг юм. би өөрөө монголын хамгийн том мэдээний агентлагт ажиллаж байсан, хамгийн том монинд бас ажиллаж байсан хүний хувьд энэ зовлонг сайн мэднэ. Сурвалжлагч сэтгүүлчид бид ёстой баярласандаа хөл газар хүрэхгүй болчоод сайхан мэдээ, нийтлэл олоод ирэхэд ямар ч тайлбаргүй дарагдаад нам алга болчдог юм, сайндаа л дээрээс гаргаж болохгүй гэсэн гэж хэлдэг. Тийм болохоор сэтгүүлчид хүний өгсөн юмыг аваад бич гэснийг нь бичихээс өөр аргагүй байдалд байдаг. Төр засаг өөрчлөгдөхөөс өмнө энэ байдал хэзээ ч засрахгүй. Бүх хэвлэл мэдээлэл олигархуудын гарт байдаг.
    Өнөөдөр сэтгүүлчид өөрийн чадвараа гаргах ямар ч боломжгүй, харин юугаараа чадалтай сайн сэтгүүлч гэж эрэмбэлэгдэж байна вэ гэхээр улс төрчидтэй хэн хэр зэрэг ойр дотно,холбоо сүлбээтэйгээрээ л, тэдний өгөхийг хүссэн мэдээллийг тэдний хүслийн дагуу мэдээлж байгаагаараа л эрэмбэлэгдэж байдаг. Товчхон хэлэхэд улс төртэй холбоотой мэдээ, мэдээлэл, улс төрийн томоохон фигуруудтэй ярилцлага хийх боломж, тэдний хүрээлэлд орох хэлхээ холбоотой эсэх нь сэтгүүлчийн мэргэжлийн чадвараас нь илүү үзүүлэлт байдаг юм даа, манай нийгэмд. Жирийн уншигчдад энэ талаар ямар төсөөлөл байх вэ дээ.

  16. amirlan-d talarhagch says:

    ээ хөөрхий Монголын төрд яасан хэцүү улсууд нь гарсан юм бэ дээ. энэ СЭТГҮҮЛЧ нэрээр сэтгэгдэл үлдээсэн хүний үг үнэний ортой байхаа.

  17. chandmani says:

    Хятадын эрлийзүүдийг давраасны хар гай ингээд гарч байна. Хятад хүн нөнгөнөөс өөр юу ч боддоггүйн адил Ундраа их мөнгө хараад мөрөөдөөд Монголын ирээдүйгээр тоглох гэж байна. Чиний ийм худраггүй занг мэдээд чамайг Үндэсний Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх Стратегийн хүрээлэнгээс хөөсөн үү? Зүс царайн ч, удам угсаан ч хийж байгаа үйлдэл нь ч хятад . Чиний ард Хятадын төрийн бодолого хөвөрч байгаа гэж би хардаж байна. Чи хятадаас хэр мөнгө авч санхүүжиж ийм аюултай зүйлийг Монголд хийж байна вэ?

  18. Инженер says:

    25-р суваг ТВ-ийн “Дуусдаггүй яриа” булангаар 2011.05.21-ны өдөр явуулсан “Цөмийн хаягдал” ярилцлагын бичлэгийг Youtube-д тавьж төлбөргүйгээр нийтэд нээлттэй болговол “Цөмийн хаягдал гэж юу вэ?”, “Хэн нь Хэн бэ” гэдгийг Ард түмэн танихад хэрэгтэй байх даа.

  19. Татвар төлөгч says:

    Монгол хүн үнэн шударгаар хэзээ амьдарч сурах юм бэ. Өглөө ажилдаа гарахдаа инээмсэглэн алхаж, өдөр хоолондоо орохдоо айхгүй юм идэж, орой гэртээ ирээд дуртай зүйлээ хийн цагийг өнгөрөөх мөч бүрийг залуус бид хүсдэг билээ. Энэ их үймээн бужигнаан, бие биен рүүгээ дайран давшсан хийж байгаа нэгнийгээ буруутгаж, хэлсэн бүрийг нь мушгих нь бидний өдөр тутмын амьдрал уу… Нээлттэй – нийгэм гэж бид их ярьдаг даа. ТВ25ийн бичлэгийг үзлээ. Нэг л их чухал улсууд. Улс төр гэдэг шинжлэх ухаанаас тэс хөндлөн зүйл. УИХ гишүүд бол зөвхөн аль ч салбараар ямар ч зүйлийг хааш нь эргүүлж ярих чадвартай улсууд. Хэзээ бид УИХ, Засгийн газартай итгэдэг билээ. Бүгд л дээр дороо ордон шүү дээ. Харин залуучууд бол өөрөөр сэтгэдэг гэдэгт би итгэж байна. Хүн үг хэлэх эрхтэй ч, бусдыг хүндлэх бас нэгэн үүрэг бий. Ямарваа улсын хөгжлийн шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлавал амжилтад хүрэхэд маш дөхөм. Эрдмийн мөр хөөсөн, түүнийгээ зөвөөр ашиглах чадвартай залуучуудын юу хэлэхийг сонсож дүгнэлт хийж байвал зүгээр биз дээ. Юмны учрыг тунгаан бодоогүй байж уншаад шууд хариу бичих нь зүй хэрэг үү. Хүнийг хүндэтгэж байж өөрийгөө хүндлүүлэх ёсон хайчсан бэ. Гэхдээ монголд гэрэлтэй гэгээтэй зүйл их байдаг. нэг жишээ нь гэрэлтертөнц гээд блог. тийшээ ороод үзээрээ, уурласан уур чинь татагдаж ямарваа нэгэн юмыг өөр өнцгөөс харах мэлмийг жаахан ч гэсэн нээнэ биз ээ

  20. Ард says:

    Эээ … Бүү үзэгд !!! Энэ үнэн үү ??? …. Говьсүмбэр аймгийн Чойр суманд цөмийн хаягдлыг нууцаар авчирч булжээ http://zaluu.com/yellow/index.php?id=3589

  21. Nadya says:

    Бат ч гэх шиг юун ойлгомжтой нэр өгдөг юм билээ дээ????
    Амарлин эгчийг дэмжиж байгаа.
    Ундраа та яах гэж анхнаасаа эх нутаг газар шороондоо турхираа вэ? Амарлин эгч хэлсэн хэлээгүй ард түмэн танийг жигшиж зэвүүцэж байгаа.


Leave a reply to amirlan-d talarhagch Cancel reply