Цөмийн хаягдал ба Монгол: Үйл явдлын тэмдэглэл


Явуулын хүнд улс орныхоо ирээдүйг даатгаж сууна даа бид…

 

 Амарлин        

Нийтэлсэн 2011-05-20

Сүүлчийн өгүүлбэрт засвар хийсэн 2011-05-21

 

Оршил буюу өнгөрснийг сануулахуй

Өнгөрсөн арваад хоногийн туршид Монголын нутагт цөмийн хаягдал булшлах тухай мэдээ олны анхаарлыг татсан халууxaн сэдвүүдийн нэг байлаа. Хэд хоног дээр дооргүй үймж, хэвлэлийн хурал, баримтат нэвтрүүлэг, эсэргүүцлийн жагсаалтай өнгөрүүллээ. Тэгвэл энэ асуудал хэзээ эхэлсэн, хэрхэн өрнөсөн талаар хүмүүст цогц ойлголт өгөхөөр товч тойм бэлдсэнийг уншиж танилцaна уу.  Read the rest of this entry »


А. Ундраа имэйл ирүүлжээ….


Хэдхэн хоногийн өмнө Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин сайд А. Ундраа имэйл ирүүлснийг өөрийн хариултын хамтаар дор тавилаа.

Амарлин

2011-05-15

 

from: Undraa Agvaanluvsan undraa98@gmail.com
to: amarlin06@gmail.com

date: Wed, May 11, 2011 at 10:59 PM
subject: Mongolia — nuclear

Сайн байна уу? Амарлин

Чиний блог дээр миний талаар хэд хэдэн удаа гарсан учраас энэ имэйлийг би чамд өөрт чинь бичье гэж бодлоо. Read the rest of this entry »


Цөмийн хаягдал хаях нь ҮНЭН…


 Монголд цөмийн хаягдал булахад бэлэн болжээ. ЗГ биднийг мэхэлж байна…

 

Монгол улсын маань ирээдүйд маш ноцтой аюул заналхийлж байгаа энэ үед хүмүүсийг ХУУРАН МЭХЛЭХ, ТАРХИ УГААХ зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байгаад сэтгэл зовнисны үүднээс үүнийг бичиж байна. 

Монгол улсад ЦӨМИЙН ХАЯГДАЛ булшилна гэдгийг өнгөрөгч 3 сард АНУ-д болсон олон улсын хурал дээр Америкийн Эрчим хүчний яамны хэлтсийн дарга нэр хүнд бүхий ноёнтон мэдэгдсэнийг хэвлэл мэдээлллийн хэд хэдэн сувгуудаар цацсан боловч Монголын Засгийн газар (Цөмийн энергийн газар) болон зарим нэг нэр хүнд бүхий албатнууд (О. Чулуунбат, ГХЯ-ныхан, Чадраа) үгүйсгээд өнгөрсөн билээ.  Read the rest of this entry »


Монголчууд ахиад л таг чиг…


Эх сурвалж: http://cryptome.org/info/nuclear-protest/nuclear-protest.htm 

Уг нь манай хэвлэл мэдээллийнхэн ч “урдуураа улаан хөлтөн гаргадаггүй” гэгчээр элдэв янзын хов жив, сенсаци энэ тэрэнд тун ч дуртай даа. Буруу зөрүү, үнэн худал ч яамай, ард түмнийг шуугиулж, уушиг зүрхийг нь булгилуулж байвал болчихдог улсууд шиг л байдаг. Харин энэ мэдээлэл манайхны хаагуур нь гараад явчихваа. Цаана чинь дэлхий даяараа цөмийн энергийг эсэргүүцэж, атомын станцуудаа хаахыг, шинээр барихгүй байхыг шаардаж байна. Зурагнуудыг үзээрэй…Бодоорой…

Амарлин

 

2011-03-17, Тайваний нийслэл Тайпэй хот. Цөмийн станцыг эсэргүүцсэн жагсаал. Толгойдоо зүүсэн туусан дээр "Атомыг эсрэг, Тайваныг аварья" гэжээ.

Read the rest of this entry »


Германд 200 мянга гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал цуглаан болжээ


Тоймлож орчуулсан Амарлин

2011-04-08

2011 оны 3 сарын 26. Германы дөрвөн хотод цөмийн реакторуудын үйл ажиллагааг зогсоож, хаахыг шаардсан 210-250 мянга гаруй хүн жагсчээ. Берлин, Хамбург, Колон, Мюнхен хотуудад байгаль орчны байгууллагуудын зохион байгуулсан тус үйл ажиллагааг сөрөг хүчний Германы Социал Демократ нам, Ногооны болон Зүүний нам, протестант, католик сүмүүд, Германы үйлдвэрчний эвлэлүүдийн эвсэл болон “Wir sind Helden” хамтлаг дэмжсэн байна.

Read the rest of this entry »


Монголчууд ТАГ ЧИГ…


Бичсэн: Амарлин

Японд газар хөдөлсний дараахан Монголын сэтгүүлчид 24-н цагийн тасралтгүй ТВ нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэж, нийтлэл бичиж, хийрхлийн галыг цуцалтгүй өрдөж байсан. Тэдний хичээл чармайлт ч үр дүнгээ үзүүлж Монголчууд өдөр шөнөгүй цунамигаар амьсгалж, унтах нойр, идэх хоолоо ч мартаж,  газар нутгаа өгнө өгөхгүй, Япончуудыг гэртээ байлгана байлгахгүй гэж талцаж хэлцэж байсан үе саяхан.

Read the rest of this entry »