Улаанбадрах сумынхан Ураны эсрэг тэмцлээ шийдвэртэй үргэлжлүүлж байна.
Posted: 2013/08/01 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Эрүүл мэнд 4 Comments2013-7-31. Улаанбадрахаас мэдээлж байна.
Улаанбадрах сумын малчид “Кожеговь” компанийн болон аймгийн удирдлага, Цөмийн энергийн газрын төлөөлөлтэй уулзалт хийж Уран олборлолтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
- Дорноговь аймгийн Засаг дарга Ганхуяг “би зогсоох эрхгүй” гэж зөрүүдлэсэн боловч малчдын шаардлагаар “дээш нь танилцуулъя” гэв.
- Цөмийн энергийн газраас “Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл байхгүй”гэв.
- “ Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн: “Бид цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжүүлэх болно, Монголын Засгийн газар бидэнд энэ эрхийг олгосон. Бид Монголын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа”
- Үүнийг Улаанбадрахын малчид Зүүнбаянгийнхантай хамтарч газар дээр нь эсэргүүцнэ гэж шийдэв.
Төр, Засаг маань Ард түмний төлөөлөл биш болсоноо нотолсоор байгаа тул Үндэсний язгуур эрх ашиг, эх орон газар шороогоо аврах зорилгоор 50-аас дээш настны гишүүнчлэлтэй “ҮХЭХЭЭС АЙХГҮЙ ӨВГӨДИЙН ХОЛБОО” -г байгуулжээ.
Голомт ЦЭХ
—————————————————————————————————————————–
Холбоотой мэдээ:
- АРАВТ Д.Гантөр: “Ардчилал чинь аргачилал болоод байгаа юм биш үү...”
- Өнөөдрийн ЯЛАЛТ сонин: УЛААНБАДРАХЫНХАН КОЖЕГОВИЙГ НУТГААСАА ГАРАХЫГ ШААРДЛАА
Энэ засаг ч явахгүй нь дээ. Ард түмнийхээ эсрэг ажиллаад байна.
сайн бна, монголчуудаа, бид өөрсдөө л өөрсдийхөө төлөө тэмцэхгүй бол энэ засаг төр биднийг гадныхантай нийлж бариж идэх нь бна. Эвий дээ, настангууд маань ямар сайндаа л ийм нэртэй холбоо байгуулахав дээ. Та нарыгаа чин сэтгэлээсээ дэмжиж бгаа шуу!!!
[…] In August 2013, armed Fire Nation activists and local herders occupied AREVA’s mining camp and stopped operations. AREVA resumed operations after Munkhbayar and other Fire Nation protestors were arrested September […]
[…] August 2013, armed Fire Nation activists and local herders occupied AREVA’s mining camp and stopped operations. AREVA resumed operations after Munkhbayar and other Fire Nation protestors were arrested September […]