Улаанбадрах сумынхан Ураны эсрэг тэмцлээ шийдвэртэй үргэлжлүүлж байна.

2013-7-31. Улаанбадрахаас мэдээлж байна.

Ulaanbadrah

Улаанбадрах сумын малчид “Кожеговь” компанийн болон аймгийн удирдлага, Цөмийн энергийн газрын төлөөлөлтэй уулзалт хийж Уран олборлолтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Хурлын танхим

Хурлын танхим

 Малчид хуралдаа өргөнөөр оролцлоо.


Малчид хуралдаа өргөнөөр оролцлоо.

Хурлын заалны суудал хүрэлцэхгүй хүндрэлтэй байлаа.

Хурлын заалны суудал хүрэлцэхгүй байв.

Аймгийн дарга Ганхуяг, ЦЭГ Дамдинсүрэн, “Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн

Аймгийн дарга Ганхуяг, ЦЭГ Дамдинсүрэн, “Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн

  • Дорноговь аймгийн Засаг дарга Ганхуяг “би зогсоох эрхгүй” гэж зөрүүдлэсэн боловч малчдын шаардлагаар “дээш нь танилцуулъя” гэв.
  • Цөмийн энергийн газраас “Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл байхгүй”гэв.
  • “ Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн:  “Бид цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжүүлэх болно, Монголын Засгийн газар бидэнд энэ эрхийг олгосон. Бид Монголын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа”
  • Үүнийг Улаанбадрахын малчид Зүүнбаянгийнхантай хамтарч газар дээр нь эсэргүүцнэ гэж шийдэв.

Төр, Засаг маань Ард түмний төлөөлөл биш болсоноо нотолсоор байгаа тул Үндэсний язгуур эрх ашиг, эх орон газар шороогоо аврах зорилгоор 50-аас дээш настны гишүүнчлэлтэй “ҮХЭХЭЭС АЙХГҮЙ ӨВГӨДИЙН ХОЛБОО” -г байгуулжээ.
Голомт ЦЭХ

—————————————————————————————————————————–

Холбоотой мэдээ:


5 Comments on “Улаанбадрах сумынхан Ураны эсрэг тэмцлээ шийдвэртэй үргэлжлүүлж байна.”

  1. Ураныг бусад улсууд зүгээр хараад л сууж байх уу?'s avatar Ураныг бусад улсууд зүгээр хараад л сууж байх уу? says:

    Улаанбадрахын ард иргэд минь дээ, Та нарын толгойг наад Гал үндэстэн мэтийн иргэний хөдөлгөөнүүд хэт угаагаад байгааг та нар ойлгохгүй юм даа. Наадуул чинь Ареваг гарч явсны дараа орж ирээд орон нутгаар чинь ёстой жинхэнэ тоглоод өгөх Хятад эсвэл Оросуудаас та нарыг хамгаална гэж бодож байна уу? Тэр үед наад хүмүүс чинь хаана байгаа нь мэдэгдэхгүй цөм алга болоод харин байгаль орчинд хамгийн хортой технологийг ашиладгаараа дэлхийд тэргүүлдэг Орос Хятад 2-с болоод та нар нутаг уснаасаа дайжих ажил болох вий дээ. Улаанбадрахад олдсон ураны ордыг нутгийнханд хортой юм оролдоод яахав гээд 2 хөрш орон чинь зүгээр хараад сууж байна гээд бодож байна уу?? Энэ 2 их гүрэн та нарын үгэнд ороод яваад өгнө гэж бодож байна уу?? Та нар ер нь тийм тохиолдол харсан уу?? Уг нь жаахан ухаантай байж, энэ салбарт 3-дагч орон байхын ач холбогдлыг ойлгож, хөөж туухын оронд хамтарч ажиллах, иргэдээ ажлын байртай болгох орон нутагтаа янз бүрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт яриа хэлэлцээр хийж болмоор л юм даа. Эцэст нь хэлхэд сумын иргэд та бүхэн хэсэг бүлэг хүний могойд барих мод болоод байна гэдгээ л ойлгомоор байгаа юм даа. Тэр хэсэг бүлэг хүмүүс гэдэг бол маш том ашиг сонирхол бүхий өөр хэн нэгний утсан хүүхэлдэй (мэдээж мөнгөөр хөдөлдөг) гэдэг нь хэн ч ойлгохоор гаргалгаа юм. Үүнээс цаадхыг нь та бүхнийг ойлгож байгаа гэж найднам. Ухаантай байж ул суурьтай бодож үзхийг хийчээнгүйлэн гуйя.

  2. ccccc's avatar ccccc says:

    Энэ засаг ч явахгүй нь дээ. Ард түмнийхээ эсрэг ажиллаад байна.

  3. uka's avatar uka says:

    сайн бна, монголчуудаа, бид өөрсдөө л өөрсдийхөө төлөө тэмцэхгүй бол энэ засаг төр биднийг гадныхантай нийлж бариж идэх нь бна. Эвий дээ, настангууд маань ямар сайндаа л ийм нэртэй холбоо байгуулахав дээ. Та нарыгаа чин сэтгэлээсээ дэмжиж бгаа шуу!!!

  4. […] In August 2013, armed Fire Nation activists and local herders occupied AREVA’s mining camp and stopped operations. AREVA resumed operations after Munkhbayar and other Fire Nation protestors were arrested September […]

  5. […] August 2013, armed Fire Nation activists and local herders occupied AREVA’s mining camp and stopped operations. AREVA resumed operations after Munkhbayar and other Fire Nation protestors were arrested September […]


Leave a reply to Ураныг бусад улсууд зүгээр хараад л сууж байх уу? Cancel reply