Алтанхуягийн засгийн газар ба Улаанбадрахчууд
Posted: 2013/08/11 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой 2 CommentsДорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийн жилүүдэд төл мал олноороо үхэж, гажигтай төл гарсан бол одоо малчдын эрүүл мэндийн талаар санаа зовоох асуудлууд яригдаж эхэллээ. Үүний дотор нүд өвдөх, үс халцрах, арьс шархлах, үе мөчөөр өвдөх зэргээс гадна хүмүүс ханиаж, элэгний шинжилгээ нь муу гарсаар байна.
Улаанбадрах сумын иргэд энэхүү гамшгийг Кожеговь компанийн ураны хайгуулийн ба 2010 оны сүүлчээр хийсэн туршилтын олборлолтын уршиг гэж үзэж байна. Харин Монголын засгийн газар, Цөмийн энергийн газраас асуудлын учир шалтгааныг жил шахуу хугацаа өнгөрч байхад тогтоож чадаагүй ч ураны хор нөлөө байхгүй гэсэн үндэслэлээр Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байна.
Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн
ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга З.Дамдинсүрэн: Кожеговь компани ноднин авсан зөвшөөрлөөр Зүүнбаянд үйл ажиллагаагаа явуулах болно.
——————————————————————————————————————-
Улаанбадрах сумын малчид, иргэдийн ярилцлага 2013-7-13
Улаанбадрах сумын Аргалант багийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Баатарсүх
Улаанбадрах сумын Аргалант багийн малчид
Улаанбадрах сумын Аргалант багийн малчдын нүд өвдөж байна.
Улаанбадрах сумын иргэд, Цөмийн энергийн газар, Аймгийн ба Кожеговь компанийн удирдлагууд оролцсон хурал 2013-7-31 нь Улаанбадрах сумын соёлын төвд болсон. Энэ хурлын үйл ажиллагаанд “Голомт ЦЭХ” ТББ-ын гишүүн Т.Минжүүр ажиглагчийн байр суурьнаас оролцсон бөгөөд тэрээр дараах дүгнэлтийг хийж байна.
Голомт ЦЭХ ТББ, 2013 оны 7 сар
Ард түмнээ хэдэн халтар мөнгөнөөс болж ингэж байгаа даан ч харамсалтай. Өөрлөлт хэрэгтэй, тэмцэх хэрэгтэй.
Иргэний хөдөлгөн гэж ард тумний толгойг ч их сайн эргүүлэх юм дааа
IP: 182.160.34.170
ГОЛОМТ ХАРИУ:
Хамгийн эхлээд эргэх тархитай байх хэрэгтэй л дээ, Даваасэрээтэр ээ. 🙂 Уучлаарай, чиний бичсэн комментийг уншаад ийм бодол төрлөө.