Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.


           Фукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай  гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд  хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр  “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.  

Хүндэтгэсэн,
Амарлин

Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна

Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв

                                                               2013 оны 3 сарын 11

Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас

Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг.  2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо.  Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. Read the rest of this entry »


Улаанбадрахад хорогдсон мал хөхөө өвлөөр илжирсэн нь учиртай юу?


Дорноговийн Улаанбадрах суманд мал сүрэг олноор хорогдож, үхсэн мал нь өвлийн хүйтэнд илжирч, бас Улаанбадрах сумынхан хүүхэд шуухадгүй хөхүүлж ханиадаг эдгэрдэггүй өвчин тусаад олон сарын нүүр үзлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөх бичиг бариад ч малчдын зовлонг тоож үзсэн хүн алга. Цөмийн Энергийн Газрынхнаар толгойлуулсан ажлын хэсгийнхэн очиж судлаад “Тайван амгалан байцгаа, уран, цацраг, Аревагаас огт болоогүй, юунаас болсныг гадаадад судалж мэднэ” гээд явснаас хойш малчдын горьдлого тасарсан.  

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийнхөн Дорноговьд учирсан гамшгийн талаар судалж, харийнхны өмнөөс золиослогдож буй Монгол малчдын тухай мэдээллийг түргэн шуурхай түгээх, цацрагийн чимээгүй аюулын талаар нийтийг сэрэмжлүүлэхээр ажиллаж ирсэн.  Түрүүчийн нийтлэлдээ бид чухам ямар учраас малын элэг уушиг харлаж толботдог талаар тайлбарласан.  Тэгвэл өвлийн хүйтэнд үхсэн мал үмхийрдэг, нохой шувуу тоож хөнддөггүй,  бас хүн ард ханиадагийн учрыг эндээс уншаарай.

Ураныг газрын гүнд уусган олборлох аргын тайлбар

Газрын гүн рүү  өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил нь ураны задралын 3 дахь элемент болох Ради -тай урвалд орж  Радийн сульфат гэдэг нэгдлийг үүсгэнэ. Улмаар уран агуулсан химийн бодистой шавар шавхайгаа газрын гадаргуу дээр соруулан гаргаж ирж  ураныг нь салгаж авна. Уран нь уусамтгай тул уусмалдаа үлдэж харин уусдаггүй радийн сульфат үлдэгдэл шаварт тунаж үлддэг. Хүхрийн хүчил шахдагийн гол учир нь хэрэгтэй ураныг хэрэггүй бөгөөд хортой Радигаас салгаж авахад оршдог байна.Тэрхүү үлдэгдэл шаварыг ил цөөрөмд хийж, ууршуулдаг. Цөөрөм хатаж ууршсаны дараа Ради болон түүний задралын элементүүд болох цацраг идэвхит Радон, Полони  салхиар тархаж, байгаль орчныг цацрагаар бохирдуулдаг. Ураны задралаар үүсэх Ради, Радон, Полони зэрэг элементүүд нь харьцангуй хурдан задардаг бөгөөд задралын явцдаа  уранаасаа илүү маш хүчтэй цацрагаар шардаг ажээ. (Жишээлбэл 1 грамм Ради 1 секундэнд 37 тэр бум удаа задардаг байна. Задрал болгон цацраг ялгаруулна.) Ураны уурхай хаагдсанаас хойш ч гэсэн байгаль орчны цацрагийн бохирдлын асуудал байсаар байх болно.(Эх сурвалж: Prof. Dr. Henning von Philipsborn Universität Regensburg Fakultät für Physik “Radon, Vorfahren und Nachkommen”, хуудас 12 )Radiumsulfat

)

 

Дорноговь, Улаанбадрах, Арева

Дорноговь, Улаанбадрах, Арева

Read the rest of this entry »