САНАЛ АСУУЛГАТАЙ МОНГОЛ НААДАМ


САНАЛ АСУУЛГАТАЙ МОНГОЛ НААДАМ

Лос Анжелесийн Монголчуудын наадам дээр манай идэвхтэн гишүүдийн зохион байгуулсан ажлын тайланг сонирхож үзнэ үү.

Санал асуулгатай наадам

Монголчууддаа хандаж оршин суугаа газрууддаа ийм төрлийн бодитой, хүмүүст шууд хүрсэн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалж байна. Read the rest of this entry »


Голомт.орг-ийн уншигчдад хандан уриалах нь:


       Голомт.орг нь Монгол эх орныг минь цөмийн хаягдал булшлах цэг болгохоор хөөцөлдөх эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо тасралтгүй өргөж, ард түмнийг сэрэмжлүүлсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн үед авилгачид улам эрчимжиж, улайран хөөцөлдөх нь нэмэгдлээ. Үүний нэг жишээ нь гэвэл саяхны Майничи сонинд мэдээлсэн Монголд цөмийн хаягдал булшлах 3 талын гэрээний эх ноорог билээ. Энэ эгзэгтэй цаг үед Монголын олон нийт цөмийн аюул хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл багатай байгаа нь бусармаг үйлдлийг дэвэргэхэд улам ихээр нөлөөлж байна.

Read the rest of this entry »


Фэйсбук дээрх Цөмийн Эсрэг Бүлэгт нэгдээрэй!


Бидэнтэй нэгдээрэй, Цөмийн Эсрэг дуу хоолойгоо өргөөрэй!

 

           

                   Бидний хаяг: http://www.facebook.com

Бидэнтэй нэгдэхийн тулд:

1) Фэйсбук дээр өөрийн дансыг (account) нээгээд

2)  Anti Nuclear Movement Mongolia  бүлгийг SEARCH хүснэгтийн тусламжтайгаар эрж олоод

3)  JOIN гэдэг линкэн дээр дарж нэгдэнэ.

Тусламж шаардлагатай бол amarlin06@yahoo.com pyy хандана уу?

Бидэнтэй нэгдээрэй, Цөмийн Эсрэг дуу хоолойгоо өргөөрэй!

Anti Nuclear Movement Mongolia


Цөмийн хаягдлын тухай товчxон


Орчуулсан Мигаа Могод

2011-07-09

Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал

Уран олборлолт, боловсруулалтын үе шат бүрт цөмийн хаягдал гардаг

Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцарууд халж  реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Xэсэг хугацааны дараа түлшний савханцарууд хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцарыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг.

Түлшний савханцар дотор хийн болон метал шинжтэй шинэ  элементүүд бий болдогийн дотор плутониум , цезиум , америдиум , криптон зэрэг олон тооны элемент бий. Тэдний идэвхтэй байх хугацаа нь хэдхэн секундээс хэдэн мянга , сая жил хүртэл үргэжилдэг. Цацраг идэвхт хог хаягдал нь хүрээлэн буй орчин, хүн амьтанд асар хортой тул баттай  тусгаарлах шаардлагатай. Цацраг идэвхт элемент хүрсэн бүх зүйлээ цацрагаар бохирдуулдаг. Ураны түлшний ашигласан савханцар бол цацраг идэвхт хаягдал тул түүнд хүрсэн бүх зүйлс цөмийн хаягдал болж хувирна. Тухайлбал, хөргүүрт хэрэглэсэн ус, шингэн, барилга байгууламж, багаж, ажилчдын хувцaс зэрэг нь цацраг идэвхт хаягдал юм.


Цөмийн хаягдал: Харж сууж ханалаа, xөдөлж ажиллах цаг иржээ…


Сайн байцгаана уу?

Та бүхэн голомт.орг дээр өнгөрсөн 3 сарын сүүлчээс эхлэн тавьж буй цөмийн хаягдал, цөмийн аюулын талаарх нийтлэлүүдийг уншсан байx. Тэгвэл өнөөдөр дэлхийн олон улсад тархан суугаа Монголчуудынхаа хүсэл санаачлагаар цөмийн аюулыг эсрэг нэгдэх Фэйсбукийн шинэ бүлгийг нээж байна. Бусад Фэйсбукийн санаачлагуудаас ялгаатай нь гэвэл Anti Nuclear Movement Mongolia нь итгэл үнэмшил нэгтэй хүмүүсийг уулзуулж, тэднийг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх, цөмийн аюулыг энгийн тайван замаар эсэргүүцэх идэвхтэй үйл ажиллагааг элдэв улс төржсөн санаачлагаас ангид явуулахад нь иргэдийг дэмжих зорилготой болно.

Эх орондоо цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, цөмийн хор хөнөөлийн илүү ихийг сурч мэдэх сонирхолтой төдийгүй энэ талаар олон нийтэд сурталчлах, цөмийн эсрэг дуугаа өргөх үйлсийг зохион байгуулахад гар бие оролцох чин хүсэлтэй эх оронч Монголчуудыг урьж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн,

Амарлин (amarlin06@gmail.com)

2011-06–30