Мардайгаар сонин юу вэ?
Posted: 2012/08/20 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Газар нутаг, Дорнод Мардай, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд, Эрх баригчид | Tags: Ноцтой 11 CommentsАнти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамтаар очсон билээ. Харин 8 сард Дорнодын Баяндун, Сэргэлэн, Дашбалбар сумдаар зочлохдоо Мардайн байдалтай газар дээр нь танилцаж, байгалийн цацрагжилтийн хэмжилт хийлээ.
Тухайлбал, Мардайн ураны уурхайн хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулсаар буйг бид цацраг хэмжигчээрээ тодорхойллоо. Read the rest of this entry »
Амарлин болсон учир минь..
Posted: 2012/06/20 Filed under: Газар нутаг, Зарлалын самбар, Иргэд , хөдөлгөөнүүд, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Бодууштай 7 Comments
Монгол улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж, ард иргэдийн эрүүл энх аж төрөх, амьд явах баталгаа болох газар шороог минь зоосны нүхээр шагайсан цэвдэг сэтгэлтнүүд сүйтгэн бузарлаж буйг эсэргүүцэн дуугарч эхэлснээс хойш жил тойрчээ. Намайг хэн болох, ямар учраас цаг зав гарган судалгаа хийж, нийтлэл бичдэг тухай хүмүүс янз бүрээр таамагладаг.
Хариуд нь би өмнө нь хэлж байсан тэр л зүйлээ танд давтана хэлье: эрх мэдэл, нэр алдар, ашиг хонжоо хайх бодол надад байхгүй. Харин жирийн Монгол бүсгүй миний өдий зэрэгтэй яваа нь миний эцэг эх болон Монгол улсын ач тус гэдэгт би гүнээ итгэдэг. Тиймээс ч хэмжээлшгүй их ач тусыг нь бага ч болов хариулахаар хичээн зүтгэж яваа минь энэ билээ. Read the rest of this entry »
Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…
Posted: 2012/04/02 Filed under: Газар нутаг, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 29 CommentsH.Цог-Оршихбат гэдэг хүнээс ирсэн нийтлэлийг дор тавилаа. Сонин, сайтууд нийтлэхээс татгалзсан юм байна. Яагаад гэдгийг та бүхэн уншаад болгооно буй заа.
Баярлалаа,
Амарлин
Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…
H.Цог-Оршихбат
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав. Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ. Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Read the rest of this entry »
МОНГОЛ ‘”булшны”‘ ОРОН БОЛОХ УУ?
Posted: 2011/07/30 Filed under: Газар нутаг | Tags: Цөмийн тухай бусад бичлэгүүд 1 CommentМОНГОЛ ‘”булшны”‘ ОРОН БОЛОХ УУ?
Гомбосүрэнгийн Галбадрах
…Сүүлийн үед гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон Mонголдоо байгаа монголчуудын санааг зовоож, өөр хоорондоо хэлэлцүүлэг үүсгэж байгаа асуудлын нэг нь АНУ, Япон, Монгол улсуудын хооронд нууцаар хэлэлцэгдэн өдгөө батлагдах шатандаа орж байгаа “Цөмийн түлшний цогц хангамж” гэсэн гоё нэртэй төслийн тухай юм. Нилээд эртнээс монголын улстөрчдийн санаачлагаар яригдаж эхэлсэн байж болзошгүй энэ асуудал өдгөө дэлхий нийтийн хэмжээнд “шүдний өвчин” болж хувирсан, цөмийн хаягдлыг хаана булж “булшлах” тухай асуудалтай нягт холбогдож байгаад хамаг учир оршиж байгаа юм. Read the rest of this entry »
БУРХАН ГУЙСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРОО
Posted: 2011/06/28 Filed under: Газар нутаг | Tags: АНУ-aac Г. Галбадрах, Цөмийн тухай бусад бичлэгүүд 1 CommentБУРХАН ГУЙСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРОО
Гомбосүрэнгийн Галбадрах
…Гэрт тань гадны хэн нэгэн орж ирээд авдар савыг тань дураараа онгичиж, хамаг л өнгөтэй өөдтэй, үнэ цэнэтэй бүхнийг нь хамж аваад оронд нь үнс болон элдэв муухай хог хаягдал дүүргэж орхиод гарч одвол та яах вэ? Read the rest of this entry »
ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…
Posted: 2011/06/01 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 6 CommentsСудлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 29
Эх сурвалж: http://gankhuyag.wordpress.com/2011/05/29/aqwx/
Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Энэ тухай өгүүлье. Read the rest of this entry »
Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан
Posted: 2011/05/26 Filed under: Газар нутаг | Tags: Ноцтой 60 CommentsЭрх баригчид Монголын газар шорооноос харийнханд худалдсaн yy?
Талархал
Надад tsag.mn дээр гарсан “Монголын хулгайч эрх баригчид Монголын газар шороог гадаадынханд колончлуулах, худалдах гэрээ хийсээр байна” гэсэн мэдээг явуулсан уншигчдаа баярлалаа. Тэр мэдээг уншаад энэ талаар судлах болсон билээ.
Амарлин
Анх 2011 оны 3 сард Өмнөд Солонгост 99 жилээр газар нутгаасаа түрээслүүлэх болсон тухай Х. Мөнх гэдэг сэтгүүлч бичсэнийг уншсан юм. Tэр нийтлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” гэж байсан. Нийтлэлийн төгсгөлд үйл явдал хэрхэн өрнөхийг анхаарахыг олон нийтэд захиад, аливаа гэрээг бас цуцалж болдог тухай сануулсaн байж билээ. http://sonin.mn/?p=119884 Read the rest of this entry »
Монгол улсын засгийн газар гадныханд худалдагдсан гэдэг…
Posted: 2011/03/19 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг Leave a commentУрт нэртэй хууль руу урт хуруугаа гозойлгож байна
Бичсэн: Я.Мөнгөнцэцэг
Солонгосчууд Монголд колони байгуулах эхлэлээ тавив
Posted: 2011/03/13 Filed under: Газар нутаг | Tags: Ноцтой 5 CommentsБичсэн: Х.Мөнх
Эx сурвалж: http://sonin.mn/?p=119884
2011 оны 3 сарын 14
Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэмжээнд ч анхаарал татахаар нэгэн үйл явдал тохиолоо. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, Койка байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Энэ нь 2700 хавтгай дөрвөлжин км бүхий их хэмжээний нутаг юм. Жишиж хэлбэл, энэ нь өнөөгийн Улаанбаатар шиг хэд хэдэн хот байгуулахад хангалттай хүрэлцэх газар ажээ.
Read the rest of this entry »
ГАДНЫХАН ба бидний ГАЗАР НУТАГ
Posted: 2011/03/13 Filed under: Газар нутаг | Tags: Эх орончид 2 CommentsБичсэн: Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах gala_mn@yahoo.com
2011 оны 3 сарын 12
…Монголчууд бид өдгөө уул уурхайн халууралд дагжин чичрээд юуг ч анзаарах сөхөөгүй. Эхэндээ “эх орон, газар шороо минь” хэмээн цээжээ дэлдэн самсаа шархируулж байсан эх орончид, иргэний хөдөлгөөнүүд ч өдгөө таг чиг. Харин “Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн” /МГННХ/-ийнхөн Засгийн Газрыг шүүхэд өгсөн тухай, Ц.Мөнхбаяр нарыг шүүхэд дуудаж, ял оноож байгаа тухай мэдээ сэлт л хааяа харагдах аж. Read the rest of this entry »





