Японд 166 мянган тонн цацрагтай хог хаягдал булшлах цагаа хүлээсээр байна

Фукушима мужийн Нараха хотын цацрагт хог хаягдал хадгалах төвийн ажилчид цацрагт бохирдсон шороотой уутны дэргэд зогсож байгаа нь. 20143 оны 6 сарын 13

Фукушима мужийн Нараха хотын цацрагт хог хаягдал хадгалах төвийн ажилчид цацрагт бохирдсон шороотой уутны дэргэд байгаа нь. 2013 оны 6 сарын 13

2015-11-28

Өнгөрсөн сард Киодо Ньюс сониноос явуулсан судалгаагаар Японы 47 мужаас ганц нь ч цөмийн хаягдал хадгалах байгууламж байршуулахыг зөвшөөрөөгүйгээр барахгүй 14 муж “Хэрхэвч үгүй” гэдэг хариу өгчээ.

2011 оны 3 сард болсон Фукушимагийн цөмийн ослын улмаас асар их хэмжээний цацрагтай хог хаягдал үүссэн бөгөөд засгийн газраас цагт 8 мянган Беккерэлээс дээш цацраг ялгаруулдаг хаягдлыг тусгайлан ангилдаг болсон юм. Улмаар Японы засгийн газраас онцгой байдал зарлаж, хэд хэдэн мужид цацрагт хог хаягдал түр хадгалах цэгүүд байгуулсан байна. Анхлан газрын эздээс газрыг нь 2 жилийн хугацаагаатайгаар түрээслэн аваад, гялгар уутанд савласан хорт хаягдлыг түр хугацаагаар агуулжээ. Гэвч засгийн газар хэлсэн амандаа хүрсэнгүй. Засгийн газарт 2 жилээр газраа түрээслүүлсэн 73 настай Шигетаро Чиба гэгч фермер ярихдаа “Анх тохирсон 2 жилийн хугацаа өнгөрөхөд засгийн газраас түрээсээ сунгахыг надад тулгасан. Шинээр байгуулсан гэрээндээ тэд дуусах хугацаа заагаагүй” гэжээ.

2014 онд Японы Цөмийн хаягдал зохицуулах газраас (ЦХЗГ) цөмийн хаягдал хадгалах удирдамж бичгийг шинэчилж, 7 хавтгай дөрвөлжин км талбай бүхий цөмийн хаягдлын байгууламжийг газар дор байгуулан ажиллуулах төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Тус байгууламжийг эхний 50 жил удирдан ажиллуулж, дараа нь 300 жилийн туршид хянасны эцэст бүрмөсөн хааж булшлахаар төлөвлөж байгаа юм байна.

 

 ЦХЗГ-аас боловсруулсан цөмийн хаягдал булшлах агуулахын загвар

5
ЦХЗГ-аас боловсруулсан цөмийн хаягдал булшлах агуулахын загвар

 

In the Fukushima Exclusion Zone7

Цөмийн хаягдал булшлах газар нутагт мөрдөх удирдамж бичгийг шинэчлэх ажил

ЦХЗГ нь Японы АЦС ажиллуулдаг эрчим хүчний компаниудын төлбөрөөр санхүүждэг ба жилд хэдий хэмжээний цацраг идэвхит хог хаягдал бий болгосноос хамааран төлбөрийг ялгаатай тогтоодог аж. ЦХЭГ-аас цөмийн хаягдал авч байршуулахыг зөвшөөрсөн мужид олон тэрбумын татаас өгөхийг амласан ч саналаараа цөмийн хаягдал булшлах газар нутаг ганц ч гараагүй байна.

Шинэчлэгдсэн журманд цөмийн хаягдлын агуулахыг Японы аль нутагт байршуулах талаар маш нарийн тодорхойлсон байна. Тухайлбал, геологийн идэвхтэй хагаралын ойр орчимд, эсвэл галт уул, цөмийн реактороос 15 км хүртэлх зайд, мөн сүүлийн 100 мянган жилийн хугацаанд далайн түвшнээс 150 метр өргөгдсөн газар нутагт болон усанд автах эрсдэлтэй газарт цөмийн хаягдал хадгалах байгууламж байгуулахыг хоригложээ. Тус удирдамжинд Японд харьялагддаг нутаг дэвсгэрийн хуурай газар бүрийг нэг бүрчлэн шүүж авч үзжээ.

ЦХЗГ-аас засгийн газрын тусгайлан байгуулсан зөвлөлд цөмийн хаягдал хадгалах газрыг сонгох тухай төлөвлөгөөг өргөн барьсан байна. Улмаар 2015 оны 5 сард өндөр түвшний цацраг бүхий цөмийн хаягдал хадгалах газар нутгийг сонгохдоо мужуудыг сайн дураар хүсэлт ирүүлэхийг нь хүлээх биш харин шинжэх ухаанд суурилсан дүн шинжилгээнд үндэслэн засгийн газар өөрөө сонгох болно хэмээн зарласaн байна.

Шинжлэх ухаанд суурилсан дүн шинжилгээ гэдгийг хүн бүр өөрийнхөөр ойлгож байгаа ч Жапан Таймс сонинд бичихдээ засгийн газар ингэж бодлогоо өөрчилсөн нь 2002 онд цөмийн хаягдал булшлах газар нутаг хайж эхэлснээс хойш тэр ажилд ахиц огт гарахгүй байгаатай холбоотой гэж тэмдэглэжээ.

Майничи Ньюс сонинд Японы газар нутгийн 70 хувь нь цөмийн хаягдал агуулах байгууламж барих шаардлагыг хангахгүй. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан дүн шинжилгээнд үндэслэх биш удирдамжинд орсон шаардлагагыг хангасан, цөмийн хаягдал булшлахыг зөвшөөрсөн цөөхөн тооны мужуудаас сонгох гэж байна гэж мэдээлжээ.

Гэвч цөмийн хаягдал булшлах эцсийн байгууламжийн газрыг сонгох энэ дуулианы зэрэгцээ Япон улсад өөр нэг ноцтой асуудал тулгараад байна. Энэ бол цацрагтай хог хаягдлыг Япон даяар байрлах олон газруудад түр хадгалж байгаа явдал юм. Японд газар хөдлөлт тогтмол тохиолддогоос гадна галт уулын дэлбэрэлт, хүчтэй салхи шуурга, үер усны болоод хөрсний гулгалт гээд бусад олон эрсдэл бий. Тэдэн дээр цөмийн хаягдал нэмэх нь ард иргэдээ улам бүр ноцтой аюул заналхийлэлд оруулж байгаа явдал юм.

Эх сурвалж: http://www.digitaljournal.com/news/environment/japan-s-166-000-tons-of-nuclear-waste-still-waiting-to-be-buried/article/450730



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s