“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн: Бид тэмцлээсээ алхам ч ухрахгүй!

 

This slideshow requires JavaScript.

“Босоо Хөх Монгол” ТББ-ын залуусын манлайлсан Ноён уулаа авраx тэмцэл үргэлжилсээр. Тэмцэл 2 сарын 9-ний 11 цагт Сүхийн талбай дээр жагсаалаар эхэлж, 58 цагийн улс төрийн суултаар  үргэлжилсэн бол өчигдрөөс нойтон өлсгөлөнд шилжжээ.

Сануулахад, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн нь Монголын түүх соёлын үнэлж баршгүй өв болсон Ноён уулын хөндий Гацууртын ордыг стратегийн орд газар болгон алт олборлох, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” буюу урт нэртэй хуулийг өөрчлөх гэсэн төрийн харалган шийдвэрийг эсэргүүцсэн эх орончдын тэмцэл юм.

Идэр есийн хүйтэн тачигнаж байхад амь бие, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, иргэний зориг гарган эх түүх, үнэт өв соёлоо хамгаалж буй Босоо Хөх Монголын залуус өнөөдрийн Монголын бахархал, бусад залууст үлгэр жишээ болохуйц үндэсний ухамсрын дээд илрэл юм.

Тэдний Фэйсбүк хуудсанд бичсэнийг сонирхвол:

  • 2015.02.11-ний 13 цагаас эсэргүүцлийн суулт тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, есөн хүн өлсгөлөн зарлаад байна.
  • Бид энэ хулгайч луйварчин эрх баригчдыг харж суусаар эх оронгүй болох нь.Энэ сайхан нутгийг үе үеийн баатарлаг эх орончид халуун амь бие, бүлээн цусаарaa хамгаалж, үр ач бидэндээ үлдээсэн. Бид ч мөн ижил үр хойчдоо онгон дагшин уул усаа тахилга шүтээнтэй нь цэвэр ариунаар нь үлдээх ёстой.
  • Өнгөрсөн шөнө Босоо Хөх Монгол бүлгэмийн арын албанд үйлчилж байсан Hyundai Starex маркийн машиныг хэн нэгэн этгээд галдан шатаажээ. Өлсгөлөн зарласнаас хойш нэг ч хоноогүй байхад ийм явдлаар дарамтлаж мохооно гэж бүү горьдоорой. Босоо Хөх Монгол бүлгэмийн зорилго нэгт залуусын зоригийг мохоож чадахгүйээ. Бид тэмцлээсээ алхам ч ухрахгүй.
  • Цагдаа нар өлсгөлөн зарласан залуусыг хүчээр тараах үүрэг авсан бололтой тул хамгаалалт маягаар хүн хүч хэрэгтэй байна.
  • Нойтон өлсгөлөн зарласан тул халуун ус, хар цай авчирч өгвөл сайн байна. Сүү хориотой.
  • Өлсгөлөн зарлагсдыг хамгаалж хонож байгаа хүмүүст халуун хоол, цай, аарц авчирж өгсөн ах, эгч, дүү нартаа маш их баярлаж баярлалаа. Ийм сайхан сэтгэлтэй ард түмэнтэй улс шүү.
  • Сэтгэлээрээ ирж дэмжиж нэмэр болж байгаа залуустаа маш их баярлалаа. Та бүхнийг маань Мөнх Хөх Тэнгэр ивээг !

Өнгөрсөн шөнө биднийг халуу дүүгсэн гэртээ дулаан хөнжилд Солонгос савангийн дууринд бүүвэйлэгдэн нойрсч байхад тэд гадна харанхуй, хүйтэнд хөлдүү цементэн дээр хонож байна. Тэд орох оронгүй, хийх ажилгүйдээ ингэсэнгүй. Харин та бидний үр хүүхэд ирээдүйд хэлэх үгтэй, үзүүлэх юмтай, бахархах түүхтэй байг гэсэндээ Босоо Хөх Монгол бүлгэмийн залуус өлсөж, даарч, эсэргүүцэн тэмцэж байгаа юм шүү.

Хэрэв таны судсаар дусал ч атугай Монгол цус гүйдэг бол, хэрэв таны цээжинд эх орноо гэсэн зүрх лугшиж байдаг бол та эх оронч залуусын иргэний зоригоор бахдаж, тэдэнтэй халуун сэтгэлээ хуваалцан урам хайрлаж, эв нэгдлээ илэрхийлж, тэднийг гэмт халдлагаас хамгаалахаар Хэлмэгдэгсдийн xөшөөг зорино гэдэгт би итгэж байна.

Шатсан Starex машины засварт хандив өргөж залуусыг дэмжээрэй. Мэдээж хэн нэгний өмч хөрөнгө, аж амьдрал ард нь хохирсон л байгаа.

Эх орончдыг элдэв муу үгээр гүжирдэн доромжлогсод хэний гар хөл болох нь дэндүү ойлгомжтой тул тэдэнд гарздах үг надад үлдсэнгүй.

Э. Амарлин

 

 

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s