Мал эмнэлэг үржлийн газрын шинжилгээний дүн. ( 2013-3-11)

2013 оны 3 сарын 11-нд мал Эмнэлэг, Үржлийн Газраас 11-11 төвийн сайтын мэдээ:
2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д. Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д. Норсүрэнгийн үхэр сүрэг байнаг бэлчдээрлэн явдаг  бээлчээр, уст цэгүүдээс хөрс,ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг  зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаарын дээж удаа дараа авч цацарагийн болон хүнд элементийн агуулга тодорхойолох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх материаллууд цацраг болон хүн дметаллын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд метaллын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно.
——————————————————————————————————————————————————————–

Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс тугал үхэж хорогдсон шалтгаан дүгнэлтээс…

Тал хонгорын шар дов дахь шаврын цэгд(байршил: N 44°13′.379″ E 109°39′.403″) Inspector 1000 радиологийн зөөврийн багажаар хэд хэдэн удаа хэмжилт хийж үзэхэд багажны заалт 1,01 мкзв/цаг зааж байсан нь биологийн зөвшөөрөгдсөн жилийн стандарт дунджаас 7 дахин их байна. Хаягдал шаварт цацрагийн хэмжээ стандарт дунджаас кали-40 1 дахин, уран-238 бараг 30 дахин их өндөр агуулгатай байв. Энэхүү шинжилгээг УМЭАЦТЛ, Геологийн төв лаборторийн албан ёсны дүн болон Цацрагын хяналтын албан бус дүнгээр баталгаажсан болно.

Үхсэн болон эмгэг анатомийн зориудын задлалт хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эд, эрхтэнд бий болсон эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил эмгэг өөрчлөлт нь гол төлөв цуллаг эрхтэн болох уушиг, бөөр, зүрх, элэг, дэлүү, тархи, нугас, тунгалагийн зангилаа, ясны эдүүдэд үүссэн бөгөөд энэ нь цацрагийн болон хүнд элементийн ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Тухайлбал цахилгаан соронзон цацраг, тухайлбал альфа, ветта, гамма цацраг, хар тугалга, стронций, уран, тори, зэс, цайр, мангаан, кобальт зэрэг хүнд элементээр хордсон үед эд, эрхтэнд цэгэн болон голомтолсон цус харвалт, судасны үрэвсэл бий болсноос цус тогтонгишил үүсэх, эсийн төвшинд үхжил, сөнөрөл, эсийн бөөмийн хромосомын бөөгнөрөл(pyknotic), задрал(karyorrhexus), эс хөөх, хоосовч үүсэх(vacuolated cellular swelling), олон бөөмт аварга эс, дутуу боловсорсон үүсгэвэр фибробластууд, лимфоцит, моноцит, макрофаг эсүүдийн олширолт, тэгээрийн гэмтэл тод ажиглагдаж байгаа нь үүнийг гэрчилж байна. Судлаачдын судалгаа, туршилтын дүнгээс үзэхэд уран, тори, ради, радон нь гамма цацраг ялгаруулахаас гадна байнга альфа, бетта цацраг ялгаруулдаг бөгөөд эдгээр нь мал, амьтны эд, эсийн төвшинд эргэлт, буцалтгүй эмгэг өөрчлөлт үүсгэх аюултай болохыг тогтоосон байна.

Ураны хайгуул хийх явцад бүй болсон хаягдал шаврыг харуул, хамгаалалтгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй тугал үхэж хорогдсонд Кожеговь компань буруутай болох нь дээр дурьдсан шинжилгээ судалгааны үр дүн, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна. Иймд малчин Д.Норсүрэнд учирсан хохирлыг Кожеговь компаниар нөхөн төлүүлэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

     3-11 3-11a 3-11b 3-11c
Мал эмнэлэг үржлийн газраас 2013-3-18 -нд гаргасан танилцуулга
 3-18a
3-18b
Энд үүсээд байгаа нөхцлийг Хувь хүмүүс, Хөдөлгөөнүүд, Бүлгүүд, ТББ-ууд ОЛОН талаас нь харж дүгнэж байгаа бөгөөд УРАНЫ ОЛБОРЛОЛТЫГ ХОРИГЛОХ асуудал дээр санал нэгдмэл байна.

One Comment on “Мал эмнэлэг үржлийн газрын шинжилгээний дүн. ( 2013-3-11)”

  1. eegii says:

    Гарын үсэг тамгатай дүгнэлт тавихгүй дээ

    Хариу:

    Хэмжилт хийгээд цацраг ба хүнд металлын ужиг хорлого гэдэг ийм дүгнэлт гарсан, Гэвч Мал Эмнэлгийнхэн албан ёсоор гарын үсэг тавих хүн олдохгүй айж байлаа. Иймд Норсүрэн гуайд гарын үсэггүй хариу өгчээ.
    Xэдхэн хоноод 11-11 дээр гаргасан тэдний энэ хариуг дээрээс ирсэн тушаалаар хүчингүй болж, цацрагийн ужиг хордлоготой гэдэг үгсийг арилгасан ба албан тушаалтнууд Ерөнхий сайдаас банга хүртжээ.


Leave a reply to eegii Cancel reply