Ураны хайгуул, олборлолтын ул мөрөөр …

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын Аревагийн охин компани “Кожеговь XXK” ураны туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авахаар үйл ажиллагаа явуулж байгаа.

Сүүлийн хоёр гуравхан жилд Кожеговь компаний уран олборлох үйл ажиллагааны улмаас нутгийн малчдын мал хуй үхэж үрэгдсэн байх болзошгүй гэсэн таамаглал гарсаар байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг судалгаа шинжилгээ хийж мал чухам юунаас болж хордсон талаар ѳѳрсдийнхѳѳ дүгнэлтийг гаргасан.

Тухайлбал нутгийн малчин Норсүрэн гуайн 22 тугал бяруу үхсэнийг шалгуулахаар ерѳнхий сайд Алтанхуяг Засгийн газрын ажлын хэсэг байгуулж 90 гаран сая тѳгрѳг зарцуулан байж дүгнэлт гаргасан бѳгѳѳд мал цацрагаас болж үхээгүй, химийн хордлого байж болзошгүй цааш нь үргэлжүүлэн шинжлэх шаардлагатай гэсэн хачирхалтай хариу ѳгсѳн. Тэр дундаа тус компаний үйл ажиллагаа явуулж байгаа газарт цацрагийн хэм хэмжээ хүлцэх хэмжээнээс хэтрээгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг “Голомт ЦЭХ”, “Гал Үндэстэн Холбоо”, “Цагаан Хас-Эх орончид”,Монгол Улсын Төлөө Зүтгэе” офицерүүдийн холбоо, “Хувиараа Тээвэр Эрхлэгчдийн Холбоо” зэрэг олон тѳрийн бус байгууллагууд хүлээн зѳвшѳѳрѳхгүй байгаа бѳгѳѳд газар дээр нь нѳхцѳл байдалтай нь танилцах, малчид иргэдтэй санал солилцох тэдний дуу хоолойг ард түмэн, тѳр засагт үнэн зѳвѳѳр хүргэх зорилготойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумаар 2013 оны 5 сарын 3 – наас долоо хоног ажиллаад ирлээ.

20130506_153912

Бид Улаанбадрах сумаар явж, Аргалант багийнхан, сумын тѳвийнхѳн, малчин Норсүрэн гуайтай уулзаж ярилцаад ирлээ.

Кожеговь компаний ѳрѳмдлѳг хийсэн, DL 374 гэсэн пайз хатгасан газарт хэсэг шавар шороон овоолгоны ойролцоо цацрагийн хэмжээ манай улсад мөрдөгдөх ёстой зөвшөөрөгдсөн хэмжээний дээд хязгаараас даруй 9 дахин их (1,8 микрозиеверт/цаг) байгааг  хэмжиж тогтоолоо. Энэ ѳндѳр цацрагтай хэсэгт тугалын мѳр хаа сайгүй байснаас гадна ямар нэг хашаа, хорио цээр, таних тэмдэг байгаагүй.

Аргалант багийн болон бусад малчид тэдний малд хоёр жилийн ѳмнѳѳс малын гаж тѳрѳлтийн тохиолдол олон удаа гарч байгааг баримтаар дэлгэсэн. Олон айлын малд ерѳнхийдѳѳ ижил тѳстэй зүйлүүд ажиглагдсаны дотор хээл хаях, гаж төрөлтөөс гадна, малын нүд ѳвдсѳн, уушги, элэг толботой, цэврүүтсэн, идээ бээр гүйсэн, дотор эрхтнүүд сэмжтэйгээ наалдсан зэрэг шинж тэмдэгүүд түгээмэл байлаа.

Мал олноороо үхэж, гажигтай амьтай, амьгүй тѳл мал олноор гарах болсонд малчид сэтгэл санааны дарамттай, айдастай, малаа ѳсгѳх урамгүй байгаа нь ажиглагдлаа. Тэдэнд уран болон ураны уурхайн хор хохиролын тухай мэдээлэл байхгүй байна. Тэд ураны тухай мэдэхийг маш их хүсч ураны тухай мэдээлэл гарч магадгүй гэж телевизийн сувгаа сольж байдаг тухай ч ярьсан. Мөн тэд эрүүл мэндийнхээ талаар сэтгэл зовж байна. Биохимийн шинжилгээнд Аргалант багийн 30 аад хүн хамраагдсанаас тал хувь нь дотор эрхтэний өвчтэй гарсан гэж ярьж байна. Малчдад гуйвуулсан нэг талын мэдээлэл ѳгч тархи угаалт явагдаж байгааг бас уламжлав.

Нутгийнхан ураны уурхайг эсэргүүцэж байна. Тэд малын үхэл, өвчний учир шалтгааныг ойлгохыг хүсэж байна. Мал уранаас болж үхээгүй гэдэг засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлт орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай илэрхий тохирохгүй байна. Хүн малын эрүүл мэндэд муугаар нѳлѳѳлж байгаа энэ нѳхцѳл байдал Кожеговийн үйл ажиллагаатай огт холбоогүй юм бол чухам юунаас шалтгаалж байгааг үнэн зѳвѳѳр, ил тод мэргэжлийн үнэлэлт дүгнэлтийг яаралтай гаргаж ѳгѳxийг тѳр засгаас нутгийн ард иргэд шаардаж байна.

4 сарын 12 нд малчин Ариунболдынд гарсан ишиг

ishig1 ishig3 ishig4ishig5Норсүрэн гуайнх ямаа гаргаж дотор эрхтэнийг үзүүлэхэд  уушиг нь уйланхайтай,  цусан толботой, үсэрхийлсэн цэврүүтсэн, элэг нь цайрсан, мөн толботой байв.

20130507_170250 20130507_170228 20130507_170157

Арева Кожеговь ХХК, Дулаан уул

20130507_175234 20130507_182329 20130507_182332 20130507_190559 20130507_193404 20130507_193405 20130507_193407“Голомт ЦЭХ” ТББ 2013 оны 5 сар.


5 Comments on “Ураны хайгуул, олборлолтын ул мөрөөр …”

  1. Zasag tur says:

    Сэтгэл өвтгөхөөр юм болж байна. Хүн нь яаж байгаа бол оо. Энэ төр засаг арай дэндэж байна шүү11111111

  2. […] discovered epidemics of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth defects. Prior to AREVA’s arrival such things were unheard of. In August 2013, armed Fire Nation […]

  3. […] In 2010, herders in Dornogovi aimag (province) began correlating disease in domestic animal herds with AREVA uranium mining nearby. In 2012 they sounded the alarm after some 20 calves of one herder Mr. Norsuren died. Even wolves would not eat the dead animals, and carcasses decayed in a few days even when frozen solid in the dead of Mongolian winter. […] In May 2013, Fire Nations‘ own investigator discovered epidemics of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth defects. […]

  4. […] of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth defects.  Prior to AREVA’s arrival such things were unheard of.  In August 2013, armed Fire Nation […]

  5. Thanks for sharing your thoughts about detroy depression review james gordon. Regards


Сэтгэгдэл үлдээх