Монгол улсад зохицуулаад байх ашигласан цөмийн хаягдал бий билүү? Байхгүй. Тэгвэл хэнийхийг авах гэж ийм Конвенцид элсэнэ вэ?

2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн –АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц– гарын үсэг зурсан байдаг. Ингэж Монголын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрөв.

Ийм байтал УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй хэдэн нөхөд Монголын цөмийн зэвсэггүй статусыг ахиулах нэрийдлээр 2015 оны 6 сард санал өргөн барьсаны бодит биелэл нь өнөөдрийн энэ Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци ажээ.

wr mogoi

Монголчууд Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдсэнээр ямар ашигтай юм? –Тус конвенцид нэгдсэнээр Монгол улсад ашигласан түлш гэдэг аюулт цөмийн хаягдал булшлах үүд хаалга нээгдэнэ. Энэ конвенци нь Монголчуудаас гадныханд өгч буй, “цөмийн хаягдлыг чинь цөмийн зэвсэг хийлгэлгүй, террористуудад алдчихалгүй далд оруулаад өгье” гэсэн чухамдаа нэг ёсны амлалт үүрэг гэж ойлгогдож байна.

 

2
Конвенцид нэгдэхийг ард иргэд эсэргүүцэхэд эрх баригчид сандралдаж Бямба гаригийн шөнө 23 цагт гэдэг Фэйсбүүкийн Parliament.mn хуудсаар тайлбар хийж тавьж байлаа. Гэвч тэр нь тайлбар нь үнэмшилтэй харагдахгүй байна. “Яахаараа АЦС, ашигласан цөмийн түлш байхгүй Монгол улс тэрнийг “менежлэх” тухай конвенцид нэгддэг юм? Хэний ашигласан цөмийн түлшийг хадгалж өгөх гэсэн юм?” гэдэг асуултууд урган гарч ирсэн ба тус конвенцийг бичиг баримтыг үзэхэд хардлага улам лавшрах.
“Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй менежмент” конвенцийг англи монгол хэл дээр энэ линкээр орж үзнэ үү? 

3

Конвенцийг уншиж танилцахад агуулга нь ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг зохистой хадгалж булшлах тухай удирдамж лугаа ажээ. Эхний хуудсанд бичсэнээр дээрx Конвенцид нэгдсэнээр:
1) Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг улс хүлээнэ
2) Зарим улс ашигласан түлшийг булшилдаг бол зарим нь улс түүнийг дахин боловсруулж болох ҮНЭТ ЭХ ҮҮСВЭР гэдэг тул хэрхэн тодорхойлох нь тухайн улсын асуудал гээд
3) Цөмийн хаягдал үүссэн улсад биш харилцан тохиролцсон тохиолдолд өөр улсад булшилж болох үр ашигтай менежмент хийж болох тухай тус тус заажээ.

 

scary1

 

reached2

5

Түүнчлэн конвенцийн тухай хавсралт захианд “Конвенцид нэгдэн орсныхоо дараа бид гадаад улсын цөмийн ашигласан түлшийг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох тухай зохицуулалтыг Цөмийн Энергийн тухай хуульд тусгана” гэжээ. Яагаад одоо биш заавал нэгдсэний дараа байх ёстой юм? Цөмийн хаягдал булшлах тухай яриа анх гарсан нь 2011 оны хавар. Тэр цагаас хойш Цөмийн Энергийн хуулийг удаа дараа шинэчилж байсан ч өдийг хүртэл гадны цөмийн хаягдал  булшлахгүй гэж тусгаагүй нь хачирхалтай.

Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци нь Монгол Улсын Үндсэн Хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжтой нийцсэн болно” гэж хавсралт захианд бac бичжээ. Аргагүй шүү дээ! Өнөөдөр Монголд гадны цөмийн хаягдал булшлахад харшлах, хориглоx зүйл үлдээгүй!  Өнгөрсөн 6 жилд цөмийн болоод цацрагт хортой хог хаягдлыг булшлах, хадгалах, тээвэрлэх, дамжин өнгөрүүлэх тухай бүх заалтуудыг хуулиудаасаа зохион байгуулалттайгаар авч хаясан байдаг. Өнөөдөр Монгол улс цөмийн хаягдал булшлахаас ямар ч ХАМГААЛАЛТГҮЙ, ДАРХЛААГҮЙ болсон!

Монголын үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх ажиллагаа аль эртнээс эхэлсэн байдгийг цөөн хэдэн жишээгээр дор танилцуулав.

A. Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалыг засварлав (2010)
Ц. Элбэгдорж ерөнхийлөгч болмогцоо Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалыг (ҮАБҮБ) шинэчлэх ажлыг санаачилж, ерөнxийлөгчийн зөвлөх М. Батчимэг хэрэгжүүлсэн түүхтэй. Ингэж 2010 оны 7 сарын 15-нд УИХ-ын 48-р тогтоолоор шинэ Үзэл Баримтлал (1) батлагдахад 1994 оны хуучин баримт бичигт (2) байсан асар чухал заалтуудыг чимээгүйхэн устгaсан байв. Үүнд:

IX. Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал хэсгийн 51.1 –“хүний удамшил, хүн амын эрүүл мэндэд шууд болон үлдэц нөлөө бүхий онцгой хортой химийн болон биологийн гаралтай материалыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах дамжуулан тээвэрлэх, түүнчлэн гадаад орны хортой хог хаягдал булшлах, боловсруулах замаар аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хориглох
X. Экологийн аюулгүй байдал хэсгийн 54.1 –“хаягдал ихтэй техник технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болгохыг хориглох” гэсэн заалтуудыг хассан.

Oронд нь “Цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхол, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ. Цөмийн циклийг хөгжүүлж, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, боловсруулалт, хөрвүүлэлт, баяжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгож, бэхжүүлнэ” (3.2.4.4) [“цөмийн цикл” гэдэгт уран олборлохоос авахуулаад цөмийн ашиглагдсан түлшийг булшлах хүртэлх бүхий л үе шатууд ордог –Э.А.]
Хог хаягдлаас эрчим хүч, нөөц баялаг, түүхий эд бий болгох технологи бүхий үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Аюултай хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хортой, аюултай хаягдал хуримтлагдахаас сэргийлнэ” (3.5.4.3) гэсэн шинэ заалтууд оруулсан.

7

Б . Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийг хүчингүй болгов (2012)
УИХ-ын Тамгын Газрын судалгаа, шинжилгээний хэлтсээс 2014 онд бэлтгэн гаргасан код 14/501 бүхий тайланд “Цацраг идэвхт болон цөмийн хог хаягдлын хувьд 2000 оны 11 сарын 03-ны өдөр батлагдсан “Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль”-иар зохицуулдаг байсан боловч 2012 оны 5 сарын 17-ны өдөр тус хуулийг хүчингүй болгож оронд нь “Хог хаягдлын тухай” хуулийг баталсан. Хүчингүй болсон хуулийн 3-р зүйлд аюултай хог хаягдлыг тодорхойлоод улмаар аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох гэсэн 4-р зүйлд:
4.1. Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.
4.2. Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно
зэрэг цацраг идэвхт болон цөмийн хаягдал булшлахыг хориглосон заалт байсныг “Хог xаягдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад хассан. Түүнчлэн “Хог хаягдлын тухай” хуульд “цацраг идэвхт хог хаягдлаас бүсад хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан тул Монгол Улс цацраг идэвхтэй хог хаягдалд үйлчлэх хуульгүй болжээ.8

Түүнчлэн Цөмийн энергийн тухай хууль, бодлогод ч гадны цөмийн хаягдал булшлахыг хориглосон үг үсэг ч үгүй билээ. Нөхцөл байдал ийм байхад Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны туйхай нэгдсэн конвенцид яаруу сандруу нэгдэх нь Монгол улсын эрх ашигт нийцсэн алхам болно гэдэг туйлын эргэлзээтэй байна.

9

10

Дашрамд хэлэхэд М.Батчимэгийн 2 ч туслах нь Тайваний талд тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч тус бүр 20 гаруй жилийн ял сонссон. Тэд давж заалдсэн ч Дээд Шүүхээc гэм буруутайг нь нотолсон болно. Хоёр туслахын нэг болох З.Пагамжав нь М.Батчимэгтэй сүүлийн 20 жил хамт ажиллаж байсан. Тайваньчууд өнөөдөр ч цөмийн хаягдлаа далд оруулж чадахгүй гачланд автсан хэвээр билээ…

 


4 Comments on “Монгол улсад зохицуулаад байх ашигласан цөмийн хаягдал бий билүү? Байхгүй. Тэгвэл хэнийхийг авах гэж ийм Конвенцид элсэнэ вэ?”

  1. buu says:

    aimaar yum be. nogoo undesnii ayulgui bdal bas bus zuil dashi shog boljee araich dee

  2. Sogo says:

    Yamar gamshig nuurlene ve ard irgediin bolovsrol nimgeniig ashiglaj dandaa gadnii erh ashigt niitsuuleed l ?’?!?!?!

  3. Zochin says:

    зүгээр л энэ видео харчих, ийн хүүхэдтэй, ачтэй, гучтай болмоор байгаа юм уу. ер нь фукусима, чернобыль хавиар энэ нүхдүүд зүгээр л явчих хэрэгтэй- https://www.youtube.com/watch?v=AvTp0WAz0Fs

  4. ___123___Монгол улсад зохицуулаад байх ашигласан ц?мийн хаягдал бий бил??? Байхг?й. Тэгвэл хэнийхийг авах гэж ийм Конвенцид элсэнэ вэ? | Голомт___123___


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s