НОГООН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИД МЭДЭГДЭЛ ХҮРГЭЛЭЭ

М.Мөнхзориг 

http://www.montsame.mn/index.php?com=news&id=2011072737

           

      Монголын Ногоон нам өчигдөр ойрын  хэдэн сард яригдаад байгаа «Монгол Улсад цөмийн хог  хаягдлыг булах тухай» асуудлын эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж хэвлэлийн хурал зарлав.Гурван сарын өмнөөс эхлэн «Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булахаар болжээ» гэсэн мэдээлэл тарах болсон. Ялангуяа уг мэдээлэл дэлхийн нэр хүнд бүхий сонин хэвлэл, вэб сайтуудад, тухайлбал «Глобал Секюрити Ньюсвайр», Японы «Кёодо Ньюс», АНУ-ын «Си Эн Эн», «Ройтерс», Их Британийн «Би Би Си», «Известия» зэрэг хэвлэлүүдээр цацагдаад байгаа. Тэд энэ асуудлын үнэн худлын талаар ард түмэндээ дорвитой үнэн бодит мэдээлэл хийхийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүсч, мэдэгдэл хүргүүлж байгаагаагаа өчигдөр илэрхийлж байв.Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Японы өдөр тутмын хэвлэл болох «Майничи» сонин энэ сарын 19-ний дугаартаа Япон, АНУ, Монгол Улсын хооронд цөмийн хаягдлын гэрээ батлагдах шатандаа орж байгаа тухай мэдээлжээ. Уг мэдээнд «Монгол Улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн» гээд ураны түлшээ бусад орнуудад экспортлоод тэндээс гарах хаягдлыг буцаан авч нутагтаа булдаг «манай гарагийн анхны тогтолцоог Монголд байгуулна» гэсэн байна. Энэ бүх мэдээллүүд ямар учраас шил шилээ даган гараад байгаад төрийн засгийн зүгээс зайлшгүй хариулт өгөх ёстой гэж тэд үзжээ.

Захидлыг энд дарж үзнэ үү ?

.


14 Comments on “НОГООН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИД МЭДЭГДЭЛ ХҮРГЭЛЭЭ”

  1. Т.Минжүүр's avatar Т.Минжүүр says:

    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байгаа ҮНЭН мэдээлэл ард түмэнд чухал байх нь мэдээж юм. Луйврын бүлэглэлд элсчихээгүй л бол Ерөнхийлөгч “Үнэнийг ард түмэндээ хэлэх үүрэг”-ээ биелүүлнэ гэж найдаж байна.

  2. Mongol huu's avatar Mongol huu says:

    Хоосон үгэнд хууртагдаж болохгуй. Гэрээ хэлэлцээр хийхээр явсан тэр үеийн уйл явдлуудыг шалгаж нягтлах хэрэгтэй. Элбэгдоржид Монголын хувь заяaг даатгах хэрэггүй.

  3. gom's avatar gom says:

    Иргэний нийгмийн үүднээс төрийн гол институциудийг хяналтандаа авсан гэрээ хэлцэл, амлалтыг авах хэрэгтэй. Ирээдүйд тухайн албан тушаалд хэн ч очсон зөв зүгт ажилладаг байх тэр нөхцөл бол энэ алхамаас л эхлэнэ дээ.

  4. govisumberiinh's avatar govisumberiinh says:

    ногоон нам шинэ даргатай болжээ? одоо ч учир нь олдохоо байла.
    http://www.youtube.com/watch?v=Dlf4gOvzxYc&feature=player_embedded
    http://www.youtube.com/watch?v=rVuGwc9dlhQ&feature=player_embedded

  5. govisumberiinh's avatar govisumberiinh says:
  6. nuclearcrap's avatar nuclearcrap says:

    энэ сарын 16-ны өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч айлчлахтай холбогдуулан Цөмийн хаягдал Монголд булшлахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаал хийцгээ Монголчуудаа, дэлхийн сонорт хүргэх сайхан боломж шүү!

  7. bamzuu's avatar bamzuu says:

    Хэрвээ цөмийн хог хаягдлыг монголд булшлах юм бол 7 сарын нэгнээс илүү юм болох болно.16 нд жагсаал хийх хэрэгтэй монголчуудаа монгол нутагт сайхан аюулгүй амьдрал хэрэгтэй биздээ

  8. ebt's avatar ebt says:

    1. Ногоон намын мэдэгдэлд зөвхөн намын дарга нэрээ бичсэн байх юм. Удирдах зөвлөл энээ тэрээ нь бичдэггүй юм уу?
    2. Энэ мэдэгдэл гарснаас хойш хэд хонолоо. Ерөнхийлөгч гуай хариу өгсөн үү? Хэзээ хуртэл хулээлгэх юм болоо?
    3. Энэ асуудлыг аль болох яаралтай өргөн олонд хургэх талаар шаргуу ажилламаар

  9. AmonRa's avatar AmonRa says:

    ер нь юу болж байна, ахиц гэж байна уу? фб-д юу ч ойлгохоо байлаа, хаана юу байгааг.

  10. 44444's avatar 44444 says:

    иргэний зориг ногоон намуу? эсвэл ногоон нам уу? ногоон намууд нь ядаж байхад ногооноо булаацалдаад алингаа алдах юм аа

  11. govisumberiinh's avatar govisumberiinh says:

    удахгуй, МАрдчилсанНогоонН МАардийнНогоонН уусэх байхаа, кк,

  12. ногоонуудыг хорлож бхку юy

  13. AmonRa's avatar AmonRa says:

    яагаад дуугүй болчвоо.

  14. 2017 онд барина гжийшдээ бүр


Leave a reply to gom Cancel reply