АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Бичсэн: Б. Нямбаяр    инженер Т. Минжүүр  
График дизайн: Г. Ганбаяр, Л. Мөнхтөр

Та бүхэнд чин сэтгэлээcээ талархаж байна.
Амарлин

2011-07-28

Цөмийн хаягдал хаях нууц санаархал буюу Монголд АЦС барих тухай судалгаа ямар зорилготой вэ?

 

          Цөмийн эрчим хүчтэй холбогдолтой өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ цаг үед атомын цахилгаан станц (АЦС) барьж ашиглахтай холбоотой эдийн засгийн тооцоог салбарын мэргэжилтнүүд хийснийг танилцуулъя. МУИС-ийн Цөмийн судалгааны төвд хийгдсэн “Цөмийн реактор суурь судалгаа”-ны тайланд дурдсанаар: “Даралтат усан хөргөлттэй 600 МВт чадал бүхий 2 реактортой АЦС-ын нийт хөрөнгө оруулалт 1.2-1.8 миллиард ам.доллар бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчний өөрийн өртөг нь нүүрсний станцын гаргасан эрчим хүчний өөрийн өртгөөс 1.2 дахин бага байна. АЦС нь хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсны дараах 7.6 жилд нөхөн төлөх чадвартай юм гэжээ (1). Тайлбарлавал, нүүрсний дулааны цахилгаан станцад 120 төгрөгөөр үйлдвэрлэх цахилгааныг АЦС-д 100 төгрөгөөр үйлдвэрлэх ажээ.  Ялгаа нь 120 төгрөг тутамд ердөө 20 төгрөг. Тэгвэл АЦС-ыг сурталчилаад байсан улстөрчдийн амлаж байгаа олон дахин хямд өртөгтэй цахилгаантай болно гэсэн нь худлаа юу? Тиймээ, мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаа тэднийг худал хэлснийг харуулж байна.

          Үүнээс гадна АЦС нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд эхлэнгүүт 7 жил хагасын дотор өртгөө бүрэн нөхнө гэсэн нь зөвхөн цаасан дээр хэрэгжих боломжтой. Учир нь эрчим хүч үйлдвэрлэх, түгээх сүлжээ УБ хотод ажиллаж эхэлсний 80 жилийн ой ирэх жил болох хэдий ч гэр хорооллын айлуудаас цахилгаан хэрэглэснийх нь төлбөрийг бүрэн авч чаддаггүй, тоолуур байхгүйн улмаас задгайгаар бичдэг гэх мэт олон бэрхшээлээ одоог хүртэл шийдэж чадахгүй байна (2). Монгол улсад аж үйлдвэр бараг хөгжөөгүй тул үндсэн эрчим хүч хэрэглэгчид нь айл өрх, хувь хүмүүс байдаг. Ингэхдээ айлуудын оройны хоолоо хийх цагаар буюу зөвхөн 18-20 цагуудад эрчим хүчний багахан хомсдол үүсч, ОХУ-аас эрчим хүч импортлодог. 2010 оны 2-р улирлын дүнгээр Монгол улс 1809 сая кВт/цаг эрчим хүч импортлосон бол шөнийн цагаар эргээд 1750 сая кВт/цаг эрчим хүч экспортлосон гэх (3). Цагийн зөрүүтэй болохоос биш экспорт, импортын хэмжээ нь бараг адил ажээ. Цахилгаан импортлож авахгүйгээр өөрсдийн нөөц бололцоогоор хэрэгцээгээ хангах боломж бий ч импортлох юм бол өртөг нь арай хямд байдаг гэж албаны хүмүүс тайлбарладаг.

        Уг нь бол өнөөгийн Монголын эрчим хүчний хэрэгцээг дотоодын нөөц бололцоогоорoo бүрэн хангаж чаддаг юм байна. Харин шугамсүлжээний дамжуулагч утас нь бүрээсгүйн улмаас нийт цахилгаан эрчим хүчний 21.23% нь хэрэглэгчдэд очихоосоо өмнө сарниж алдагддаг ажээ. (4). Цахилгаан хэрэглээний суурь нөхцөл ийм байгаа үед 1.2-1.8 тэрбум ам.доллараар бүтсэн АЦС яаж ч бодсон өртгөө нөхөхгүй, ашигтай ажиллахгүй нь тодорхой. 

ТЭГВЭЛ АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

           Монгол улсад АЦС баригдсанаар түүнээс гарах цөмийн хаягдлыг нутагтаа булахаас өөр аргагүй болно. Нэгэнт булаад эхэлчихвэл “их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэдэг болох тул олон улсын АЦС-аас гарсан цөмийн түлшний хаягдлыг Монголдоо мөнгөөр булшилж дундаас нь хувь хүртэх гэсэн төрийн эрхэнд гарсан хэдхэн авилгач түшмэд АЦС байгуулах шийдвэрийг гаргуулахаар байдаг бүх аргaa ашиглан лоббидож байна. Авто замаа ч технологийн дагуу барьж чаддаггүй манай улс өндөр технологийг эзэмшээд АЦС ашиглана гэхэд цаанаа л хоосон сонсогдох. Дотооддoo газрын тосны нөөцтэй мөртлөө асар их шаардлагатай  нефть нэрэх үйлдвэрээ ч байгуулчихаж чадахгүй гадаадаас бүрэн хараат болчихоод байдаг. Гэсэн атлаа дутагдаж гачигдаагүй байгаа эрчим хүчийг АЦС-аас гаргаж ашиглана гэснийг юу гэж ойлгох вэ? Эдийн засаг хөгжиxийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэх хэдий ч хэдэн арван тэрбум тонноор хэмжигдэх нүүрсний нөөцтэй, мөн өвөлдөө онцгой хүйтэрдэг Монгол улсад цахилгаан-дулааныг зэрэг үйлдвэрлэдэг нүүрсний ДЦС-аар тэлж буй хэрэгцээгээ шийдэх нь хавьгүй илүү тохиромжтой баймаар.

           Ядаж байхад “урагшгүй ноёнд ухаангүй албат” гэгчийн үлгэрээр төсөлт ажлаар санхүүжсэн энэхүү судалгаанд Улаанбаатар хотынхоо дэргэд АЦС барих нь зүйтэй гэж зөвлөсөн байx юм. Cудалгааны дүгнэлтэд дурдсанаар “Цөмийн 2 реактортой дээрх станцыг Улаанбаатарын ойролцоо Багануур дүүрэгт барьж байгуулах нь тохиромжтой” гэжээ (1). Үнэндээ  АЦС-ын аюулгүй ажиллагааны дэг журмыг мөрдөж чадах эсэх нь өнөө цагийн хариуцлагагүй Монголчуудад маш эргэлзээтэй. Хэрэв осол болвол Багануур дүүргийн 30 мянган иргэний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр очихыг Чернобылийн болоод Фукушима Дай-ичи АЦС-ийн ослуудын жишээ бэлээхэн гэрчилж байна. Түүгээр зогсохгүй, гүний усанд нэвчиж, агаар мандалд тархсан цацраг идэвхт тоос шороо, салхи бороонд шингэж Улаанбаатарт суугаа сая гаруй иргэдэд ч хүрэх нь тодорхой бус уу.

           МУИС-ын Цөмийн судалгааны төвийн хийж буй “төсөлт” гэгдэх захиалгат ажлын хүрээнд АЦС-ыг ашиглах тухай судалгааг яг одоо идэвхитэй явуулж байна (5). Тэд “Монгол оронд цөмийн энергийг ашиглахад ард түмний зөвшөөрөл авах стратегийг боловсруулах”-aд энэхүү судалгааны үр дүнг ашиглана хэмээн зорилгоо тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл ард түмний мэдлэг, хандлагыг сорьж, тандаж байгаад түүнд нь тохируулсан ухуулга сурталчилгаагааp тархийг нь угааж, АЦС барихыг зөвшөөрүүлэхээр төлөвлөж байгаагаа ил цагаанаар илэрхийлсэн байх юм. Танд зориулж ямар асуулт бэлдсэнийг 5-д бичигдсэн эх сурвалжаас шалгаж үзээрэй.

          Эцэст нь тэмдэглэж хэлэхэд Монголд АЦС барих халхавчин дор олон улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахын төлөө улайран зүтгэж байгаа өнөө цагийн улстөрчдийг үр могой гэлтэй. Тэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авч хүн болцгоосон. Шат шатны боловсролыг үнэ төлбөргүй авахдаа дээд боловсрол эзэмшиж байгаагийнхаа төлөө сар тутамд улсаас тэтгэмж авцгааж байсан (өнөөгийн улстөрчдийн дийлэнх нь социализмын үед боловсрол эзэмшсэн). Өнөөдөр бид дайн самуунгүй, ардчилсан нийгэмд элэг бүтэн, тайван амгалан амьдарч байна. Монгол төрдөө ажил албатай, цалин хөлстэй байгаа тэд юугаар дутсандаа үр могой шиг аашилна вэ??? 

Эх сурвалж:

  1. http://www.num.edu.mn/nrc/html/norov_bagsh_tosl_tailn.html
  2. http://www.ubedn.mn/
  3. http://transco.energy.mn/n/index.php?option=com_content&view=article&id=118%3A2010-tezu&catid=48%3A2010on&Itemid=100&lang=en   
  4. http://guum.mn/index.php?option=com_content&view=article&id=102%3A2011-05-29-11-29-25&catid=73%3A2011-05-25-19-32-30&Itemid=16
  5. https://spreadsheets.google.com/spreadsheet/viewform?formkey=dFFkck9iaDVpQW96eUtLUzR1cDZXckE6MQ

Б.Нямбаяр (http://golomt.org)

Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахын эсрэг, уран олборлож, АЦС барихын эсрэг Anti Nuclear Movement Mongolia бүлэг Фэйсбук дээр нээгдсэн тул Монголчуудыгaa өргөнөөр нэгдэхийг уриалж байна. Бид бүгд эвтэйгээр хамтран тэмцэж байж эх орноо цөмийн хаягдлын оршуулга болохоос аварна!https://www.facebook.com/#!/groups/antinuclearmongolia/?ap=1


17 Comments on “АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?”

  1. USA-aas says:

    Tiimee odoo mongolchyydiin tolgoig ygaax tiim amar bish gedegiig gedegiig erx barig chid oilgox shag negent bolson

  2. Инженер says:

    МУИС-ийн Цөмийн Судалгааны Төв-ийн судалгааны тайлантай танилцлаа. АЦС нь бүрэн хүчин чадлаараа тогтмол ачаалалтай ажиллах нөхцөлд л эдийн засгийн үр ашигтай байх буюу түүнээс гаргаж байгаа эрчим хүний үнэ нь хямд байх боломжтой байдаг. Тайланд энэ нөхцлийг тооцоогүй байна. Үүгээр тайланг бичсэн хүмүүсийн эрчим хүч гаргадаг реактор, АЦС-ын тухай мэдлэг нь мэргэжилтэний төвшинд биш сонирхогчийн төвшинд байгаа нь нотлогдож байна. Хэтэрхий аюултай “тоглоом”-д Жож Сэрээнэн гуайн паянг давтвал Физикийн хууль “Мэдлэг хомс Монголчуудыг өршөөх эсэх” асуудлыг хэлэлцэхгүй шүү дээ.

  3. Arslan says:

    Хамгийн сүүлийн үеийн мэдээ: Энэ талаар одоогоор монголын ямар ч сонин сайт ТВ яриагүй. Саяхан хэд хоногийн өмнөхөн Бүрэнцогтын ба Бэрхийн уурхайд Оросын энгийн болон цэргийн мэргэжилтнүүд ирж судалгаа хийгээд явсан бололтой. Тэдний яриагаар бол тэд оросын бус өөр гадаадын компанийн захиалгааар өндөр цалинтайгаар ажиллаж байгаа бөгөөд олон жилийн өмнө ашиглахаа больсон 500-600 м гүнд хонгил савтай дээрх 2 уурхайд цөмийн хаягдал булшлах боломжийг судлахаар ирсэн бололтой. Энэ талаар цааш яаралтай тараахыг Та бүгдээс хүсэж байна

  4. bayasa says:

    Би бол АЦС бариад тогоо гаргаад хогоо булаад явхад болох байх гэж бодож байна ёстой их идсэн ч бага идсэн ч өмхий ямарч байсан үр дүнд хямд эрчим хүчээр өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангаад авна харин уранаа зарчихаад хогийг өөртөө авна гэж дэмий байх бүр бусдын хогийг агуулна гэж яаж болох вэ өөрөөр хэлбэл АНУ Японы талхыг бэлдээд баасыг ньцэвэрлээд цаадуул чинь гялалзаад таргалаад маниус гэж нэг боол маягийн ажил хийх гээд байгаа юм шиг

  5. […] АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ? […]

  6. […] АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ? […]

  7. […] МУИС-ийн Цөмийн судалгааны төвд хийгдсэн “Цөмийн реак… […]

  8. инженер says:

    Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд баримтат кино [1/3]‬‏ – http://www.youtube.com/watch?v=KMlbIgIaFUk … 15:00. –АНУ-д 1940 хэдэн онд барьсан цөмийн хаягдлын 170 савны 60 гаруйгаас хаягдал нь шүүрч гүний усыг ихээр бохирдуулж байгааг 1970 хэдэн онд илрүүлжээ…. 25 жил ч тэссэнгүй ажээ…. Цөөн хэдэн Монголчуудыг цөмийн хаягдлаар хордуулчихвал баялаг ихтэй газар нь ХЭНИЙ ӨМЧ болох вэ ???

  9. Gerel says:

    Монгол атомын цахилгаан станцгүй байх нь хэнд ашигтай вэ? Монгол шинэ техник технологи ашиглах чадваргүй, бусдын гарыг харсан байх нь хэнд ашигтай вэ? Монгол шинжлэх ухаан технологийн ололтоос хоцорч нүдэн балай, чинэн дүлий байх нь хэнд ашигтай вэ? Монгол буурай, жижиг, бүдүүлэг, хөгжилгүй, сул дорой байх нь тэгж дуудуулж, өөрсдийгөө тэгж өчүүхнээр сэтгэх нь хэнд ашигтай вэ? Бодвол атомын цахилгаан станцтай болохыг эсэргүүцээд байгаа /ногоон эвсэлийнхэн, нэр бүхий сонин гарууд / та нарт уу? Та нар тэгээд Монголоо гэж байгаа хүмүүс үү? Та нар тэгээд үндэсний үзэлтнүүд үү? Үгүй л болов уу? Харин нь ч та нарыг хараад байхад харийнханы гар хөл гэдэг чинь ил тод байгаа юм биш үү? Монголыг харийнханы түүхий эдийн бааз, бэлтгэн нийлүүлэгч, дуулгавартай зарц байлгах нь та нарын зорилго юм бол Монголчууд бид та нарт ҮГҮЙ!!! МОНГОЛ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БАЙХ ЁСТОЙ. БҮР ХЭД ХЭДТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ТЭР СТАНЦАД АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЭН ДАРУЙ БЭЛДЭЖ ЭХЛЭХ ЁСТОЙ!!! гэж хэлнэ. МОНГОЛЧУУД БИД ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИОС ХОЦРОХ ЁСГҮЙ, БИД БУСДЫН ГАРЫГ ХАРЖ АМЬДРАХ ЁСГҮЙ, МОНГОЛЧУУД БИД НЭГДМЭЛ, ХҮЧИРХЭГ ҮНДЭСТЭН БАЙХЫГ ЭРМЭЛЗЭХ ЁСТОЙ!!! Харин бусдын гар хөл болж хэдэн хартар цаасаар эх орноо, эрх ашгаа худалдагчид ард олны тархи угаахаа зогсоовол дээр байх!!! Бид гадны цөмийн хаягдлыг Монголд булхыг эрс эсэргүүцэж байна. Гэвч атомын цахилгаан станцтай болох бол өөр асуудал! Монгол атомын цахилгаан станцтай болох ёстой. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ххк-гийн хувьцаа Гонконгийн хятадуудын эзэмшилд байдаг. Энэ нь Улаанбаатарчуудын тог цахилгааны хэрэглээнд төлж буй мөнгө Гонконгийн хятадуудын карманд орж байна гэсэн үг. Монгол атомын цахилгаан станцтай болохыг эсэргүүцэгчид та нар үүнийг хэвээр үлдээхийг хүсч байгаа тань тодорхой бус уу? Тэгэхээр та нар харийнханы гар хөл бус уу?!! Тэгвэл уучилаарай!!!

    • Ард says:

      “…Улаанбаатар цахилгаан түгээх станцын хувьцаа Гонконгийн хятадуудын эзэмшилд байдаг….” гэсэн чинь хаана ч байгаагүй цоо шинэ мэдээ байна. Хэрэв чи өөрөө зохиосон худал мэдээ биш бол жаахан тодорхой болгоно биз дээ. Юутай ч Улаанбаатарт ийм нэртэй байгууллага байхгүй шүү дээ…
      “… атомын цахилгаан станцтай болох …” асуудлаа аль эрт шийдсэн байсан улсууд БУРУУ ЗҮЙЛ СОНГОСОН гэдгээ ойлгоод ТАТГАЛЗАХ хөтөлбөрөө боловсруулж эхлээд байна. БУРУУГИЙН ШАЛТГААН нь АЦС-аас гарсан асар их хэмжээнд хүрчихээд байгаа ЦАЦРАГ ИДЭВХИТ ХАЯГДАЛ юм. Тэдгээр өндөр хөгжилтэй улс энэхүү ЦИХ-ынхаа үйлчлэлээр устах аюулд орж байгаагаа аль эртнээс ойлгож эхэлсэн байдаг. Тиймээс энэ аюулыг бусад руу түр ч гэсэн түлхэхийг хичээж байна… Бусдын энэ ГАШУУН ТУРШЛАГА манай заавал давтагдах шаардлагатай гэж үү дээ ???… “Мэддэггүй хүн зоригтой” гэдэг…
      Энэ талаар Герман улсын туршлагыг дараахи киноноос сонирхоорой. https://golomt.org/2011/10/21/documentary/#comment-985

    • Ингэж худал үгээр тархи угааж буйг уучИлахгүй ээ! Бичсэн зүйлд чинь хэдэн үгэнд тань хариулья л даа:

      ҮГҮЙ!!! МОНГОЛ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БАЙХ ЁСТОЙ. БҮР ХЭД ХЭДТЭЙ БАЙХ ЁСТОЙ. —Монгол улсын эрчим хүчний хэрэгцээний тооцоог сайн үз. Манайд дээд тал нь 1 жижиг оврын АЦС л хэрэгтэй. Нэг АЦС-ын үнэ өртөг хэдэн арван тэрбум $ байдаг гэж бодвол тэр олон АЦС барихаар ямар өр зээл тавиулж, ард түмнийг элгээр нь мөлхүүлэх гээд байна, та? Олон АЦС-тай болвол осол аваар гарах магадлал боломж ч бас геометрийн прогрессээр нэмэгдэх нь ойлгомжтой. Танд Монгол улсыг ҮХЛИЙН АЮУЛ заналд хүргэх ямар СОНИРХОЛ байна?

      ТЭР СТАНЦАД АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ НЭН ДАРУЙ БЭЛДЭЖ ЭХЛЭХ ЁСТОЙ!!! гэж хэлнэ. —Уул уурхайн салбарыг л харья л даа. Манайх аль эртнээс уул уурхайн мэргэжилтэн бэлдэж ирсэн түүхтэй, туршлагатай. Гэтэл эргээд хар, уул уурхайд хэдэн арван мянган хужаа ажиллаж байна. Ингэхээр мэргэжилтэн бэлдсэн ч ойрын хэдэн жилдээ АЦС аваад явчих боломж байхгүй, өөрийн тань хэлдгээр ХҮНИЙ ГАР харсаар суух болно.

      МОНГОЛЧУУД БИД ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИОС ХОЦРОХ ЁСГҮЙ, —Атомын энерги бол ШИНЭ биш жинхэнэ хуучирсан, маш аюултай технологи гэдгийг эрдэмтэд төдийгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. АСАР АЮУЛТАЙ энэ хуучны технологийг ШИНЭ гэж хуурч оруулж ирэх сонирхол хэнд байна вэ?

      БИД БУСДЫН ГАРЫГ ХАРЖ АМЬДРАХ ЁСГҮЙ, МОНГОЛЧУУД БИД НЭГДМЭЛ, ХҮЧИРХЭГ ҮНДЭСТЭН БАЙХЫГ ЭРМЭЛЗЭХ ЁСТОЙ!!! —-Монгол улсын эв нэгдлийг хагалан бутаргах, бусдын гар харах талаар голомт.орг бичдэггүй.Бид Монгол улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө дуу хоолойгоо өргөж буй залуус

      “Бид гадны цөмийн хаягдлыг Монголд булaхыг эрс эсэргүүцэж байна” гэжээ—Тэгвэл дотоодын цөмийн хог хаягдал бол гэм хоргүй, дотоодын AЦС-ын авар осолд хордохгүй, Монголын цөмийн мэргэжилтнүүд АЦС ажиллуулахдаа Япончууд, Оросуудаас илүү сайн гэдэг итгэл үнэмшил хаанаас гарав???

      “Монголыг харийнханы түүхий эдийн бааз, бэлтгэн нийлүүлэгч, дуулгавартай зарц байлгах нь та нарын зорилго юм бол” гэжээ—- Үгүй, бид уранаа олборлож, гадагш гаргахыг ч бас эсэргүүцнэ. Бид Монгол улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө дуу хоолойгоо өргөж буй залуус

      Бид:

      АЦС бол ШИНЭ технологи биш харин маш аюултай, цаг үеэ өнгөрөөсөн арга
      Цөмийн хаягдал (гадны ба дотны, аль аль нь ) хүн амын эрүүл мэнд, үе удамд АСАР ХОРТОЙ.Тиймээс Монгол улс цөмийн хаягдал хадгалах ёсгүй, бас бий болгох ёсгүй.
      Монгол улс сэргээгдэх эрчим хүчний жинхэнэ ШИНЭ, АЮУЛГҮЙ эх сурвалжуудыг нэвтрүүлэх ёстой гэдэг үзэл баримтлал дээрээ баттай зогсох болно.

      Харин та өөрөө хэний даалгавраар ингэж буруу зөрүү юм бичиж, тархи толгой эргүүлчих санаатай сууна вэ?

  10. Gerel says:

    Атомын цахилгаан станц Монголд барихыг эсэргүүцэгчид Гал Үндэстэн холбоог энд чирэх хэрэггүй л болов уу. Тэд бол эх орончид, бусдын гар хөл бологсод биш.

    • Ард says:

      Манай эрчим хүчний салбарт Дэлхийн банкнаас оруулж байгаа хөрөнгийг үр ашиг багатай зарцуулж, хувийн ашиг гаргах нь дэндсэн гэцгээх юм. Дээр нь ажиллуулах боломжгүй АЦС нэмбэл юу болох вэ ??? Эдийн засгийн алуурчид Монголд ялалт байгуулна. Тэгвэл Монгол маань Нигер улс шиг болно… Та өөрөө арай Эдийн засгийн алуурчдын гар хөл юм биш биз ???

  11. Мандахцолмон says:

    Монгол цустай хэнч болов үүнийг 100% эсэргүүцэх ёстой.Бүх монголчууд нэгдээд ураны эсрэг тууштай тэмцвэл бид амжилтанд хүрнэ.Ярих биш comment үлдээх биш БҮГДЭЭРЭЭ хийцгээе нэгдэцгээе МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМЭН НЭГДЭЦГЭЭЕ….

  12. ulambar says:

    Өөр өөрийн боломжоор байгаа газар, ах дүү, найз нөхөд, сайт, блог гээд мэдээллийг байнга тараах хэрэгтэй. Олон түмэн үнэн мэдээлэлгүй л байна. Мэдээллийг тараа.

  13. khishgee says:

    бид монгол газар шороондоо хэзээ ч цөмийн хаягдал булшилуулмааргүй байна. Уран олборлохыг хүчтэй эсэргүүцэх ёстой яагаад гэвэл экспортлосон ураныхаа хаягдалаа тухайн улс өөрийнхөө газар нутаг дээр булшилна хэвэл бид яахаа

  14. Эрчим хүчний инженер ба байгаль орчин хамгаалал says:

    Монголд хүн болгон л учиргүй мэдлэгэтэй, ухаантайгаа харуулах гээд уралдаж юм бичдэг болжээ. Ямарваа нэгэн зүйлд ганц олон нийтийн байгууллага эсвэл олон нийтийн хэрэгсэл давамгайлах нь хэтэрхий баригдмал, Гэхдээ бусад орнууд болон Монголын өмнөх үйл явлуудыг харахад олон нийтийн хэрэгсэл хүмүүсийн санаа бодлыг өөрчлөх хүчтэй зэвсэг хэвээр байна. Тиймээс янз бүрийн асуул тавьж бичиг байгаа дийлэнх нь цаанаа ямар нэг сонирхолтой байгаа нь хаа сайгүй харагдаж байна. Энд хэдхэн хүний санаа бодлыг аваад энд бичсэн зүйлд шууд дүгнэлт авахад хараахан дутмаг юм санагдаж байна.


Сэтгэгдэл үлдээх