Арева Конго улсад уран олборлолтоо зогсоожээ.

nw_golden-M0001

2013-6-11 ATOMIC AFRICA –  “Атомын Африк” баримтат киноны нээлт Германы Хэрфорд хотод болов. Энэ киноны нээлтийн үйл ажиллагаанд Ардчилсан Конго улсын Анти-Нуклеар үзэлтэн Голден Мисабико оролцож “Африкт уран олборлолт өвчин үхэл авчирч байна” гэсэн сэдэвтэй илтгэл тавив.

2009 онд Арева Конго улсад орж ирсэн.  Францын ерөнхийлөгч Саркози, Арева группын дарга Anne Lauvergeon айлчлалынхаа үед Конгийн засгийн газартай Конго улсын ураныг олборлох гэрээ хийсэн байсан.  Мисабико энэхүү гэрээг ил гаргаж тавьсныг дараа түүнийг шоронд хорьжээ.

Тухайн үед Мисабико Конгод зөвшөөрөлтэй ба хулгайгаар уран олборлохын эсрэг хүний эрхийн байгууллагад ажилдаг байв. Тэр ярихдаа: “Конго улс байгалийн их баялагтай. Шинколобвэ уурхайн ураны хүдрийн орц 65-70% гэдэг нь дэлхийн дээр хамгийн их хэмжээ юм. Эхлээд Белгийн колончлогчид 1000 тонн уран олборлож АНУ-д зарж байсан бөгөөд эндхийн уранаар Хирошима, Нагасаки дээр хаясан атомын бөмбөгийг хийсэн юм. Белгүүд явсны дараа уурхайг цементээр таглаж битүүлсэн боловч 1990 оноос хойш   хулгайн аргаар олборлох болсон”.

Конгийн парламентаар хэлэлцүүлэлгүй Аревагтай байгуулсан Конгийн засгийн газрын гэрээ бол Конго улсын нутаг бүх нутаг дэвсгэрт ураны хайгуул хийх, олборлох боломж олгосон гэрээ байжээ. Энэхүү гэрээний агуулгыг Мисабико олон нийтэд ил гаргаж тавьсны дараа Конгийн засгийн газар түүнийг шоронд хийсэн боловч Амнести Интернэшнл зэрэг олон улсын байгууллагуудын шахалтаар тэр шоронгоос чөлөөлөгджээ.Түүнийг суллахыг Хилари Клинтон мөн шаардаж байсан байна.

Мисабико хэлэхдээ: “Надад ийм зүйл тохиолдоно гэж бодож байсан, гэхдээ хэн нэгэн дугарах хэрэгтэй байлаа.Тус гэрээ одоо ч хүчинтэй байгаа. Гэхдээ өнөөдөр Конго улсад уран олборлолт хориотой болсон. Хөрш орон Нигерчүүд шиг болох вий гэсэн айдас Конгчуудыг ураны эсрэг хүчтэй тэмцэлд татан оруулсан. Нигерт Арева уран олборлож, маш их ашиг олж байгаа ч Нигерчүүдэд хүртээлгүй байна. Конго, Нигер улсууд байгалийн баялаг ихтэй ч дэлхийн хамгийн ядуу орнуудад ордог. Нигерт уран олборлолтын ашгийн зөвхөн 5% үлддэг” гэв.

Конго бол цөмийн хөтөлбөр боловсруулсан африкийн анхын орон юм. Конго улс туршилтын реактор ажиллуулж байснаа зогсоож цаашид хэрэглэхгүй болохоор шийдвэр гаргажээ.

Мисабико хэлэхдээ: “Нэг талаас Хирошимагийн атомын бөмбөг, нөгөө талаас 20 жилийн дараа Нигер улс шиг болохоос сэрэмжилж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Уран олборлолтын үед, тээвэрлэлтийн үед мөн хэрэглэгээний ба хаях, булах бүх үе шатуудад тооцоолон хянах , хамгаалах боломжгүй аюулууд байна”.

Тиймээс Мисабико африкийн орнуудыг цөмийн хөтөлбөрөөс зайлс хийхийг уриалдаг.

“Фукушимагийн асуудлыг техник, технологийн  өндөр хөгжилтэй Япон шийдэж чадахгүй байна. Хөгжингүй орнуудын эзэмшиж чадахгүй байгаа зүйлийг боловсролын түвшингээр хоцорж яваа  Африк чадах уу?” гэв.

Мисабико уран олборлолтын болон цөмийн энергийн хэрэглээний эсрэг Африкийн холбоонд ажиллаж байна. Тэр “Мали улсад уран олборлох талаар бүх ард түмний санал асуулга зохион байгуулахын төлөө ажиллаж байсан боловч Францчууд түрүүлээд орж ирсэн. Иргэний дайны шалтгааныг тэд бий болгодог,  тэдний оролцоогүй юм гэж хуучин колонид нь байдаггүй” гэж ярив.

Эх сурвалж: http://www.uranium-network.org/

 


2 Comments on “Арева Конго улсад уран олборлолтоо зогсоожээ.”

  1. ssssss says:

    Энэ харууд манай монголчуудаас л ухаантай юм байна.

  2. pujee says:

    Иргэний дайны шалтгааныг тэд бий болгодог, тэдний оролцоогүй юм гэж хуучин колонид нь байдаггүй


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s