Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…

H.Цог-Оршихбат  гэдэг хүнээс ирсэн нийтлэлийг дор тавилаа. Сонин, сайтууд нийтлэхээс татгалзсан юм байна. Яагаад гэдгийг та бүхэн уншаад болгооно буй заа.

Баярлалаа,

Амарлин

Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…

H.Цог-Оршихбат  

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав. Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ.  Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Манай нэг хөгжмийн зохиолч өвөр монгол малчин айлуудыг яаж нүүлгэж ирэх талаар ч ярьж байна билээ. Энэ бол яах аргагүй ах дүү нараа хурдан авч ирэх юмсан, тэдэнтэйгээ уулзах юмсан гэх монголчуудын цагаан цайлган, гэхдээ агуу том хүсэл билээ. Харамсалтай нь энэ сайхан, цайлган боловч тэнгэрлэг агуу хүсэл, асар их сэтгэл хөдлөлийн цаана нэгэн аймшигтай үйл явц эхэлсэн ажээ.

 

2011 оны зун Өмнөд Солонгосын Мүүний шашныхан Монголд өөрийн шашин нэвтрэн орж ирснийг тэмдэглэж, улсынх нь ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газрынх нь оролцоотойгоор, улсынх нь Үндсэн хуулийг хүртэл зөрчин байж шашныхаа их наадам гэгчийг хийсэн билээ.  Мүүний шашны наадмын нэг гол үйл явдал нь Дэлхийн монголчуудын чуулга уулзалт байлаа. Дэлхийн монголчуудын чуулга уулзалтыг харийнхан зохион байгуулж байсан нь тухайн үед үнэхээр гайхаш төрүүлж байв. Энэ үед Монгол дахь Мүүний байгууллагын том зүтгэлтэн, Бээжинд олон жил амьдарсан дипломатч Д.Цахилгаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ер нь заавал монгол гэлтгүй, өөрийгөө монгол гэж байгаа харийхныг ч Монголын газар шороонд уриалан дуудав. Монгол эх орноосоо урвасан хэргээр шүүхээс ял сонссон өөрийн хүүг аварч дөнгөснөөс харахад энэ эр Монголын улс төр, шүүхэд ямар нөлөөтэй болох нь тодорхой байдаг. Энэ эрхэмийн хэлсэн үг учиртай билээ.

 

Үнэн хэрэгтээ, “Дэлхийн монголчуудыг нэгтгэе”, “тэднийг эх оронд нь дуудъя” гэх сэтгэл хөдлөм гоё уриан дор монгол үндэстний зуун зууны мөрөөдөл, хүсэл зорилгыг булшлах ажил эхэлжээ. 20 дугаар зууны эхэнд, Орос, Манж Чин гүрний эрхшээлд байсан монгол үндэстэн өөрийн төр улсаа байгуулж, эрх чөлөөгөө олж авах хүслийн илэрхийлэл болсон нэгэн агуу үзэл анх мэндэлсэн юм. Энэ бол 20 дугаар зууны алдарт “панмонгол үзэл” байлаа. 1911 оны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл нь эхэндээ Манж Чин, Орос гүрний харъяанд, дараа нь Богд хаант Монгол, Дундад, Орос гурван улсад хуваагдаж тусгаарлагдсан “цус, хэл, соёл, шашин нэг” эртний түүхт монгол үндэстнийг нэгтгэх агуу үйл хэрэг байсан юм. Панмонголизм нь монголчуудын хувьд үнэхээр “ариун үзэл” байсан. Энэ ариун үзэл 20 дугаар зууны туршид Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй байсан ах дүүсээ түүхэн газар нутагтай нь чөлөөлөн авч нэгтгэх монголчуудын зорилгод л үйлчилж байлаа. Харин, харийн их гүрнүүд монголчуудын энэ ариун үзлийг бөхөөхийг оролдож иржээ.  

Харин, өнөөгийн дэлхийн монголчуудыг дуудах суртал ухуулга нь панмонгол үзлээс их ондоо ажээ. Энэ суртал ухуулгад Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй ядарч, уусан устаж байгаа ах дүүсээ аврах нөгөөх ариун зорилго огт байдаггүй. Харин үүний оронд дэлхийн хаа нэг мухраас “монгол” хүмүүсийг илрүүлэн, тэднийг Монголд суурьшуулъя гэж хүчтэй суртал ухуулга явуулах ажээ. Энэ ажилд гадныхан, тэр тусмаа харийн шашныхан оролцож байна. Энэ үед хаанаас санхүүждэг нь мэдэгдэхгүй байгууллага, хүмүүс гэнэт гарч ирж дэлхийн энэ тив, тэр хэсэгт монгол хүмүүс байна, ингэхдээ бүр олон саяараа байдаг юм байна, бид чинь олуулаа юм байна, тэднийгээ Монголдоо суурьшуулах юмсан гэж идэвхитэй ухуулах болов. Саяхан шинээр байгуулагдсан нэг улс төрийн нам бид дэлхийн монголчуудынхаа төлөө Монголын засгийн эрхийг авмаар байна гэх маягийн ухуулга хийж байна.

Гэтэл энэ ухуулгын ажилд Монголын төр засгийн өндөр албаны хүмүүс ч гүн гүнзгий оролцож эхэлсэн нь гайхалтай. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын УИХ-ын Тамгын газрын өндөр албаны хүмүүс Өмнөд Азийн Непал гэдэг улсад айлчилж тэнд байгаа монголчуудыг албан ёсоор хүлээж авч байгаа тухай телевизээр гарав. Тэдгээр непалчууд Непалын 12 сая монголчуудын төлөөлөл гэнэ. Зөвхөн, Өмнөд Азийн Непалд Монгол Улсын нийт хүн амаас 4 дахин олон монголчууд амьдардаг ажээ.   

Өмнөд Азийн Непалд монголчууд бий гэж үү? УИХ-ын Тамгын газрын албаныхны уулзсан тэр хүмүүс чухам хэн байв? Непалийн тэдгээр монголчууд гэгдэж буй хүмүүс үнэндээ Өмнөд Азийн Бирм, Химлайн Төвдөөс 10-30 мянган жилийн өмнө Непалд нүүдэллэн ирсэн төвд-бирм хэлт Гурк, Таман, Райс зэрэг ази төрхт ард түмэн ажээ. Тэдний төвд-бирм хэл нь монгол хэлтэй ямар ч холбоогүй, харин хятад гэх мэт хэлтэй илүү төстэй юм. Түүхээс үзвэл төвд-бирм хэлтнүүд энэтхэг-европ хэлт ард түмнээс түрүүлж тус нутагт суурьшсан тул тэднийг Непалийн уугуул ард түмэн гэдэг байна.

Харин хожим Энэтхэгээс нүүж ирсэн энэтхэг-европ гаралт хүмүүс олонх болж Непалын улс төр, соёл, эдийн засагт өөрийн давамгайлалыг тогтоож чаджээ. Үүнээс үүдэн Непалын уугуул ази төрхт ард түмнүүд гадуурхагдаж ирсэн байна. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Непалийн ази хүмүүс өөрсдийг нь гадуурхаж байгааг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн өрнүүлж иржээ. Тэдгээр хөдөлгөөнүүдийн нэг нь Монгол Үндэсний байгууллага гэх нам юм. Тэд яагаад өөрсдийгөө “монгол” гэж нэрлэх болов? Америкийн судлаач С.Ж.Хангэны бичсэнээр Непалийн азичуудыг эгнээндээ багтаасан энэ намын нэр нь ямар нэг үндэстнийг бус, харин Непалийн “монголойд арьстан” гэгдэх ази хүмүүсийг төлөөлөн илэрхийлсэн нэршил юм. Тэд Төв Азийн монгол үндэстэнтэй угсаа гарвалаар ямар ч холбоогүй ажээ.

Энэ мэтээр хаа газрын ази төрхтэй хүмүүсийг монголчууд юм байна, монголд суурьшуулъя, газар өгье гэх суртал ухуулга хүчтэй тархаж байна. Энэ суртал ухуулга нь яваандаа монгол гэж “хэл, соёл, шашин, цус нэгт үндэстэн байдаггүй юм байна” гэсэн ойлголтыг тархааж, монгол үндэстний хувь заяаг тун аюултай байдалруу хөтөлж буй. Суртал ухуулга түүхийг урдаа барихыг оролдож байна. Гэтэл тэдгээр ухуулгад түүхийн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй ажээ. Сайн яривал, Афганистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй юм шүү дээ. Хазара нарын тоо 10 гаруй сая гэдэг. Тэд Монгол Улсын нийт хүн амаас 3 дахин олон ажээ. Хазара нар монгол байж магадгүй гэх таамаг байдаг боловч тэд Афганы уугуул ард түмэн, харин XIII зуунд монголчуудад эзлэгдэн дарлагдаж байсны ул мөр тэдний дунд гүнзгий үлдсэн гэх үзэл бас их түгээмэл юм. Афганистаны бусад үндэстнүүд өөрсдийг нь монгол гэж хэлэхэд хазара нар их эмзэглэдэг ажээ. 

Дээрх ухуулгууд нь XIII зууны монголчуудын хүн ам зүйн түүхэн баримт, нотолгоотой ихэвчлэн холбоогүй зохиомол байдаг. Сурвалж баримтыг үндэслэвэл XIII зууны байлдан дагууллынхаа үед монголчууд хүн ам цөөтэй байснаас үүдэн монгол цэрэг дайснаасаа тооны хувьд үлэмж цөөн байжээ. Жишээ нь, Чингис хаан Дундад Азийг эзлэхдээ 20 орчим сая хүнтэй улсуудын эсрэг хамгийн ихдээ 100-150 мянган цэрэгтэй мордсон гэж үздэг. Их хаан дайнаа дуусган эх нутагтаа буцаж ирэхэд цэргүүд нь түүнийг дагаж ирсэн байна. Чингис хааны жанжнууд ч олон цэрэгтэй байгаагүй. Жишээ нь, Сүбээдэй баатар 20 мянга цэрэгтэйгээр Европыг хөндлөн гулд туулсан байдаг.

Дээр нь хүн амын тоог тооцоход XIII зууны байлдан дагууллын үед монголчуудын тоо хорогдож, цэрэг ард маш олноор үхэж үрэгдсэнийг тооцох ёстой билээ. Жишээ нь, Израйлын түүхч Р.Амитай-Прейссийн судалснаар 1260 онд Сирийн нутаг Айн Жалудад 10 орчим мянган монгол цэрэг хүч давуу мамлюкүүдтэй тулалдаж ялагдахад ихэнх нь амьд гараагүй ба эхнэр хүүхдүүд нь дайсанд олзлогджээ. Энэ мэтээр том жижиг тулалдаанд монголчууд олноор үрэгдэж байлаа. Ер нь эзэлсэн газрууддаа монголчууд олноор суурьшсан гэх нотолгоо байхгүй ба харин монголчуудын ноёрхол Хятад, Иран зэрэг газар унах үед нутгийнхан цөөхөн монголчуудад өршөөлгүй хандаж байжээ. Тиймээс монголчуудын эзэлсэн, эсвэл бүр очоогүй улсуудад олон сая монголчуудын үр удам байна гэдэг нь ихэнхдээ зохиомол юм.

Монголчууд эзэлж захирсан нутагтаа үргэлж цөөнх болж байлаа. Монголчууд хятадууд, эсвэл европын колоничлогчид шиг бусдын газар нутагт сая саяаараа, хэдэн зуун мянгаараа давалгаалан сууршиж хүнийхээ тоогоор эзэлж байсангүй. Өнөөгийн Дундад Азид буй монгол царай зүстэй хүмүүсийг XIII зууны монголчуудтай холбох асуудалд ч маш болгоомжтой хандаж, зарим талаар залруулга хийх ёстой юм. Учир нь эртний Дундад Азийн хүн ам монголчуудын байлдан дагууллаас 1500 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед ази төрхтэй хүмүүстэй холилдож ази царайтай болсон гэдэг нь Алтайн Пазырыкийн үед хамаарах антропологийн судалгаагаар нэгэнт нотлогдож байгаа билээ. Иймд дундад азичууд монголчуудаас болж онигор нүд, хавтгай царайтай болсон бурууг монголчууд үүрэх ёсгүй юм.

Монголын түүх, ялангуяа монгол үндэстний түүхээр тохуурхах, баримтгүйгээр мушгин гуйвуулах явдал сүүлийн үед эх захаа алдаж байна. Жишээ нь, саяхан Хятадын мал эмнэлгийн лабораторид Чингис хааны генийг судлаад дэлхийн 7 тэрбум хүмүүсийн тал хувьд их хааны ген байгааг тогтоосон гэнэ. Гэтэл энэ бол ердөө Чингис хааныг төрөө засаж, дайн байлдаан хийлгүй, бүх цаг заваа зөвхөн хүүхэд хийхэд зориулж байсан мал адгуус маягаар дүрсэлсэн хятад тохуурхал юм. Тэгээд ч Чингис хааны ген ямар байсныг олж тогтоогоогүй. Эсвэл, хөх толботой л бол монголчууд гэх хуурмаг үзлийн тархи угаалт байнга явдаг. Нэг гадаад хүн надад хэлсэн юм. Хятадууд бас хөх толботой, тэгэхээр хятад, монгол нэг гаралтай гэнэ.

Монгол үндэстний түүхийн энэ их гуйвуулга, доромжлол, батлагдаж нотлогдоогүй мэдээллээр бөмбөгдөх суртал ухуулга тархаж байгаа нь үнэнийг хэлж, баримт нотолгоо гаргаж өгдөг түүхийн шинжлэх ухаан Монголд байхгүй шахам байгаатай бас холбоотой юм. Монголд түүхч нэртэй хүмүүс бий боловч тэдний ихэнх нь энэ их гуйвуулгыг няцаах, эсвэл үнэн мөнийг хэлж өгөх мэдлэг чадваргүй ба зарим нь аль хэдийн харийхны гар хөл болжээ. Жишээ нь, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал “доктор” Д.Цэвээндорж гэгч 2011 онд Олон Улсын Монголч эрдэмтдийн 14 дүгээр их хуралд илтгэл тавихдаа Зүүн Азийн солонгосчууд Монголын хүннү нараас гаралтай, цаагуураа бол Монголын газар нутаг эртний солонгосчуудын газар нутаг мөн гэх санааг олон улсын судлаачдын өмнө ичиж эрээлэлгүй хэлж байсан юм. Энэ хүн солонгосчуудын төслөөс цалинжиж байсан юм.

Харин, Орос, Хятад дахь жинхэнэ ах дүү монголчуудаа аврах ариун панмонгол үзлийг маань мугшин гуйвуулсан, гадны оролцоотой өнөөгийн их суртал ухуулга ба Өмнөд ба Зүүн Азийн харь хэлт олон сая хүнийг Монголруу дуудах ажлын жинхэнэ санаа зорилго юу вэ гэдэг нь яах аргагүй энд анхаарал татах гол сэдэв болно. Өнгөрсөн жил алдарт “wikileaks сайтад нэгэн мэдээлэл ил болжээ (Энэ мэдээллийг wikimon.mn сайтад бүрэн эхээр орчуулж тавьсан). Тус сайтад мэдээлснээр Монголд Хойд Солонгосын дүрвэгсэдийг суурьшуулах ажил хэдийн эхэлжээ.

НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал хариуцсан газрын Верапонг Вонгваротой гэдэг дээд албан тушаалтны тооцоолсноор 2008 оны байдлаар Монголын дөрвөн газарт 180 солонгос дүрвэгч суурьшин амьдарч байсан ба 25 ортой хоёр ч байрыг Дорнод аймагт нэмж барих барилгын ажил эхлэх гэж байжээ. Түүний ярьснаар Өмнөд Солонгосын Засгийн газар солонгос дүрвэгсэдийг байрлуулахын тулд Улаанбаатар хотын ойролцоо Налайх дахь байрыг засахад зориулж Монголын талд 50 мянган ам.доллар гаргаж өгчээ. Сүүлийн үед Монголд Хойд солонгос иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон ба тэд монгол хүмүүсийг зодож танхайрч хэрэг үйлдэх болсон нь ирээдүйд солонгосчуудын асуудал ямар түгшүүртэй болж эргэхийг илтгэж байлаа.  

Солонгосын Хойгт дайн гарвал олон мянган солонгос дүрвэгсэдийг яах вэ, хаана суурьшуулах вэ гэдэг асуудал ид тулгамдаж байгаа ажээ. Ер нь Монголд солонгосчуудыг оруулж ирэх асуудлыг өмнөд солонгосчууд НҮБ-аар нэг мөр шийдүүлэх сонирхолтой байна. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мүн гэгч ажиллаж байгаа нь асуудал солонгосчуудын хүслээр шийдэгдэхэд дөхөм болох нь лавтай юм.

Дээрхээс үзвэл Монгол нь солонгосчуудыг оруулж суурьшуулах газар нутаг болох нь байна. Гэхдээ бас хоёр Солонгос энх тайвнаар нэгдсэн ч Монгол нь солонгосчуудын амьдран идээших газар нутаг хэвээр үлдэх юм. Учир нь Өмнөд Солонгос 2011 онд Дорнод аймгаас их хэмжээний газар нутаг авахаар болсноо зарласан билээ. Солонгосын мэдээллийн хэрэгсэлүүдээр Өмнөд Солонгос Монголоос 30 мянган га газар нутаг худалдан авсан гэсэн бол зарим мэдээллээр 330 буюу 270 мянган га тариалангийн газар авахаар болсон гэх мэдээлэл тархаж байна. Солонгос, Монголын хөдөө аж ахуйн бэлтгэл санаачлага (KMADI) гэх байгууллагын ерөнхийлөгч Ким Хак Сүгийн хэлснээр Монгол Улсаас худалдан авсан газар нутаг нь хоёр Солонгосын ард түмнийг хүнсээр хангах нутаг болж байгаа ажээ. Солонгосчууд Монголоос худалдаж авсан газраа “кори” гэж солонгосоор нэрлэжээ. Одоо тэнд солонгосчууд тариалангийн ажил нэгэнт эхэлж нутгийн монгол айлуудыг нүүхийг шаардаж байгааг малчид хэлж байна.

Энэ үйл явцтай зэрэгцэн Монголын хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулж, бас шинээр хууль гаргахаар зэхэж одоо хэлэлцэгдэж байна. Нэг сар орчмын өмнө Газрын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж хуулийн тодорхой заалтыг өөрчилж нэмэлт оруулахдаа гадаадын аж ахуйн нэгж Монголд газар ашиглана гэдгийг эзэмших болгон заахаар болж буйг холбогдох хүмүүс дуулгасан билээ. Одоо давхар иргэншилтэй болох тухай хуулийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилиг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа ажээ.

Мөн “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимаар хэлэлцүүлжээ. Энэ найруулгыг хийхэд Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль гол үүрэгтэй оролцсон байна. Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн нандин бөгөөд чухал асуудлыг харийхан мэдэж байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Тус хэлэлцүүлгийн үр дүнд гадныхантай (ихэнх нь солонгос иргэд байдаг шүү дээ) гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох, давхар иргэншилтэй болох шаардлагыг тусгасан зөвлөмжийг Ерөнхийлөгчид өргөн бариад байна. “Улаанбаатар” дээд сургуулийн багш Т.Намжил гэдэг Өмнөд Солонгост бэлтгэгдсэн судлаач гадаад иргэдтэй гэр бүл болох асуудалд төр дэмжин нааштай хандахыг хэвлэлээр удаа дараа илэрхийлж байгаа юм.

Ингээд ажил хэрэг болоод явж буй үйл явцаас харвал дэлхийн монголчуудыг дуудах харийнхны зохиосон үзэл суртлын ард бидэнтэй цус, соёл, хэл, шашин нэгт жинхэнэ ах дүү өвөр ба хойд монголчуудыг аврах бус, харин Зүүн Азийн цагаан будааны соёлт иргэд, эсвэл хэн нь мэдэгдэхгүй харь хэлтнүүд Монгол газар нутагт маань давалгаалан орж ирж, газар нутаг эзэмшиж, иргэншлээ шийдүүлж эзэн суух асуудал бодитоор шийдэгдэж байна. Өнөөдөр Монголд үндэсний аюулгүй байдал ямар ч хяналтгүй болсон нь тодорхой байдаг. Хятадууд Монголын иргэншил авчихсан, Монголын гадаад паспорттой болчихсон хээв нэг явж байдаг. Тэдэнд Монголын газар, мал сүрэг бүгд бий. Бүр мянгат малчин хятадууд төрөн гарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ. Гэтэл хятадуудаас зугтаж Монголд ирсэн өвөр монгол хүнийг Монгол Улсын Хууль зүйн яам нь хятад цагдаа нартай хамтран барьж хятадуудад тушааж байх юм.

Өнөөдөр тусгаар Монгол Улсын иргэн монголчуудад эх орондоо эзэн мэдэж шийдэх зүйл үндсэндээ үгүй болох нь ээ. Харийнхан үзэл сурталыг нь хийнэ, хуулийг нь бичиж өгнө. Үндэсний соёл урлагийн асуудалд хүртэл солонгос ба хятадууд хутгалдах болжээ. Одоо монгол залуусыг нь солонгосжуулах, эсвэл хятаджуулах соёл ба боловсролын довтолгоон ид явагдаж байна. Монгол хүний амь улам баталгаагүй болж байна. Уугуул нутагтаа малаа маллах аргагүй болж, хятад жолоочид нохой шиг дайруулан үхэж, уусан хайлж буй өвөр монгол ах дүүсээ харамсан өрөвдөвч тусгаар улсын монгол хүн нь бас хятад жолоочид нохой шиг дайруулж үхэх ажээ. Монгол Улсын малчид газар нутгаасаа хөөгдөж туугдах нь энгийн үзэгдэл болов. Албан мэдээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 60 хувийг лиценз хэлбэрээр харийнхан голдуу эзэмшжээ.

Ингэхэд бид эх орондоо өөрсдөө эзэн нь мөн үү? Жинхэнэ монгол ах дүү нараа эх оронд нь авч ирж суурьшуулах мэдэл ба үзэл суртал бидэнд байна гэж үү?


29 Comments on “Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…”

  1. mylene says:

    бас хамаагүй гаднийханд дургуй болох үзлийг дэврүүлсэн нийтлэл байна ш дээ, Ингэж болохгуй. Ялангуай Хойд Солонгосийн иргэдийг манайх ивээн авч туслах ёстой, нутагтаа амьдрах аргагүй болоод Монголоос туслаач гэж ирж байхад бид хөөгөөд явуулхиймуу? ийм өөдгуй нийтлэл бичсэнийг голомт.орг маань дэвэргэж байгаад харамсаж байна.

    • MUNKHTUR says:

      Чи харин буруу бодож байна! Чинийхээр бид Солонгосчуудад тийм онцгой хандах ямар өртэй юм бэ?!
      Энэ нийтлэл маш үнэн бөгөөд чухал санаа дэвшүүлсэн байна!

      • no no says:

        Солонгосууд улс төрийн дүрвэгсэд. Монголчуудаа уриалан дуудах, улс төрийн орогнол хүсэгч хоёрыг энд холин хутгасан байна. Монголд бүр 1950-аад хүртэл Хойд Солонгосоос ийм дүрвэгсдийг авчирж байсан. тэд түр хугацаагаар Монголд байж байгаад Солонгост дайн дуусаж тайван амьдрал эхэлмэгц буцаасан. Асуудлыг хольж хутга. Монголчуудаа дуудах бол өөр асуудал насан туршид нь авчирахаас гадна Монгол улсын иргэн болгоно гэсэн үг.

    • Dolgion says:

      ямаан омогт өмхий солонгос танай гэрт суучихаад толгой дээр чинь орилож байхад чи энэ хэлсэн үгэндээ харамсах би вий

    • Монголии 741 says:

      чи юу яариад байнаа? чинийхээр солонгосуудыг бид ивээх болж байнуу үүнийхээ оронд хэдэн Өвөр,Халимаг,Тува энэ тэр гэж хэлж чадахгүй байнуу. энэ ер нь яамар цустай хүн ийм Коммент бичээд байнаа ,чамайг бид хаанаас ч хакердаад олж чадна шүү

  2. Amu says:

    Энд үнэхээр бодууштай хэдэн зүйлс байна, тэр Солонгос улсад газар зарсан гэдэг асуудлыг үндэсний аюулгүй байдлын хороо сайтар шалгаж үзэх хэрэгтэй. Харьд суугаа монгол үндэстэнээ дуудахдаа маш сайн шалгуур тавих хэрэгтэй. МОНГОЛ УЛС МААНЬ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ

    • jagaa says:

      Төрийн хар хайрцагны бодлого хэлэн зуун жилийн тэртэй үгүй болсо. Харин тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг нь урвагчдын гарт орчихсон юм биш үү

  3. Ard says:

    Монгол улсын нутгийг төдийгүй, гадаадын харъяанд байгаа монголчуудын нутгийг гадаадынханд зарж хөлждөг бизнес манай ноёдын дунд цэцэглэж байна уу даа гэж бодогдлоо.

  4. mylene says:

    Хойд солонгосийн ядарсан иргэд, өмнөд солонгосийн баян ашиг хонжоо хайгчийг холиж хутгаж болохгуй, манай улс ядарсан улсуудад хумуунлэгийн туслалцаа дэмжлэг өгсөөр ирсэн, одоо ч ядарсан хүмүүст тусалсаар байх ёстой. Та нар Хойд Солонгосийн улс төрийн байдлийг сонирхож үзчиxээд ийм нийтлэлийг дэмжиж бай, за. Голомт.орг Green узэлтэй, эх орноо гэсэн жинхэнэ эрүүл агаар, хөрсний төлөө тулалддаг юм байх гэсэн чин бас ч яг тийм юм биш, нэг монголчуудийг нөгөөгийх нь эсрэг босгохийг дэмжсэн өнгө аястай болоод явчлаа. SORRY, харамсаж байна.

    • Ganzorig says:

      yagaad bid nar 2 solongosiin uls turiin baidliig sonirhoh yostoi gej. Palestine- chuud shig huvi zayatai boloh gee yu? gazar gazriin bayan jude nar tsuglaraad huurhii muu palestie-chyydiig eh nutgaas ni huuj baina shd.

      • mylene says:

        ок ок, тэгвэл та нар улс төрчдөдөө дарлуулаад явж бай. дэлхий дахинд юу болж байгаа чинь хамаагуй бол. Хохь чинээ

    • Dolgion says:

      Наад мэдээгээ дахиад нэг уншдаа, энд монголчуудыг нэгиыг нь нөгөөгийнх нь эсрэг турхирах гэсэн утга алга, үндэснийхээ аюулгуй байдлыг бодох хэрэгтэйг сануулсан юм биш үү. Туслах бол байж болно гэхдээ сайн бод, өрөвдөхөд өр өшиглөнө гэж үг байдаг шүү, бид нар хэн нэгэнд туслаад байхаар тийм хүчирхэг, аюулгуй байдал нь баталгаажсан байгаа билүү, муусайн чайна нараа яая гэж байхад…..

  5. mootsoo says:

    Үнэхээр чухал зөв асуудал хөнджээ…хэлье гэвч бүх санааг энд бичсэн байна.
    Харин нэг юм нэмж хэлэхэд, би олон ч хазара мэднэ. Ямар ч монгол шинж байхгүй. Хаа хамаагүй юмнуудыг дуудаж авчрах үнэхээр тэнэг асуудал.
    Ядарсан Хойд Солонгос оо? Яг ижил нэртэй, ижил үндэстэнтэйгээ учраа олж чадахгүй байхад бид яагаад туслах ёстой юм бэ? Тийм элий балай юм ярьж болохгүй.
    Дэлхий ертөнцөд газар нутаг, ус, хүнс хомсдож байгааг мартаж болохгүй. Бид бусдад бэлэг тараах бэнчинтэй билүү гэдгээ мартаж болохгүй.
    …Эх нутгийнхаа дөрвөн зүг найман зовхисоос эрхий дарам газрыг бурханд ч бүү өг! гэж үг байдгийг санах хэрэгтэй!

    • Bolor says:

      Yostoi sain helsen baina! Busdad tusaldag ornuud ehleed uursdiinhuu erh ashigiig bodno, tegeed ter busdad tuslah bodlogo ni uursdiinh ni erh ashigt niitssen, uursdud ni hohirolgui, harin ch ashigtai nuhtsuld tuslaltsaa uzuuldeg. US, Japan, Europe, bugd l tiim…Manaihan uursduu usnii nuuts ni homsdood, eruul hurs ni bagasaad, malchid ni nuuh gazargui bolood baihad end tendees haa hamaagui humuust gazar olgono gedeg bol tsaanaa huvi humuusiin ashig sonirhold niitssen l naimaa baigaa, ternees uls ornii erh ashigiin tuluu geval hudlaa baih..Ter hazara bol demii sh dee, harin yostoi shashniihaa asuudliig mongold oruulj ireed ballah bailgui…

  6. Ganzorig says:

    Mash chuhal sedev baina. Hamgiin gol ni ali ch site deer tavihgyu baigaa ni byyr sonirhol tataj baina. Musilman shaniig medehgyu baijiij ted nartai ah dyy ene ter geed baigaa ynendee taalagdaagyu. Minii bodloor tuhain yed mongolchuud 1000-taa hazara gej duuddaggyu baisan baih. bodoj yzeh l yostoi gej bodoj baina. Bi munhbayar ahaas yugaar notlohiin gej asuusan hariud ni minii bichsen zyuliig ehleed unsh gej bilee. tegeed ch solongos hujaa nartai yasan barildlagataig yaj notloj baigaan? gantshan niitleleer yy? haa negteegees odoonii Italy-g ertnii Rom-chuudtai shuud holboh ni utaggyu buguud bolomjgyu gej baisan sanagdana.

  7. mootsoo says:

    Reblogged this on mootsoo and commented:
    Үнэхээр чухал зөв асуудал хөндсөн чухал нийтлэл санагдаад reblog хийлээ…
    Харин нэг юм нэмж хэлэхэд, би олон ч хазара мэднэ. Ямар ч монгол шинж байхгүй. Хаа хамаагүй юмнуудыг дуудаж авчрах үнэхээр тэнэг асуудал.
    Ядарсан Хойд Солонгос оо? Яг ижил нэртэй, ижил үндэстэнтэйгээ учраа олж чадахгүй байхад бид яагаад туслах ёстой юм бэ? Тийм элий балай юм ярьж болохгүй.
    Дэлхий ертөнцөд газар нутаг, ус, хүнс хомсдож байгааг мартаж болохгүй. Бид бусдад бэлэг тараах бэнчинтэй билүү гэдгээ мартаж болохгүй.
    …Эх нутгийнхаа дөрвөн зүг найман зовхисоос эрхий дарам газрыг бурханд ч бүү өг! гэж үг байдгийг санах хэрэгтэй!

  8. Elbgee says:

    Хөөрхий мулгуу монголчууд. Та нарыг ах дуу нартай чинь учруулах гэж байна гэж хошгоруулж байгаад оронд баахан хужаа солонгосууд орж ирж Монголд газартай, иргэншилтэй болох гэж байгаа юм байна. Энэ Монголчууд өөрсдийгөө Монголын эзэн гэж бодоод байгаа юм байхдаа.

  9. Elbgee says:

    Бас тэр юун Непалчүүд монгол болоод явчваа. Хаанаас тэр олон сая монголчууд гараад ирэв ээ. Би тэр Дэлхийн монголчуудын чуулганыханы юу яриж байгааг сонссон. Монголчуудын үр удам Корея Японд хүртэл байдаг юм байна гээд хуцаж өгч байсан. 1990 оноос хойш цагаачилсан монголчууд л биш бол юуных нь монголчууд байх вэ дээ. Монголчуудын жинхэнэ ах дүү нар чинь өвөр монгол, буриад, халимаг ойрат, дагур нар шуу дээ. Бидэнтэй ажилхан шахам хэлтэй. Гэтэл юун хазара, непал, солонгос, япон. Монголчуудыг ингэж хошгоруулж байгаад харийханийг ялангуяа Хятад, Солонгосчуудыг Монголд эзэн суулгах л бодлого шуу дээ. Яагаад заавал солонгосын Мууний шашин энд хутгалдаад байгаа юм. Тэр Цахилгаан, түүxч Цэвээндорж нарыг тагнуулын газар сайн шалгах хэрэгтэй.

  10. R says:

    Би бүр гайхаад байсан юм. Манай дарга нар монголчууддаа яасан хайртай болоо вэ, юу болов гээд. Харин газар нутгаа худалдаж дуусаад одоо хужаа солонгосуудыг дээр нь суурьшуулах гэж байгаа юм байна. Хөөрхий ядарсан өвөр монголчуудыг хужаа нар Монгол руу явуулах уу. Үгүй ш дээ. Явна гэвэл алах байлгүй. Харин оронд хятадууддаа монгол иргэншил авч өгөөд хэдэн мянгаар нь сууришуулах биз. Манай дарга нар хятад солонгосчуудын даалгаврыг л биелүүлж байгаа юм байна. Муу хүний үнэргүй новшнууд.

  11. иргэн says:

    Арчаагүй гадаад харилцаа та биднийг доромжлуулах эхлэлийг тавьж байна. Гадныхан юу гэж амлан тэрнийг нь дагаад байвал үүнээс том доромжлол амсах болно. Хажуухандаа байгаа ах дүү нарын түүхээс хархад Монгол төр уруудан доройтож байгаа нь Гадаад харилцаанаас илт байна. Цөмийн шаар булах хүсэлээ тэд хэзээ ч орхихгүй. Монголын гадаад харилцааг бид засах залруулах шаардлага байгааг анхаарна уу.

    • Dolgion says:

      зөв, гадаад харилцаа хучирхэг байх ёстой. Бас дотоод асуудал үүнээс илуу чухал, улс гүрэн гаднаасаа биш дотроосоо эхэлж өтөх нь хамгийн аюултай. Болдогсон бол нэг сайхан цэвэрлэгээ хийхиймсан, гэхдээ хуулийн дагуу, шудрага аргаар.

  12. delgermaa says:

    Маш зөв асуудал босголоо, их эмзэг сэдэв шүү дээ!!!.. Ерөнхийлөгч Элбэгдорж цээжнийхээ хөндийн хэмжээгээр уг асуудалд хандаад байна уу даа!!! Цөөхөн тусгаар тогтносон монголчууд бидэнд шийдэх ӨӨР ОЛОН чухал асуудал байна шүү дээ, юуны чинь “панмонголизм”!!!!

  13. gantulga says:

    дотоододоо монголчуудынхаа эрхийг бүрэн утгаар нь хамгаалж чадахгүй бгаа бидэн дээр гадныхан нэмэгдээд ирвэл нөгөө эрх нь бүрэн хамгаалагдаж чадахгуй бгаа монгол хүн бүр хог руу үсрэх биз. Элбэгээ солонгосоос хандив авсан гэдэг нь хоосонгүй л бж дээ. Яагаад бид ер нь хойд солонгост туслах ёстой гэж. Яг хажууд баян хамаатан садан хэл соёл нэгтэй нөхөд нь бж бхад тэдэнтэйгээ учраа ололцоно биз. Чадахгүй гээд амбаардвал таарна

  14. Zaya says:

    эх нутагтаа бгаа 2 сая 700мянган иргэнээ ядаж л амар тайван амьдруулж чадахгүй бж, хаа хамаагүй би монгол гэсэн болгоныг дуудаад бж болохгуй бхаа. Дээр нь тэгэж их л монгол үндэстнүүдийг нэгтгэе гээд бгаан бол яах гээд гадны хар юмнуудад эмс охидоо зараад л зуучлаад л бгаан. Юмыг жаахан олон талаас нь, гол нь эх орондоо хэрэгтэй ашигтай талаас нь харж бодож хийх ёстойн биш үү. Бас МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ гэдэг үгийг ЦУСАА ЦЭВЭР БАЙЛГАЯ гэдэг үгтэй хамт яс махандаа шингэтэл санаж явахыг хүсье.

  15. Chinzorig says:

    Би мүүнист!
    Мүүнизм, мүүний шашин гэдгийг би олон жил явсаных та нараас илүү мэдэх юм байна. Мэддэгээрээ мэддэггүйдээ ний нуугүй хэлэе. Ер нь бол шашин, үзэл бодлын ялгаанаас үүдэлтэй зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг зогсоохын төлөө доктор Мүүн, шашны болон төр нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран гэсэн санаатай ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-ыг гаргаж түүнийгээ уриалан олоон жилийн турш уйгагүй хичээж ирсэн юм. Энэ бол ерөөс шашин биш. Энхийг, сайн сайхныг эрхэмлэгч янз бүрийн шашин шүтлэг, нам төртэй хүмүүсийн сайн сайхны төлөөх хамтын ажиллагааны нэгдэл төдий юм шүү дээ! Би 7 жилийн өмнөөс оролцож ирлээ. Би хүндэт Мүүнийг шүтдэггүйээ зүгээр хүндэлдэг, үзэл бодолтой нь нэг байдаг.

  16. ganaa says:

    Энэ нийтлэлд олон чухал асуудал хөндсөн нь сайхан.Харамсалтай нь энэ асуудлыг комэнт бичиж байгаа хэдэн хүн яаж ч хэрэлдээд шийдэхгүй нь ойлгомжтой.Монгол улсын төр шийднэ.Төрийг барих эрхэмүүдээ зөв хүнээ эхлээд сонгоё.Бидний улс орноо удирдах ганц чадах эрх маань энэ.Дөрвөн жилд нэг удаа жирийн иргэд бидэнд ийм том аз завшаан өгч байхад хариуцлага алдсаар шудрага бус,чадваргүй хүнд төрийн эрх мэдлийг авах боломж олгосноор эх орноо ийм байдалд хүргэсэн бидэнд буруу бий гэдгийг ийм асуудал бодох чадваргүй улсуудад сайн ойлгуулах ажлыг дор бүрээ хйицгээх нь чухал, энд мэтгэлцээд нэмэргүй.Хүн бүр дор бүрээ эх орондоо юу хийж чадхаа тунгаан бодох хэрэгтэй байна.Нийгмийн соёлтой идэвхтэй байцгаая.Бид их өвөрмөц ард түмэн шүү гэдгээ нийт иргэддээ ойлгуулая.Нийт иргэд буруу мунхарваас тэр том аюул.Монгол минь үеийн үед амар амаглан оршиг.

  17. urina says:

    ЭЛБЭГДОРЖ НААД ШОУГААРАА ХАМААТАН ХЯТАДУУДАА ОРУУЛЖ ИРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ОЙЛГОМЖТОЙ МОНГОЛ ЦУСТАЙ ХҮН БҮР НЭГДЭН БОСОХ ЦАГ БОЛЛОО

  18. chahar says:

    корей нар Монголын асар том нутагт шунаад байна гэсэн сэжиг өөрийн эрхгүй төрж байна


Leave a reply to Dolgion Cancel reply