Golomt.org нэг ой хүрлээ !

………………………………………………………………………………………………………………………………….

Өнөөдөр голомт.орг 1 ой хүрлээ

2011 оны 3 сарын 06.

Ням гариг. Энэ өдөр би голомт.орг-ийг нээж, сар гаруйн туршид шөнө дөлөөр сууж орчуулсан Америкийн сэтгүүлч К. Сноугийн “ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ” нийтлэлийг тавьж байжээ.

Тухайн үед “голомт” гэдэг нэр бараг тохиолдлоор таарсан. Хэд хэдэн нэр өгөх гэтэл хэдийнэ эзэнтэй болчихсон байсан. Тиймээс голомт.орг-ийг аваагүйд олзуурхан сонгохдоо Голомт Банк гэж андуурах вий дээ гэж бодож байсан нь сэтгэлд тодхон үлджээ.

Хамгийн эхний нийтлэлийг тавих гэж бараг 2-3 цагийн юм болж байж билээ. Блогдох туршлага багатай, дээрээс нь WordPress-ийн блог бол бүр ч ашиглаж үзээгүйг хэлэх үү… Тэр үед блог маань нойргүй өнгөрүүлэх олон шөнийн гол шалтгаан, үнэнийг өчих индэр, бас сайн анд нөхөдтэй учрах арга хэрэгсэл болно гэж огтхон ч санасангүй.

Өнөөдөр 2011 оны 3 сарын 06. 

Голомт.орг рyy 75 мянга гаруй хүн хандсaнаас үзвэл цөмийн аюул, үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэнд, Монголын газар нутгийн халдашгүй дархан байдлын тухай бодитой мэдээлэл хүргэдгээрээ мэдээллийн ертөнцөд тодорхой орон зайг эзэлж чаджээ. Бид голомт.орг дээр нийтэлсэн зуу гаруй нийтлэл, видеогоо Монголын мэдээллийн сайтуудаар дамжуулан олны сонорт хүргэснээрээ улс төрчдөд нөлөөлж, тодорхой шийдвэр гаргахад хувь нэмэр оруулсан гэж  үздэг.    

Голомт.орг-ийн дэмжигч Дэлгэр, Нимбаа, Кензо нартай хамтран 2011 оны 6 сард эхлүүлсэн Фэйсбүкийн бүлэг маань Монголдоо амьдарч буй болон  гадаадад суугаа цөмийн эсрэг үзэлтнүүдийг нэгтгэсэн байнгын идэвхтэй хөдөлгөөн болж өргөжжээ.

Өнгөрсөн хугацаанд Анти Нуклеар Мүвмент (АНМ) бүлгийнхэн АЦС, уран олборлолтын хор хөнөөлийг харуулсан арваад баримтат кино орчуулж, Монголын телевизийн сувгуудаар гаргаж байна. Бид 2011 оны 8 сарын 6-нд цөмийн аюулыг сурталчилсан анхны гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, АНУ-ын дэд ерөнхийлөгч айлчлахад Монгол нутгаа цөмийн хаягдлын хонхор болгохгүйн төлөө иргэний хөдөлгөөнийхөнтэй хамт эсэргүүцсэн.

Биднийг улс төрчдийн гар хөл, аргаль түлэхийг дэмжигчид гэж үндэслэлгүй гүтгэж байхад бид эх нутгаа Семипалатинск шиг, Чернобыль шиг, Фукушима шиг болгохгүйн тулд Женев, Лондон, Лос Анжелесийн Монголчуудад цөмийн аюулын эсрэг мэдээлэл түгээж, Беверли Хиллсд жагсаж, элчин сайдын яамд, Обамад шаардах бичиг хүргүүлж явсан. Биднийг харийнхны хандиваар санхүүжигч, Хятад Оросын тагнуул хэмээн тохуурхаж байхад бид цөмийн талаар гүнзгийрүүлэн судалж, увайгүй эрх баригчдын үнэгэн залийг баттай баримтаар нотлон илчилсээр байсан.

Цаг хугацаа буруу зөвийг шүүн тунгааж, бидний тэмцэл бодитойг нотлоx баримтууд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил цөмийн хаягдал булшлах гэрээ хэлэлцээр хийгээгүй хэмээн “гүрийж” байсан эрх мэдэлтнүүдийн зарим нь 2012 он гарснаас хойш эхнээсээ хэргээ хүлээж, хэлэлцээр хийж байсан нь үнэн гэдгийг мэдэгдсэн.  

Фэйсбүк дээрх зарын хуудсыг харвал 2012 оны 3 сарын 11нд Фукушимагийн нэг жилийн ойд зориулан АНМ бүлгээс зохион байгуулж буй Цөмийн эсрэг багт жагсаалд оролцох хүний тоо бараг 500 хүрчээ…Шөнийн 4 өнгөрч байна….Би сэтгэл хангалуун байна…Бид улам олуулаа болж байна, бид санасандаа хүрэх болно….

Энэ бүхнийг хийж гүйцэтгэсэн журмын нөхөддөө хязгааргүй их баярлалаа. Tа нар бол жинхэнэ эх орончид…

Монгол улсаа Хонгор улс болгохгүйн тулд байгаль орчныг сүйтгэж, ус мөрнийг бохирдуулж, үр удмыг сөнөөгч уран олборлолт, АЦС, цөмийн хаягдлыг эсэргүүцэцгээе!  

Бичсэн Амарлин


10 Comments on “Golomt.org нэг ой хүрлээ !”

  1. дэмжигч says:

    Амарлин танд эх орныхоо төлөө,үндэс угсаа нэгт Монгол түмнийхээ төлөө хийсэн бүхэнд чинь талархаж дэмжиж байдаг шүү. Улам ихийг хийх урам өгч, golomt.org-ийн ойн мэнд дэвшүүлье!

  2. Amu says:

    Сайн уу, би энэ сайтаас их мэдээлэл авч чадсан, үргэлж дэмдэг шүү, амжилт

    • Lkhagvadorj says:

      Голомт.орг цахим хуудас нээсний 1 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсынхаа, цаашлаад дэлхий дахины хүн ардын эрүүл сайхан амьдралын төлөө хийсэн их ажил, хөдөлмөр зүтгэлд халуун талархалаа илэрхийлж баяр хүргэе. Бас эмэгтэйчүүдийн баярын мэндийг хамтатган дэвшүүлье. Үргэлж залуу насны гоо үзэсгэлэн, эрч хүчээр дүүрэн байг гэж ерөөе. Сайхан баярлаарай.

  3. Ard says:

    Цөмийн хүйтэн дайны үеийн цацрагийн хортой, аюултай, арилшгүй хаягдлаар бохирдуулах үр дагавартай хоцрогдсон технологиос Монголыг аврах ажиллагаанд тань амжилт хүсье.

  4. Otgoo Jargal says:

    Баяр xүргэе. Бидний xамтын тэмцэл иx үйлсийн аянд нь амжилт xүсье

  5. Maidar says:

    Баяр xүргэе

  6. Demjigch says:

    Шударга үнэний дуу хоолойг дэмжиж байна

  7. MUNKHTUR says:

    Golomt.org голомтоо хамгаалан тэмцэгчдийн индэр байсаар ирсэн, байсаар байна, байх ч болно!

  8. Siramoni Bsk says:

    та бүхэнд маш их баярлалаа.хамтдаа бүхнийг бид хийж чадна,итгэл үнэмшил шудрага зан хэн бүхэнд минь байхгүй ч гэлээ улс орныхоо төлөө гэх зүрх бүх хүнд байх ёстой гэдгийг та бүхэн сануулж байгаад дахин баярлалаа

  9. oyuna says:

    Баяр хургэе, амжилт бутээлээр дүүрэн, хийсэн ажилтай хэлэх үгтэй, зорилго дүүрэн он болжээ. Амжилт бас дахин амжилт


Leave a Reply to Siramoni Bsk Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s