Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл
Posted: 2011/06/30 Filed under: Атомын цахилгаан станц, Видео, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Ноцтой 16 CommentsЦуврал—1
(“Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгээс сэдэвлэв)
2011 оны 5 сарын 21-нд ТВ 25-аар “Дуусдаггүй яриа: Цөмийн хаягдал” шууд нэвтрүүлэг гарсан. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат (хөтлөгч), О. Чулуунбат, Н. Батбаяр, Л. Гантөмөр нараас гадна ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, мөн ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн доктор Тогоо гуай оролцсон юм. Тэдний зарим нь Монголд цөмийн хаягдал булах асуудaлтай нэр холбогдоoд авсан тул дээрх нэвтрүүлэг олны анхаарлыг татсан. Тэгвэл тус нэвтрүүлэгт хэн юу хэлсэнд дүн шинжилгээ хийcнээ та бүхэнд хүргэж байна.
Ингээд нэвтрүүлэгт ярилцсан зарим асуудлуудаас товч байдлаар толилуулъя. Хүмүүсийн яриаг ойлгомжтой болгох үүднээс зарим нэг сул үгийг хассанаас өөр засвар өөрчлөлт оруулаагүйг анхаарна уу. Мөн нэвтрүүлгийн аудио бичлэг болон видеог эндээс сонирхож болно.
Цацраг туяа ямар хортой вэ?
Posted: 2011/06/06 Filed under: Видео Leave a commentӨнөөдөр манай уншигч Н. golomt.org-д зориулан дахин нэг видеог бэлтгэж ирүүлжээ. Тус видеонд цөмийн цацрагийн хор уршгийн талаар бодит мэдээлэлд тулгуурласан шинжлэх ухааны баримтуудыг дэлгэн тавьсан юм байна.
Швейцарь, Герман, Итали гээд цөмийн энерги ашиглахаас татгалзсан улс орны тоо нэмэгдэж, цөмийн эрчим хүч хоцрогдож, сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийтээрээ сонирхох болсон энэ үед Монголчууд бидний АЦС барихаар төлөвлөx нь зөв гэж үү ?
Golomt. org-ийн уншигчдын өмнөөс маш их баярлалаа, Н! Цаашдын тань ажилд амжилт хүсье!
Хүндэтгэсэн,
Амарлин
Улс төржсөн хэмээх шалтгаанаар хориглосон “Өнө Мөнх Орон” дууны клип
Posted: 2011/06/01 Filed under: Видео | Tags: Бодууштай 4 Comments“Увертюра” хамтлагийн улс төржсөн хэмээх шалтгаанаар хориглосон клип
“Өнө Мөнх Орон” “Увертюра” хамтлаг
Аяыг: Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав (“Сэтгэлийг эгшиг” ). Үг: Л. Өлзийтөгс
Видеог: http://www.youtube.com/watch?v=qvPhlDFTVOo
Дууны түүхийн талаар дэлгэрэнгүйг: (“Бидний клипийг улстөржсөн гээд гаргахыг хориглосон” 2011-05-26 өдөр)
http://sonin.mn/?p=136344
Монголд цөмийн хаягдал булах тухай албаны хүний яриа…
Posted: 2011/05/30 Filed under: Видео, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Мэдүүштэй, Ноцтой 1 Comment
Дахин нэг уншигч видео бэлтгэж, youtube дээр тавьсанаа ирүүлжээ. Товчхон бөгөөд ойлгомжтой байдлаар мэдээллийг хүргэсэнд баярлалаа, Н.
Хүндэтгэсэн,
Амарлин
Уншигчаас “бэлэгтэй” мессеж иржээ
Posted: 2011/05/23 Filed under: Видео | Tags: Бусад улс оронд суугаа Монголчууд, Мэдүүштэй 1 Comment
Өнөөдөр нэгэн уншигчаас мессеж иржээ. Гэхдээ зүгээр ч мессеж биш “бэлэгтэй” юм байна. Чухам ямар бэлэг барьсныг та бүхэн сонирхож үзнэ үү?
Энэ далимыг ашиглан golomt.org-д зочилж, бичлэгүүдийг уншиж, сэтгэгдлээ үлдээдэг, бас мэдээ мэдээлэл, орчуулга нийтлэлээ явуулдаг хүмүүст чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье. Та бүхний ирүүлсэн зүйлийг эмхэтгээд удахгүй тавьж эхлэх болно.
Баярлалаа, Үнэн Мэдлэгээ!
Хүндэтгэсэн,
Амарлин

