О.Дашбалбар
Posted: 2011/03/05 Filed under: Монголын тухай шүлгүүд | Tags: Эх орончид 4 CommentsО.Дашбалбар: Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө
Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулав.
Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж єгнє!
Туг, Сүлд, Тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
үр ачдаа хүлээлгэж єгнє.
Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,
Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө!
