426: Бүү Март ! Бүү Давт !

2012 оны 4 сарын 26 — Чернобылийн ойн өдөрт зориулав.

Анти Нуклеар Мүвмент  бүлгээс 4 сарын 26-нд Чернобылийн АЦС-ын ослын ойг тохиолдуулан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бид энэ өдөр АЦС аюултай гэдгийг Монголын ард түмэнд дахин сануулж, цөмийн ослын тухай болон түүнээс үүдэх цацрагийн хор хөнөөлийг олон нийтэд таниулах зорилготой арга хэмжээ зохион байгуулах болно.

Та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжиж, хандив өгөхийг уриалж байна.

Хүүхэд бүрт цацрагийн аюулгүй, эрүүл ирээдүй бэлэглэе!

Амарлин amarlin06@gmail.com



Сэтгэгдэл үлдээх