ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий…
Posted: 2016/03/15 Filed under: Бусад, Иргэд | Tags: Ноцтой, үнэт зүйлс Leave a commentЦэрэн бүсгүй шүгэл үлээж, сэтгүүлч Мөнхбаясгалан тэр дуудлагыг хүлээн авч нэвтрүүлэг бэлтгэснээр Монгол эх орны минь биенд хачиг хувалз шиг сэмхэн шигдсэн Мүүний хорт гаж урсгалын тухай зах зухаас нь хүмүүс мэдэж эхэлж байна. Ойлгож мэдсэн хэн ч болов зэвүүцэж дургүйцэхээс аргагүй юмаа тэр нь. Ялангуяа тэр харанхуй шөнөөр амьд хүнийг авсанд хийж булаад дахин төрлөө гэдэг ариусгах ёслолын тухайд бол сонссон ямар ч Монгол хүний айдас сэжиг хүрч, бие нь жихүүцмээр.
Дээрээс нь Монгол залуусыг өөрийн дураар зургаар нь нийлүүлж (мал биш дээ ямар!), адислан байж бөөндөж гэрлүүлдэг, үхсэн Солонгос өвгөн ба түүний эмгэний зурганд мөргүүлдэг, хүүхэд залуусын эмзэг оюун ухааныг эзэмдэн залж “фандрэйзинг” буюу хөрөнгө босгох нэрээр олон цагаар боолчилдог гээд Мүүнийхэнд гаж юм их бий. Read the rest of this entry »
АРД ТҮМНЭЭ МЭХЛЭХ ГЭСЭН ЭРХ БАРИГЧДЫН ОРОЛДЛОГО ТАЛААР БОЛОВ
Posted: 2015/02/25 Filed under: Газар нутаг, Иргэд , хөдөлгөөнүүд, Ичиж амьдаръя, Эрх баригчид | Tags: Ноцтой, Эх орончид, үнэт зүйлс Leave a comment2015 оны 2 сарын 23-ны шөнө. Яг энэ шөнө Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ноён уул, “урт нэртэй” хуулиа хамгаалан өлсгөлөн зарлагсдыг эрх баригчид хүчээр тарааж магад гэдэг түгшүүр хүмүүст хэдийнээ байсан. Учир нь өмнөх өдрүүдэд, ихэвчлэн шөнө дөл болсон хойно элдэв мэдэгдэл бичиг гардуулах гэж оролдох зэргээр цагдаагийн дарамт ямагт мэдрэгдэж байв. Нээрээ ч тэр орой 22 цагаас эхлэн талбай хавийн цагдаагийн хамгаалалт гэнэт нэмэгдэж, хэдэн зуун цагдаа цугларав. Сүхбаатар дүүрэг дээр хоёр ачигч машин, талбайн хажууд эмнэлгийн хоёр машин, олон тооны цагдаагийн машин бэлэн зогсож, ачааны том тэрэг хүртэл иржээ. Удалгүй цагдаа нар зам хааж тэмцэгчдийг бүслэн талбай руу зүглэгдсийг оруулахгүй болов. Бас тагнуулын тусгай хэрэгсэл ашиглаж утасны сүлжээг унагаасан тул Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдэх залуус болж буй явдлын талаар утсаар ярих, Фэйсбүүкээр мэдээлэх боломжгүй болов. Тэр бүү хэл төв шуудангийн ард ачааны машинтай буутай цэргүүд нуугдаж байхыг харсан гэж гэрчлэх хүн ч цөөнгүй байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдыг хамгаалахаар ирсэн 50 орчим залуус болон охид, бүсгүйчүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой аюул заналхийлж эхлэв. Иймд Босоо Хөх Монгол бүлгэмийнхэн гэрээ тойрон хамгаалж, цагдаа нарыг ирэхэд элдэв эсэргүүцэл үзүүлэхгүй, тайван байхыг цугларсан залууст чандлан захижээ. Read the rest of this entry »
ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАА ЗОЛИН ТЭМЦЭХИЙН УЧИР ЮУ ВЭ?!
Posted: 2015/02/16 Filed under: Газар нутаг | Tags: Хариуцлага, Эх орончид, шударга ёс, үнэт зүйлс 1 CommentТөрийн ордны хажуудах Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хэдэн хүн өлсгөлөн зарлаж, хөхөө өвлийн хүйтэнд хөлдүү цементэн дээр хонож өнжиж, амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьсаар дөрөв хонолоо. Тэд орох гэргүй, очих хүнгүй, золгох ах дүүгүйдээ өдөр хоног төөрүүлж суугаа юм бишээ. Алдар нэр, авдаг цалингаа өсгөх гэж амин хувийн эрх ашгаа хөөцөлдсөндөө ч тэд тэнд суугаагүй. Харин Хүннү гүрний үеэс эхлэлтэй эртний хаад, язгууртнуудын бунхан, түүх археологийн хосгүй олдвор, дэлхийн өв соёлын үнэт өлгий нутгаа хамгаалсандаа тэнд байгаа юм. Босоо Хөх Монгол бүлгэмийнхний манлайлсан хэсэг иргэд эртний түүхтэй Ноён ууланд алт олборлохыг эсэргүүцэж, олны дунд “урт нэртэй” хууль хэмээн алдаршсан Монгол орны ойн сан, усны эх бүрдэх олон сав газруудыг хамгаалдаг цорын ганц хуулиа өмгөөлөн тэмцэж байгаа нь энэ юм. Read the rest of this entry »
Ураны аюулд нэрвэгдсэн Монгол малчдад Япон профессор туслана
Posted: 2013/10/03 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Арева, Хүний мөс, үнэт зүйлс Leave a comment“Асахи” сонины 2013 оны 10 сарын 2-ны дугаарт нэгэн нийтлэл гарчээ. Осакагийн их сургуулийн Монголч эрдэмтэн Имаока Рёоко ураны аюулд нэрвэгдэж зовсон Улаанбадрахын малчдыг дэмжих санааачилга өрнүүлсэн байна. Профессор Имаока жил бүр Монголд ирдэг, Монголд элэгтэй Япон эрдэмтэн бөгөөд өнгөрсөн зун ирэхдээ Улаанбадрахын малчдад цацраг хэмжигч багаж, зургийн аппарат бэлэглэсэн юм.
“Зовоx цагт нөхрийн чанар танигдана” гэж Монголчууд ярьдаг. Хаа холоос Япон эрдэмтэн хөдөөгийн малчдын эрүүл мэнд, аж амьдралд сэтгэл түгшиж, чадлаараа тусалж байх юм. Гэтэл Монголын эрх баригчдад зовж ядарсан ард иргэдээ гэх нинжин сэтгэл өчүүхэн ч алга. “Малчид өөрсдөө малаа хороосон” гэх билэггүй яриа тарааж, хохирсон иргэдийнхээ зовлонгоор даажигнаж, эгээтэй л “гажигтай төл гарсан нь ч малчдаас болсон” гэх нь холгүй суух ч гэж…
Монголчуудад үргэлж туслахаар шамддаг сайхан сэтгэлт Имаока багшдаа баярлалаа. Та Монгол хүмүүсийн төлөө их буян хийлээ. Эрх баригчид Имаока багшаас үлгэр аваасай.
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай !
“Асахи” сонин
2013 оны 10 сарын 2
Монголд ураны уурхайн ойролцоо нутагт эрэмдэг мал олширч байна. Малчдад зургийн аппарат илгээж, болсон явдлыг баримтжуулахад нь туслалцаа үзүүлэхийг Осакагийн Их сургуулийн дэд профессор уриалж байна
Монголын өмнө зүгт орших ураны уурхайн ойролцоо мал сүрэг огцом хорогдож, төл мал гажигтай төрөх явдал элбэгшжээ. Гол шалтгаан нь уран олборлоход ашигласан химийн бодисонд голын ус, газрын хөрс хордсонтой холбоотой гэх авч Монголын төр засаг энэ мэдээллийг үгүйсгэсээр байна. Read the rest of this entry »
Монголын физикч эрдэмтэн цөмийн аюулын эсрэг тэмцэнэ
Posted: 2013/03/04 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Бидний тухай | Tags: үнэт зүйлс 2 CommentsОлны танил болсон Анти Нуклеар Мүвмент буюу “Голомт- Цөмийн аюулын Эсрэг Xөдөлгөөн ” (Голомт-ЦЭХ)-ийг Монголдoo болон гадаадад суугаа эх оронч, оюунлаг иргэд түүчээлдэг. Tэдний нэг, цөмийн аюулыг эсэргүүцэгч активист Гомбожавын Ариунболдыг та бүхэнд танилцуулъя.