АРД ТҮМНЭЭ МЭХЛЭХ ГЭСЭН ЭРХ БАРИГЧДЫН ОРОЛДЛОГО ТАЛААР БОЛОВ


22015 оны 2 сарын 23-ны шөнө. Яг энэ шөнө Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ноён уул, “урт нэртэй” хуулиа хамгаалан өлсгөлөн зарлагсдыг эрх баригчид хүчээр тарааж магад гэдэг түгшүүр хүмүүст хэдийнээ байсан. Учир нь өмнөх өдрүүдэд, ихэвчлэн шөнө дөл болсон хойно элдэв мэдэгдэл бичиг гардуулах гэж оролдох зэргээр цагдаагийн дарамт ямагт мэдрэгдэж байв. Нээрээ ч тэр орой 22 цагаас эхлэн талбай хавийн цагдаагийн хамгаалалт гэнэт нэмэгдэж, хэдэн зуун цагдаа цугларав. Сүхбаатар дүүрэг дээр хоёр ачигч машин, талбайн хажууд эмнэлгийн хоёр машин, олон тооны цагдаагийн машин бэлэн зогсож, ачааны том тэрэг хүртэл иржээ. Удалгүй цагдаа нар зам хааж тэмцэгчдийг бүслэн талбай руу зүглэгдсийг оруулахгүй болов. Бас тагнуулын тусгай хэрэгсэл ашиглаж утасны сүлжээг унагаасан тул Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэдэх залуус болж буй явдлын талаар утсаар ярих, Фэйсбүүкээр мэдээлэх боломжгүй болов. Тэр бүү хэл төв шуудангийн ард ачааны машинтай буутай цэргүүд нуугдаж байхыг харсан гэж гэрчлэх хүн ч цөөнгүй байна. Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдыг хамгаалахаар ирсэн 50 орчим залуус болон охид, бүсгүйчүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой аюул заналхийлж эхлэв. Иймд Босоо Хөх Монгол бүлгэмийнхэн гэрээ тойрон хамгаалж, цагдаа нарыг ирэхэд элдэв эсэргүүцэл үзүүлэхгүй, тайван байхыг цугларсан залууст чандлан захижээ. Read the rest of this entry »


ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАА ЗОЛИН ТЭМЦЭХИЙН УЧИР ЮУ ВЭ?!


logoТөрийн ордны хажуудах Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хэдэн хүн өлсгөлөн зарлаж, хөхөө өвлийн хүйтэнд хөлдүү цементэн дээр хонож өнжиж, амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьсаар дөрөв хонолоо. Тэд орох гэргүй, очих хүнгүй, золгох ах дүүгүйдээ өдөр хоног төөрүүлж суугаа юм бишээ. Алдар нэр, авдаг цалингаа өсгөх гэж амин хувийн эрх ашгаа хөөцөлдсөндөө ч тэд тэнд суугаагүй. Харин Хүннү гүрний үеэс эхлэлтэй эртний хаад, язгууртнуудын бунхан, түүх археологийн хосгүй олдвор, дэлхийн өв соёлын үнэт өлгий нутгаа хамгаалсандаа тэнд байгаа юм. Босоо Хөх Монгол бүлгэмийнхний манлайлсан хэсэг иргэд эртний түүхтэй Ноён ууланд алт олборлохыг эсэргүүцэж, олны дунд “урт нэртэй” хууль хэмээн алдаршсан Монгол орны ойн сан, усны эх бүрдэх олон сав газруудыг хамгаалдаг цорын ганц хуулиа өмгөөлөн тэмцэж байгаа нь энэ юм. Read the rest of this entry »


АНХААР!!! Ардчилалын баг зүүсэн эрх баригчид таны компьютерийг тагнаж байна


1477402_244790552349977_260634929_n

Монголын эрх баригчид хүний эрхийг зөрчиж, энгийн номхон иргэдийнхээ хувийн нууцад халдаж буй талаар Викилийкс мэдээлжээ. Германы ФинФишер гэдэг компанийн бүтээсэн компьютерийн вирусийг ашиглан нууц албад ард иргэдийг тагнаж буй тухай баримтуудыг илчилснээрээ Викилийкс нь гэмт халдлагын гол бай болж буй сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтэн тэмцэгчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдэд анхааруулж байна.

Урьд нь Английн компанид харъяалагддаг байсан ФинФишер нь компанийн зохион бүтээсэн компьютерийн вирус программ нь Windows, Mac, Linux болон Android, BlackBerry, Apple гэх мэт суурин болон зөөврийн компьютер, гар утасны бүх үйлдлийн систем сүлжээнд нэвтрэх чадвартай. Тус вирус нь мэргэжлийн өндөр түвшинд тагнан турших үйл ажиллагааг гүйцэтгэдэг төдийгүй холын зайнаас хүссэн компьютертээ суурилуулах боломжтой зэрэг давуу талтай гэнэ. Ингэхийн тулд аль нэг вебсайтын линк, эсвэл таних танихгүй хүнээс ирсэн линк холбоос, файлыг нээхэд хангалттай. Таны компьютер дээр сэмхэн суусныхаа дараагаар энэ Trojan маягийн вирус нь таны хувийн файлууд болон имэйл, Скайп яриа, видео, аудиог сэмхэн хулгайлж, гуравдагч этгээдэд дамжуулдаг.

Read the rest of this entry »


ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!


ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ!

Хандивын аяныг эхлүүлж байна, уриалж байна!

gal undesten logoГал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ. Read the rest of this entry »


“Урт нэртэй” гэж алдаршсан хууль


Олонд “урт нэртэй” гэж нэршсэн хуулийг бүрэн эхээр нь тавив. Лав л эрчим хүчний сайд Д. Зоригт Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдэх ёстой л юм байна… Амарлин.

“Урт нэртэй” гэx хуулийг энд дарж үзнэ үү.


Монголын ирээдүй: манлайлагчид


Ц. Мөнхбаяр гэж хэн бэ?

Бичсэн: Амарлин

2011 оны 3 сарын 15

Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнийхөн (МГННХ) байгаль орчноо хамгаалах хууль баталчихаад түүнийгээ анхаарч хэрэгжүүлдэггүй гэсэн үндэслэлээр засгийн газрыг шүүхэд өгсөн. Xэрэв БОАЖ-ын дэд сайд, засгийн газрыг төлөөлөн оролцож буй Ч. Жаргалсайхан гэгч “бултах” мэхээ өнөөдөр дахин хэрэглэхгүй бол шүүх хурал хойшлохгүй, болох л ёстой… Энэ дашрамд, дээр дурьдсан МГННХ-ий идэвхтэн Ц. Мөнхбаяр гэж хэн болох тухай 2010 оны 9 сард Шууд ТВ ийм мэдээлэл бэлтгэж байсныг youtube дээрээс олов.
Read the rest of this entry »


ГАДНЫХАН ба бидний ГАЗАР НУТАГ


Бичсэн: Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах gala_mn@yahoo.com

2011 оны 3 сарын 12


…Монголчууд бид өдгөө уул уурхайн халууралд дагжин чичрээд юуг ч анзаарах сөхөөгүй. Эхэндээ “эх орон, газар шороо минь” хэмээн цээжээ дэлдэн самсаа шархируулж байсан эх орончид, иргэний хөдөлгөөнүүд ч өдгөө таг чиг. Харин “Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн” /МГННХ/-ийнхөн Засгийн Газрыг шүүхэд өгсөн тухай, Ц.Мөнхбаяр нарыг шүүхэд дуудаж, ял оноож байгаа тухай мэдээ сэлт л хааяа харагдах аж. Read the rest of this entry »


О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!



Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй

Read the rest of this entry »


Ц.Бямбажаргал: Эх орон уйлж байна



Долоон газрын шуналтнууд
Дээл өмссөн тал нутгийн минь
Элгийг нь ухаж эрдэсийг нь цөлмөж байна
Эх орон минь уйлж байна
Доголон нулимстай
Монгол үрсийн ирээдүй
Далайн чанад руу цаас болон урсаж байна
Хар дотортой харалган нүдтэй түшмэдүүдийн
Хахуулийн мөнгөөр худалдагдсан эх орон уйлж байна

Read the rest of this entry »


О.Дашбалбар


О.Дашбалбар: Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө

Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулав.

Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж єгнє!
Туг, Сүлд, Тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
үр ачдаа хүлээлгэж єгнє.
Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бүхэнтэй нь,
Өвс ногоо, шорооных нь ширхэг бүхэнтэй,
Алтан нар, мөнгөн сарыг тоолохын аргагүй од мичидтэй нь
Хөвсгөл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бүхэнтэй нь
Хөөцөлдөн наадах долгисыг нь хүртэл
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан,
үр ачдаа хүлээлгэж өгнө!

Read the rest of this entry »