Мѳнх-Эрдэнэ минь мѳдхѳн эдгээрэй, Монгол ятгаа бас дахин хѳглѳѳрэй
Posted: 2017/06/29 Filed under: Хүн ард | Tags: Монголдоо буй Монголчууд, Хүний мөс, Эрүүл мэнд Leave a commentУдтал тѳѳнѳсѳн наран сая л нэг юм шингэж тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаа бутран туяарч, хаа холын Аризонад зуны үзэсгэлэнт үдэш ердийнхѳѳрѳѳ айлчлах авч чухам энэ л үдэш ѳвѳрмѳц нэгэн дѳрвѳл хѳгжимчид хурсан олны цѳсийг ёстой л хѳѳргѳнѳ гээч нь болж байлаа. Дижеридү гэж нэрлэгддэг урт хѳндий хѳгжим гартаа барьсан Австрали гаралтай залуу эр дараагийн номер “Говь” гэж тайзан дээрээс зарлахад үзэгчид нам гүм болов. Нам гүмийг бага багаар эвдэн салхи исгэрч навчис чичигнэн, хаа нэгтээ ямар нэгэн ан амьтан дуугарч, жигүүртэн шувууд жиргэж байснаа ятгын уяхан эгшиг тасрангуут морин хуурын татлага дагах мѳртѳѳ дижеридүгийн эрдүү ѳнгѳ, индиан лимбэний нарийн бүдүүн ѳнгѳтэй хэмнэлттэйгээр хоршин аадар бороо мэт асгаран нѳмрѳхѳд үзэгчид ѳѳрийн эрхгүй догдолцгооно. Тэр харь хүмүүсийн дунд нутгаа санасан Монгол хүний сэтгэл яахын аргагүй бүр илүү дэгэлзээд ирнэ. Говьд бороо шаагиад байдаггүй л дээ, тэнд араатан жигүүртэн африкийн ширэнгэнд буй мэт буцалж байдаггүй л дээ. Гэхдээ “Говь гэмээ нь Говь билээ, голио царцаа нь хуурсан тариа шиг үсчин байдаг, Говь гэмээ нь Говь билээ” л. Ингэ нь хүртэл хуурын эгшгэнд уяран нулимс бѳмбѳрүүлж л байдаг энэ нутгийн тэмээчин эжий хүүгээ санахуйд асгахгүй бороо, жиргэхгүй жигүүртэн гэж үгүй дээ.
Тэр үдэш би ятгачин Ч.Мѳнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог болон австрали эр дижеридүчин Стивен Кент, уугуул индиан лимбэчин Карлос Накай нарыг хүндлэн биширч тэдэнтэй сайхан танилцсан билээ. Гайхах юу байхав дээ, олон жил эрдмийн мѳр хѳѳж харьд амьдарсан би гэдэг хүн үнэндээ язгуур урлаг, уран сайхнаас олон жилээр хоцрогдсон болохоор Мѳѳгийг (Мѳнх-Эрдэнэ) тэр үедээ бие даасан ятгын концерт тоглосон, Шинээг олон улсын Гранпри шагнал авсан гэдгийг ор тас дуулаагүй явсан хэрэг. Тэгтэл Бямбаагийн бүтээсэн ”Ингэн нулимс“ баримтат киноны амин сүнс “Говь” хѳгжим дээр энэ дѳрвѳл импровизаци хийгээд палхийтэл тоглоход тийм нэг хэзээ ч мартагдахгүй сайхан бас бахархам мэдрэмж тѳрснийг чадан ядан хэлэх гээд байгаа царай минь энэ. Энэ дѳрвийг Америкийн хэд хэдэн хотоор аялан тоглоход би орчуулагч хийгээд хамт дагаад явсан юм. Очсон хот болгонд танхим дүүрэн үзэгчид угтах, тоглосон хѳгжим болгоных нь дараа “Браво!” гэж хашгиралдах нь сүүлдээ бараг л жирийн үзэгдэл мэт болов. Манай дѳрвийг энд тэнд хүмүүс бүчээд л. Тэрүүхэн тэндээ ѳнѳѳ орчуулагч би хүртэл “од” болчихдог юм.
Монгол аялгуу гэдэг сайхан шүү дээ. Тэр тусмаа яагаад ч юм индиан үндэстний аялгуутай хоршихоороо тэр гээд нэрлэчихэж болохгүй ч тийм нэг ѳвѳрмѳц гайхалтай мэдрэмжийг тѳрүүлдэг юм билээ. Индианчууд Тѳв Азиас гаралтай ч бай үгүй ч бай тэрэндээ гол нь биш байх л даа гэхдээ л энэ хоёр аялгуу язгуураасаа уг гарвал нэгэн цул мэт зохицол таарамж гэж ёстой ванлий. Цомог нь дѳрвѳн ч сая хувиар борлогдсон нэрт хөгжимчин уугуул индиан Накай эрхэм бээр цуур лимбэ, цуурай уухайгаараа Монгол аялгуунд уусах тусам, Монгол хѳѳмий австрали дижеридүтэй эвлэгхэн хоршин Аризонагийн салхийг хуурдах тусам чухам л Монголчууд, уугуул австраличууд, индианчууд л онгон байгальтай ѳнѳѳг хүртэл амин судсаараа холбоотой хэвээр үлдэж дээ гэмээр тун ч бахдалтай. Үүн дээр Мѳнх-Эрдэнийн ятгын гоцлол, цангинасан намуун зѳѳлѳн хоолой нэмэгдэхээр хурсан олныг нэгмѳсѳн алмайруулж догдлуулахгүй яах юм бэ. Read the rest of this entry »
Усанд Селени ихэссэнд Ураны олборлолт буруугүй юу ???
Posted: 2013/10/28 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Уран олборлолт, Эрүүл мэнд 1 CommentЦөмийн урвалын томъёоноос хагас дутуу харсанаа “Эрдмийн оргил” гэж андуурдаг, Технологи гэж юу болох тухай огт төсөөлөлгүй мөртлөө Уран олборлоно, Атомын цахилгаан станц ашиглана гэж хөөрцөглөдөг Эрдэмгүй эрдэмтэд, Сэтгэлгүй улс төрчид Монголын Төр, Засгийн эрхийг барьсаар удаж байна.
Энэ бол “Нялхас шүдэнзээр зугаацаж гэрээ шатаах” тоглоом Монгол улсын хэмжээнд явагдаж байна гэсэн үг юм. Энэ бол хариуцлагагүйн оргил.
Нигерчүүд Ареваг эсэргүүцэн жагсаж байна
Posted: 2013/10/17 Filed under: Нигер/ Конго-- Африк, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Уран олборлолт, Эрүүл мэнд Leave a comment2013-10-12. Agence France-Presse (AFP) Францын мэдээний агентлаг.
Бямба гаригт хэдэн мянган Нигер иргэд Францын цөмийн Арева компанийг эсэргүүцэн жагсчээ. Арева компани нь нэн ядуу Нигер улсад сүүлийн 50 жил уран олборлож ирсэн юм.
Жагсаалд оролцсон 5,000 орчим иргэд Нигерийн засгийн газраас Ареватай ураны асуудлаар тусгайлан ярилцах явдлыг дэмжин цугларчээ. Жагсаалд 5 мянган хүн оролцсон гэдгийг бусад эх сурвалжууд ч баталж байна.
Улаанбадрах сумынхан Ураны эсрэг тэмцлээ шийдвэртэй үргэлжлүүлж байна.
Posted: 2013/08/01 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Эрүүл мэнд 4 Comments2013-7-31. Улаанбадрахаас мэдээлж байна.
Улаанбадрах сумын малчид “Кожеговь” компанийн болон аймгийн удирдлага, Цөмийн энергийн газрын төлөөлөлтэй уулзалт хийж Уран олборлолтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
- Дорноговь аймгийн Засаг дарга Ганхуяг “би зогсоох эрхгүй” гэж зөрүүдлэсэн боловч малчдын шаардлагаар “дээш нь танилцуулъя” гэв.
- Цөмийн энергийн газраас “Кожеговь компанийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл байхгүй”гэв.
- “ Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэн: “Бид цаашдаа үйл ажиллагаагаа үргэлжүүлэх болно, Монголын Засгийн газар бидэнд энэ эрхийг олгосон. Бид Монголын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа”
- Үүнийг Улаанбадрахын малчид Зүүнбаянгийнхантай хамтарч газар дээр нь эсэргүүцнэ гэж шийдэв.
Төр, Засаг маань Ард түмний төлөөлөл биш болсоноо нотолсоор байгаа тул Үндэсний язгуур эрх ашиг, эх орон газар шороогоо аврах зорилгоор 50-аас дээш настны гишүүнчлэлтэй “ҮХЭХЭЭС АЙХГҮЙ ӨВГӨДИЙН ХОЛБОО” -г байгуулжээ.
Голомт ЦЭХ
—————————————————————————————————————————–
Холбоотой мэдээ:
- АРАВТ Д.Гантөр: “Ардчилал чинь аргачилал болоод байгаа юм биш үү...”
- Өнөөдрийн ЯЛАЛТ сонин: УЛААНБАДРАХЫНХАН КОЖЕГОВИЙГ НУТГААСАА ГАРАХЫГ ШААРДЛАА
Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагын мэдэгдэл
Posted: 2013/03/13 Filed under: Атомын цахилгаан станц, Иргэд , хөдөлгөөнүүд, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Мэдүүштэй, Хариуцлага, Эрүүл мэнд, шударга ёс 1 CommentЧернобылийн ослын 27 жил
Цөмийн ослоос 4 жилийн дараа хүүхэд томчуудын дунд бамбай булчирхайн болон цусны хорт хавдар өргөн тархсан. Чернобылийн цацрагийн хордолтын улмаас 1,6 сая хүн амиа алдсан. 800 мянган ликвидатор буюу ослын дараахан Чернобылийн АЦС дээр ажиллаж, ослыг цэвэрлэсэн ажилчдаас 125 мянга нь бас нас нөгчсөн. Хэдэн зуун мянган хүн цацрагт хордож, өвчилсөн. Хүн амын дунд нялхсын эндэгдэл ихсэж, цаг хугацаа өнгөрөх тусам гаж төрөлт элбэгшиж байна. Read the rest of this entry »
Сэрэмжлүүлэг № 5: Цацрагийн аюул хаалга тогшихуй…
Posted: 2012/07/03 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 1 CommentИмпортын бараа бүтээгдэхүүнээр урд хөршөөсөө хараат Монголчууд бид хувь заяагаа хятадын гаалийнхан даатгаж суух нь зөв үү? Хаягдал төмрөөр унаа машин, багаж төхөөрөмж, цахилгаан бараа, тавилга, компьютер, хүүхдийн тоглоом, хутга сэрээ гээд юу эсийг хийх билээ. Цацрагтай бараа бүтээгдэхүүн хэрэглэсний үр дагавар нь тэр даруйдаа биш юмаа гэхэд он жилийн дараагаар өвчин зовлон, хорт хавдар, үе дамжин удамших гажиг болж илэрч таарна … Цацрагийн аюул хаалга тогшиход ТА бэлэн үү?
Орчуулсан Амарлин
Хятадын гаалийнхан Японоос орж ирсэн цацраг идэвхтэй хаягдал төмөр хураажээ
Read the rest of this entry »
Японы Засгийн Газар цацрагийн хэмжээг худал мэдээлж байна
Posted: 2012/06/07 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Эрүүл мэнд Leave a comment
Японы эрх баригчид Фукушимагийн ослын хор хөнөөлийн далайц, хэр хэмжээг ард иргэдээсээ нуун далдалсаар ирсэн. Үүний улмаас олон мянган жирийн ард иргэд болон тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч байна.
Сахилга бат сайтай, хариуцлагатай гэж бидний биширдэг Япончууд хүртэл аминдаа тулахад ард иргэдээ хууран мэхэлж, ашиг хонжоог илүүд үздэг aж. Эрчим хүчний ганц корпорацийн нэг хоногийн цөмийн энергийн борлуулалтын орлого 1,5 тэрбум евро хүрдэг байна..
Тэгвэл хүн чанар, ёс жудгаа хэдийнээ гээсэн Монголын эрх баригчид тэр их мөнгөнөөс хувь хүртээнэ хэмээн амлавал 2.7 сая хүний амь насыг золиослохгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?
Саяхны нэгэн сонинд гарсан нийтлэлийн Японоос Жоо Минохара орчуулан илгээснийг энд тавилаа. Мөн доорхтой төстэй мэдээллийг дараахь линкээр орж үзнэ үү.
http://fukushima-diary.com/2012/03/a-fukushima-citizen-proved-monitoring-post-was-manipulated/
Баярлалаа, Жоо!
Амарлин
Цацрагийн бохирдлыг хэн цэвэрлэв?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Фүкүшима мужийн Ийдатэ тосгоны агаар дахь цацраг идэвхт бодисын эзлэх хувь он гарсаар огцом буурсан гэж мэдээлж байгаа. Тэгтлээ буурсан шалтгааныг би энэ жил цас их орсонтой холбон ойлгож байлаа. Read the rest of this entry »
Цацрагийн аюул
Posted: 2012/05/12 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Мэдүүштэй, Эрүүл мэнд Leave a commentОрчуулж бэлтгэсэн Анти Нуклеар Бүлгийн гишүүн Мигаа Могод, Т. Минжүүр нартaa баярлалаа !
26 жилийн дараа буюу Чернобылийн шарх анисан уу?
Posted: 2012/04/23 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Европooc, Мэдүүштэй, Ноцтой, Цөмийн тухай бусад бичлэгүүд, Эрүүл мэнд 1 CommentОрчуулсан: Мигаа Могод
Чернобылийн цөмийн ослын нийгэм, эдийн засгийн үр дагавар
- Гейгерийн хэмжигч цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс 37 дахин өндөр байгааг заасаар атал энэ залуу эмэгтэй Чернобылийн АЦС-ын осолдсон 4-р реакторын бүрхэвчний зургийг авахаар зогсоно. 2010 оны 9 сарын 16. Зургийг: Геня Савилов.
Чернобылийн осол нь Украины нийгэм, эдийн засагт хүчтэй цохилт үзүүлсэн. Нэн ялангуяа xөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, ойн аж ахуй, усны аж ахуй зэрэг эдийн засгийн чухал салбаруудад хүнд туссан. Тухайлбал, ослын дараа цацрагт хордсон бүс нутгуудад хөдөө аж ахуйн олон хамтралын үйл ажиллагаа зогсчээ. Read the rest of this entry »
АНМ-ын орчуулсан богино хэмжээний кинонууд гарна
Posted: 2012/04/03 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Европын Монголчууд, Мэдүүштэй, Эрүүл мэнд 4 CommentsМэдээг бичсэн: Мигаа Могод
4 сарын 7-ны Бямба гаригт 22:30 минутаас Анти Нуклеар Мүвментийнхэн герман хэлнээс орчуулcaн “Цөмийн хаягдал”гэдэг нэртэй богино кинонууд ТМ сувгаар гарна. Давталт 8-ны Hям гаригт 15:50-с.
Цааш нь тараагаарай, баярлалаа.
Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ
Posted: 2012/03/30 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Хүн ард, эрүүл мэнд, Эрүүл мэнд | Tags: Ноцтой, Хариуцлага, Эрүүл мэнд, шударга ёс 13 CommentsӨнөөдөр Монголд “цөмийн энерги хөгжүүлнэ” гэсэн хуурамч уриан дор гадныхныг ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ. Read the rest of this entry »
Атомын цахилгаан станц цусны хорт хавдар үүсгэдэг нь нотлогджээ
Posted: 2012/02/18 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Эрүүл мэнд | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 1 CommentСүүлийн жилүүдэд атомын цахилгаан станцын (АЦС) хэвийн ажиллагааны явцад ялгардаг цацраг идэвхийн талаар олон янзын судалгаа хийгдэж, АЦС хортой, хоргүй гэж маргасаар ирсэн. Тэгвэл сүүлд хийгдсэн Герман болон Францын эрдэмтдийн судалгаагаар АЦС хүүхдэд хорт хавдар үүсгэдэг нь баттай тогтоогджээ. Read the rest of this entry »
Хорт хавдарт нэрвэгдсэн Герман тосгон
Posted: 2012/02/15 Filed under: Атомын цахилгаан станц, Уран ба АЦС-ын аюул | Tags: Ноцтой, Эрүүл мэнд Leave a comment2012 оны 2 сарын 10-ны “Шпигель” хэмээх Европын хамгийн том сонин болох Германы долоо хоног тутмын хэвлэлд гарсан нийтлэлийг бага зэрэг товчлон орчуулснаа та бүхэнд толилуулья. Цөмийн эрчим хүч гэгчийг “хамгийн цэвэр, хамгийн аюулгүй, байгальд ээлтэй” хэмээн уянгалуулан сурталчилж, үнэн бодит мэдээллийг хааж буй олон мэдээний цаана тэдэн тэрбумаар хэмжигдэх бохир бизнесийнхэн, тэдний гар хөл бологсод байдаг. Үнэн зөв, баримттай, эх сурвалжтай мэдээллийг та бүхэнд хүргэхийн тулд http://golomt.org цаашид ч ажилласаар байх болно.
Хорт хавдарт нэрвэгдсэн Герман тосгон
Хаук Гоос
Эх сурвалж: http://www.spiegel.de/international/germany/0,1518,813852,00.html
Германы баруун хойт хэсэгт, Элба мөрний адагт орших Вивилсфлет хэмээх 1,500 оршин суугчтай бяцхан тосгоны айл бүр хорт хавдар гэгч аймшигт өвчинтэй хэдийний танил. Тосгоныхон ч өөрсдийгөө хараал туссан мэт санах болжээ. Харин тэдний өвчлөлийн учир шалтгааныг тодруулахад эрх баригчид огтхон ч санаа тавихгүй байгаа нь тэдний зовлон дээр зовлон нэмсээр. Read the rest of this entry »
Эрх баригчдаа, цацрагтай Киргиз алим зооглогтун!
Posted: 2011/12/31 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Ноцтой, Эрүүл мэнд 3 CommentsКиргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?
Сүүлийн үед “Киргиз алим зарна” гэсэн зар залхтал явж байна. Гэтэл үнэндээ санал болгоод байгаа Киргиз алим нь хүнс мөн үү гэдэг асуудал бас эргэлзээтэй ажээ. Ямартаа ч энэ талаар зарим нэг судалгаа хийснээ та бүхэнд танилцуулья. Үргэлжлүүлэн унших