ШААРДЛАГА
Posted: 2016/03/29 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой, Цөмийн хаягдал 1 CommentМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З. ЭНХБОЛД,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ХҮРГЭX ШААРДЛАГА
2016.03.29 Улаанбаатар хот
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж буй гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд эх оронч монгол иргэд бид энэхүү шаардлагыг УИХ-ын эрхэм гишүүд та бүxэнд хүргүүлж байна. Сүүлийн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд гадныхны ноёрхлыг тогтоож, шударга ёсыг уландаа гишгэж, байгаль дэлхийгээ сүйтгэж, гэмгүй ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг уландаа гишгэсэн улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч байна! Үүний нэг нь Монгол Улсыг Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенцид нэгтгэх санаачилга юм. Тус конвенцид нэгтгэх нэрэн дор Монгол Улсад гадны цөмийн хаягдал булшлах замыг нээж, Монгол Улсыг цөмийн циклийн “чөтгөрийн тойрогт” татан оруулахаар санаархаж буйг эх оронч иргэд эрс эсэргүүцэж, энэхүү хорт үйл ажиллагааг таслан зогсоохыг УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс шаардаж байна! Read the rest of this entry »
Монгол улсад зохицуулаад байх ашигласан цөмийн хаягдал бий билүү? Байхгүй. Тэгвэл хэнийхийг авах гэж ийм Конвенцид элсэнэ вэ?
Posted: 2016/03/27 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Ноцтой, Цөмийн хаягдал 4 Comments2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн –АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц– гарын үсэг зурсан байдаг. Ингэж Монголын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрөв.
Ийм байтал УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй хэдэн нөхөд Монголын цөмийн зэвсэггүй статусыг ахиулах нэрийдлээр 2015 оны 6 сард санал өргөн барьсаны бодит биелэл нь өнөөдрийн энэ Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци ажээ.
Монголчууд Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдсэнээр ямар ашигтай юм? –Тус конвенцид нэгдсэнээр Монгол улсад ашигласан түлш гэдэг аюулт цөмийн хаягдал булшлах үүд хаалга нээгдэнэ. Энэ конвенци нь Монголчуудаас гадныханд өгч буй, “цөмийн хаягдлыг чинь цөмийн зэвсэг хийлгэлгүй, террористуудад алдчихалгүй далд оруулаад өгье” гэсэн чухамдаа нэг ёсны амлалт үүрэг гэж ойлгогдож байна.
Конвенцид нэгдэхийг ард иргэд эсэргүүцэхэд эрх баригчид сандралдаж Бямба гаригийн шөнө 23 цагт гэдэг Фэйсбүүкийн Parliament.mn хуудсаар тайлбар хийж тавьж байлаа. Гэвч тэр нь тайлбар нь үнэмшилтэй харагдахгүй байна. “Яахаараа АЦС, ашигласан цөмийн түлш байхгүй Монгол улс тэрнийг “менежлэх” тухай конвенцид нэгддэг юм? Хэний ашигласан цөмийн түлшийг хадгалж өгөх гэсэн юм?” гэдэг асуултууд урган гарч ирсэн ба тус конвенцийг бичиг баримтыг үзэхэд хардлага улам лавшрах.
“Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй менежмент” конвенцийг англи монгол хэл дээр энэ линкээр орж үзнэ үү?
Конвенцийг уншиж танилцахад агуулга нь ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг зохистой хадгалж булшлах тухай удирдамж лугаа ажээ. Эхний хуудсанд бичсэнээр дээрx Конвенцид нэгдсэнээр:
1) Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг улс хүлээнэ
2) Зарим улс ашигласан түлшийг булшилдаг бол зарим нь улс түүнийг дахин боловсруулж болох ҮНЭТ ЭХ ҮҮСВЭР гэдэг тул хэрхэн тодорхойлох нь тухайн улсын асуудал гээд
3) Цөмийн хаягдал үүссэн улсад биш харилцан тохиролцсон тохиолдолд өөр улсад булшилж болох үр ашигтай менежмент хийж болох тухай тус тус заажээ.
Германчууд 275 мянган тонн жинтэй АЦС-ыг эд анги бүрээр нь задална
Posted: 2014/08/07 Filed under: Атомын цахилгаан станц, ТУЗ-ийн тэргүүн Л. Мөнхтөр | Tags: Мэдүүштэй, Цөмийн хаягдал Leave a commentAgence France-Presse. 2014 оны 7 сарын 30. Дэлгэц руу анхааралтай ширтсэн хэвээр арааг залж, автомат хөрөөг алсаас удирдаж байгаа залуу бол Германы хаагдсан АЦС-ын эд анги төмөр савааг туйлын болгоомжтойгоор салгаж байгаа оператор юм.
Германы баруун өмнөд хэсэгт орших Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшдэг Обрихэймийн АЦС-ын реакторын цөм дэх эд анги бүрийг хөрөөдөж салгах асар их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан ажил талдаа ороод байна.
Энэ ажлын зорилго нь 37 жилийн настай АЦС-ын бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулах хоолой гэх мэтчилэн нийлээд 275 мянган тонн жинтэй эд ангиудыг салгах явдал юм. Эдгээр эд ангиудын 1 нэг хувь орчим буюу 2 мянган тонн нь цацраг идэвхтэй материал юм байна. Read the rest of this entry »
Японы засгийн газaр Фукушимад цөмийн хаягдал агуулах байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзлаа
Posted: 2014/07/31 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Цөмийн хаягдал Leave a comment

Ажилчид ТЭПКО-гийн (Токиогийн Эрчим хүчний компани) эзэмшил цунамид гэмтсэн Фукушима Даичи АЦС-ыг тойруулан газар дор хамгаалалтын мөсөн хана босгож байгаа нь. Гэрэл зургийг: Мэдээллийн Ройтерс агентлаг, Кимимаса Маяма.
Москва, РИА Новости мэдээллийн агентлаг. 2014 оны 7 сарын 29.
Японы засгийн газрын Фукушима-1 АЦС-ын ойролцоох цацрагт хордсон газар нутгийг худалдан авч цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтлээ хэмээн Japan Today сонин өнгөрсөн Мягмар гариг мэдээлжээ.
Тус цахим сонинд бичсэнээс үзвэл орон нутгийн оршин суугчид засгийн газрын төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тул газраа зарахаас татгалзжээ. Тэдний дунд Фукушима-1 АЦС-аас 20 км-ийн тойрог дотор оршдог, цацраг идэвхит бодисонд хэт ихээр бохирдсоны улмаас хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа газрын эзэмшигчид ч байсан юм. Read the rest of this entry »
Шинзо Абэ цацрагт ялагдсанаа хүлээн зөвшөөрөв
Posted: 2013/10/15 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Япон, Фукушима | Tags: Фукушима Дайичи АЦС, Цөмийн хаягдал 2 CommentsЯпоны үе үеийн удирдагчид буюу ерөнхий сайд асан Жуничиро Койзуми, Наото Кан нар цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж (1), “АЦС хүн төрөлхтөн хоёр зэрэгцэн орших боломжгүй” (2) гэж мэдэгдэх болсон. Саяхан Шинзо Абэ ч бас тэдний эгнээнд нэгдэхээр сэтгэл шулуудаж эхэлжээ.
2011 оны 3 сарын 11-ний Фукушимагийн осол нь Чернобылээс хойш тохиолдсон, манай гаригийн хамгийн том, хамгийн ноцтой цөмийн гамшиг билээ. Гэвч Японы засгийн газар дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөд бүхэл бүтэн 2.5 жил шаардагджээ.
Read the rest of this entry »