Мѳнх-Эрдэнэ минь мѳдхѳн эдгээрэй, Монгол ятгаа бас дахин хѳглѳѳрэй
Posted: 2017/06/29 Filed under: Хүн ард | Tags: Монголдоо буй Монголчууд, Хүний мөс, Эрүүл мэнд Leave a commentУдтал тѳѳнѳсѳн наран сая л нэг юм шингэж тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаа бутран туяарч, хаа холын Аризонад зуны үзэсгэлэнт үдэш ердийнхѳѳрѳѳ айлчлах авч чухам энэ л үдэш ѳвѳрмѳц нэгэн дѳрвѳл хѳгжимчид хурсан олны цѳсийг ёстой л хѳѳргѳнѳ гээч нь болж байлаа. Дижеридү гэж нэрлэгддэг урт хѳндий хѳгжим гартаа барьсан Австрали гаралтай залуу эр дараагийн номер “Говь” гэж тайзан дээрээс зарлахад үзэгчид нам гүм болов. Нам гүмийг бага багаар эвдэн салхи исгэрч навчис чичигнэн, хаа нэгтээ ямар нэгэн ан амьтан дуугарч, жигүүртэн шувууд жиргэж байснаа ятгын уяхан эгшиг тасрангуут морин хуурын татлага дагах мѳртѳѳ дижеридүгийн эрдүү ѳнгѳ, индиан лимбэний нарийн бүдүүн ѳнгѳтэй хэмнэлттэйгээр хоршин аадар бороо мэт асгаран нѳмрѳхѳд үзэгчид ѳѳрийн эрхгүй догдолцгооно. Тэр харь хүмүүсийн дунд нутгаа санасан Монгол хүний сэтгэл яахын аргагүй бүр илүү дэгэлзээд ирнэ. Говьд бороо шаагиад байдаггүй л дээ, тэнд араатан жигүүртэн африкийн ширэнгэнд буй мэт буцалж байдаггүй л дээ. Гэхдээ “Говь гэмээ нь Говь билээ, голио царцаа нь хуурсан тариа шиг үсчин байдаг, Говь гэмээ нь Говь билээ” л. Ингэ нь хүртэл хуурын эгшгэнд уяран нулимс бѳмбѳрүүлж л байдаг энэ нутгийн тэмээчин эжий хүүгээ санахуйд асгахгүй бороо, жиргэхгүй жигүүртэн гэж үгүй дээ.
Тэр үдэш би ятгачин Ч.Мѳнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог болон австрали эр дижеридүчин Стивен Кент, уугуул индиан лимбэчин Карлос Накай нарыг хүндлэн биширч тэдэнтэй сайхан танилцсан билээ. Гайхах юу байхав дээ, олон жил эрдмийн мѳр хѳѳж харьд амьдарсан би гэдэг хүн үнэндээ язгуур урлаг, уран сайхнаас олон жилээр хоцрогдсон болохоор Мѳѳгийг (Мѳнх-Эрдэнэ) тэр үедээ бие даасан ятгын концерт тоглосон, Шинээг олон улсын Гранпри шагнал авсан гэдгийг ор тас дуулаагүй явсан хэрэг. Тэгтэл Бямбаагийн бүтээсэн ”Ингэн нулимс“ баримтат киноны амин сүнс “Говь” хѳгжим дээр энэ дѳрвѳл импровизаци хийгээд палхийтэл тоглоход тийм нэг хэзээ ч мартагдахгүй сайхан бас бахархам мэдрэмж тѳрснийг чадан ядан хэлэх гээд байгаа царай минь энэ. Энэ дѳрвийг Америкийн хэд хэдэн хотоор аялан тоглоход би орчуулагч хийгээд хамт дагаад явсан юм. Очсон хот болгонд танхим дүүрэн үзэгчид угтах, тоглосон хѳгжим болгоных нь дараа “Браво!” гэж хашгиралдах нь сүүлдээ бараг л жирийн үзэгдэл мэт болов. Манай дѳрвийг энд тэнд хүмүүс бүчээд л. Тэрүүхэн тэндээ ѳнѳѳ орчуулагч би хүртэл “од” болчихдог юм.
Монгол аялгуу гэдэг сайхан шүү дээ. Тэр тусмаа яагаад ч юм индиан үндэстний аялгуутай хоршихоороо тэр гээд нэрлэчихэж болохгүй ч тийм нэг ѳвѳрмѳц гайхалтай мэдрэмжийг тѳрүүлдэг юм билээ. Индианчууд Тѳв Азиас гаралтай ч бай үгүй ч бай тэрэндээ гол нь биш байх л даа гэхдээ л энэ хоёр аялгуу язгуураасаа уг гарвал нэгэн цул мэт зохицол таарамж гэж ёстой ванлий. Цомог нь дѳрвѳн ч сая хувиар борлогдсон нэрт хөгжимчин уугуул индиан Накай эрхэм бээр цуур лимбэ, цуурай уухайгаараа Монгол аялгуунд уусах тусам, Монгол хѳѳмий австрали дижеридүтэй эвлэгхэн хоршин Аризонагийн салхийг хуурдах тусам чухам л Монголчууд, уугуул австраличууд, индианчууд л онгон байгальтай ѳнѳѳг хүртэл амин судсаараа холбоотой хэвээр үлдэж дээ гэмээр тун ч бахдалтай. Үүн дээр Мѳнх-Эрдэнийн ятгын гоцлол, цангинасан намуун зѳѳлѳн хоолой нэмэгдэхээр хурсан олныг нэгмѳсѳн алмайруулж догдлуулахгүй яах юм бэ. Read the rest of this entry »
Эмзэг бүлгийнхнийг гудманд хаячихаад төрийнхөн тэдний нэрээр төсөв “саадаг” болжээ
Posted: 2015/12/16 Filed under: Ичиж амьдаръя, Хүн ард | Tags: Хариуцлага, Хүний мөс, шударга ёс Leave a commentЗагдаа гуай гэж нэг зөв сэтгэлтэй Монгол эр хүн байна. Тэр бүр 2005 оноос эхлэн Монголын нийгмээс гадуурхагдан шахагдсан, ажил, орон гэргүй, гудамжны тэнэмэл, архинд донтсон, шорон оронгоор явж байгаад суллагдсан эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авч амьдралд хөлөө олоход чин сэтгэлээсээ тусалж иржээ. Хашаандаа 26 гэр барьсан, тэнд нь 130 гаруй хүн, үүнээс 60 гаруй хүүхэд амьдардаг гэнэ. Чадлаараа тэдэнд зориулан мужаан, оёдлын цех байгуулчихсан, боломжоороо ажилд зуучилдаг. Албан бусын сургалт явуулж, бичиг үсэгт сургадаг. Эмчид үзүүлж, бичиг баримтыг нь авч өгдөг. Бас өдөр тутмын амьдрах ухаанд сургадаг. Ямартаа ч тэдний хашаанд олон айл хоолтой хүнстэй, өмсөх хувцстай, түлэх түлштэй, элэг бүтэн, эвтэй найртай амьдарч байна.
Гэтэл юу болов?
Анхлан Загдаа гуай өөрийн чадлаар 70 орчим хүнд тусалж байжээ. Гэр бүл үр хүүхдээсээ гадна дахиад 70 хүний амь, амьдралыг хариуцаж явна гэдэг бол уг нь хир баргийн хүнд ахадсан ачаа. Гэтэл 2013 онд Нийслэлийн удирдлага халамжийн 60 хүнийг нэмж авчирч өгөөд,” та авчих, гэрээ хийж хоолных нь мөнгийг өгье” гэжээ. Ингэхдээ 60 хүний хоол, түлээ түлш, эмчилгээний зардалд зориулан нэг өдрийн 9000 төгрөгөөр бодож өгөхөөр тооцжээ.
Даанч 2015 оны 3-р сараас Нийслэл халамжийн санхүүжилтээ зогсоочихож. Монголд эдийн засгийн хямрал нүүрлээд эмзэг бүлгийн битгий хэл их сургуулийн дипломтой хүн ч ажил олоход хэцүү болсон цаг. Загдаа гуайн халамжлуулагчдын байдал ч хэцүүдэж Загдаа гуай дээлээ өмсөөд хотын захиргаа руу явжээ. Гэхдээ өмнө нь харж хандаж байсан 70 хүндээ төрөөс тусламж халамж нэхсэнгүй. Харин нэмж өгсөн гэрээтэй 60 хүний 9 сарын мөнгө болох 121 сая төгрөгийг нөхөн авахыг хүсчээ. Read the rest of this entry »
Ураны аюулд нэрвэгдсэн Монгол малчдад Япон профессор туслана
Posted: 2013/10/03 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Арева, Хүний мөс, үнэт зүйлс Leave a comment“Асахи” сонины 2013 оны 10 сарын 2-ны дугаарт нэгэн нийтлэл гарчээ. Осакагийн их сургуулийн Монголч эрдэмтэн Имаока Рёоко ураны аюулд нэрвэгдэж зовсон Улаанбадрахын малчдыг дэмжих санааачилга өрнүүлсэн байна. Профессор Имаока жил бүр Монголд ирдэг, Монголд элэгтэй Япон эрдэмтэн бөгөөд өнгөрсөн зун ирэхдээ Улаанбадрахын малчдад цацраг хэмжигч багаж, зургийн аппарат бэлэглэсэн юм.
“Зовоx цагт нөхрийн чанар танигдана” гэж Монголчууд ярьдаг. Хаа холоос Япон эрдэмтэн хөдөөгийн малчдын эрүүл мэнд, аж амьдралд сэтгэл түгшиж, чадлаараа тусалж байх юм. Гэтэл Монголын эрх баригчдад зовж ядарсан ард иргэдээ гэх нинжин сэтгэл өчүүхэн ч алга. “Малчид өөрсдөө малаа хороосон” гэх билэггүй яриа тарааж, хохирсон иргэдийнхээ зовлонгоор даажигнаж, эгээтэй л “гажигтай төл гарсан нь ч малчдаас болсон” гэх нь холгүй суух ч гэж…
Монголчуудад үргэлж туслахаар шамддаг сайхан сэтгэлт Имаока багшдаа баярлалаа. Та Монгол хүмүүсийн төлөө их буян хийлээ. Эрх баригчид Имаока багшаас үлгэр аваасай.
Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай !
“Асахи” сонин
2013 оны 10 сарын 2
Монголд ураны уурхайн ойролцоо нутагт эрэмдэг мал олширч байна. Малчдад зургийн аппарат илгээж, болсон явдлыг баримтжуулахад нь туслалцаа үзүүлэхийг Осакагийн Их сургуулийн дэд профессор уриалж байна
Монголын өмнө зүгт орших ураны уурхайн ойролцоо мал сүрэг огцом хорогдож, төл мал гажигтай төрөх явдал элбэгшжээ. Гол шалтгаан нь уран олборлоход ашигласан химийн бодисонд голын ус, газрын хөрс хордсонтой холбоотой гэх авч Монголын төр засаг энэ мэдээллийг үгүйсгэсээр байна. Read the rest of this entry »
Ураны хайгуул, олборлолтын ул мөрөөр …
Posted: 2013/05/14 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 5 CommentsДорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын Аревагийн охин компани “Кожеговь XXK” ураны туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авахаар үйл ажиллагаа явуулж байгаа.
Сүүлийн хоёр гуравхан жилд Кожеговь компаний уран олборлох үйл ажиллагааны улмаас нутгийн малчдын мал хуй үхэж үрэгдсэн байх болзошгүй гэсэн таамаглал гарсаар байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг судалгаа шинжилгээ хийж мал чухам юунаас болж хордсон талаар ѳѳрсдийнхѳѳ дүгнэлтийг гаргасан.
Тухайлбал нутгийн малчин Норсүрэн гуайн 22 тугал бяруу үхсэнийг шалгуулахаар ерѳнхий сайд Алтанхуяг Read the rest of this entry »
Түгшүүрт мэдээ: Уран олборлтоос болж Дорноговь цацрагт хорджээ
Posted: 2013/03/12 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой, Хүний мөс 5 CommentsОны өмнөөс л Дорноговийн Улаанбадрах суманд үхэр мал үхэж, зулбасан тухай түгшүүрт мэдээ ирж эхэлсэн. Тус суманд дэлхий нийтэд харт мөртэй хэмээх алдаршсан Францын “Арева” гэгч компанийхан уран олборлохоор зэхэж, тэр бүү хэл 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон тухай мэдээ жил гаруйн өмнө гарч байсан. Үхэр үхсэн тухай Цөмийн Энергийн Газарт мэдэгдэхэд хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд “тайван амгалан байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” гэж дүгнээд буцав. Бас болоогүй, иргэнийхээ үүргээ гүйцэтгэж, бусдадаа зовнисон цөмийн эсрэг үзэлтнүүдийг ” хоосон дуулиан өдөөгчид” гэж хэвлэл мэдээллээр гоочлов.
“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч
Posted: 2013/01/10 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: AH, Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 12 Comments 1978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь 2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж хүмүүс мэднэ (1,2,3).
Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг жинхэнэ “хуурамба” гэгч ажээ. Read the rest of this entry »
Яруу найрагч О. Дашбалбар: “Элбэг нэртэй хүн тѳр баривал тѳр самуурдаг…”
Posted: 2012/12/04 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрх баригчид | Tags: AH, Бодууштай, Хүний мөс 6 CommentsMиний бие аль ч улс тѳрийн нам, эвсэлд харъяалагддаггүй ба тэдэнд ѳгѳх ѳглѳг, авах авлага ч байхгүй ээ. Харь оронд мэргэжил эзэмшиж, тэндээ ажиллаж амьдарч байгаа эгэл жирийн л Монгол иргэн. Хэдийгээр гадаадад олон жилийг элээж байгаа ч эх нутаг, элгэн түмнээ цаг мѳч бүхэнд зүрхэндээ тээж явдаг нэгэн билээ. Монгол эх орон, ард иргэдэд минь тулгараад байгаа сэтгэл зовоосон зарим нэг асуудлаар эрхэм таньтай санал бодлоо илэн далангүй хуваалцах гэсэн чин хүсэл минь энэ нэгэн нийтлэлийг чадан ядан эвлүүлэхэд хүргэлээ.
Зүрх сэтгэл минь шаналж, унтах нойр минь үргэн одохын учир юун. Яруу найрагч О. Дашбалбар агсан амьд ахуй цагтаа “Элбэг нэртэй хүн тѳр удирдахад тѳр самуурдаг” гэж зурагтаар барин тавин хэлэхэд хачирхаж бас гайхаж билээ. Read the rest of this entry »
ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”
Posted: 2012/08/08 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс Leave a commentО. Лхагвадорж гуайн ирүүлсэн нийтлэлийг энд тавилаа. Баярлалаа.
Амарлин
ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”
“Шоу”-г хэрхэн бэлтгэв
2011 оны 6 дугаар сарын эхээр “Монголын мэдээ” сонинд Б.Даваа гэдэг хүний бичсэн “Хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэв үү!” гарчигтай нийтлэл нийтлэгдсэнийг цахим хуудсуудад ч тавьж байлаа. Read the rest of this entry »
Хүсэл мөрөөдлийн алуурчин
Posted: 2012/05/18 Filed under: Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 3 CommentsМонголын замын цагдаа сүүлийн үеийн технологиор зэвсэглэж, шаардлагаа өндөрсгөж буй тухай мэдээ зөндөө гардаг. Гэвч сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замаар гарч байсан явган зорчигчдыг гэмтээдэг, зуун метр чирдэг, дайрчихаад дээр нь машинаа тавьчихдаг зэрэг аймшигт гэмт хэрэг гарсаар, цочоосоор, жигшээсээр.
Түүний нэг нь сар орчмын өмнө сургуульдаа очихоор гарцаар гарч явсан 10 настай жаал хүүг согтуу жолооч дайрч алчихаад, хамт явсан хүмүүс нь хүүгийн цогцсыг өрөвдөх сэтгэлгүйгээр өшгичиж Read the rest of this entry »
Принстоны их сургуулийн эрдэмтэд Монголын эрх баригчдыг цөмийн хаягдал булшлах хүсэлт гаргасан гэж гүжирдэв үү?
Posted: 2012/03/27 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 2 CommentsОршил хэсэг
Манай эрх баригчид гэж нэг хэдэн хөөрхийлөлтэй, хэлмэгдсэн хүмүүс байх. Мөрөөрөө мөнгө хайж явж байгаад л гадныханд гүжирдүүлчихдэг болохоор дотроо бөөн гомдол явдаг байх даа. Жишээ нь өнгөрсөн хавар “Майничи” сонинд улайн цайм гүтгүүлсэн ш дээ, манай нөгөө Г. Занданшатар сайд.
“Cенсааци хайсан гудамжны шар хэвлэл гүжирдчихлээ” гэж ирээд л “Майничи” сонин руу мэдэгдэл явууллаа гээд байсан. Тэгтэл нөгөөдүүл нь бүр таг чиг шүү. Тэр бүү хэл лавшруулж ирээд л бичээд байсныг яана. Дээрээс нь “Нью Йорк Таймс”, “Forbes”, за бүр “Известия” ч юув дээ. Бүгд л дуу дуугаа авалцаад “Монголын эрх баригчид ард түмнээсээ нуун барин байж, гадныxны ашигласан асар хортой цөмийн түлшний хаягдал булшилж, хармай хотоо түнтийлгэх гэж байна” гэж бичээд … Read the rest of this entry »
Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна
Posted: 2012/03/26 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Япон, Фукушима, Mainichi Shimbun | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 1 CommentМөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.
Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »
news.mn Майничи сонины цөмийн хаягдал булшлах тухай нийтлэлийг алдаатай орчуулж хүргэжээ.
Posted: 2012/03/15 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хүний мөс 4 CommentsNews.mn дээр Н. Энх гэдэг хүн Майничи сонины 3 сарын 13-ны дугаарын нийтлэлийг орчуулж тавьжээ. Ингэхдээ утгын ноцтой алдаа хэд хэдэн хийснийг залруулж , шинээр орчуулaн тавьж байна.
http://world.news.mn/content/100142.shtml
Орчуулсан Амарлин
Сэрэмжлүүлэг № 4: МОНГОЛ ХҮН МАЛ ШИГ ҮХЭХЭД ОЙРХОН БАЙНА
Posted: 2012/01/30 Filed under: Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 36 CommentsГеноцид гэж аливаа нэг угсаатан, шашин буюу үндэстний бүлгийг зориудаар, зохион байгуулалттайгаар хорлох, устган үгүй хийхийг хэлнэ.
Дийлэнх бараа бүтээгдэхүүн, хүнсээ гаднаас авдаг Монголчуудын хувьд xүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийн эмзэг нарийн асуудал төдийгүй Монгол улс оршин тогтнохын баталгаа түлхүүр мөн билээ. Read the rest of this entry »
Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй
Posted: 2012/01/25 Filed under: Ичиж амьдаръя | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 5 CommentsАль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг таржээ. Read the rest of this entry »