Ураны хайгуул, олборлолтын ул мөрөөр …


Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын Аревагийн охин компани “Кожеговь XXK” ураны туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авахаар үйл ажиллагаа явуулж байгаа.

Сүүлийн хоёр гуравхан жилд Кожеговь компаний уран олборлох үйл ажиллагааны улмаас нутгийн малчдын мал хуй үхэж үрэгдсэн байх болзошгүй гэсэн таамаглал гарсаар байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг судалгаа шинжилгээ хийж мал чухам юунаас болж хордсон талаар ѳѳрсдийнхѳѳ дүгнэлтийг гаргасан.

Тухайлбал нутгийн малчин Норсүрэн гуайн 22 тугал бяруу үхсэнийг шалгуулахаар ерѳнхий сайд Алтанхуяг Read the rest of this entry »


Анхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !


Монгол улс шар нунтаг олборлох тухай шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Өнөөдөр Монголын эрх баригчид шар нунтаг огт аюулгүй, талхан дээрээ тавиад идсэн ч зүгээр гэж мэтгэж, уран олборлохоор шамдаж байна Харин хүн төрөлхтөний туулж амьдарсан түүх, шинжлэх ухааны судалгаанууд уран хортой, аюултай гэдгийг баталсан.

Уран зөвхөн байгальдаа гар хүрээгүй байхдаа л аюулгүй байдаг. Харин ураныг хөндөж ухсан цагаас эхлэн цацраг болон хорт радон хий ойр орчин, хүн малыг зуу зуун жилээр хордуулдаг.

УИХ-ын зарим гишүүд ирэх оны төсвөөс уран олборлох асуудлыг хасуулж чадсан ч аюул ганцхан жилээр л хойшиллоо.  Уран олборлох ажил удахгүй урьд урьдныхаас илүү эрчимжих болно. Түүнчлэн нэгэнт ухаж олборлоод эхэлсэн харийн компаниуд зогсохгүй урагшилсаар байх нь мэдээж.

Монгол хүн таны амь нас, эрүүл мэнд, ирээдүйд ноцтой аюул нүүрлэж буйг Голомт-Анти Нуклеар Мүвментийнхэн дахин сануулахын сацуу Цөмийн Энергийн Газраас ирүүлсэн ураны лицензийн мэдээллийг дэлгэж байна.

Aнхаар! Хажууд тань үхэл уугиулсан ураны уурхай !

Ураны лицензийн мэдээллийг энд дарж PDF-p үзнэ үү

Read the rest of this entry »


ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”


О. Лхагвадорж гуайн ирүүлсэн нийтлэлийг энд тавилаа. Баярлалаа.

Амарлин

ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”

“Шоу”-г хэрхэн бэлтгэв

 

2011 оны 6 дугаар сарын эхээр “Монголын мэдээ” сонинд Б.Даваа гэдэг хүний бичсэн “Хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэв үү! гарчигтай нийтлэл нийтлэгдсэнийг цахим хуудсуудад ч тавьж байлаа.  Read the rest of this entry »


Хүсэл мөрөөдлийн алуурчин


Монголын замын цагдаа сүүлийн үеийн технологиор зэвсэглэж,  шаардлагаа өндөрсгөж буй тухай мэдээ зөндөө гардаг. Гэвч сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замаар гарч байсан явган зорчигчдыг гэмтээдэг, зуун метр чирдэг, дайрчихаад дээр нь машинаа тавьчихдаг зэрэг аймшигт гэмт хэрэг гарсаар, цочоосоор, жигшээсээр.

Түүний нэг нь сар орчмын өмнө сургуульдаа очихоор гарцаар гарч явсан 10 настай жаал хүүг  согтуу жолооч дайрч алчихаад, хамт явсан хүмүүс нь хүүгийн цогцсыг өрөвдөх сэтгэлгүйгээр өшгичиж Read the rest of this entry »


ХӨӨРХИЙ МУУ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ МИНЬ БАЯРТАЙ!


Сонин сайтуудад хэвлэхээс татгалзсан нэгэн нийтлэл ирүүлснийг тавилаа.

Амарлин

Анзаарч бодууштай зарим үйл явдал

 

Өнгөрсөн сарын дундуур Эрх баригч хүчнүүдийн санаа тавьж буй асуудлууд гэж ойлгогдсон зарим нэг хурал зохион байгуулагдсаныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгдээрээ л дуулгах төдий мэдээлсэн нь олон нийтийн анхаарал сонирхлыг нэг их хөндсөнгүй. Read the rest of this entry »


Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна


Мөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.

Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »


Цөмийн аюулын эсрэг жагсагчдыг засаг дарга бүртгэхээс татгалзаж, цагдаа, тагнуулынхан сүрдүүлэн дарамталжээ


Өчигдөр, 3 сарын 11-нд, Фукушимагийн гамшгийн нэг жилийн ойг тохиолдуулан Фэйсбүкийн Anti Nuclear Movement of Mongolia (Анти Нуклеар Мүвмент) бүлгийн цөмийн аюулыг эсэргүүцэгч залуус Монголд анх удаа багт жагсаал зохион байгууллаа.  Тэд энэ өдрийг гамшигт хохирогсдод хүндэтгэл үзүүлэхийн сацуу  Чернобыль, Фукушимад тохиолдсон цөмийн ослын тухай олон нийтэд дахин сануулж, ийм эмгэнэлт явдал Монгол улсад давтагдах вий хэмээн сэрэмжлүүлэг өгөхөөр цугларчээ. Read the rest of this entry »


Golomt.org нэг ой хүрлээ !


………………………………………………………………………………………………………………………………….

Өнөөдөр голомт.орг 1 ой хүрлээ

2011 оны 3 сарын 06.

Ням гариг. Энэ өдөр би голомт.орг-ийг нээж, сар гаруйн туршид шөнө дөлөөр сууж орчуулсан Америкийн сэтгүүлч К. Сноугийн “ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ” нийтлэлийг тавьж байжээ.

Тухайн үед “голомт” гэдэг нэр бараг тохиолдлоор таарсан. Read the rest of this entry »


Амьдрал чөлөө завгүй ч ….


Голомт.орг-ын уншигчдад:
Ирж буй 2012 онд та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөхийн сацуу эх орныхоо төлөө тэмцэлд улам эрч хүчтэй, идэвхтэй ороцож, ирээдүй хойчийнхоо төлөө их үйлсэд зав чөлөө гаргаасай гэж хүсч буйгаа тэмдэглэе.

“Тусгаар Тогтнолын Төлөө” жүжгийг бичсэн Ц. Түмэнбаяр гуай ярилцлагандаа “Ер нь амьдрал чөлөө завгүй шүү дээ, Гэхдээ “өгье гэвэл ганцаасаа, уйлья гэвэл сохроосоо”… Read the rest of this entry »


Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, алтан нарыг алгаараа хаах уу ?


 Алтан нарыг алгаараа хаах уу буюу “ардчилсан” нэртэй Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс суртахуун гэж байна уу?

           Монгол улсад заналхийлж буй цөмийн аюулын талаар анхлан бичсэнээс хойш бараг 6 сар болжээ. Энэ хугацаанд уран олборлох, боловсруулах үе шатуудыг нарийвчлан тайлбарлахаас авахуулаад, үе шат бүрт гарах цөмийн хаягдал хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар, бусад орнууд ямар туршлага байдаг тухай судалж, Монгол, Япон, АНУ-3 орны нууц гэрээ хэлэлцээрийн талаарх гадаадын хэвлэлийн мэдээг орчуулж тавихын зэрэгцээ энэхүү бохир бизнест оролцогсдыг баримт нотолгоотойгоор ил гаргаж тавьсан билээ. Read the rest of this entry »


УИХ-ын гишүүн гэж хулгайч луйварчиныг хэлэх үү?


Төрийн болон хувийн байгууллагын албан хаагч:

  • Хүссэн үедээ ажлаа таслаад байвал яах вэ?
  • Aнх ажилд орохдоо авч байсан амлалт үүргээ таг мартвал яах вэ? 
  • Xийх ажлаа огт мэдэхгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тун бүдэг бадаг ойлголттой бол яах вэ?
  • Хуралд дээр байнга сонин уншиж, твиттердэж, имэйл бичиж, бас интернэтээр хэсүүчлэн суудаг бол яах вэ?
  • Xүмүүсийг хуурч мэхлэн байж бусдын өмнөөс дур мэдэн шийдээд байвал яах вэ? Read the rest of this entry »

Хэн юу хэлж, хийж явааг мэддэг хүн байна уу?


ТВ25 Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа”

 

Саяхан буюу 2011 оны 5 сарын 19-ний 20:00 ТВ25-аар гарсан Цөмийн xаягдлын тухай “Дуусдаггүй Яриа” нэвтрүүлэг ширүүхэн болж өнгөрчээ. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат, О.Чулуунбат, Л.Гантөмөр, Н.Батбаяр, ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ундраа гэх мэт хүмүүс оролцжээ. (Харин чухал хүмүүсийн нэг МонАтомын Бадамдамдин хаана үлдчихэв дээ???) Read the rest of this entry »