Фукушимагийн хор уршиг дөнгөж эхэлж байна


2011 оны 3 сарын 11-нд Японд аймшигт осол гарахад цочирдсон Монголчууд газар нутгаасаа тасалж өгөхөөс ч буцахгүй байсан үе саяхан. Гэвч хэдхэн жил өнгөрөхөд, сонин хэвлэлээр мэдээ ч үзэгдэхээ больж, Монголчууд ч Фукушимагийн цөмийн ослыг мартагнаж, аль дээр үеийн улирч баларсан зүйл мэтээр бодох болжээ. Гэтэл үнэндээ бол АЦС осолдоход хяналтаас гарч алдагдсан цезий, иод, плутони, стронци зэрэг асар их цацраг идэвхтэй бодисууд өнөөдөр ч Фукушимад алдагдсаар, орчин тойрныг хордуулсаар байгаа билээ.

Цацраг идэвхит изотопууд нь хүний биед шингэж, улмаар цусны хорт хавдар буюу лейкемия, мөн зөөлөн эдийн болон ясны хорт хавдар, түүнчлэн бусад төрлийн хорт хавдар үүсгэхийн зэрэгцээ эд эсийг гэмтээж, ургийн гажигт хүргэдэг. Тэдгээр изотопуудын хагас задралын хугацааг сонсоход л хор уршгийнх нь цар хүрээ ойлгомжтой. Тухайлбал, плутонийн изотоп Pu-238 гэхэд 87.7 жил, Pu-239 –24 мянга 100 жил, Pu-240 –6 мянга 560 жил болж байж дөнгөж хагас нь задардаг. Стронций-90, Цезий-137 изотопууд хагас задрахад 29.1 –30 жил шаардагддаг.Fukashima_Rad_March20121

Бүдүүн тоймоор зүйрлэвэл, та савтай бэх барьж яваад усан сангийн хажууд унагаж хагалжээ. Бэх ус руу бага багаар урсан орсоор байна. Тэр их усанд жаахан бэх орсон ч сүртэй юм юу л байв гэж бодож болно. Тэгвэл 24 мянган жилд ч дуусахааргүй тийм их бэх бол та яах вэ?.. Өдөрт хэдэн зуун мянган тонн цацрагтай ус Номхон далайд алдагдаж буйг багасгахын тулд Япончууд осолдсон АЦС-уудыг тойруулан мөсөн хана босгохоор төлөвлөсөн гэдэг. Бодвол өөр арга олдоогүй бололтой.

Фукушимагийн жинхэнэ хор хөнөөл нь дөнгөж л эхэлж байна. Цаашид та бидний амьдралын туршид буюу мөнхөд үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас дэлхий нийтээрээ Фукушимад болж буй үйл явдлын өрнөлийг анхааралтай ажигласаар ирсэн билээ.
Read the rest of this entry »


Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн


Helen Caldicot pic

Фукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг  тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.

“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.

“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.

Read the rest of this entry »


Шинзо Абэ цацрагт ялагдсанаа хүлээн зөвшөөрөв


Японы үе үеийн удирдагчид буюу ерөнхий сайд асан Жуничиро Койзуми, Наото Кан нар цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж (1), “АЦС хүн төрөлхтөн хоёр зэрэгцэн орших боломжгүй” (2) гэж мэдэгдэх болсон. Саяхан Шинзо Абэ ч бас тэдний эгнээнд нэгдэхээр сэтгэл шулуудаж эхэлжээ.

2011 оны 3 сарын 11-ний Фукушимагийн осол нь Чернобылээс хойш тохиолдсон, манай гаригийн хамгийн том, хамгийн ноцтой цөмийн гамшиг билээ. Гэвч Японы засгийн газар дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөд бүхэл бүтэн 2.5 жил шаардагджээ.
Read the rest of this entry »


Фукушима ба цөмийн далан худалчууд


Баримтат сурвалжлагыг бэлтгэсэн сурвалжлагч Йоханнес Хано.

Германы ЗДФ ТВ-ийн сурвалжлагч Японы цөмийн эрчим хүчний салбарт үүрлэсэн гэмт хэрэгтнүүд, тэдний хэрсэн худал хуурмагийн сүлжээ, гэмт хуйвалдааны тухай эрэн сурвалжилжээ.

Фукушимад гарсан аймшигт ослын шалтгаaн нь зөвхөн “газар хөдлөлт, цунами” байсангүй. Мэргэжлийн хүмүүс цөмийн реакторын аюулгүй ажиллагаан дахь зөрчлүүдийг илрүүлж, олон жилийн туршид анхааруулж байсан ч тэдний үгийг тоож авах эрх мэдэлтэн олдоогүй ажээ. Read the rest of this entry »


Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.


           Фукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай  гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд  хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр  “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.  

Хүндэтгэсэн,
Амарлин

Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна

Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв

                                                               2013 оны 3 сарын 11

Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас

Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг.  2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо.  Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. Read the rest of this entry »


Фукушимагийн цөмийн хаягдлыг Монголд булахаар тохиролцож байна


Фукушимагийн хайлсан түлшийг Монголд булшлах талаар ярилцжээ

.Осолд нэрвэгдсэн АЦС-уудаас цацраг идэвх бодис асар ихээр алдагдаж, Япон орны хувь заяа дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд Японы сэтгүүлч Ёичи Шимацугийн бичсэн чухал нийтлэлийг Монголчууддаа хүргэж байна. Шимацугийн нийтлэлийг Глобалчлал Судлалын Төв (The Centre for Research on Globalization) хэмээх Канадын Монтреальд байрладаг бие даасан судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын вебсайт дээр тавьсаныг орчуулан хүргэхийн дашрамд нийтлэлийг улам ойлгомжтой болгохын үүднээс цөөн хэдэн зүйлийг сануулахыг хүссэн билээ.

Цөмийн хаягдал гэж юу вэ?

Цөмийн түлш болох ураныг олборлох, үйлдвэрлэх, ашиглах, дахин боловсруулах явцад гарч буй цацраг идэвхтэй хаягдал. Дотор нь харьцангүй бага цацрагтай (жишээлбэл, уран олборлолтын явцын хаягдал, эсвэл үйлдвэрлэл ашиглалтын үеэд өмссөн хувцас, тоног төхөөрөмж г.м.) болон цацраг идэвжил өндөртэй (цөмийн хаягдал түлш) гэж 2 хуваадаг. 

Цөмийн хаягдал түлш гэж юу вэ? 

Ураны түлшээр цөмийн реакторт эрчим хүч үйлдвэрлэхэд тус түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашигладаг. Үлдсэн 90 гаруй хувь ураныг агуулсан түлшийг цөмийн хаягдал түлш гэдэг бөгөөд урвалд орж асар иx цацраг идэвхжилтэй болсон тул агшны дотор үхлийн тунгаар хор ялгаруулдаг аниргүй алуурчин болсон байдаг.  Read the rest of this entry »