Уран олборлолтын үнэ цэнэ
Posted: 2014/09/26 Filed under: Гадаад, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Уран олборлолт Leave a commentМонгол улсад Францын Арева компани хүхрийн хүчлээр газар дор уусгах аргаар уран олборлохоор зэхэж, туршилт хийж эхэлснээс хойш хэдэн жил өнгөрлөө. “Уран олборлох нь хүн амьтанд огт хоргүй, ураны шар нунтаг ч ямар ч аюулгүй, хүхрийн хүчлээр уусган олборлох арга бол шилдэг технологи, Дорноговийн Улаанбадрахад гажигтай мал төрж байгаа нь үүнээс болоогүй, малаа вакцинжуулаагүй малчдын буруу” хэмээн Арева компанийн ажилтнууд, Цөмийн Энергийн Газрынхан (ЦЭГ) болон хүн чанараа хэдэн халтар ногооноор тавиад туучихсан ичих нүүргүй эрдэмтэд удаа дараа мэдэгдэл хийж байсан. Түүнчлэн Дорноговьчуудыг хамгаалан тэмцсэн иргэний хөдөлгөөнийхнийг “гадныхны гар хөл, шантаажчид, хулхи эх орончид” хэмээн цоллож ирсэн.
Үнэндээ бол ураныг газар дор уусгах аргаар олборлох технологийг анх 2010 оны намар Дорноговийн Дулаан-Уулд туршсан бөгөөд үүний дараахан буюу 2011 оны хавраас Улаанбадрахад гажигтай төл мал гарч эхэлсэн юм билээ. Нийтдээ 4060 кг уран олборлох тооцоотой энэ туршилтын талаар Олон Улсын Атомын Энергийн Газарт У. Ганбаатар гэгчийн тавьсан илтгэлийн 11-15 хуудсанд тодорхой бичсэн байна. http://iaea.org/OurWork/ST/NE/NEFW/documents/RawMaterials/TM-ISL-2010/7.pdf
Энэ удаа ураныг газар дор хүхрийн хүчлээр уусган олборлох нь ямар ч хор хөнөөлгүй гэж ярьдаг Арева болон тэдний гар хөл бологсдын үгэнд няцаалт өгөхөөр доорх нийтлэлийг орчууллаа. Уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй: Үнэхээр уусган олборлох нь хор хөнөөлгүй юм бол яагаад Арева компанийнхан байгаль орчны мэргэжилтэн гадаад эрдэмтэнг Казахстанд цалинтай ажиллуулж байна вэ? Яагаад Казахстанд уран олборлоход нөхөн сэргээлт хийх хэрэггүй харин АНУ-д бол хийх хэрэгтэй байдаг вэ? Мөн Казахстаны ус хүний унданд болон хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй учир уран олборлочихоод цэвэрлэх хэрэггүй гэж байгаа нь саяхан ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаярын “Дорноговийн ус угаасаа үйлдвэрийн саарал ус, унданд хэрэглэх боломжгүй” гэж дуугарсантай агаар нэг буйг анхаарна уу.
Өнөөдөр хөгжингүй гүрнүүд ядуу буурай улсуудын баялгийг аль болох хямдхан ухаж авахаар үхэлдэж байна. Иймд Монголчууд бид маргаашийн ирээдүйг бодож ухаалаг сонголт хийх хэрэгтэй бус уу. Уух усгүй, мал бэлчээх бэлчээргүй, амьдрах нутаггүй болвол мөнгөөр бид яах билээ? Энэ бол миний бас таны ирээдүй.
Хүндэтгэсэн,
Э. Амарлин
Уран олборлолтоор тэргүүлэгч улс болоход ямар үнэтэй вэ?
Бен Арнолди. 2013 оны 8 сарын 28.
Сүүлийн 10 жилд Казахстаны аж үйлдвэр асар хурдтай хөгжиж байна. Гэвч энэ хөгжил дэвшил байгаль орчинд ямар хор уршиг авчирч байна вэ?
Казахстан улс, нийслэл Астана. — Манай гаригийн хамгийн алслагдмал газар нутгийг аюултай хог хаягдлаар бохирдуулвал цэвэрлэх хэрэггүй юу? Тэр хорт хог хаягдал задарч устахад олон мянган жил шаардагдах байсан ч хамаагүй юу?
Казахстан улс улам бүр дэвжин хөгжсөөр, уран олборлолтоороо АНУ, Канад, Австралийг гүйцэн түрүүлж, манай гаригийн уран олборлогч номер нэг улс болсон авч үр дүнд нь аюулт хог хаягдал асар ихээр хуримтлyyлж буйн улмаас эрдэмтэд дээрх асуултуудыг тавьж эхэлжээ. Read the rest of this entry »
Усанд Селени ихэссэнд Ураны олборлолт буруугүй юу ???
Posted: 2013/10/28 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Уран олборлолт, Эрүүл мэнд 1 CommentЦөмийн урвалын томъёоноос хагас дутуу харсанаа “Эрдмийн оргил” гэж андуурдаг, Технологи гэж юу болох тухай огт төсөөлөлгүй мөртлөө Уран олборлоно, Атомын цахилгаан станц ашиглана гэж хөөрцөглөдөг Эрдэмгүй эрдэмтэд, Сэтгэлгүй улс төрчид Монголын Төр, Засгийн эрхийг барьсаар удаж байна.
Энэ бол “Нялхас шүдэнзээр зугаацаж гэрээ шатаах” тоглоом Монгол улсын хэмжээнд явагдаж байна гэсэн үг юм. Энэ бол хариуцлагагүйн оргил.
Нигерчүүд Ареваг эсэргүүцэн жагсаж байна
Posted: 2013/10/17 Filed under: Нигер/ Конго-- Африк, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Уран олборлолт, Эрүүл мэнд Leave a comment2013-10-12. Agence France-Presse (AFP) Францын мэдээний агентлаг.
Бямба гаригт хэдэн мянган Нигер иргэд Францын цөмийн Арева компанийг эсэргүүцэн жагсчээ. Арева компани нь нэн ядуу Нигер улсад сүүлийн 50 жил уран олборлож ирсэн юм.
Жагсаалд оролцсон 5,000 орчим иргэд Нигерийн засгийн газраас Ареватай ураны асуудлаар тусгайлан ярилцах явдлыг дэмжин цугларчээ. Жагсаалд 5 мянган хүн оролцсон гэдгийг бусад эх сурвалжууд ч баталж байна.