Боловсролын шинэчлэл, PR, мухардал
Posted: 2013/03/27 Filed under: Боловсрол мэдлэг | Tags: Бодууштай, Туйлшрал Leave a comment2013 оны 3 дугаар сар 20
Судлаач П.Мягмар
Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй нутаг юм аа. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уул уурхайд өртөх болсноос энд нутагтай миний хамаатан айл түгшүүр тээх болсон юм. Гэтэл энэ удаа тэд бас нэг бэрх юмтай тулгарчээ. Тэднийх 7 настай хүүтэй. Хүү түрүү жил 6 настайдаа сумын төвд сургуульд явах байсан авч эцэг, эх нь түвдсэнгүй. Хүү гэрээсээ холдоход дэндүү балчир, дээр нь бусад гэр бүлийн зүдгүүрийг сонсоод ингэхэд хүрчээ. Харин дараа удаа эх нь хүүгээ даган сумын төв орж, аав нь малаа харж үлдэхээс өөр аргагүй гэнэ. Боловсролын дайрлага миний хамаатны гэр бүлийг тойроогүй нь энэ ажээ. Read the rest of this entry »
Монгол сургуулийн “дэлхийн жишиг”
Posted: 2013/02/21 Filed under: Боловсрол мэдлэг | Tags: Бодууштай, Монголдоо буй Монголчууд, Туйлшрал 4 Comments
2012-04-13 гэрээнд Гарын үсэг зурж буй нь. Cambridge Assessment Группын тэргүүн Саймон Лебус, Ё. Отгонбаяр
Та бүхэнд боловсролын чухал асуудлаар эргэцүүлсэн судлаач П.Мягмарын шинэ нийтлэлийг танилцуулж байна. Нийтлэл ирүүлсэнд баярлалаа.
Амарлин
Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.
Кэмбрижийн боловсрол ба Монголчуудын эмгэнэл
Posted: 2012/02/06 Filed under: Uncategorized | Tags: Бодууштай, Туйлшрал 11 CommentsӨнөөдөр боловсрол судлаач Ө. Оч гэдэг хүнээс доорхи нийтлэлийг ирүүлснийг golomt.org-ийн уншигчдад танилцуулж байна. Цөөхөн Монголчууд бид бусдад уусалгүй, үндэсний хэл, өв уламжлалаа хадгалж чадваас цаашид оршин тогтнох бус уу? Та бүхнийг өөрсдийн санал сэтгэгдлээ судлаачтай хуваалцахыг хүсье.
Баярлалаа, Оч оо.
Амарлин
Монголын ирээдүй: нео-фашистууд ?
Posted: 2011/03/14 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Туйлшрал 1 CommentМонголчуудын хэт үндсэрхэг үзэл гадныханд хэрхэн харагддаг бол?
Бичсэн: Амарлин
2011 оны 3 сарын 15
Энэ талаар дээр 2009 оны 9 сарын 7-нд youtube тавигдсан Оросын Russia Today ТВ-ийн сурвалжлагч Наталья Новиковагийн сурвалжлагаас үзнэ уу?
Read the rest of this entry »
Монгол хийрхэл
Posted: 2011/03/14 Filed under: Ичиж амьдаръя | Tags: Туйлшрал 1 CommentУул нь Монголчууд бид чинь “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй” гэж бас “Хөнжлийнхөө хирээр хөлөө жий” гэж ч ярьдагсан даа…
Бичсэн : Амарлин amarlin06@gmail.com
2011 оны 3 сарын 14
“БХЯ-наас 200-300 цэргийн албан хаагчийг Япон руу илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ” болон Монгол улс сая долларын тусламж үзүүлэхээр амлажээ гэсэн нийтлэлүүдийг уншаад төрсөн бодол (http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=16446)
Монгол улс Япон улсад эхний ээлжинд 1 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо.
Posted: 2011/03/13 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Бодууштай, Туйлшрал Leave a commentЭх сурвалж: http://www.tseg.mn/i/12571
2011 оны 3 сарын 12
Цунамийн улмаас олон зуун хүн амь үрэгдэж, олон зуун хүн сураггүй болсонд Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд эмгэнэл илэрхийлж, хэд хэдэн чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар тогтоод буйгаа мэдэгдлээ. Засгийн газрын хуралдаанаар Япон улсад эхний ээлжинд 1 сая долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Аврах баг илгээх чиглэлээр Японы талтай ярилцаж буйгаа мэдэгдлээ.
Read the rest of this entry »
Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна?
Posted: 2011/03/13 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Бодууштай, Туйлшрал 2 CommentsЯпонд болсон газар хөдлөлтөөр амьсгалсан, хийрхэлд автсан хүмүүст зориулав.
Энэ нийтлэл нь голомт.орг Баабарыг дэмждэг гэсэн илэрхийлэл биш болохыг анхаарна уу?
Амарлин
Бичсэн: Баабар
http://baabar.niitlelch.mn/content/207.shtml
2009 оны 11 сарын 16
Малчин өвгөн зурагтаар уйлагнана. Нүдэнд нь нулимс бүрхжээ. Шинэ он гарч нийтээрээ цэнгэж байхад юу болов? Малаа зуданд хиаруулчихаа юу, шүлхийнд үхрээ үхүүлчихээ юу, өвөлжөө нь шатчихаа юу, үр хүүхэд нь хэрэгт орчоо юу? Үгүй гэнээ, Монгол улсын өр дарагдсанд баярлаж нам засагтаа талархаж байгаа нь тэр гэнэ. Нуруун дээрээс нь олон жил дарсан хүнд ачааг аваад л хаячих шиг болж гэнэ.