ШААРДЛАГА


9603_1473532442661169_4551025601599487505_n

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З. ЭНХБОЛД,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ХҮРГЭX ШААРДЛАГА

2016.03.29                                                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж буй гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд эх оронч монгол иргэд бид энэхүү шаардлагыг УИХ-ын эрхэм гишүүд та бүxэнд хүргүүлж байна. Сүүлийн үед Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд гадныхны ноёрхлыг тогтоож, шударга ёсыг уландаа гишгэж, байгаль дэлхийгээ сүйтгэж, гэмгүй ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг уландаа гишгэсэн улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч байна! Үүний нэг нь Монгол Улсыг Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны нэгдсэн конвенцид нэгтгэх санаачилга юм. Тус конвенцид нэгтгэх нэрэн дор Монгол Улсад гадны цөмийн хаягдал булшлах замыг нээж, Монгол Улсыг цөмийн циклийн “чөтгөрийн тойрогт” татан оруулахаар санаархаж буйг эх оронч иргэд эрс эсэргүүцэж, энэхүү хорт үйл ажиллагааг таслан зогсоохыг УИХ-ын эрхэм гишүүд та бүхнээс шаардаж байна! Read the rest of this entry »

Advertisements

Монгол улсад зохицуулаад байх ашигласан цөмийн хаягдал бий билүү? Байхгүй. Тэгвэл хэнийхийг авах гэж ийм Конвенцид элсэнэ вэ?


2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хорооны хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн –АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц– гарын үсэг зурсан байдаг. Ингэж Монголын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрөв.

Ийм байтал УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй хэдэн нөхөд Монголын цөмийн зэвсэггүй статусыг ахиулах нэрийдлээр 2015 оны 6 сард санал өргөн барьсаны бодит биелэл нь өнөөдрийн энэ Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци ажээ.

wr mogoi

Монголчууд Aшигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдсэнээр ямар ашигтай юм? –Тус конвенцид нэгдсэнээр Монгол улсад ашигласан түлш гэдэг аюулт цөмийн хаягдал булшлах үүд хаалга нээгдэнэ. Энэ конвенци нь Монголчуудаас гадныханд өгч буй, “цөмийн хаягдлыг чинь цөмийн зэвсэг хийлгэлгүй, террористуудад алдчихалгүй далд оруулаад өгье” гэсэн чухамдаа нэг ёсны амлалт үүрэг гэж ойлгогдож байна.

 

2
Конвенцид нэгдэхийг ард иргэд эсэргүүцэхэд эрх баригчид сандралдаж Бямба гаригийн шөнө 23 цагт гэдэг Фэйсбүүкийн Parliament.mn хуудсаар тайлбар хийж тавьж байлаа. Гэвч тэр нь тайлбар нь үнэмшилтэй харагдахгүй байна. “Яахаараа АЦС, ашигласан цөмийн түлш байхгүй Монгол улс тэрнийг “менежлэх” тухай конвенцид нэгддэг юм? Хэний ашигласан цөмийн түлшийг хадгалж өгөх гэсэн юм?” гэдэг асуултууд урган гарч ирсэн ба тус конвенцийг бичиг баримтыг үзэхэд хардлага улам лавшрах.
“Ашигласан цөмийн түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй менежмент” конвенцийг англи монгол хэл дээр энэ линкээр орж үзнэ үү? 

3

Конвенцийг уншиж танилцахад агуулга нь ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг зохистой хадгалж булшлах тухай удирдамж лугаа ажээ. Эхний хуудсанд бичсэнээр дээрx Конвенцид нэгдсэнээр:
1) Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг улс хүлээнэ
2) Зарим улс ашигласан түлшийг булшилдаг бол зарим нь улс түүнийг дахин боловсруулж болох ҮНЭТ ЭХ ҮҮСВЭР гэдэг тул хэрхэн тодорхойлох нь тухайн улсын асуудал гээд
3) Цөмийн хаягдал үүссэн улсад биш харилцан тохиролцсон тохиолдолд өөр улсад булшилж болох үр ашигтай менежмент хийж болох тухай тус тус заажээ.

Read the rest of this entry »


ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий…


article 2Цэрэн бүсгүй шүгэл үлээж, сэтгүүлч Мөнхбаясгалан тэр дуудлагыг хүлээн авч нэвтрүүлэг бэлтгэснээр Монгол эх орны минь биенд хачиг хувалз шиг сэмхэн шигдсэн Мүүний хорт гаж урсгалын тухай зах зухаас нь хүмүүс мэдэж эхэлж байна. Ойлгож мэдсэн хэн ч болов зэвүүцэж дургүйцэхээс аргагүй юмаа тэр нь. Ялангуяа тэр харанхуй шөнөөр амьд хүнийг авсанд хийж булаад дахин төрлөө гэдэг ариусгах ёслолын тухайд бол сонссон ямар ч Монгол хүний айдас сэжиг хүрч, бие нь жихүүцмээр.

Дээрээс нь Монгол залуусыг өөрийн дураар зургаар нь нийлүүлж (мал биш дээ ямар!), адислан байж бөөндөж гэрлүүлдэг, үхсэн Солонгос өвгөн ба түүний эмгэний зурганд мөргүүлдэг, хүүхэд залуусын эмзэг оюун ухааныг эзэмдэн залж “фандрэйзинг”  буюу хөрөнгө босгох нэрээр олон цагаар боолчилдог гээд Мүүнийхэнд гаж юм их бий.hhharticle 5IMG_4827 Read the rest of this entry »


АНУ-д 2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ


Өнөө өглөө 11 цагийн үед АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотын хөгжлийн бэршээлтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн төвд зэвсэглэсэн хүмүүс гал нээсний улмаас 14 хүн алагдаж, 17 хүн шархадсан тухай мэдээ уншлаа. Ингээд АНУ-д болж буй зэвсэгт халдлагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд дараахь мэдээг орчууллаа.

Амарлин

blog-gun-control

АНУ-д  2015 оны өдөр бүр нэгээс дээш удаа хоморголон буудах хэрэг гарч байжээ.

Зак Картрайт, 2015 оны 12 сарын 2.

2015 он дуусах дөхөж, бид 334 хоногийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийг олноор нь хоморголон буудсан 351 удаагийн тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Энэ нь хоногт дунджаар нэгээс дээш удаа гэмт халдлага гарч байсан гэсэн үг юм.

Өнөө өглөө Калифорни мужийн Сан Бернардиногийн эмнэлэгт гарсан олон хүний амийг авч одсон зэвсэгт халдлага енеедөр болсон цор ганц халдлага биш юм байна. Жоржиа мужийн Саванна хотод өглөө эрт нэг хүнийг алж, хэд хэдэн хүнийг шархдуулсан зэвсэгт халдлага гарч. Мөн Техас мужийн Хьюстоны эрүүл мэндийн төвийн гадна нэг хүнийг буудан хөнөөсөн байна. Түүнчлэн арван хэдэн хүн амь насаа алдсан Сан Бернардиногийн эрүүл мэндийн төвөөс ердөө 16 км зайтай оршдог Таргет гэдэг их дэлгүүрийн гадна буудалцаан болсон тухай ч дуулдаж байна.

Read the rest of this entry »


Газрын хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?


Занарын хий хэрэггүй Фракинг xэрэггүй

Занарын олборлохыг эсэргүүцье! Фракинг бидэнд хэрэггүй

Сүүлийн жилүүдэд химийн бодисыг усанд уусган газрын хэвлий рүү шахаж, уран болоод занарын тос, хий олборлох аргыг гадныхан Монголд эрчимтэй сурталчилж, хэрэгжүүлж эхэллээ. Асар хямд өртөгтэй гэгддэг энэ аргууд нь олборлогч компаниудын хэлж буй шигээ үнэхээр аюулгүй нь үнэн болов уу? Гаднаас нь энгийн нүдээр харахад газар нутаг сүйдсэн нь харагддаггүй болохоор л аюулгүй гэж дүгнэж болох уу?

Харин олборлолт хийж буй орон нутгийнхны туулсан амьдрал огт өөр түүх өгүүлж байна. Газрын хэвлий рүү химийн бодис шахсанаар гүний усны давхаргыг гэмтээж, ундны усыг хэзээ ч дахин цэвэрлэх боломжгүйгээр бохирдуулдаг. Түүнчлэн занарын хий олборлох гидравлик фракинг арга гэхэд ундны ус бохирдуулахаас гадна газар хөдлөлтийг идэвхжүүлж, байгаль орчныг дахин сэргэхгүй болтол нь гэмтээн сүйтгэдэг нь тогтоогдоод байна.

Дорноговийн Улаанбадрахад Арева компани туршилтын журмаар уран олборлож үзэхэд л мал сүрэг олноороо үхэж үрэгдэж, гажиг төл гарсан байдаг. Саяхан Арева ашиглалтын лицензүүдээ гардан авсан тул цаашид юу болохыг төсөөлөшгүй. АНУ-ын Оклахома мужид 2013 онд 109 газар хөдлөлт бүртгэгдсэн бол фракинг аргаар олборлолт хийж эхэлснээс хойш буюу 2014-2015 онуудад 585 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Агаар болоод ундны ус хордож, цоргоноос ус биш метан хий гарч дэлбэрсэн тохиолдол ч бий. Олборлолтод ашигладаг химийн бодисууд нь хүний арьс, нүд, салст, тархи, цус, дархлаа, зүрx судас, бөөрний үйл ажиллагаанд хортойгoop нөлөөлж, хорт хавдар, гажиг хөгжил үүсгэдэг. Read the rest of this entry »


АЦС хөхний хорт хавдар үүсгэдэг тухай эрдэмтэд анхааруулж байна


• Их Британид Уэлсийн Травсфинид, Брэдсвелл ба Хинкли Пойнт дахь АЦС-уудын ойр орчимд оршин суугчдын дунд хорт хавдрын өвчлөлийг судалжээ

• Уэлсийн АЦС-ын ойр хавьд хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас даруй тав дахин өндөр байжээ

• Брэдсвелл ба Хинкли Пойнт орчимд хоёр дахин өндөр байгааг илрүүлжээ

• Судлаачид судалгааны үр дүнг маш тодорхой бөгөөд онц чухал хэмээн дүгнэжээ

АЦС-ын салхин дор амьдардаг бүсгүйчүүд бусдыгаа бодвол хөхний хорт хавдар тусах эрсдэл тав дахин өндөр байгaa талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Судлаачдын баг Хойт Уэлсийн Травсфинид, Эссекс дахь Брэдсвелл болон Сомерсет дэх Хинкли Пойнтийн АЦС-уудын зэргэлдээ оршин суугчдын дунд 3 тусдаа судалгаа хийж, хорт хавдрын өвчлөлийг судалжээ. Судалгааны дүнд дээрх 3 газар нутагт гурвууланд нь хорт хавдрын өвчлөл, нэн ялангуяа хөхний хорт хавдрын тохиолдол улсын дунджаас хавьгүй өндөр байгааг олж илрүүлсэн байна.

Уэлсийн Травсфинидын АЦС-ын салхин дор амьдардаг 60 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дунд хорт хавдар тусах эрсдэл 5 дахин өндөр байгаа талаар эрдэмтэн судлаачид анхааруулж байна

Травсфинид АЦС-ын орчимд хөхний хорт хавдарын өвчлөл улсын дунджаас тав дахин, Эссекс болон Сомерсетийн АЦС-уудын ойр хавьд амьдардаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 2 дахин өндөр байдгийг судалгаагаар нотолжээ. Травсфинид орчимд бусад төрлийн хорт хавдрын өвчлөл улсын дунджаас хоёр дахин их тохиолддог байна. Дээрх судалгааг өмнө нь Аберистбид ажиллаж байсан одоо Ригад байрлах Латвийн Шинжлэх Ухааны Академид алба хашиж буй эрдэмтэн доктор Крис Басби зохион байгуулжээ.

Read the rest of this entry »


С.Баярын АНУ дахь байшингууд: НОТЛОХ БАРИМТУУД


Slide1

Word документээр эндээс татаж авна уу.

word-document-150594_640

Энэ судалгаанд ашигласан баримтуудын эх сурвалж нь АНУ-ын төрийн байгууллагууд, мужийн захиргааны албан ёсны мэдээлэл болно. АНУ-д үл хөдлөх хөрөнгө,бүртгэл мэдээллийн салбарт манайхны дөнгөж ярьж эхэлж байгаа ШИЛЭН ДАНСНЫ хууль жинхэнэ утгаараа хэрэгждэг тул төрийн албадын бүртгэл мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байдаг ба түүнийгээ public records гэдэг.

АНУ-д иргэдийн хаяг, утасны дугаар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, зарж борлуулсан, татвар төлсөн талаар оршин суугаа муж, хотын захиргаанaac бүртгэж, мэдээллийг олон нийтэд нээлттэй тавьдаг ба төрийн албаны агентлагуудын вебсайтууд нь wa.gov, nyc.gov буюу “government” (төрийн) гэсэн өргөтгөлтэй байна.

Дор дурьдсан 32 баримтуудыг ангилвал:

16 нь АНУ-ын төрийн байгууллагын вебсайт дээрх албан ёсны бүртгэл мэдээ
• 13 нь тэднийг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын бүртгэл
• 3 нь иргэдийн нэр утасны дугаараар хайдаг хайлтын систем сайтууд болно.

Судалгаанд ашигласан төрийн агентлаг байгууллагуудын нэрс:
1) Washington State King County Department of Assessments. АНУ-ын Вашингтон мужийн Кинг сумын Захиргааны Yл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүртгэлийн Хэлтэс. http://info.kingcounty.gov гэж эхэлсэн сурвалжууд
2) Washington State Office of the Secretary of State. АНУ-ын Вашингтон мужийн захиргаа. http://www.sos.wa.gov гэж эхэлсэн сурвалжууд
3) Washington Department of Revenue. АНУ-ын Вашингтон мужийн татварын алба. http://ucp.dor.wa.gov гэж эхэлсэн сурвалжууд
4) New York City Department of Finance, Office of the City Register. Нью Йорк xотын Захиргааны cанхүүгийн xэлтэс. https://a836-acris.nyc.gov гэж эхэлсэн сурвалжууд
5) NYS Department of State, Division of Corporations. АНУ-ын Нью Йорк мужийн захиргааны Аж ахуйн нэгжийн бүртгэл мэдээллийн хэлтэс. http://appext20.dos.ny.gov гэж эхэлсэн сурвалжууд

АНХААРУУЛГА:

С.Баярыг АНУ-д зээл авч байшин авсан гэж зарим хүмүүс ухуулж байх юм.
Тэдэнд хандаж хэлэхэд:

Америкийн банкнууд тэтгэврийн насны эрхэлсэн ажилгүй, эрүүл мэнд тааруу C.Баяр болон экс эхнэр О. Гэрэлтуяад эсвэл тэдний оюутан болон орлого тааруу (ажилласан жилээр цалин нэмэгдэнэ) охидуудад сая сая долларын зээл олгоно гэж та нар сэрүүн зүүдлэвүүзэй! Америк банк  ажилгүй Монгол иргэнд үү?

Монголд орон сууцны зээл авахад ямар билээ, тэр чинь АНУ-аас хуулбарласан систем. Америк банк тийм гэнэн тэнэг байх уу?

С.Баяр бүх байшингуудаа БЭЛЭН мөнгөөр авсан гэдэг нь баримттай. Байшин худалдаж авсан гэрээг анхааралтай үзвэл DEED гэж байгаа бөгөөд шууд 100% шилжүүлсэн гэсэн утгатай (transfer) бичиглэл байгаа нь байшингийн төлбөрийн бүрэн хийсэн гэсэн үг юм. 

 

С.БАЯРЫН БАЙШИН # 1
Хаяг: 3020 14th Ave W #A, Seattle-Queen Anne, WA 98119

Эзэмшигч: Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд
Худалдаж авсан: 2007-03-28
Aвсан үнэ: $635,000
Зарсан: 2011-11-04
Зарсан үнэ: $439,000

Read the rest of this entry »