ДЕФОЛТ гэж юу вэ буюу ДАМПУУРЛЫН ГАРЫН АВЛАГА: Аргентин


Өнөөдөр Монголын эдийн засаг дампуурах замаар эргэлт буцалтгүй уруудаж яваа нь хэн бүхэнд илэрхий болжээ . Эрт орой хэзээ нэг цагт өрөө төлж хадахгүйд хүрч ниргэх нь тодорхой. Ингэхээр дефолт гэж юу вэ? Жирийн ард иргэдэд хэрхэн нөлөөлдөг вэ? Судалж байхад илүүдэхгүй болов уу гэж бодох юм.

Э.Амарлин

argentina
Өнгөрсөн 200 жилд манай дэлхийн 83 улс дампуурлаа зарлаж байж Тэдний дунд АНУ, Герман, Япон, Англи гээд хүчирхэг улс орнууд ч багтдаг юм байна. Тухайлбал, АНУ байгуулагдсан цагаасаа хойш 5 удаа дампуурлаа зарласан ба нэг удаа гадаад өрөө, дөрвөн удаа дотоод өрөө төлж чадахгүйд дефолт болж байжээ. Эдгээр дампуурал нь Америкийн банк санхүүгийн сүйрлээс үүдсэн ба эхнийх нь 1790 онд сүүлчийнх нь 1933 онд болжээ.

Герман улс сүүлийн 215 жилд нийтдээ 8 удаа дампуурлаа зарласан байна. Тухайлбал, Дэлхийн 2-р дайны улмаас 1939 болон 1948 онуудад эдийн засаг нь сүйрч байж. Гэвч мөнгөний бодлогоо зөв зүйтэй залж хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болж чаджээ. Түүнчэн Англи улс нийт 4 удаа дампуурлаа зарласны хамгийн сүүлчийнх нь 1932 онд гэнэ.

Аливаа улс орны эдийн засаг дампуурахад хамгийн түрүүнд суурь тогтолцоо нь сүйрдэг гэнэ. Эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа зогсож (тог тасарна), шатахуун түгээгүүр хаагдаж, хүнсний дэлгүүрүүд хоосорч, банкнууд хаалгаа барьж, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахаа больдог гэнэ. Энэ талаар 1999 оны Аргентиний жишээн дээр тайлбарлая.

АРГЕНТИН 1999 ОН

Аргентин дампуурах гэж буй шинж тэмдгийг хамгийн түрүүнд банкирууд нь мэдэрсэн гэдэг. Тэд доллар дүүрэн чемоданаа барьсаар Латин Америкийн Швейцар гэгддэг Уругвайд очиж, банкнаас хадгаламжийн хайрцаг түрээслэн авч мөнгөө хадгалжээ. Энэ олон сая доллар хаанаас ирсэнийг тэднээс хэн ч асуусангүй. Эрх мэдэл, эд баялагтай хүмүүс ч бас Аргентинаас мөнгөө татаж эхлэв. Ердөө ганцхан шөнийн дотор тус улсын хилээр 40 тэрбум доллар давж байсан удаатай. Read the rest of this entry »


Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул


2006 он Лондон. Тошиба корпораци Вестингхаузыг худалдаж авч буй ёслолтын үйл ажиллагааны үеэр. Ройтерс агентлагын зураг

2006 он Лондон. Тошиба корпораци Вестингхаузыг худалдаж авч буй ёслолтын үйл ажиллагааны үеэр. Ройтерс агентлагын зураг

Жапан Таймс. 2016 оны 1 сарын 16. Эх сурвалж: http://www.japantimes.co.jp/news/2016/01/16/national/media-national/elephant-room-toshiba-nuclear/#.Vp-wc1Jlx-A

2015 оны 12 сард Японы Асахи Шимбун сонины газраас эрхлэн гаргадаг  “Айра” (“Aera”) гэдэг долоо хоног тутмын сэтгүүлд Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчдийн бараг таван жилийн өмнө хийсэн нууц уулзалтын тухай нийтлэл гарчээ. Анхан тус уулзалтын талаар Харуюки Айкава гэдэг сэтгүүлч “Майничи Шимбун” сонины 2011 оны 5 сарын 9-ны дугаарт бичсэн байдаг.  

Харин “Айра” сэтгүүлийн сурвалжлагч Ацуши Ямадагийн сонирхлыг татсан зүйл гэвэл Айкавагийн нийтлэлд цөмийн хэлэлцээрт  Тошиба корпораци оролцож байсан гэж дурьдсан явдал байв.  2006 онд Тошиба корпораци АНУ-ын Вестингхауз компанийн хувьцааны дийлэнхийг худалдаж авсан байдаг. Дээрх компани нь Тошибагийн ижлээр гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлсэн ч аажимдаа атомын цахилгаан станц (АЦС) барьдаг компани болжээ. Япон улс Монголоос уран худалдаж аваад хариуд нь цөмийн эрчим хүчний салбарт хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж, Монголд АЦС байгуулж,  хамгийн гол нь Монголд цөмийн түлш дахин боловсруулдаг байгууламж барьж өгөх ба ингэснээр Япон болон бусад орнуудад хуримтлагдсан  өндөр түвшний цацрагтай цөмийн хаягдлыг Монголд хаяна гэсэн төлөвлөгөөтэй байжээ.   

Read the rest of this entry »


Нобелийн шагналт Дадли Хершбахтай хөөрөлдсөн минь


ABФизикийн шинжлэх ухааны доктор Г.О Ариунболд Нобелийн шагналтан эрдэмтэн Дадли Хершбахтай ярилцсан тухай бичлэгийг түүний хөтөлдөг “Г.Ариунболд багшийн Фэйсбүүк хуудас”-наас авч толилуулж байна.

Түүний хөтөлдөг ФБ хуудас руу орж үзэхийг хүсвэл энд дарна уу.

Амарлин

2014-11-21

 

Өнгөрсөн долоо хоногт нэгэн сайхан үйл явдал боллоо. Юу гэвээс биширч хүндэлж явдаг анд Дадли маань умгар гэрт минь гэгээ татуулан зочилж оройн зоог хамдтаа барилцаж сайхан хууч хөөрлөө. Сайхан байлгүй ч яахав. Ахмад хүнээс туулж өнгөрүүлсэн амьдралынх нь баялаг туршлагаас нь ч, эрдмийн оргилд хүрч оройлсон түүхийг нь ч тэр, ер нь л энэ хүний элдэв яриаг чих тавин дахин дахин сонсох бүр нэг л бүлээхэн эерэг энерги авдаг юм. Эгэл жирийн бусдын адил хүн шиг сайхан амьдарсанд нь л зориулаад Нобелийн шагнал онцлоод өгчихсөн байх гэж эндүүрмээр энгийн энэ хүнийг харахаар дэндүү даруу биш гэдгээ мэдэрч хирэндээ л өөрийгөө басхүү хамжааргадах.
Дадли, тэгвэл яахав ингэвэл яахав, та юу гэж бодож байна?” гэж би зөндөө л асуудаг тэр болгонд тэрээр бүр нэг бэлэн жишээтэйгээр товхийтэл хариулах нь чухам ухааны далай л гэсэн үг. Бас наргианч шооч, яг л хөдөө нутагтаа хаяа нь шуулттай гэрт малчин ахтайгаа хөөрөлдөж байгаа мэт амар. – “Дадли, би активист болсон, жирийн олон түмний сайн сайхны төлөө тэмцэж эхэлсэн” гэхээр “Cайн байна, болж” гээд “атомын цахилгаан станцад ашигласан түлш сая жилээр ч үргэлжлэх хорт цацрагийн аюултай плутони агуулсан байдаг. Мянга мянган тонн ашигласан цөмийн түлшийг зүгээр л агуулахад хураагаад байна гэдэг үнэхээр утгагүй, эрдэмтэд нэн аюултай цөмийн хаягдлыг аюулгүй болгох ямар нэг арга яаж ийж байгаад заавал олох хэрэгтэй.” гэнэ.  “Дадли, би оюутан залууст зориулсан багшийн фэйсбүүк хуудас ажиллуулж байгаа, таны тухай бичиж болох уу” гэвэл “бололгүй яахав, хуудсаараа дамжуулаад миний мэндийг уламжлаарай” гэх. Тиймээс энэ удаад Дадлитай хөөрөлдсөн оройг бас залуус дүү нартайгаа хуваалцъя гэж машид хичээж дор сийрүүлэв.

Read the rest of this entry »


Цөмийн туршилт хийснээс хойш олон арван жилийн дараа АНУ-ын төр хорт хавдарын өвчлөлийг судлахаар болжээ


АНУ, Нью Мексик муж, Тулароса —Далаад жилийн тэртээ яг энд, Нью Мексикийн цөлд АНУ дэлхийд анх удаа атомын бөмбөгийн туршилт хийсэн. Харин энэ сард АНУ-ын засгийн газраас томилсон судлаачид Нью Мексикт ирж, тус суурингийн оршин суугчдын дунд тархсан хорт хавдарын өвчлөл нь цөмийн туршилттай холбоотой эсэхийг судлах юм.

nuke 1

Удтал хүлээгдсэн энэ судалгааны төсөл 2014 оны 9 сарын 25-нд эхлэх бөгөөд АНУ-ын Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид ирж, Тринити полигонд туршилт хийж байсан үе буюу 1945 онд тус мужид амьдарч байсан оршин суугчидтай уулзаж, дэлбэрэлтийн улмаас цацрагт бохирдсон хоол хүнс, ус сүү хэрэглэсний үр нөлөөг судлана.

Тринити нэртэй цөмийн туршилтын полигоны ойролцоох хөдөөгийн тосгодод дийлэнхдээ Латин Америк гаралтай иргэд амьдардаг. Нью Мексик мужийн төвийн бүс энэхүү цөл нутагт хорт хавдарын өвчлөл ер бусын өндөр тул олон айлын элэг бүтэн амьдрал сарнисан тухай нутгийн иргэд олон жилийн турш хэлж ярьсаар ирсэн бөгөөд аюулт өвчин цацрагаас үүдсэн эсэхийг тогтоож өгөөч хэмээн засгийн газартаа ханджээ. Read the rest of this entry »


Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн


Helen Caldicot pic

Фукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг  тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.

“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.

“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.

Read the rest of this entry »


Германчууд 275 мянган тонн жинтэй АЦС-ыг эд анги бүрээр нь задална


Control dismantle

Agence France-Presse. 2014 оны 7 сарын 30. Дэлгэц руу анхааралтай ширтсэн хэвээр арааг залж, автомат хөрөөг алсаас удирдаж байгаа  залуу бол Германы хаагдсан АЦС-ын эд анги төмөр савааг туйлын болгоомжтойгоор салгаж байгаа оператор юм.

Германы баруун өмнөд хэсэгт орших Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшдэг Обрихэймийн АЦС-ын реакторын цөм дэх эд анги бүрийг хөрөөдөж салгах асар их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан ажил талдаа ороод байна.

Энэ ажлын зорилго нь 37 жилийн настай АЦС-ын бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулах хоолой гэх мэтчилэн нийлээд 275 мянган тонн жинтэй эд ангиудыг салгах явдал юм. Эдгээр эд ангиудын 1 нэг хувь орчим буюу 2 мянган тонн нь цацраг идэвхтэй материал юм байна. Read the rest of this entry »


Цөмийн Африк буюу “цэвэр” гэгддэг эрчим хүчний бохир нууцaac


Tsumiin afrik zar

Кино найруулагч М. Колфенбах 2 жилийн турш Африк тивийн ул орнуудаар аялж “Цөмийн Африк” гэдэг онц сонирхолтой баримтат кино хийснийг Голомт-ЦЭХ-өөс орчуулж та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү баримтат кинонд Африк тивийн ураны ордуудыг тойрсон зөрчилдөөн, Мали улс руу цомрон орсон Францын түрэмгийлэл, Танзанийн дархан цаазат газарт уран олборлохоор шунан дайрч буй бусармаг үйлдэл хийгээд өнгө мөнгөнд автсан Африкийн эрх баригчид Франц улсын, тэр тусмаа Арева компаний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж байгаа нь Африк тивийн хувь заяанд хэрхэн нөлөөлж байгааг баримтаар үзүүлжээ. Мөн Африкийн ядуу буурай улс орнуудын эрчим хүчийг хангахын тулд цөмийн эрчим хүч ашиглах төлөвлөгөөг шамдуулан шахаж буй улс төрчдийн яриа нь Монголын Цөмийн Энергийн Газрынхныг санагдуулна. Бид аргагүй л Африкийн араас явж байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрлөө.

“Цөмийн Африк” киног монгол хэл рүү орчуулж, хянасан идэвхтэн орчуулагч Цоомоо, Ганаа, Оно, Амарлин нартаа талархал илэрхийлье!

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн

http://www.zuragt.mn/?date=2014-06-29


2014 оны 3 сарын 09: Цөмийн циклийг эсэргүүцье! тайван жагсаал


Demonstration

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн ТББ-аас Фукушимагийн АЦС-ын ослын гурван жилийн ойг тохиолдуулан 3 сарын 9-ний 12 цагаас Сүхбаатарын талбай дээр “Цөмийн циклийг эсэргүүцье!” тайван жагсаал зохион байгуулж байна.

Энх тайванч, Багт жагсаал нь дараах уриатай:

1. Ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо!
2. Монголоос уран экспортлохыг зогсоо!
3. Цөмийн хөтөлбөрийг зогсоо!

Эсэргүүцэл:
1. Бидэнд эрүүл газар шороо, цэвэр ус мөнгөнөөс илүү чухал!
2. Дорноговийн Улаанбадрах, Сүхбаатарын Онгон сумдад уран олборлож буйн улмаас мал сүрэг, байгаль орчныг хордуулж байгааг бид эрс буруушааж байна!
2. Бусдын ашигласан цөмийн хог шаарыг “Монголоос гаралтай ашигласан түлш” гэсэн нэрээр бид буцааж авахгүй!
3. Бид асар их эрсдэлтэй, цэвэр усны өндөр зарцуулалттай атомын цахилгаан станц барьж эх орондоо цөмийн шаар үйлдвэрлэхийг эсэргүүцэж байна!

Уг цуглаан дээр цацрагийн тухай танилцуулга, тараах материал өгөх ба цуглаанд ирсэн хүн бүрд “V for Vendetta” гэсэн маск тарааж өгч жагсана. Мөн xандив цуглуулах арга хэмжээ явагдана.

Жагсаалд оролцохыг хүсэгчид энэ хуудсыг байнга шалгаж, жагсаалын тухай шинэ мэдээ мэдээлэл авч байхыг хүсье!

https://www.facebook.com/events/622573864464867/

https://www.facebook.com/nuclearfreemongolia

Та бүхнийг өөрсдийн үр хүүхэд, хойч үе, эх орныхоо төлөө жагсаалд ирж оролцохыг уриалж байна.

Голомт – Цөмийн эсрэг хөдөлгөөнzuvshuurul


Их Хурлын гишүүдийг уриалж байна


UIH

Эрхэм хүндэт Их Хурлын гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Сүүлийн үед Засгийн Газар болон зарим улс төрчид Монгол улс уранаа олборлож төсвөө бүрдүүлж, ашиг олно гэх мэтчилэн ярьж, эхнээс нь ажил хэрэг болгож эхлээд байна. Гэвч орлого зарлага аль алиныг нь тооцож байж ашиг гардаг учиртай. Уран олборлоход хүрээлэн буй байгаль орчин болон ард иргэд, тэдний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд учрах хор хохирлыг тооцохгүйгээр ашиг орлогоо бодвол гэнэн хэрэг болно. Read the rest of this entry »


Фукушимагийн 1-р АЦС-ыг барьсан инженер “Цөмийн эрчим хүч бол найдваргүй зүйл” гэж Тайваньчуудад анхааруулжээ


Ко Шу Линг

Киодо сонин ба Ассошиэйтид Пресс

2014 оны 1 сарын 16

2013 оны 12 сарын 22. Цөмийн эсрэг тэмцэгчид Токиод эсэргүүцлийн цуглаан дээр. Парламентийн ордонгийн гадна мянга гаруй хүн цугларч цөмийнэ рчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. Жагсагчдын зүүсэн плакат нь Цөм хэрэггүй, АЦС бүү ажиллуул гэжээ. (Ассошиэйтид Пресс агентлаг)


2013 оны 12 сарын 22. Цөмийн эсрэг тэмцэгчид Токиод болсон эсэргүүцлийн цуглаан дээр. Парламентийн ордны гадна мянга гаруй хүн цугларч цөмийн эрчим хүчнээс татгалзаж, 2011 оны Фукушимагийн гамшгийн дараа хаасан АЦС-уудыг дахин ажиллуулахгүй байхыг шаардаж байна. Жагсагчдын зүүсэн плакат нь “Цөм хэрэггүй”, “АЦС бүү ажиллуул” гэжээ.
(Ассошиэйтид Пресс Агентлагийн зураг)

Тайвань, Тайпей —Фукушимагийн 1-р АЦС-ын 4-р реакторыг барилцсан Япон инженер АЦС нь угийн найдваргүй зүйл гээд Тайвань улсыг цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг уриалжээ. Read the rest of this entry »


Арева Конго улсад уран олборлолтоо зогсоожээ.


nw_golden-M0001

2013-6-11 ATOMIC AFRICA –  “Атомын Африк” баримтат киноны нээлт Германы Хэрфорд хотод болов. Энэ киноны нээлтийн үйл ажиллагаанд Ардчилсан Конго улсын Анти-Нуклеар үзэлтэн Голден Мисабико оролцож “Африкт уран олборлолт өвчин үхэл авчирч байна” гэсэн сэдэвтэй илтгэл тавив. Read the rest of this entry »


Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг цөмийн эсрэг үзэлтэй


Чех улсын Палацкийн их сургуулийн доктор (2000), АНУ-ын Техасын A&M их сургуулийн доктор (2011), “Голомт-Цөмийн эсрэг хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн, МУИС-ийн дэд профессор, эрдэмтэн Гомбожавын Ариунболдын  De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг сонирхоно уу? 



Атомын цахилгаан станцаас татгалзаж байна


AKW

Европын Xолбоо:

Бельги:

2015-2025 онд 7 АЦС-аа бүгдийг нь зогсооно.

Болгар:

Дунай мөрний эрэг дээр Беленад АЦС барих ажил зогссон. Энэ станцыг аль 1980-аад оноос барьж эхэлсэн ч анхны төлөвлөсөн  4 Read the rest of this entry »


Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагын мэдэгдэл


ippnw
Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг олон улсын эмч нарын байгууллагаас” (www.ippnw.org) “Чернобылийн 27 жил- Фукушимагийн 2 жил” гарчигтай мэдэгдэл Германы Зуйд-Дойчэ сонины бүтэн нүүрт гарчээ. Уг мэдэгдэлд 2328 эмч нар гарын үсгээ зуржээ.

Чернобылийн ослын 27 жил

Цөмийн ослоос 4 жилийн дараа хүүхэд томчуудын дунд бамбай булчирхайн болон цусны хорт хавдар өргөн тархсан. Чернобылийн цацрагийн хордолтын улмаас 1,6 сая хүн амиа алдсан. 800 мянган ликвидатор буюу ослын дараахан Чернобылийн АЦС дээр ажиллаж, ослыг цэвэрлэсэн ажилчдаас 125 мянга нь бас нас нөгчсөн. Хэдэн зуун мянган хүн цацрагт хордож, өвчилсөн.  Хүн амын дунд нялхсын эндэгдэл ихсэж, цаг хугацаа өнгөрөх тусам  гаж төрөлт элбэгшиж байна. Read the rest of this entry »