АНМ-ын орчуулсан богино хэмжээний кинонууд гарна
Posted: 2012/04/03 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц, Зарлалын самбар, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрүүл мэнд | Tags: Европын Монголчууд, Мэдүүштэй, Эрүүл мэнд 4 CommentsМэдээг бичсэн: Мигаа Могод
4 сарын 7-ны Бямба гаригт 22:30 минутаас Анти Нуклеар Мүвментийнхэн герман хэлнээс орчуулcaн “Цөмийн хаягдал”гэдэг нэртэй богино кинонууд ТМ сувгаар гарна. Давталт 8-ны Hям гаригт 15:50-с.
Цааш нь тараагаарай, баярлалаа.
Судалгааны дүн: Цөмийн эрчим хүч бол эдийн засгийн ашиггүй баc цаг уурын дулааралд эерэг нөлөө үзүүлж чадахгүй
Posted: 2011/12/07 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Атомын цахилгаан станц | Tags: Европын Монголчууд, Мэдүүштэй 4 CommentsОрчуулсан Мигаа
Австри улсын байгаль орчны хүрээлэн болон Эрчим xүчний төвөөс хийсэн “Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн тайлан ба хүлэмжийн хийн бохирдол” судалгааны дүн
Вена. Австри улсын эрчим хүчний агентлагийн захирал Петер Траутманн “Цөмийн энерги бол байгаль орчинд халтай төдийгүй эдийн засгийн хувьд алдагдалтай“ гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн тэрээр 1 киловатт цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд 1 киловатт сэргээгдэх эрчим хүч үйлвэрлэхээс илүү хүлэмжийн хий (CO2) ялгардгийг тогтоосон байна.
“Ирээдүйд ураны хүдэр дэх ураны агууламж улам багасах болно. Тиймээс уран олборлоход илүү их хэмжээний эрчим хүч шаардагдана. Ураны хүдэр дэх ураны агууламж 0,01%-д хүрэхэд түүнийг олборлож, ашиглах нь алдагдалтай болно” гэж Австрийн байгаль орчны хүрээлэнгийн мэргэжилтэн, тус судалгааны ажлын удирдагч Андреа Валнэр тэмдэглэсэн байна.
Харьцуулвал, дэлхий нийтэд олборлож буй ураны хүдэр дэх ураны агууламж сүүлийн 50 жилд дунджаар 0,05%-0,15% байжээ.
Умард Ирландын Даблин хотод болсон “Цөмийн эрчим хүчний тайлан” сэдэвт дэлхийн уур амьсгалын асуудлаарх бага хурал дээр цөмийн эрчим хүчний салбарын шийдэгдээгүй асуудлууд болох цөмийн хаягдал, АЦС-ын аюулгүйн байдал гэсэн олны танил асуудлуудыг хэлэлцсэнээс гадна цөмийн эрчим хүч нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс сэргийлэх шийдэл биш юм гэдгийг тодруулж өглөө.
Уран нь газрын тосны нэгэн адил шавхагдах байгалийн нөөц тул цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь ирээдүйгүй, ердөө түр зуурын хэрэгцээг хангах төдий ажээ. Тиймээс цөмийн эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт болгон нь сэргээгдэх эрчим хүчний тогтолцоог хөгжүүлэхэд саад учруулж байна гэж Траутманн дурджээ.
Өнөөдөр 0.1%-ийн агууламжтай ураны хүдрээс 1 киловатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд 26 грамм нүүрс хүчлийн давхар исэл ялгарч, орчныг бохирдуулдаг байна.
Ураны агууламж 0.01%-д хүрэхэд дээр дурьдсан хэмжээний цахилгаан үйлдвэрлэхэд ялгарах нүүрс хүчлийн давхар ислийн хэмжээ 210 грамм хүртэл өсөх болно. Энэ нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн явцад ялгарах 3-60 грамм нүүрс хүчлийн давхар ислийн бохирдолтой өрсөлдөх чадваргүй нь ойлгомжтой.
Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд СО2 хий бага ялгардаг, бас үнэ өртөг нь хямд байдаг гэсэн ойлголт нийгэмд төлөвшсөн байдаг. Гэвч яг үнэндээ цөмийн салбар шууд болон шууд бус татаас дэмжлэгүүдийг авч байж энэ ойлголтыг амьдралд хэрэгжүүлдэг ажээ.
“Хэрвээ цөмийн салбар үнэхээр асар хямд эрчим хүч үйлдвэрлэдэг бол чөлөөт зах зээлийн үед шинэ реакторуудыг хувиас санхүүжүүлэх бүрэн боломжтой байх ёстой. Гэтэл тийм тохиолдол хаана ч алга. Дэлхийд хувийн секторын санхүүжилттай ганц ч АЦС байхгүй. 60 гаруй жилийн туршид хямд цахилгаан үйлдвэрлэдэг гэж яригдсаар байгаа технологи өнөөдрийг хүртэл улсаас татаас дэмжлэг авсаар байдаг нь гайхалтай” гэж Реннэр дурджээ.
Цөмийн эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн тайланг бүрэн эхээр нь эндээс татаж авч болно. (Герман хэл дээр)
http://oekonews.at/index.php?mdoc_id=1065302
ТМ сувгаар “ЦӨМИЙН АГУУЛАХЫН ЦӨХӨРСӨН ЭРЭЛ” баримтат кино гарна
Posted: 2011/10/21 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Зарлалын самбар | Tags: Европын Монголчууд, Үзүүштэй 1 CommentМанай идэвхтнүүдийн орчуулсан кино гарна
Анти Нуклеар Мүвментийн идэвхтнүүд Монгол улсад АЦС барих, уран олборлох, цөмийн хог хаяхын эсрэг дор дороо чадах зүйлээ хийсээр байгаа билээ. 2011 оны 10 сарын 20нд манай идэвхитэн гишүүдийн орчуулсан “ЦӨМИЙН АГУУЛАХЫН ЦӨХӨРСӨН ЭРЭЛ” гэдэг баримтат кино ТМ сувгаар 18:40 цагт гарна. Давталт нь 21-ний 12:00 гарна. ( ТВ-ийн хөтөлбөрийг дахин нэг харж шалгаарай )
Орчуулж бэлтгэсэн Мигаа Могод, түүний багийнхан болон Т.Минжуур гуайд баярлалаа!
Манай бүлгийнхэн “Атомын хог-хаягдал–хар дарсан зүүд” (Waste-Nuclear Nightmare) баримтат киног ТМ сувгаар 8 сард, “Харанхүйн зүг өнгийвөөс” (“Into Eternity”) –9 сарын 18, 20-нд Монгол ТВ-ээр тус тус орчуулж гаргаад байгаа. Удахгүй кинонуудаа бүрэн эхээр нь голомт.орг дээр байрлуулах болно.
Цөмийн хаягдлын бодит төрх: Германы телевиз-д итгэх үү Монголын улс төрчдөд итгэх үү?
Posted: 2011/10/13 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Видео | Tags: Европын Монголчууд, Ноцтой Leave a commentБидний тархийг ХЭН угааж байна вэ? ЯАГААД? нийтлэлд ашигласан “Цөмийн хаягдлын үнэн төрх” видео. Нийтлэлийг эндээс уншина уу?
Баярлалаа, Үнэн Мэдлэг ээ!
Хүндэтгэсэн, Амарлин
Германы Телевизийн нэвтрүүлэгт итгэх үү Монголын улс төрчдөд итгэх үү?
Цөмийн хаягдлыг булшлах аюулгүй гэдэг үнэн үү?
Posted: 2011/08/29 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдлын бизнес | Tags: Европын Монголчууд, Европooc, Ноцтой, Цөмийн тухай бусад бичлэгүүд 2 CommentsМаш чухал мэдээллийг орчуулсан Мигаадаа баярлалаа.
Амарлин
Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж
.
Орчуулсан Мигаа Могод
Эх сурвалж : http://www.netzwerk-regenbogen.de/akwi12050102.html
.
2004 онд АНУ-ын Невада мужийн Якка ууланд цөмийн хаягдал хадгалах агуулах барих ажлыг зогсоожээ. Учир нь АНУ-ын засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламж барихад 10 мянган жилийн аюулгүйн баталгаа хангалтгүй гэж Нэгдсэн Улсын шүүх үзсэн байна. Read the rest of this entry »
“Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” баримтат кинонд өгсөн ярилцлагуудаас…
Posted: 2011/08/03 Filed under: Anti Nuclear Movement Facebook | Tags: Европын Монголчууд, Европooc, Цөмийн тухай бусад бичлэгүүд Leave a commentФранцын АRTE ТV бүтээл “Цөмийн хаягдал-Хар дарсан зүүд” (“Waste–The Nuclear Nightmare”) баримтат киног Германд суугаа Монголчууд орчуулж 2011 оны 8 сард ТМ сувгаар гаргасан. Тус киног dawalgaa.com болон youtube -c үзэж болох бөгөөд киноны зарим нэг ярианаас дор хүргэж байна.
http://www.youtube.com/watch?v=KMlbIgIaFUk&feature=related
http://www.youtube.com/watch?v=M5S-wUMBbuQ&feature=related
http://www.youtube.com/watch?v=Sbb3T9wYb_o&feature=related
XXXXX
Corinne Lepage -Францын байгаль хамгаалахын сайд асан:
Бид атомын технологийг ашиглаж эхлэхдээ цөмийн хаягдлын асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх болно гэсэн мөрий тавиад л эхэлчихсэн. Read the rest of this entry »
Цөмийн хаягдлын тухай товчxон
Posted: 2011/07/09 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Европын Монголчууд Leave a commentОрчуулсан Мигаа Могод
2011-07-09
Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал
Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцарууд халж реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Xэсэг хугацааны дараа түлшний савханцарууд хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцарыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг.
Түлшний савханцар дотор хийн болон метал шинжтэй шинэ элементүүд бий болдогийн дотор плутониум , цезиум , америдиум , криптон зэрэг олон тооны элемент бий. Тэдний идэвхтэй байх хугацаа нь хэдхэн секундээс хэдэн мянга , сая жил хүртэл үргэжилдэг. Цацраг идэвхт хог хаягдал нь хүрээлэн буй орчин, хүн амьтанд асар хортой тул баттай тусгаарлах шаардлагатай. Цацраг идэвхт элемент хүрсэн бүх зүйлээ цацрагаар бохирдуулдаг. Ураны түлшний ашигласан савханцар бол цацраг идэвхт хаягдал тул түүнд хүрсэн бүх зүйлс цөмийн хаягдал болж хувирна. Тухайлбал, хөргүүрт хэрэглэсэн ус, шингэн, барилга байгууламж, багаж, ажилчдын хувцaс зэрэг нь цацраг идэвхт хаягдал юм.