Монгол улс “шорооноосоо” салж амрах нь


Гэхдээ бүр ховор элементтэй шорооноосоо шүү…

Бичсэн: Амарлин
3 сарын 18

Судлаач Д. Ганхуяг гуайн нийтлэлийг уншаад интернэтээр бяцхан хайгуул хийсэн юм. Ингээд үзвэл, Хятад улс нь дэлхийн ховор элементтэй шорооны 97 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг, харин Япон улс томоохон хэрэглэгч нь ажээ. Гэтэл өнгөрсөн онд Хятадын загас агнуурын онгоцны  ахмадыг баривчилсан хэргээр хоёр орны харилцаа мууджээ. Улмаар Японы хэрэгцээний 96 хувийг хангадаг Хятад гэдийсэн юм бололтой. Япончууд ч Хятадаас хэт хараат байдалдаа цэг тавьж, Хятадаас авдаг импортоо 70 хувь болгон бууруулахаар шийджээ.  Ингэж байтал ёокузанагийн зодог тайлах ёслолд Монголоос Сү. Батболд очсон нь ёстой л “сайн хүн санаагаар” гэгч болсон юм уу даа… Read the rest of this entry »

Advertisements

АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО


Бичсэн: Судлаач Д.Ганхуяг

http://gankhuyag.wordpress.com/2011/03/09/hkldwyg/

2011 оны 3 дугаар 9

Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч манайхан алт, зэс, нүүрснээс “өөр юм мэдэхээ” больж, “шороо” тоодог хүн гэж ер алга. Иймээс энэ тухай буюу ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ-ын дэлхийн товч тоймыг Монголтой холбон уншигчиддаа хүргэж байна. Газрын ховор элемент, металл хоёр ижил агуулгатай учраас би ГХМ гэдгээр нь авсан шүү. Улс төр ярихгүй “шороо” ярилаа гэсэн адгийн тэнэг шүүмжлэлийг би хэрхэвч хүлээж авахгүй, учир нь монголчууд бид дэлхийн хэмжээнд сэтгэж үйлдэх ёстой, үүрэгтэй болохоор ингэж байгаа юм… Read the rest of this entry »