Хөдөөний сургуулийг хаах цаг айсуй


 

П.Мягмар

 

Монголд “боловсролын тэгш боломж” гэхээр гол төлөв хүйсийн талаар ярьж харагддаг. Жишээ нь, эмэгтэйчүүд шат ахих тусам эрчүүдээс илүү боловсролтой болдог нь манай тогтолцооны гажиг гэдгийг НҮБ зэрэг олон улсын байгууллага сануулж иржээ. Харин, энэ намар, манай улсын ТББ-уудын хэсэг төлөөлөл нэгдэн жагсах үеэр, зарим нь өнөөгийн боловсрол иргэдийг баян, ядуугаар нь алагчлах болсныг эсэргүүцэж, бас нэгэн тэгш боломжийг шаардсан нь ихэд содон байв.

Иргэд байгаль хамгаалал, шударга ёстой цуг боловсролыг шаарддаг болжээ. Гэвч, энэ мэт шаардлагыг өнгөрсөн үеийн коммунизм руу ухрах нь гэсэн эндүүрэл бий. Ялангуяа, ийм зүйлс ухуулсан нийтлэлүүдийг хоёр жил гаруйн өмнөөс “олон улсын Кэмбрижийн хөтөлбөрийн шинэчлэл” гэгч кaмпанит ажлаар идэвхтэй тарааж эхэлсэн байдаг юм.

Жишээлбэл, манай нэг алдартай нийтлэлч “бүхнийг чадагч өв тэгш хүн”-ий тухай ингэж бичжээ: Монголд бараг эхнээсээ бүх юмыг чаддаг (буюу дуулж, зурж, шинжлэх ухааны бүх салбарыг мэддэг) өв тэгш хүн буй болгох Зөвлөлт боловсрол нэвтэрсэн ба үүнийг олон жил мөрдсөн, өнөөдөр ч үргэлжилсээр байгаа, харин Кэмбрижийн гэх сургалт үүнийг өөрчилж, хүүхэд бүрийн авъяас, чадварыг хөгжүүлэх гэж байна.

Гэвч боловсролын “тэгш боломж” буюу “тэгш байдал” гэдэг нь “бүгдийг чаддаг өв тэгш хүн” бэлдэнэ гэдэгтэй эндүүрч боломгүй, боловсрол-социологийн маш өргөн хүрээний ойлголт юм. Эхэнд дурдсан хүйс болон баян, ядуугийн ялгаа нь үүний зөвхөн хоёр жишээ билээ. Бид боловсрол дахь зарим тэгш бус байдлыг энэ мэт олж харж байгаа ч, үнэндээ тэдгээрийг бид хэрхэн өөрсдөө бий болгож буйг, эсвэл бүр өөр олон тэгш бус байгааг ойлгож мэдээгүй явж магадгүй. Read the rest of this entry »


Муухай Монгол хүн


hoshgir

Өнөөдөр чиний өмнөх аягатай хоолыг биш бусдынхыг булааж байхад чи мэдсэн ч мэдээгүй царайлан тайван айван амьдарч байна уу? Өнөөдөр чиний ах дүү биш, харин Улаанбадрахын малчдын мал сүрэг нь хорогдож, гажигтай төл төрж, эрүүл мэнд нь дордож, толгойтой үс нь халцарч, биеэр нь юм туурч (тэрнийг нь “удамшлын хамуу” гэдэг гэнэ шүү, анагаах ухаанд ч байхгүй цоо шинэ онош!), эцэг өвгөдөөс уламжилж ирсэн нутаг орондоо амьдран суух аргагүй болж харийнханд хөөгдөж туугдан, элдэв тохуурхал доромжлолыг амсч суугаа болохоор чиний ам үдээстэй, чих бөглөөстэй, нүд аниастай байна уу?

Улаанбадрахын дараа Сүхбаатарын Онгон сум, Шилийн Богд, Ховдын Мянгадын Халзанбүргэдэй гээд үргэлжлэнээ. Гэхдээ хэзээ нэг цагт чиний ч ээлж ирж таарна. Тэр цагт харин харамсч уйлаад ч хожимдсон байх вий.

**** **** ****

Муухай Монгол хүний хамгийн адгийн аймшигтай араншингийн хажууд бол соёлгүй бүдүүлэг, залхуу хойрго, сагсуу ойворгон, хор найруулж хов хутгадаг зан юу ч биш. Хамгийн аймшигтай нь нөгөө ГҮНДҮҮГҮЙ Монгол араншин буюу хэнэггүй тоомсоргүй зан. Яг үнэндээ тэр ГҮНДҮҮГҮЙ гэх үгний ард амин хувиа хичээсэн, бэртэгчин, арчаагүй дорой, аймхай хулчгар, хүнийрхүү хөгийн зан нуугдаж байдаг . Үгүй гэж мэлзэх гээд байвал танд дараах баримтыг дурдая л даа. Та эрхбиш нэгийг бодох биз.

Read the rest of this entry »


Чонотой нийлсэн нохой


Энэ нийтлэлийг бичиж ирүүлсэн журмын  нөхөр Л-д талархав.
Э. Амарлин

Богино эргэцүүлэл

***Xашир догь бурхинууд***

2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж Их тэнгэрийн аманд танилцуулж байв.

ochirbatП.Очирбат босож: “Нөхдөө уран гэдэг Монголынх нэг тусдаа, барууных нэг тусдаа өөр юм гэж байхгүй ээ ! Бид ураныг олборлох нь зүйтэй” гэв. Aлга ташилт нижгэнэж П.Очирбат сандалдаа эргэн суух зуураа “Oдоо би хэнээс ч юунаас ч айхгүй шүү, үгээ хэлнэ” гэхчлэн бувтнана…

N.Norov2_

Н. Норов:  ” Ураны уурхайгаас шавхалт хийсэн ус маань Улаанбаатар хотын крантны уснаас тунгалаг цэвэр байна” гэж мэдэгдэв. Хүмүүс бас л алга ташна.

Read the rest of this entry »


Ц.МӨНХБАЯР ба ТҮҮНИЙ НӨХӨД


1

2014 оны 1 сарын 25. Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийг шударга бусаар шүүж, 21.6 жил ногдуулсныг эсэргүүцсэн уриалгад гарын үсэг цуглуулав. Гал Үндэстэн, хохирогчдын ар гэрийнхэн, иргэд, ТББ-ууд Нарантуул худалдааны төв дээр ажиллаж, өнөөдөр 1000 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулжээ.


Нүүдэлчин монголчууд эх болсон байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Сүрлэг уулсын бэлийг эмжин урсах, үелэн тогтсон элсэн манхадын хормойд шурган урсах, энгүй талын дов толгодын дундуур сүлжин урсах гол ус гэгч чандмана эрдэнэ. Энэ л их урсацыг даган байгаль дэлхий үзэсгэлэн төгөлдрөө гайхуулж, тэртээ талд адуу мал багшран билчиж, энэхэн хөндийд хүмүүний сэтгэл уужран жаргадаг. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхгүйн адил, гол усгүйгээр нүүдэлчин амьдралыг ч төсөөлөх аргагүй. Байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, усны тунгалаг, өвсний сорыг дагаж нүүдэллэн амьдардаг байсан монголчууд бид өдгөө байгал дэлхийгээсээ холдож эхэлжээ. Байгал дэлхийгээсээ холдох хэрээрээ зөвхөн нүүдэлчин монголчуудад л байдаг ёс жудаг, зан заншил, хүний эрхэм чанараасаа ч холдож буй мэт. Read the rest of this entry »


Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.


           Фукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай  гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд  хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр  “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.  

Хүндэтгэсэн,
Амарлин

Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна

Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв

                                                               2013 оны 3 сарын 11

Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас

Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг.  2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо.  Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна. Read the rest of this entry »


Боловсролын шинэчлэл, PR, мухардал


2013 оны 3 дугаар сар 20

 Судлаач П.Мягмар     

Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй нутаг юм аа. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уул уурхайд өртөх болсноос энд нутагтай миний хамаатан айл түгшүүр тээх болсон юм. Гэтэл энэ удаа тэд бас нэг бэрх юмтай тулгарчээ. Тэднийх 7 настай хүүтэй. Хүү түрүү жил 6 настайдаа сумын төвд сургуульд явах байсан авч эцэг, эх нь түвдсэнгүй. Хүү гэрээсээ холдоход дэндүү балчир, дээр нь бусад гэр бүлийн зүдгүүрийг сонсоод ингэхэд хүрчээ. Харин дараа удаа эх нь хүүгээ даган сумын төв орж, аав нь малаа харж үлдэхээс өөр аргагүй гэнэ. Боловсролын дайрлага миний хамаатны гэр бүлийг тойроогүй нь энэ ажээ. Read the rest of this entry »


Монгол сургуулийн “дэлхийн жишиг”


Otgonbayar sign

2012-04-13 гэрээнд Гарын үсэг зурж буй нь. Cambridge Assessment Группын тэргүүн Саймон Лебус, Ё. Отгонбаяр

Та бүхэнд боловсролын чухал асуудлаар эргэцүүлсэн судлаач П.Мягмарын шинэ нийтлэлийг танилцуулж байна. Нийтлэл ирүүлсэнд баярлалаа.  

Амарлин 

Коммунизмаас ардчилалд дөнгөж шилжээд буй Монголд туслах хандивлагчдын уулзалт 1991 онд Токиод болох үеэр монголчууд нэгэн зүйл тусламжийг хичээнгүйлэн гуйжээ. Тэр нь 70 жилийн явцад хэлбэржин тогтсон Зөвлөлт маягийн боловсролоо шинэчилж авах байв. Нэг дани судлаачын дурссанаар, энэ ажлыг зөвхөн 5 жилийн дотор амжуулна гэж тухайн үед монголчууд төсөөлж байжээ. Харин, үүнийг яаж амжуулж хийх вэ гэдгийн хувьд тэдэнд бэлэн жор байв. Энэ жорын дагуу, юуны өмнө боловсролоо “олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлнэ” гэх зорилт тавьсан ба ингэхдээ бодлого нь гадаад орны юмыг өөрийн санаанд нийцүүлэн авч, засаж хувиргахад чиглэсэн ажээ. Судлаачдын нэрлэснээр энэ нь боловсролыг “монголчилж” буй хэрэг байв.

Read the rest of this entry »