Мал эмнэлэг үржлийн газрын шинжилгээний дүн. ( 2013-3-11)
Posted: 2013/04/15 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой 1 CommentДорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс тугал үхэж хорогдсон шалтгаан дүгнэлтээс…
Тал хонгорын шар дов дахь шаврын цэгд(байршил: N 44°13′.379″ E 109°39′.403″) Inspector 1000 радиологийн зөөврийн багажаар хэд хэдэн удаа хэмжилт хийж үзэхэд багажны заалт 1,01 мкзв/цаг зааж байсан нь биологийн зөвшөөрөгдсөн жилийн стандарт дунджаас 7 дахин их байна. Хаягдал шаварт цацрагийн хэмжээ стандарт дунджаас кали-40 1 дахин, уран-238 бараг 30 дахин их өндөр агуулгатай байв. Энэхүү шинжилгээг УМЭАЦТЛ, Геологийн төв лаборторийн албан ёсны дүн болон Цацрагын хяналтын албан бус дүнгээр баталгаажсан болно.
Үхсэн болон эмгэг анатомийн зориудын задлалт хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эд, эрхтэнд бий болсон эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил эмгэг өөрчлөлт нь гол төлөв цуллаг эрхтэн болох уушиг, бөөр, зүрх, элэг, дэлүү, тархи, нугас, тунгалагийн зангилаа, ясны эдүүдэд үүссэн бөгөөд энэ нь цацрагийн болон хүнд элементийн ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Тухайлбал цахилгаан соронзон цацраг, тухайлбал альфа, ветта, гамма цацраг, хар тугалга, стронций, уран, тори, зэс, цайр, мангаан, кобальт зэрэг хүнд элементээр хордсон үед эд, эрхтэнд цэгэн болон голомтолсон цус харвалт, судасны үрэвсэл бий болсноос цус тогтонгишил үүсэх, эсийн төвшинд үхжил, сөнөрөл, эсийн бөөмийн хромосомын бөөгнөрөл(pyknotic), задрал(karyorrhexus), эс хөөх, хоосовч үүсэх(vacuolated cellular swelling), олон бөөмт аварга эс, дутуу боловсорсон үүсгэвэр фибробластууд, лимфоцит, моноцит, макрофаг эсүүдийн олширолт, тэгээрийн гэмтэл тод ажиглагдаж байгаа нь үүнийг гэрчилж байна. Судлаачдын судалгаа, туршилтын дүнгээс үзэхэд уран, тори, ради, радон нь гамма цацраг ялгаруулахаас гадна байнга альфа, бетта цацраг ялгаруулдаг бөгөөд эдгээр нь мал, амьтны эд, эсийн төвшинд эргэлт, буцалтгүй эмгэг өөрчлөлт үүсгэх аюултай болохыг тогтоосон байна.
Ураны хайгуул хийх явцад бүй болсон хаягдал шаврыг харуул, хамгаалалтгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй тугал үхэж хорогдсонд Кожеговь компань буруутай болох нь дээр дурьдсан шинжилгээ судалгааны үр дүн, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна. Иймд малчин Д.Норсүрэнд учирсан хохирлыг Кожеговь компаниар нөхөн төлүүлэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
- Ураныг эсэргүүцэж Дорноговьчууд жагсах гэж байна
- Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.
- “Кожеговь”-ийг өмөөрч болно, Гэхдээ…
- “Ичгүүргүй нүд” Монголыг онилжээ
- Уранаас болж мал үхсэнийг шат шатандаа хүлээн зөвшөөрчихсөн юм биш үү
Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.
Posted: 2013/03/25 Filed under: Газар нутаг, Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Арева, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 7 Comments2013-3-25 ны “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна.
March 25th, 2013
Хагас жил гаруй хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлт гарч, цацраг идэвхт бодисоор мал хордсон болохыг нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар энэ сарын 18-нд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багт очиж цацраг идэвхт ураны хайгуулын лицензтэй “Кожеговь” ХХК-ийн хайгуулын анги болон зүй бусаар малаа хорогдуулсан малчидтай уулзлаа. Read the rest of this entry »
Түгшүүрт мэдээ: Уран олборлтоос болж Дорноговь цацрагт хорджээ
Posted: 2013/03/12 Filed under: Дорноговь Улаанбадрах, Уран ба АЦС-ын аюул | Tags: Арева, Ноцтой, Хүний мөс 5 CommentsОны өмнөөс л Дорноговийн Улаанбадрах суманд үхэр мал үхэж, зулбасан тухай түгшүүрт мэдээ ирж эхэлсэн. Тус суманд дэлхий нийтэд харт мөртэй хэмээх алдаршсан Францын “Арева” гэгч компанийхан уран олборлохоор зэхэж, тэр бүү хэл 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон тухай мэдээ жил гаруйн өмнө гарч байсан. Үхэр үхсэн тухай Цөмийн Энергийн Газарт мэдэгдэхэд хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд “тайван амгалан байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” гэж дүгнээд буцав. Бас болоогүй, иргэнийхээ үүргээ гүйцэтгэж, бусдадаа зовнисон цөмийн эсрэг үзэлтнүүдийг ” хоосон дуулиан өдөөгчид” гэж хэвлэл мэдээллээр гоочлов.