C.Баяр АНУ-д хичнээн сая доллар угаасан бэ?
Posted: 2015/04/08 Filed under: Баярын АНУ дахь байшингууд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 15 CommentsЕрөнхий сайд асан С.Баяр АНУ-д сая сая доллар угаасан нь үнэн. Харин мөнгө угаадаг технологийг нь ойлгох гэвэл энэ нийтлэлийг анхаарч уншаарай. С.Баярын тухай тодорхой баримт зургуудыг дороос үзэж болно. Удахгүй тайлбартай нийтлэл гарах болно.
Хүндэтгэсэн,
Э.Амарлин
Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан (Шинэчилсэн хувилбар)
Posted: 2014/08/21 Filed under: Газар нутаг | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, шударга ёс 4 CommentsХалх Голын ялалтын 75 жилийн ойд зориулав
2011 оны 5 сард бичсэн нийтлэлийг минь уншсан олон арван мянган уншигчиддаа талархлаа илэрхийлье. Газрын хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалт нэрээр гадныханд өмчлүүлэхээр шавдаж буй өнөө үед тус нийтлэлийн ач холбогдол чухал хэвээр тул дахин шинэ баримт мэдээгээр баяжуулж та бүхэндээ хүргэлээ. Нийтлэлийн эх хувилбарыг https://golomt.org/2011/05/26/landgrabmongolia/ линкээр орж үзнэ үү.
Хүндэтгэсэн,
Э. Амарлин
2014-08-21
Оршил
2007-2008 онд дэлхий нийтэд хүнсний хямрал нүүрлэв. Хүнсний үнэ тэнгэрт хадаж, үр тарианы үнийн индекс 2000 оныхтой харьцуулахад 2.8 дахин өсөв(1). Дэлхийн Банкны мэдээгээр 2008 онд манай гаригийн 130-155 сая хүн ядууралд нэмж нэрвэгдсэн (2) ба Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Карибын олон арван орнуудад хүнс гачигдлын улмаас үймээн самуун дэгдэж, нийгмийн тогтвортой байдалд аюул учирсныг НҮБ-ын тайланд тэмдэглэжээ(1). Цаг агаарын үзэгдэл, эрчим хүчний хангамж, мөнгөний зах зээл, болон экспортын бараанд хориг тавих мэтчилэн дан ганц улсын бие даасан шийдвэр зэргээс дэлхийн хүнсний хангамж шууд хамаардгийг хүнсний хямрал тод томруунаар харуулав (1). Улс орнууд болсон явдалд дүгнэлт хийж, хэзээ мөдгүй учрах ээлжит хямралд бэлтгэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэв. Цөөнгүй улсын эрх баригчид төрийн бa хувийн өмчийн компаниудтайгаа хамтран бусдын газар нутагт эзэн суух арга тактик боловсруулцгаав. Төр засаг нь дотоодын компаниуддаа санхүүгийн урамшуулал, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж, өргөн уудам газар нутагтай улс орнуудтай дотно харилцаа тогтооход нь дипломат хөшүүрэг ашиглах болов. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гадаадын компанийн нэр дурайх хэдий ч үнэн хэрэгтээ газрын хэлэлцээрийг далдуур төр засаг нь удирдаж, бодлогоор дэмжиж эхлэв. Read the rest of this entry »
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд хүргэх ил захидал
Posted: 2014/02/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой Leave a comment*Хувийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны даргад гардуулсан.
** Файлаар эндээс татах ((pdf-ийн зураг дээр дарна уу)
2014-02-19
УИХ-ын гишүүн таны энэ өдрийн амрыг эрье.
Өнгөрсөн оны 10 сард Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна. Read the rest of this entry »
ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяны эхний үеийн тайлан
Posted: 2013/11/15 Filed under: Гал Үндэстэн | Tags: Авилга гэмт хэрэг, Ичиж амьдаръя, Эрх баригчид 4 CommentsГоломт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөн ТББ-ын гишүүд Урт нэртэй хуулийг өөрчлөн цуцлахыг эсэргүүцсэн акц зохион байгуулсны улмаар шоронд хоригдож буй Гал Үндэстэн Холбооныхон болон тэдний ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээр ГАЛ ҮНДЭСТЭНДЭЭ ТУСЛАЯ! хандивын аяныг өрнүүлсэн юм.
Өнөөдөр та бүхэнд хандивын аяны эхний үеийн тайланг хүргэж байна.
Гал Үндэстэн Холбооны эх орончдыг суллах хүртэл тэднийг сэтгэл санаагаар дэмжиж, ар гэрийнхэнд нь тусалж, газар шороо, нутаг усаа хамгаалах үйл ажиллагааг дэмжицгээе! Эрхэм таныг цаашид ч боломжoopoo хандив, туслалцаа үзүүлэхийг уриалж байна!
Амарлин
Facebook: Anti Nuclear Movement page
Н. Алтанхуягийн ярьсан үлгэр дуусахад…
Posted: 2013/11/13 Filed under: Цөмийн хуйвалдаан | Tags: AH, Авилга гэмт хэрэг, Хариуцлага, шударга ёс 7 CommentsГэгээлэг бүхнийг харлуулж, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах нандин үзлийг гутаан доромжилж, мөнгийг бурханчлан тахиж, ард түмнийг Орос Хятадын тагнуулаар айлгаж тархийг нь угаангаа өнгөтэй өөдтэй бүхнийг нь луйвардан завшдаг өнөөгийн гажигтай тогтолцоонд үнэ худал хоёрыг ялгарахад бэрх болжээ. Түнэр харанхуй энэ нийгэмд зүг чигээ баримжаалахдаа та өөрийн оюун ухаан, зүрх сэтгэлдээ найдахаас аргагүй. Энэ нийтлэлийг уншиж суугаа Монгол хүн танаас сайтар эргэцүүлж бодохыг хичээнгүйлэн гуйя. Та зүрх сэтгэлээ дахиад нэг чагнаарай. Яаравчлаарай. Үлгэр дууссан шүү, биднийг булшлахаар тэд айсуй…
ЖИЛИЙН ӨМНӨ
2012 оны 6 сарын 19-нд буюу УИХ-ын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга Н. Алтанхуяг, Ч. Read the rest of this entry »
Ураны хайгуул, олборлолтын ул мөрөөр …
Posted: 2013/05/14 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 5 CommentsДорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын Аревагийн охин компани “Кожеговь XXK” ураны туршилтын олборлолт хийж, шар нунтаг гарган авахаар үйл ажиллагаа явуулж байгаа.
Сүүлийн хоёр гуравхан жилд Кожеговь компаний уран олборлох үйл ажиллагааны улмаас нутгийн малчдын мал хуй үхэж үрэгдсэн байх болзошгүй гэсэн таамаглал гарсаар байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг судалгаа шинжилгээ хийж мал чухам юунаас болж хордсон талаар ѳѳрсдийнхѳѳ дүгнэлтийг гаргасан.
Тухайлбал нутгийн малчин Норсүрэн гуайн 22 тугал бяруу үхсэнийг шалгуулахаар ерѳнхий сайд Алтанхуяг Read the rest of this entry »
“Уран хоргүй” гэж уран үгээр уянгалуулагч ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр буюу рецидив залилагч
Posted: 2013/01/10 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: AH, Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 12 Comments 1978 онд төрсөн. МУИС-ын Физикийн ангийг 1999 онд төгссөн, эхнэр, 3 хүүхэдтэй энэ залууг “Босоо Загал” компанийн захирал, “Зөв сонголт-Зөв нийгэм” ТББ-ийн тэргүүн, Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, төрсөн нутаг Увс аймгийн Өмнөговь сумынхаа Намир, Орлого голыг хамгаалах хөдөлгөөний зохицуулагч, сүүлд нь 2010 оны сүүлчээс “МонАтом” төрийн өмчит компанийн дэд захирал, ба саяхнаас Цөмийн Энергийн Газрын даргаар томилогдсон ерөнхий сайд Алтанхуягийн нутгийн дүү гэж хүмүүс мэднэ (1,2,3).
Эх орон, эзэн Чингис, байгаль орчин, үр хөндөлт гээд аль ч сэдвээр уянгалуулдаг Тэгшбаяр бусдыг уран үгээрээ урхиддаг жинхэнэ “хуурамба” гэгч ажээ. Read the rest of this entry »
Төрийн толгойд гарсан “тагнуулyyд”
Posted: 2012/11/06 Filed under: Газар нутаг, Хүн ард, эрүүл мэнд, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой 10 CommentsБид багадаа “Хаврын арван долоон учрал”, “Илд бамбай”, “Ганс Клосс” гээд л атаат дайснуудынхаа дунд нэвтэрсэн баатарлаг тагнуулчдын тухай киног шимтэн үздэг байлаа. Тагнуулч гэхээр нууцаар зураг авч, мэдээ дамжуулсан, мөрөө буруулж, зүсээ хувилгасан ер бусын хүмүүс байх. Манай талын тагнуулчид бусдыг хууран мэхэлж, алж талcан ч баатарлаг үйлс гэж бахдана. Харин дайсны талынхыг болохоор атгаг санааг нь гайхаж, хорлон сүйтгэгч, алуурчин гэж цоллодог байлаа. Кинонд манайх, дайсных гэж ялгаж ядах юмгүй тодорхой байдагсан. Тэгвэл өнөөдөр тагнуул гэж хэнийг хэлэх вэ?
ЭРХ БАРИГЧДАД ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ
Posted: 2012/10/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Уран ба АЦС-ын аюул, Хүн ард, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид, Эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс 2 Comments2012-10-24
Төрийн түшээ таны энэ өдрийн мэндийг эрье!
Монгол улс үндэстний тусгаар тогтнол, эрүүл энх оршихуйд заналхийлсэн цөмийн аюулын эсрэг хамтран тэмцэхийг уриалж Голомт- АHM xөдөлгөөнөөс танд энэхүү захидлыг илгээж байна.
Монголын газар нутаг дээр олон улсад ашигласан цөмийн түлшний хогийн цэг байгуулах нууц хэлэлцээр илчлэгдсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн оны намар ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Монголд гаднын цөмийн хаягдал булшлахгүй” хэмээн зарлаж, ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг зөвхөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр хэлэлцэнэ гэсэн зарлиг гаргасан. Гэвч үнэндээ цөмийн бизнес эрхлэгч их гүрнүүдийн зохион байгуулсан хуйвалдаан хөшигний цаана явагдсаар байна. Арга нь нарийсч, шинэ багаар өнгөлсөн ч хөнөөлт цөмийн хаягдлыг Монголд булшлах механизм зогсолтгүй ажилласаар буйг дараах баримтууд гэрчилж байна. Read the rest of this entry »
ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”
Posted: 2012/08/08 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс Leave a commentО. Лхагвадорж гуайн ирүүлсэн нийтлэлийг энд тавилаа. Баярлалаа.
Амарлин
ЗӨВХӨН МОНГОЛД БОЛДОГ, СОНГУУЛЬ ХЭМЭЭХ ГУТАМШИГТ “ШОУ”
“Шоу”-г хэрхэн бэлтгэв
2011 оны 6 дугаар сарын эхээр “Монголын мэдээ” сонинд Б.Даваа гэдэг хүний бичсэн “Хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэв үү!” гарчигтай нийтлэл нийтлэгдсэнийг цахим хуудсуудад ч тавьж байлаа. Read the rest of this entry »
О. Чулуунбат:”Цөмийн хаягдал Монголчуудад хортой биш”
Posted: 2012/06/19 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, MAXH 7 CommentsХэний захиасаар, юуны төлөө энэ хүн ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг уландаа гишгэчиж, амьд байгаль, ард иргэдийг сая сая жилийн турш хорлох булай санаагаа гүйцэлдүүлэхээр улайран зүтгэж байна?
Ямар даалгавар авсан болохоор эрүүл саруул хүн итгэмээргүй, шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл ярьж, ичих нүүргүйгээр та биднийг тархийг угааж явнаа???
Ичиг! Ичиг! Ичиг!
Үр хүүхэд, гэр бүл нь ичиг! Урвагчийг төрүүлж өсгөсөн эцэг эх нь ичиг! Хамжиж дэмжээд байгаа хамсаатнууд нь ичиг!
Японы Засгийн Газар цацрагийн хэмжээг худал мэдээлж байна
Posted: 2012/06/07 Filed under: Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хуйвалдаан, Эрүүл мэнд, Япон, Фукушима | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Эрүүл мэнд Leave a comment
Японы эрх баригчид Фукушимагийн ослын хор хөнөөлийн далайц, хэр хэмжээг ард иргэдээсээ нуун далдалсаар ирсэн. Үүний улмаас олон мянган жирийн ард иргэд болон тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч байна.
Сахилга бат сайтай, хариуцлагатай гэж бидний биширдэг Япончууд хүртэл аминдаа тулахад ард иргэдээ хууран мэхэлж, ашиг хонжоог илүүд үздэг aж. Эрчим хүчний ганц корпорацийн нэг хоногийн цөмийн энергийн борлуулалтын орлого 1,5 тэрбум евро хүрдэг байна..
Тэгвэл хүн чанар, ёс жудгаа хэдийнээ гээсэн Монголын эрх баригчид тэр их мөнгөнөөс хувь хүртээнэ хэмээн амлавал 2.7 сая хүний амь насыг золиослохгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?
Саяхны нэгэн сонинд гарсан нийтлэлийн Японоос Жоо Минохара орчуулан илгээснийг энд тавилаа. Мөн доорхтой төстэй мэдээллийг дараахь линкээр орж үзнэ үү.
http://fukushima-diary.com/2012/03/a-fukushima-citizen-proved-monitoring-post-was-manipulated/
Баярлалаа, Жоо!
Амарлин
Цацрагийн бохирдлыг хэн цэвэрлэв?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Фүкүшима мужийн Ийдатэ тосгоны агаар дахь цацраг идэвхт бодисын эзлэх хувь он гарсаар огцом буурсан гэж мэдээлж байгаа. Тэгтлээ буурсан шалтгааныг би энэ жил цас их орсонтой холбон ойлгож байлаа. Read the rest of this entry »
Хүсэл мөрөөдлийн алуурчин
Posted: 2012/05/18 Filed under: Хүн ард, эрүүл мэнд | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 3 CommentsМонголын замын цагдаа сүүлийн үеийн технологиор зэвсэглэж, шаардлагаа өндөрсгөж буй тухай мэдээ зөндөө гардаг. Гэвч сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замаар гарч байсан явган зорчигчдыг гэмтээдэг, зуун метр чирдэг, дайрчихаад дээр нь машинаа тавьчихдаг зэрэг аймшигт гэмт хэрэг гарсаар, цочоосоор, жигшээсээр.
Түүний нэг нь сар орчмын өмнө сургуульдаа очихоор гарцаар гарч явсан 10 настай жаал хүүг согтуу жолооч дайрч алчихаад, хамт явсан хүмүүс нь хүүгийн цогцсыг өрөвдөх сэтгэлгүйгээр өшгичиж Read the rest of this entry »
ХӨӨРХИЙ МУУ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ МИНЬ БАЯРТАЙ!
Posted: 2012/05/15 Filed under: Uncategorized | Tags: Авилга гэмт хэрэг, Хариуцлага, шударга ёс 3 CommentsСонин сайтуудад хэвлэхээс татгалзсан нэгэн нийтлэл ирүүлснийг тавилаа.
Амарлин
Анзаарч бодууштай зарим үйл явдал
Өнгөрсөн сарын дундуур Эрх баригч хүчнүүдийн санаа тавьж буй асуудлууд гэж ойлгогдсон зарим нэг хурал зохион байгуулагдсаныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгдээрээ л дуулгах төдий мэдээлсэн нь олон нийтийн анхаарал сонирхлыг нэг их хөндсөнгүй. Read the rest of this entry »