Газрын хэвлий рүү хор шахах аюулгүй гэж үү?
Posted: 2015/06/23 Filed under: Хүн ард, эрүүл мэнд | Tags: Ноцтой Leave a comment
Занарын олборлохыг эсэргүүцье! Фракинг бидэнд хэрэггүй
Сүүлийн жилүүдэд химийн бодисыг усанд уусган газрын хэвлий рүү шахаж, уран болоод занарын тос, хий олборлох аргыг гадныхан Монголд эрчимтэй сурталчилж, хэрэгжүүлж эхэллээ. Асар хямд өртөгтэй гэгддэг энэ аргууд нь олборлогч компаниудын хэлж буй шигээ үнэхээр аюулгүй нь үнэн болов уу? Гаднаас нь энгийн нүдээр харахад газар нутаг сүйдсэн нь харагддаггүй болохоор л аюулгүй гэж дүгнэж болох уу?
Харин олборлолт хийж буй орон нутгийнхны туулсан амьдрал огт өөр түүх өгүүлж байна. Газрын хэвлий рүү химийн бодис шахсанаар гүний усны давхаргыг гэмтээж, ундны усыг хэзээ ч дахин цэвэрлэх боломжгүйгээр бохирдуулдаг. Түүнчлэн занарын хий олборлох гидравлик фракинг арга гэхэд ундны ус бохирдуулахаас гадна газар хөдлөлтийг идэвхжүүлж, байгаль орчныг дахин сэргэхгүй болтол нь гэмтээн сүйтгэдэг нь тогтоогдоод байна.
Дорноговийн Улаанбадрахад Арева компани туршилтын журмаар уран олборлож үзэхэд л мал сүрэг олноороо үхэж үрэгдэж, гажиг төл гарсан байдаг. Саяхан Арева ашиглалтын лицензүүдээ гардан авсан тул цаашид юу болохыг төсөөлөшгүй. АНУ-ын Оклахома мужид 2013 онд 109 газар хөдлөлт бүртгэгдсэн бол фракинг аргаар олборлолт хийж эхэлснээс хойш буюу 2014-2015 онуудад 585 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Агаар болоод ундны ус хордож, цоргоноос ус биш метан хий гарч дэлбэрсэн тохиолдол ч бий. Олборлолтод ашигладаг химийн бодисууд нь хүний арьс, нүд, салст, тархи, цус, дархлаа, зүрx судас, бөөрний үйл ажиллагаанд хортойгoop нөлөөлж, хорт хавдар, гажиг хөгжил үүсгэдэг. Read the rest of this entry »