О. Чулуунбат:”Цөмийн хаягдал Монголчуудад хортой биш”


Хэний захиасаар, юуны төлөө энэ хүн ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг уландаа гишгэчиж, амьд байгаль, ард иргэдийг сая сая жилийн турш хорлох булай санаагаа гүйцэлдүүлэхээр улайран зүтгэж байна?

Ямар даалгавар авсан болохоор эрүүл саруул хүн итгэмээргүй, шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл ярьж, ичих нүүргүйгээр та биднийг тархийг угааж явнаа???

Ичиг! Ичиг! Ичиг!

Үр хүүхэд, гэр бүл нь ичиг! Урвагчийг төрүүлж өсгөсөн эцэг эх нь ичиг! Хамжиж дэмжээд байгаа хамсаатнууд нь ичиг!


Цөмийн магтyy дууч: О. Чулуунбат


Бичсэн: А. Булган, Амарлин

 Арваад жилийн өмнө Намбар Ваны зарлигаар Тайваньд очиж цөмийн хаягдлын гэрээ хийж явсан гэгддэг О. Чулуунбат өнгөрсөн хавраас хойш цөмийн хаягдлыг магтан дуулсаар ирсэн. Харин долоо хоногийн өмнө нөхөр гэнэтхэн ухаан орж, “би цөмийн хаягдал Монголд булшлах гээгүй, буруу орчуулсан байна“ гэх маягийн мэдээг нийтлүүлжээ (http://www.inet.mn/?vfile=36&vmet_id=53253&vmet_main=71)

Түүнд таарсан хариуг бичгээр болоод бичлэгээр барьсаныг үзэж сонирхоно уу?

http://www.youtube.com/watch?v=EvydnnudgkY

 

 

Таны хүссэний дагуу ярилцлагын ахин сайн харлаа… сонслоо. Орчуулга буруу байна гэж та хэлжээ. Гэтэл үнэндээ та монгол хэлээр ярьж байгаа болохоор орчуулгын хэрэг алга.

Read the rest of this entry »


Японы Засгийн Газар цацрагийн хэмжээг худал мэдээлж байна



Японы эрх баригчид Фукушимагийн ослын хор хөнөөлийн далайц, хэр хэмжээг ард иргэдээсээ нуун далдалсаар ирсэн. Үүний улмаас олон мянган жирийн ард иргэд болон тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч байна.

Сахилга бат сайтай, хариуцлагатай гэж бидний биширдэг Япончууд хүртэл аминдаа тулахад ард иргэдээ хууран мэхэлж, ашиг хонжоог илүүд үздэг aж. Эрчим хүчний ганц корпорацийн нэг хоногийн цөмийн энергийн борлуулалтын орлого 1,5 тэрбум евро хүрдэг байна..

Тэгвэл хүн чанар, ёс жудгаа хэдийнээ гээсэн Монголын эрх баригчид тэр их мөнгөнөөс хувь хүртээнэ хэмээн амлавал 2.7 сая хүний амь насыг  золиослохгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?

Саяхны нэгэн сонинд гарсан нийтлэлийн Японоос Жоо Минохара орчуулан илгээснийг энд тавилаа. Мөн доорхтой төстэй мэдээллийг дараахь линкээр орж үзнэ үү.
http://fukushima-diary.com/2012/03/a-fukushima-citizen-proved-monitoring-post-was-manipulated/


Баярлалаа, Жоо!

Амарлин

Цацрагийн бохирдлыг хэн цэвэрлэв?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Фүкүшима мужийн Ийдатэ тосгоны агаар дахь цацраг идэвхт бодисын эзлэх хувь он гарсаар огцом буурсан гэж мэдээлж байгаа. Тэгтлээ буурсан шалтгааныг би энэ жил цас их орсонтой холбон ойлгож байлаа. Read the rest of this entry »


Принстоны их сургуулийн эрдэмтэд Монголын эрх баригчдыг цөмийн хаягдал булшлах хүсэлт гаргасан гэж гүжирдэв үү?


Оршил хэсэг

Манай эрх баригчид гэж нэг хэдэн хөөрхийлөлтэй, хэлмэгдсэн хүмүүс байх. Мөрөөрөө мөнгө хайж явж байгаад л гадныханд гүжирдүүлчихдэг болохоор дотроо бөөн гомдол явдаг байх даа. Жишээ нь өнгөрсөн хавар “Майничи” сонинд улайн цайм гүтгүүлсэн ш дээ, манай нөгөө Г. Занданшатар сайд.

“Cенсааци хайсан гудамжны шар хэвлэл гүжирдчихлээ” гэж ирээд л “Майничи” сонин руу мэдэгдэл явууллаа гээд байсан. Тэгтэл нөгөөдүүл нь бүр таг чиг шүү. Тэр бүү хэл лавшруулж ирээд л бичээд байсныг яана.  Дээрээс нь “Нью Йорк Таймс”, “Forbes”, за бүр “Известия” ч юув дээ. Бүгд л дуу дуугаа авалцаад “Монголын эрх баригчид ард түмнээсээ нуун барин байж, гадныxны ашигласан асар хортой цөмийн түлшний  хаягдал булшилж, хармай хотоо түнтийлгэх гэж байна” гэж бичээд … Read the rest of this entry »


Амарлингийн “амыг барих” уу буюу Монголд цөмийн хаягдал булшлахаар шамдагсад хэн бэ?


 2011-11-08

Миний бие олон сарын туршид цуглуулсан мэдээ баримтандаа түшиглэж бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?”-1,2,3 цуврал нийтлэлээрээ эх орноо, ард түмнээ  хуурч, худалдаж буй эрх баригчдын гэмт хэргийн тухай үнэн мөнийг илчлэхийг зорьсон билээ.

Харамсалтай нь сонин хэвлэл, мэдээллийн порталууд эдгээр нийтлэлүүдийг, нэн ялангуяа Ц. Элбэгдорж, С. Батболд нарыг илчилсэн 2, 3-р цувралыг нийтлэхээс илтэд эмээж байна. Улмаар дээрх мэдээлэл олон нийтэд хүрэхгүй байгаа нь туйлын харамсалтай юм. Read the rest of this entry »


ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛТАЙ НЭР ХОЛБОГДСОН ЭЛЧИН САЙД А.УНДРАА АЖЛАА ӨГЧЭЭ


2011-09-20

Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа өөрийн хүсэлтээр  өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Read the rest of this entry »


Цөмийн Энергийн “цоорхой” хуулийг баталсан түүх 2009-07-16


Та бүхний анхааралд

Дотоодын ураны хаягдал нэрээр харийнхны ашигласан цөмийн түлшний хаягдлыг Монголд авчирч булшлах цоорхойтой Цөмийн Энергийн хуулийг баталсан УИХ-ын хуралдааны протоколыг эндээс үзнэ үү. MUIH_PR_09.07.16_batg.

www.parliament.mn/new/download/content/save/file/3413

Хуулийг батлуулахаар xэн хэн хэрхэн яаж хүчин зүтгэснийг үзээрэй. Улс орны хувь заяатай холбоотой ийм чухал асуудлыг яагаад мэдлэг мэдээлэл тааруухан, цөмийн хаягдал гэдэг хүний ялгадснаас хор багатай гэж итгэдэг хэдхэн хүн шийдэх болов? Тэд хэний гарт өлгөсөн хүүхэлдэй вэ?

Хэмжээлшгүй их эрх мэдлийг тэдний гарт олгосон та бидний буруу юу? Ардчилсан улс гэхээр ард түмний эрх мэдэл, аpд түмний хараа хяналт байх ёстой бус уу?

Амарлин


АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?


Бичсэн: Б. Нямбаяр    инженер Т. Минжүүр  
График дизайн: Г. Ганбаяр, Л. Мөнхтөр

Та бүхэнд чин сэтгэлээcээ талархаж байна.
Амарлин

2011-07-28

Цөмийн хаягдал хаях нууц санаархал буюу Монголд АЦС барих тухай судалгаа ямар зорилготой вэ?

 

          Цөмийн эрчим хүчтэй холбогдолтой өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ цаг үед атомын цахилгаан станц (АЦС) барьж ашиглахтай холбоотой эдийн засгийн тооцоог салбарын мэргэжилтнүүд хийснийг танилцуулъя. Read the rest of this entry »


Монголд цөмийн хаягдлын агуулах барих Япон-АНУ-Монголын гэрээ батлагдах шатандаа оржээ


Гэрээний төсөлд Монгол Улсад цөмийн хаягдал түлш байршуулна гэж заажээ

2011-07-19

Орчуулсан Амарлин

Токио (Киодо)–цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон-АНУ-Монгол 3 улсын хооронд байгуулагдах гэж буй гэрээний төсөлд Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн хэмээн бичжээ гэж тус гэрээний нэг хувийг олж авсан Киодо Ньюс сонин мэдээлсэн байна.  Read the rest of this entry »


Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ


Нийтлэлийг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн Д. Раднаад баярлалаа.

Амарлин

             Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Read the rest of this entry »


Баримт: Цөмийн хаягдал ба дуусдаггүй шунал хүсэл


Цуврал—1

       (“Дуусдаггүй яриа–Цөмийн хаягдал” нэвтрүүлгээс сэдэвлэв)

                    2011 оны 5 сарын 21-нд ТВ 25-аар “Дуусдаггүй яриа: Цөмийн хаягдал” шууд нэвтрүүлэг гарсан. Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д. Энхбат (хөтлөгч), О. Чулуунбат, Н. Батбаяр, Л. Гантөмөр нараас гадна ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, мөн ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн доктор Тогоо гуай оролцсон юм. Тэдний зарим нь Монголд цөмийн хаягдал булах асуудaлтай нэр холбогдоoд авсан тул дээрх нэвтрүүлэг олны анхаарлыг татсан. Тэгвэл тус нэвтрүүлэгт хэн юу хэлсэнд дүн шинжилгээ хийcнээ та бүхэнд хүргэж байна.

                  Ингээд нэвтрүүлэгт ярилцсан зарим асуудлуудаас товч байдлаар толилуулъя. Хүмүүсийн яриаг ойлгомжтой болгох үүднээс зарим нэг сул үгийг хассанаас өөр засвар өөрчлөлт оруулаагүйг анхаарна уу. Мөн нэвтрүүлгийн аудио бичлэг болон видеог эндээс сонирхож болно.

 

Read the rest of this entry »


Фукушимагийн цөмийн хаягдлыг Монголд булахаар тохиролцож байна


Фукушимагийн хайлсан түлшийг Монголд булшлах талаар ярилцжээ

.Осолд нэрвэгдсэн АЦС-уудаас цацраг идэвх бодис асар ихээр алдагдаж, Япон орны хувь заяа дэлхий нийтийг түгшээж буй энэ өдрүүдэд Японы сэтгүүлч Ёичи Шимацугийн бичсэн чухал нийтлэлийг Монголчууддаа хүргэж байна. Шимацугийн нийтлэлийг Глобалчлал Судлалын Төв (The Centre for Research on Globalization) хэмээх Канадын Монтреальд байрладаг бие даасан судалгаа шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын вебсайт дээр тавьсаныг орчуулан хүргэхийн дашрамд нийтлэлийг улам ойлгомжтой болгохын үүднээс цөөн хэдэн зүйлийг сануулахыг хүссэн билээ.

Цөмийн хаягдал гэж юу вэ?

Цөмийн түлш болох ураныг олборлох, үйлдвэрлэх, ашиглах, дахин боловсруулах явцад гарч буй цацраг идэвхтэй хаягдал. Дотор нь харьцангүй бага цацрагтай (жишээлбэл, уран олборлолтын явцын хаягдал, эсвэл үйлдвэрлэл ашиглалтын үеэд өмссөн хувцас, тоног төхөөрөмж г.м.) болон цацраг идэвжил өндөртэй (цөмийн хаягдал түлш) гэж 2 хуваадаг. 

Цөмийн хаягдал түлш гэж юу вэ? 

Ураны түлшээр цөмийн реакторт эрчим хүч үйлдвэрлэхэд тус түлшин дэх ураны 10 хүрэхгүй хувийг ашигладаг. Үлдсэн 90 гаруй хувь ураныг агуулсан түлшийг цөмийн хаягдал түлш гэдэг бөгөөд урвалд орж асар иx цацраг идэвхжилтэй болсон тул агшны дотор үхлийн тунгаар хор ялгаруулдаг аниргүй алуурчин болсон байдаг.  Read the rest of this entry »


ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ???


Дээдсийн бизнес

 

Өнгөрсөн оны 11 сарын 29- нд Өнөөдөр сонинд нэгэн товчхон мэдээ гарсныг хүмүүс тэр бүр анзааралгүй өнгөрчээ. Чухамдаа зэрвэсхэн харвал анхаарал татаад байхаар ч мэдээлэл биш юмсанж. Тус мэдээний дор ганцхан сэтгэгдэл үлдээсэн байдал ч үүнийг гэрчилнэ. Read the rest of this entry »

Майничи сонин Монголд цөмийн хаягдал булшлах тухай бичсээр…


.

Майничи сонин Монголын эрх баригчдыг үргэлжлүүлэн “гүтгэсээр” л байна уу?

           2011 оны 5 сарын 9-нд Монголын эрх баригчид эх нутагтаа цөмийн хаягдлыг булшлахаар Япон, АНУ-тай нууц хэлэлцээр хийж байгаа тухай дуулиантай мэдээ Японы Майничи сонинд нийтлэгдсэн. Түүний дараахан Гадаад Хэргийн Яамныхан  үүрээ сандчуулсан шоргоолж шиг үймж, Г. Занданшатар сайд, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа, МонАтом компанийн захирал Бадамдамдин нар хэвлэл мэдээллийнхнийг дуудаж, хэвлэлийн  хурал хийлгэж, сонинд ярилцлага өгч, “тэр бол буруу ташаа мэдээлэл” хэмээн үгүйсгэж, “Майничи сонинд залруулга хийнэ үү гэсэн захидал явуулсан” гэж олон нийтийг аргалсаар өнөөдрийг хүрсэн билээ.  Read the rest of this entry »