Японд 166 мянган тонн цацрагтай хог хаягдал булшлах цагаа хүлээсээр байна
Posted: 2015/12/03 Filed under: Цөмийн хаягдал, Япон, Фукушима Leave a comment
Фукушима мужийн Нараха хотын цацрагт хог хаягдал хадгалах төвийн ажилчид цацрагт бохирдсон шороотой уутны дэргэд байгаа нь. 2013 оны 6 сарын 13
2015-11-28
Өнгөрсөн сард Киодо Ньюс сониноос явуулсан судалгаагаар Японы 47 мужаас ганц нь ч цөмийн хаягдал хадгалах байгууламж байршуулахыг зөвшөөрөөгүйгээр барахгүй 14 муж “Хэрхэвч үгүй” гэдэг хариу өгчээ.
2011 оны 3 сард болсон Фукушимагийн цөмийн ослын улмаас асар их хэмжээний цацрагтай хог хаягдал үүссэн бөгөөд засгийн газраас цагт 8 мянган Беккерэлээс дээш цацраг ялгаруулдаг хаягдлыг тусгайлан ангилдаг болсон юм. Улмаар Японы засгийн газраас онцгой байдал зарлаж, хэд хэдэн мужид цацрагт хог хаягдал түр хадгалах цэгүүд байгуулсан байна. Анхлан газрын эздээс газрыг нь 2 жилийн хугацаагаатайгаар түрээслэн аваад, гялгар уутанд савласан хорт хаягдлыг түр хугацаагаар агуулжээ. Гэвч засгийн газар хэлсэн амандаа хүрсэнгүй. Засгийн газарт 2 жилээр газраа түрээслүүлсэн 73 настай Шигетаро Чиба гэгч фермер ярихдаа “Анх тохирсон 2 жилийн хугацаа өнгөрөхөд засгийн газраас түрээсээ сунгахыг надад тулгасан. Шинээр байгуулсан гэрээндээ тэд дуусах хугацаа заагаагүй” гэжээ.
Токиод хүүхдийн тоглоомын талбайд асар өндөр цацрагийн голомт илэрч, цэцэрлэгт хүрээлэнд хөл хорьжээ
Posted: 2015/05/02 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Цөмийн хаягдал 1 CommentThe Japan Tmes.
Киодо, Жижи. 2015 оны 4 сарын 24
Токиогийн Икебуро хорооллын цэцэрлэгт хүрээлэнд асар өндөр түвшний цацрагийн голомт илэрсэн тухай Тошима дүүргийн захиргаа мэдээлжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд цацраг идэвхтэй хог хаягдал булсан байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Дүүргийн захиргаанаас Икебуро дахь галт тэрэгний Шимойтабаши буудлын дэргэд байрлах Ikebukuro Honcho Densha no Mieru Koen цэцэрлэгт хүрээлэнд орохыг хориглож, хөл хорьжээ.
2015 оны 4 сарын 23-ны байдлаар хүүхдийн тоглоомын талбайн ойролцоо цагт 480 микрозивертийн цацрагийн голомт олджээ. Энэ нь бүтэн жилд зөвшөөрөгдсөн цацрагийн хэмжээ болох 1 миллизиверт (1000 микрозиверт)-ийн тэн хагас нь юм. Харин Япон улсын стандартаар цацрагийн зөвшөөрөгдөх хэмжээ цагт 0.23 микрозивертээс илүүгүй байх ёстой юм байна.
“Цэцэрлэгт хүрээлэнгийн бусад хэсэгт цацрагийн түвшин хэвийн байгаа, зөвхөн тодорхой хэсэгт цацраг өндөр гарч байгаа зэргээс үзэхэд тэр хавьд цацраг идэвхтэй хог материал булсан байж болзошгүй” гэж Тошима дүүргийн захирагч Юкио Такано албан ёсны мэдэгдэлдээ дурьджээ.
Дүүргийн захиргаанаас хүүхдийн тоглоомын талбайг хашаалж, хорт хаягдлыг илрүүлэн, талбайг аюулгүй болгохoop арга хэмжээ авч байна. Түүнчлэн дүүргийн эрүүл мэндийн төв дээр 4 сарын 24-нээс эхлэн иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөp болжээ.
Тус цэцэрлэгийн дэргэд амьдардаг 62 настай эмэгтэй гэрийнх нь ойролцоо цацрагийн голомт илэрсэнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж “Миний хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр тоглодог, дүүргийн захиргаанаас энэ асуудалд хариу өгнө гэж найдаж байна гэхдээ одоохондоо сонсож дуулсан юм алга” гэж хэлжээ.
4 сарын 20-нд оршин суугчдaac ирсэн мэдээллийн дагуу Тошима дүүргийн захиргаа 2 хоногийн дараа Икебуро цэцэрлэгт хүрээлэнд шалгалт хийж тоглоомын талбай дахь цагт 2.53 микрозивертийн цацрагтай голомтыг илрүүлжээ. Улмаар тэд Япон улсын Цөмийн Зохицуулах Албаны мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч дахин хэмжилт хийж цагт 480 микрозивертийн цацрагтай голомтыг oлсoн байна.
Тошима дүүргийн захиргааны харъяа тус цэцэрлэгт хүрээлэн нь 2013 оны 3 сард байгуулагдсан. Түүнээс өмнө тэнд Токио хотын захиргааны хог ачдаг машинуудын зогсоол байсан гэнэ.
Цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа газрын хөрсний өнгөн хэсгийг хуулж шинэчилсэн гэж Тошима дүүргийн захиргааны ажилтан мэдэгдсэн байна.
Эх сурвалж:
Баян орны ядуу иргэд
Posted: 2015/01/09 Filed under: Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал Leave a commentТа бүхэнд Германы Süddeutsche Zeitung сонины 2015 оны 1 сарын 2-ний дугаарт хэвлэгдсэн Себастиан Шөпп-ийн “Баян орны ядуу иргэд” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Гадаа хүйтэнд хүмүүс дагжин чичирч байхад дотор халаагуур чинээндээ тултал xaлж, пүн хийсэн дулаахан байна. Европод яг энэ мөчид хүмүүс шинэ ухаалаг утсаараа эсвэл зул сарын баяраар бэлгэнд авсан өөр бусад зүйлээрээ тоглож cyyна. Эрчим хүчний үнэ буурч, түрийвчинд үлдэх мөнгөний хэмжээ нь ихэссэн болохоор бэлэг нь урьд урьдынхаасаа илүү том, тансаг байсан байх л даа. Дэлхийн нэг өнцөгт худалдан авахын баяр хөөрийг авчирч байгаа зүйл нь дэлхийн нөгөө өнцөгт бүхэл бүтэн улсын нийгмийн тогтолцоог ганхахад хүргэж байна. Венесуэл улс түүхий эдийн үнэ унаснаас болж төлбөрийн чадваргүй болох вий, дээр нь газрын тосны борлуулалт дээр суурилагдсан нийгмийн загвар нь нуран унах вий хэмээн түгшиж байна.
Энэ хоёр зүйл бол хоорондоо салшгүй холбоотой юм. Өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дэлхийн бөмбөрцгийн Өмнөд хэсэгт оршдог ихэнх улс орнууд Умардын орнуудад зөвхөн түүхий эд, байгалийн баялагаа нийлүүлдэг тогтолцоо бий болсон. Тэд зөвхөн газрын тосоор хязгаарлагдахгүй Умардын баян улс орнуудын хэрэгцээт зүйл болох Гондурасын кавендиш гадил жимснээс өгсүүлээд гар утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг Конгогийн колтан, цаашлаад Нью-Йорк, Франкфуртын санхүүгийн биржийнхнийг хөөpлийн байдалд оруулдаг цагаан нунтгийн түүхий эд болох Боливийн кока навч хүртэл хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг нийлүүлдэг. Read the rest of this entry »
АНХААР!!! Ардчилалын баг зүүсэн эрх баригчид таны компьютерийг тагнаж байна
Posted: 2014/09/16 Filed under: Цөмийн хаягдал | Tags: Ноцтой, Эх орончид 1 CommentМонголын эрх баригчид хүний эрхийг зөрчиж, энгийн номхон иргэдийнхээ хувийн нууцад халдаж буй талаар Викилийкс мэдээлжээ. Германы ФинФишер гэдэг компанийн бүтээсэн компьютерийн вирусийг ашиглан нууц албад ард иргэдийг тагнаж буй тухай баримтуудыг илчилснээрээ Викилийкс нь гэмт халдлагын гол бай болж буй сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтэн тэмцэгчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдэд анхааруулж байна.
Урьд нь Английн компанид харъяалагддаг байсан ФинФишер нь компанийн зохион бүтээсэн компьютерийн вирус программ нь Windows, Mac, Linux болон Android, BlackBerry, Apple гэх мэт суурин болон зөөврийн компьютер, гар утасны бүх үйлдлийн систем сүлжээнд нэвтрэх чадвартай. Тус вирус нь мэргэжлийн өндөр түвшинд тагнан турших үйл ажиллагааг гүйцэтгэдэг төдийгүй холын зайнаас хүссэн компьютертээ суурилуулах боломжтой зэрэг давуу талтай гэнэ. Ингэхийн тулд аль нэг вебсайтын линк, эсвэл таних танихгүй хүнээс ирсэн линк холбоос, файлыг нээхэд хангалттай. Таны компьютер дээр сэмхэн суусныхаа дараагаар энэ Trojan маягийн вирус нь таны хувийн файлууд болон имэйл, Скайп яриа, видео, аудиог сэмхэн хулгайлж, гуравдагч этгээдэд дамжуулдаг.
Цѳмийн Энергийн Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй Цѳмийн Эсрэг Хѳдѳлгѳѳний гишүүний хийсэн эчнээ мэтгэлцээн
Posted: 2012/11/28 Filed under: Ичиж амьдаръя, Уран ба АЦС-ын аюул, Цөмийн хаягдал, Цөмийн хуйвалдаан, Эрх баригчид | Tags: AH, Хариуцлага 5 CommentsЦѳмийн Энергийн Газрын түр хамаарагч Н. Тэгшбаярын ѳдрийн сонины сурвалжлагч Б. Цэцэгдэлгэрт ѳгсѳн нэгэн ярилцлагын талаар ѳѳрийн эрэгцүүллийг энд сийрүүлэв. Ярилцлагын эхийг (эх сурвалж: ѳдрийн сонин ) дараах холбоосуудаар орж үзнэ үү:
http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=244:2012-10-29-03-36-19&catid=1:latest-news
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1213681
Н. Тэгшбаяр (H.T.) : “Манай төсвийн багц таван тэрбум төгрөг ч хүрэхгүй. Инээдтэй төсөвтэй газар шүү дээ. Гэтэл Америкийн энэ чиглэлийн судалгааны лабораториудын нэг жилийн төсөв л гэхэд хэдэн тэрбум ам.доллар байдаг.”
Read the rest of this entry »