Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн
Posted: 2014/08/11 Filed under: Атомын цахилгаан станц, Япон, Фукушима | Tags: Мэдүүштэй, Фукушима Дайичи АЦС, Хариуцлага, шударга ёс Leave a commentФукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.
“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.
“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.
Японы засгийн газaр Фукушимад цөмийн хаягдал агуулах байгууламж барих төлөвлөгөөнөөсөө татгалзлаа
Posted: 2014/07/31 Filed under: Атомын цахилгаан станц, Гадаад, дотоодын хэвлэл, Цөмийн хаягдал, цөмийн аюул | Tags: Цөмийн хаягдал Leave a comment

Ажилчид ТЭПКО-гийн (Токиогийн Эрчим хүчний компани) эзэмшил цунамид гэмтсэн Фукушима Даичи АЦС-ыг тойруулан газар дор хамгаалалтын мөсөн хана босгож байгаа нь. Гэрэл зургийг: Мэдээллийн Ройтерс агентлаг, Кимимаса Маяма.
Москва, РИА Новости мэдээллийн агентлаг. 2014 оны 7 сарын 29.
Японы засгийн газрын Фукушима-1 АЦС-ын ойролцоох цацрагт хордсон газар нутгийг худалдан авч цөмийн хаягдлын агуулах байгуулах гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтлээ хэмээн Japan Today сонин өнгөрсөн Мягмар гариг мэдээлжээ.
Тус цахим сонинд бичсэнээс үзвэл орон нутгийн оршин суугчид засгийн газрын төлөвлөгөөг зөвшөөрөөгүй тул газраа зарахаас татгалзжээ. Тэдний дунд Фукушима-1 АЦС-аас 20 км-ийн тойрог дотор оршдог, цацраг идэвхит бодисонд хэт ихээр бохирдсоны улмаас хүн амьдрах боломжгүй хэвээр байгаа газрын эзэмшигчид ч байсан юм. Read the rest of this entry »
ОДОО БИШ БОЛ ХЭЗЭЭ?!
Posted: 2014/04/26 Filed under: Anti Nuclear Movement Facebook, Цөмийн хаягдал, цөмийн аюул 4 Comments
2014 оны 4 сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд Цөмийн Энергийн Газрын дарга Н. Тэгшбаяр “цэргүүдтэйгээ” АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотод “айлчилсан.” Түүнийг дагалдан ЦЭГ-ын Цөмийн Технологийн Газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн Хяналтын Хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар Техас мужийн Атомын Цахилгаан Станцын үйл ажиллагааг үзэж танилцахаар ирсэн юм. Read the rest of this entry »
Селен гэдэг бодис хаанаас гэнэт гарч ирээд хүн мал, ус бэлчээр хордуулаад байгаа юм бэ?
Posted: 2014/04/26 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentЕрөнхий сайдын томилсон ажлын хэсгээс Улаанбадрах суманд зэс, селенийн хэмжээ өндөр байгааг илрүүлсэн ч мал олноороо үхэж, ургийн гажиг, зулбалт, малын дотор эрхтэний хордолтын шалтгааныг тайлбарлаж чадаагүй.
Тэгвэл Дорноговь,Сүхбаатарын ураны ордууд нь геологийн талаасаа “Roll Front” гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордны ураны хүдэр нь Ferroselit (FeSe2), Cелен (Se) зэрэг селений нэгдлүүдтэй хамт байдаг.
Ulaanbadrakh – Ostern 2014 /Rundbrief
Posted: 2014/04/23 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentТажикистан ба Монгол –ураны уурхайг тойрсон гачлант хувь заяа
Posted: 2014/04/22 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentХуучин социалист нийгмийн үед нь Тажикистаны хэд хэдэн нутагт уран олборлож байсан түүхтэй. Харин ЗХУ задран унасны дараа Тажикистан улс нийт 450 сая тонн ураны уурхайн хог хаягдалтай хоцорсноос 54 сая тонн цацраг идэвхит овоолго шороо нь ил задгай үлджээ. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар тус улсын нутаг дэвсгэр дээр буй ураны хүдрийн хог хаягдал (тэйлинг) нь зөвхөн Тажикистанд төдийгүй хил залгаа Узбекистан, Казахстан улсуудад заналхийлж байгаа аж.
Тажикистаны хойт хэсэгт Согдын мужид байрладаг Табашар, Дэгмай гэдэг 2 том ураны уурхайнууд нь 180 га талбай эзэлдэг. Социализмын үед 20 мянган оршин суугчтай Табашар хотхоныг (шинэ нэр нь Истиклоп) газрын зураг дээр тэмдэглэдэггүй, нууцалж иржээ. Чухам эндээс олборлосон уранаар Зөвлөлтийн эрдэмтэнд анхны атомын бөмбөгийг бүтээсэн гэдэг. Read the rest of this entry »
ЦЭГ-ынхан АНУ–д доншуулчилж байна. Тэд буруу замаар будаа тээсэн, харин буцахдаа юу авчрах бол?
Posted: 2014/04/16 Filed under: Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Эрх баригчид 1 Comment2014 оны 4 сарын 15-17-ны өдрүүдэд ЦЭГ-ын дарга Н. Тэгшбаяр цэргүүдийнхээ хамтаар АНУ-ын Техас мужийн Коллеж Стэйшн гэдэг хотхонд айлчилж байна. Н. Тэгшбаярыг дагалдан ЦЭГ-ын Цөмийн технологийн газрын дарга Мавагийн Чадраабал, Цөмийн хяналтын хэлтсийн дарга Баатарын Батгэрэл, ЦЭГ-ын хуулийн ахлах ажилтан Баттулгын Биндэръя болон Ерөнхий Сайдын зөвлөх, кино зохиолч Альений Арман нар явжээ.
Тэд ажлын зорилгоо “цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай АНУ-Монголын харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу байгуулагдаж буй цөмийн шинжээчдийн 3 дахь уулзалтанд оролцох” гэж дэгжин нэрлэж буй ч үнэндээ Техас мужийн АЦС-ын үйл ажиллагааг үзэж танилцах юм байна. Read the rest of this entry »
“Цөмийн аюулын эсрэг хамтдаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
Posted: 2014/04/10 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 Comment
Жил бүрийн 4 сарын 26-ны өдрийг Чернобылийн АЦС-ын гамшиг тохиолдсон өдөр хэмээн дэлхий нийтээрээ дурсдаг. Энэ өдрийг угтан Голомт Цөмийн Эсрэг Хөдөлгөөнөөс “Цөмийн аюулын эсрэг хамтдаа” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Эх орон ирээдүй хойчдоо зовниж, сэтгэлээ чилээж буй ахмад настнууд, үр хүүхдээ эрүүл энх өсгөх хүсэлтэй залуу гэр бүлүүд, соргог мэдрэмжтэй оюутан залуус, өөрийнхөө ойлголт дотоод ертөнцийг дэлгэн харуулах хүсэлтэй сурагчид гээд Монгол улсын бүх иргэдийг эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Бичлэгийн сэдэв: Уран олборлолт, АЦС, цацрагийн хор хөнөөл
Шагналын сан: 600 мянган төгрөг
Бүтээлд тавигдах шаардлага:
1) Голомт Цөмийн Эсрэг Хөдөлгөөнөөс орчуулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүрэн хэмжээний 10 баримтат киног үзээд, тэдгээрээс санаа авч Монгол улсад уран олборлох, атомын цахилгаан станц байгуулж, цөмийн эрчим хүч ашиглах талаар үзэл бодлоо ойлгомжтой, бүтээлч аргаар илэрхийлсэн байх
2) Эссэг компьютер дээр алдаагүй шивсэн байна
3) Холбогдох нэр хаягаа тодорхой бичсэн байна
4) Бүтээлийг зөвхөн электрон шуудангаар хүлээн авна
Бүтээлийг хүлээн авах эцсийн хугацаа : 2014 оны 04 сарын 26
Хүлээн авах хаяг: anm.mongol@gmail.com
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг сонин хэвлэл, мэдээллийн сайтад нийтлэж олны хүртээл болгоно.
Голомт ЦЭХ-өөс орчуулсан кинонуудыг доорхи хаягаар орж үзнэ үү:
http://www.youtube.com/user/TMinjuur/videos
http://www.youtube.com/user/Almas/videos
http://www.youtube.com/user/tenuunmgl/videos
http://www.youtube.com/user/UnenMedleg/videos
http://www.youtube.com/user/migaamogod/videos
Нэмэлт мэдээлэл авах эх сурвалжууд:
https://golomt.org/
http://uranium.blogmn.net/
https://www.facebook.com/nuclearfreemongolia
Берлин дэх Монголын элчин сайдад илгээсэн ил захидал
Posted: 2014/03/04 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentГерманы иргэн Айкэ Зайдэл ба түүний гэргий Сабинэ Халушка-Зайдел Берлин дэх Монголын элчин сайдад энэхүү ил захидлыг илгээв.
Энэ ил захидал нь Герман даяар тарсан бөгөөд Монголчуудтай анд нөхдийн харилцаатай Германчууд уг захидалын доор гарын үсгээ зурж Берлинд суугаа Монголын элчин сайдад илгээсээр байна.
Айкэ Зайдел нь олон жилийн турш Монголчуудын анд нөхөр болсон бa “Мөнх-Тэнгэр”гэдэг Монголын тухай мэдээллийн хуудас герман хэл дээр ажиллуулдаг юм.
Ил захидлыг нь герман хэлээр түүний вебсайт дээрээс уншиж болно.
Хошгируулаад л, хошгироод л байх уу?
Posted: 2014/01/13 Filed under: "Цоорхой" хууль, Ичиж амьдаръя, Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 CommentEрөнхийлөгч Ц. Элбэгдорж саяхан Фэйсбүкийнхээ статусыг шинэчлэв. Тэрбээр Монголд цөмийн хаягдал булшлахгүй гэж сүр дуулиантайгаар зарлав. “Би энэ талаар зарлиг гаргасан, НҮБ-ийн индрээс ч байр сууриа илэрхийлсэн, Монголд цөмийн хаягдал булшлахыг хуулиар хориглосон, ерөөсөө би Львовт сурч байхдаа Чернобылийн аюулыг нүдээр үзэж мэдэрсэн хүн” гэж ирээд л Чернобылийн цэвэрлэгээнд оролцсон машин техникийн зураг тавьж хүртэл үзүүлэв. Тэр дорхноо л “баярлалаа”, “сэтгэл амарлаа”, “одоо л тайван нойртой хонох нь”, “манай ерөнхийлөгч мундаг” гэхчилэн уярсан хүмүүсийн магтаалын үгс хөврөв. Eрөнхийлөгчийн үгэнд эргэлзэж, итгэхгүй байна гэж бичсэн цөөн хүмүүсийн тоонд бид оров. Read the rest of this entry »
Бохирын цооногоос тос шүүсэн гэмт хэрэгтэнд тэнсэн алах ял хангалттай юу?
Posted: 2014/01/09 Filed under: Хүн ард, эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал, Эрүүл мэнд Leave a comment
Хүнсний тосны хулгайгаар үйлдвэрлэгчдийг илрүүлсэн цагдаагийн ажилтан хүнсний тосыг шалгаж байгаа нь. 2010 оны 8 сар. Бээжин хот.
2014 оны 1 сарын 8
Бохирын цооногоос шүүсэн тос хүнсэндээ хэрэглэнэ гэдэг хамгийн ой гутам жигшүүртэй явдал гэдэг нь тодорхой. Гэвч бохирын цооног шуудуу, хогийн савнаас хаягдал тосыг нь шүүж аваад, цэвэр саванд савлаж борлуулах замаар мөнгө олох мэргэн аргыг Хятадын бизнес эрхлэгчид олж нээжээ. Read the rest of this entry »
Голомт.орг —2013 оны тайлан
Posted: 2014/01/08 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a commentThe WordPress.com stats helper monkeys prepared a 2013 annual report for this blog.
2013 оны товч тайлан:
Луврын Музeйд жилд 8.5 сая хүн зочилдог. Харин голомт.орг блогийг 2013 онд 140 мянган хүн үзжээ. Хэрэв голомт.орг-ийг Луврын музей дэх нэг үзүүлэн гэж бодвол 140 мянган хүн үзэхэд бүтэн 6 өдөр зарцуулах юм байна. Read the rest of this entry »
Австрали улс ураны үйлдвэрлэлдээ цэг тавих цаг ирэв үү?
Posted: 2014/01/02 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a comment2013-12-19
Австралийн уран баяжуулах (шар нунтаг ялгах) үйлдвэрлэл хүнд байдалд байна. Энэ салбарын зовлонгоос нэгмөсөн ангижирвал дээр бус уу?
Нийтлэлч: Дэйв Свийни
2013 оны 12 дугаар сарын 7-ны үүрээр Какаду үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Рэйнжэр ураны уурхайн хүдэр уусган баяжуулах шингэнтэй ёмкость саванд (цистернд) цууралт үүсчээ. Улмаар тэр хавийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба цистерн цуурч, уусмал сад тавихад хамгаалалтын систем ажилласангүй. Нэг сая литр онц хүчиллэг ураны уусмал газрын хэвгий даган урсахдаа Австралийн Энержи Ресурсиз компанийн нэр хүндийг ч бас хамт урсган авч одлоо. Read the rest of this entry »
“Түмний нүд” (The Public Eye) ичгүүрт шагналыг Арева компани хүртсэн нь
Posted: 2013/12/11 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул 1 Comment-Авилгал, хүний эрх зөрчсөн, байгаль орчин хортойгоор сүйтгэсэн дэлхийн хамгийн шившигтэй, хариуцлагагүй компанид олгодог энэхүү шагналыг Арева корпораци 2008 онд Нигер улсад явуулсан үйл ажиллагаагаараа хүртжээ. Энэхүү шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр Нигерийн байгаль орчны ТББ-ын тэргүүн Алмоустафа Алхасаны хэлсэн үгийг та бүхэнд хүргэe. Read the rest of this entry »