Японд 166 мянган тонн цацрагтай хог хаягдал булшлах цагаа хүлээсээр байна


Фукушима мужийн Нараха хотын цацрагт хог хаягдал хадгалах төвийн ажилчид цацрагт бохирдсон шороотой уутны дэргэд зогсож байгаа нь. 20143 оны 6 сарын 13

Фукушима мужийн Нараха хотын цацрагт хог хаягдал хадгалах төвийн ажилчид цацрагт бохирдсон шороотой уутны дэргэд байгаа нь. 2013 оны 6 сарын 13

2015-11-28

Өнгөрсөн сард Киодо Ньюс сониноос явуулсан судалгаагаар Японы 47 мужаас ганц нь ч цөмийн хаягдал хадгалах байгууламж байршуулахыг зөвшөөрөөгүйгээр барахгүй 14 муж “Хэрхэвч үгүй” гэдэг хариу өгчээ.

2011 оны 3 сард болсон Фукушимагийн цөмийн ослын улмаас асар их хэмжээний цацрагтай хог хаягдал үүссэн бөгөөд засгийн газраас цагт 8 мянган Беккерэлээс дээш цацраг ялгаруулдаг хаягдлыг тусгайлан ангилдаг болсон юм. Улмаар Японы засгийн газраас онцгой байдал зарлаж, хэд хэдэн мужид цацрагт хог хаягдал түр хадгалах цэгүүд байгуулсан байна. Анхлан газрын эздээс газрыг нь 2 жилийн хугацаагаатайгаар түрээслэн аваад, гялгар уутанд савласан хорт хаягдлыг түр хугацаагаар агуулжээ. Гэвч засгийн газар хэлсэн амандаа хүрсэнгүй. Засгийн газарт 2 жилээр газраа түрээслүүлсэн 73 настай Шигетаро Чиба гэгч фермер ярихдаа “Анх тохирсон 2 жилийн хугацаа өнгөрөхөд засгийн газраас түрээсээ сунгахыг надад тулгасан. Шинээр байгуулсан гэрээндээ тэд дуусах хугацаа заагаагүй” гэжээ.

Read the rest of this entry »


Фукушимагийн хор уршиг дөнгөж эхэлж байна


2011 оны 3 сарын 11-нд Японд аймшигт осол гарахад цочирдсон Монголчууд газар нутгаасаа тасалж өгөхөөс ч буцахгүй байсан үе саяхан. Гэвч хэдхэн жил өнгөрөхөд, сонин хэвлэлээр мэдээ ч үзэгдэхээ больж, Монголчууд ч Фукушимагийн цөмийн ослыг мартагнаж, аль дээр үеийн улирч баларсан зүйл мэтээр бодох болжээ. Гэтэл үнэндээ бол АЦС осолдоход хяналтаас гарч алдагдсан цезий, иод, плутони, стронци зэрэг асар их цацраг идэвхтэй бодисууд өнөөдөр ч Фукушимад алдагдсаар, орчин тойрныг хордуулсаар байгаа билээ.

Цацраг идэвхит изотопууд нь хүний биед шингэж, улмаар цусны хорт хавдар буюу лейкемия, мөн зөөлөн эдийн болон ясны хорт хавдар, түүнчлэн бусад төрлийн хорт хавдар үүсгэхийн зэрэгцээ эд эсийг гэмтээж, ургийн гажигт хүргэдэг. Тэдгээр изотопуудын хагас задралын хугацааг сонсоход л хор уршгийнх нь цар хүрээ ойлгомжтой. Тухайлбал, плутонийн изотоп Pu-238 гэхэд 87.7 жил, Pu-239 –24 мянга 100 жил, Pu-240 –6 мянга 560 жил болж байж дөнгөж хагас нь задардаг. Стронций-90, Цезий-137 изотопууд хагас задрахад 29.1 –30 жил шаардагддаг.Fukashima_Rad_March20121

Бүдүүн тоймоор зүйрлэвэл, та савтай бэх барьж яваад усан сангийн хажууд унагаж хагалжээ. Бэх ус руу бага багаар урсан орсоор байна. Тэр их усанд жаахан бэх орсон ч сүртэй юм юу л байв гэж бодож болно. Тэгвэл 24 мянган жилд ч дуусахааргүй тийм их бэх бол та яах вэ?.. Өдөрт хэдэн зуун мянган тонн цацрагтай ус Номхон далайд алдагдаж буйг багасгахын тулд Япончууд осолдсон АЦС-уудыг тойруулан мөсөн хана босгохоор төлөвлөсөн гэдэг. Бодвол өөр арга олдоогүй бололтой.

Фукушимагийн жинхэнэ хор хөнөөл нь дөнгөж л эхэлж байна. Цаашид та бидний амьдралын туршид буюу мөнхөд үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас дэлхий нийтээрээ Фукушимад болж буй үйл явдлын өрнөлийг анхааралтай ажигласаар ирсэн билээ.
Read the rest of this entry »


Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн


Helen Caldicot pic

Фукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг  тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.

“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.

“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.

Read the rest of this entry »


Шинзо Абэ цацрагт ялагдсанаа хүлээн зөвшөөрөв


Японы үе үеийн удирдагчид буюу ерөнхий сайд асан Жуничиро Койзуми, Наото Кан нар цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж (1), “АЦС хүн төрөлхтөн хоёр зэрэгцэн орших боломжгүй” (2) гэж мэдэгдэх болсон. Саяхан Шинзо Абэ ч бас тэдний эгнээнд нэгдэхээр сэтгэл шулуудаж эхэлжээ.

2011 оны 3 сарын 11-ний Фукушимагийн осол нь Чернобылээс хойш тохиолдсон, манай гаригийн хамгийн том, хамгийн ноцтой цөмийн гамшиг билээ. Гэвч Японы засгийн газар дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөд бүхэл бүтэн 2.5 жил шаардагджээ.
Read the rest of this entry »


Фукушима ба цөмийн далан худалчууд


Баримтат сурвалжлагыг бэлтгэсэн сурвалжлагч Йоханнес Хано.

Германы ЗДФ ТВ-ийн сурвалжлагч Японы цөмийн эрчим хүчний салбарт үүрлэсэн гэмт хэрэгтнүүд, тэдний хэрсэн худал хуурмагийн сүлжээ, гэмт хуйвалдааны тухай эрэн сурвалжилжээ.

Фукушимад гарсан аймшигт ослын шалтгаaн нь зөвхөн “газар хөдлөлт, цунами” байсангүй. Мэргэжлийн хүмүүс цөмийн реакторын аюулгүй ажиллагаан дахь зөрчлүүдийг илрүүлж, олон жилийн туршид анхааруулж байсан ч тэдний үгийг тоож авах эрх мэдэлтэн олдоогүй ажээ. Read the rest of this entry »


Сэрэмжлүүлэг № 5: Цацрагийн аюул хаалга тогшихуй…


Импортын бараа бүтээгдэхүүнээр урд хөршөөсөө хараат Монголчууд бид хувь заяагаа хятадын гаалийнхан даатгаж суух нь зөв үү? Хаягдал төмрөөр унаа машин, багаж төхөөрөмж, цахилгаан бараа, тавилга, компьютер, хүүхдийн тоглоом, хутга сэрээ гээд юу эсийг хийх билээ. Цацрагтай бараа бүтээгдэхүүн хэрэглэсний үр дагавар нь тэр даруйдаа биш юмаа гэхэд он жилийн дараагаар өвчин зовлон, хорт хавдар, үе дамжин удамших гажиг болж илэрч таарна … Цацрагийн аюул хаалга тогшиход ТА  бэлэн үү?

Орчуулсан Амарлин  

http://golomt.org

 

Хятадын гаалийнхан Японоос орж ирсэн цацраг идэвхтэй хаягдал төмөр хураажээ
Read the rest of this entry »


Японы Засгийн Газар цацрагийн хэмжээг худал мэдээлж байна



Японы эрх баригчид Фукушимагийн ослын хор хөнөөлийн далайц, хэр хэмжээг ард иргэдээсээ нуун далдалсаар ирсэн. Үүний улмаас олон мянган жирийн ард иргэд болон тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч байна.

Сахилга бат сайтай, хариуцлагатай гэж бидний биширдэг Япончууд хүртэл аминдаа тулахад ард иргэдээ хууран мэхэлж, ашиг хонжоог илүүд үздэг aж. Эрчим хүчний ганц корпорацийн нэг хоногийн цөмийн энергийн борлуулалтын орлого 1,5 тэрбум евро хүрдэг байна..

Тэгвэл хүн чанар, ёс жудгаа хэдийнээ гээсэн Монголын эрх баригчид тэр их мөнгөнөөс хувь хүртээнэ хэмээн амлавал 2.7 сая хүний амь насыг  золиослохгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?

Саяхны нэгэн сонинд гарсан нийтлэлийн Японоос Жоо Минохара орчуулан илгээснийг энд тавилаа. Мөн доорхтой төстэй мэдээллийг дараахь линкээр орж үзнэ үү.
http://fukushima-diary.com/2012/03/a-fukushima-citizen-proved-monitoring-post-was-manipulated/


Баярлалаа, Жоо!

Амарлин

Цацрагийн бохирдлыг хэн цэвэрлэв?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Фүкүшима мужийн Ийдатэ тосгоны агаар дахь цацраг идэвхт бодисын эзлэх хувь он гарсаар огцом буурсан гэж мэдээлж байгаа. Тэгтлээ буурсан шалтгааныг би энэ жил цас их орсонтой холбон ойлгож байлаа. Read the rest of this entry »


Монголыг Фүкүшима болгох гэж үү?


Цөмийн эсрэг үзэлтэй нэгэн Япон хүнээс ирүүлсэн нийтлэлийг хэл найруулгын бага зэрэг  засвартайгаар та бүхэнд толилуулж байна.  Минохара Жоо танд баярлалаа.

Амарлин

Бичсэн Минохара Жоо

Хянан тохиолдуулсан Амарлин

1. Монголд ЦЦС (Цөмийн цахилгаан станц) барих нь

Япончууд Монголд цөмийн цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Өнөөг хүртэл цөмийн ослын хорт үр дагаврыг ч бүрэн дүүрэн арилгаж амжаагүй, Фүкүшимагийн дэлбэрсэн ЦЦС-ын цацраг идэвхт бодис дэлхий даяар тархсан хэвээр атал Тошиба, Мицубишигийн аль нэг нь алдаа дутагдалтай цөмийн технологиоо ашиглан Монголд ЦЦС барьж магадгүй болжээ.

Өнгөрөгч 3-р сард Монгол улсын ерөнхий сайд С.Батболд 3-р сарын 11-ний гамшиг тохиолдсон өдрийг тааруулан Япон улсад албан ёсны аялчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа өмнө хэвлэл мэдээлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Японы засгийн газартай цөмийн эрчим хүч хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ” гэж ярьсан. Read the rest of this entry »


Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна


Мөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.

Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Read the rest of this entry »


Японд цацраг идэвхтэй машин зарагдаж байна


Английн “Телеграф” өдөр тутмын сонингоос орчуулав. Амарлин

“Халуун будаа”-нд дуртай сэтгүүлчдэд хандаж хэлэхэд:

Энэ орчуулгыг авсан тохиолдолд оригинал эх сурвалж (The Telegraph төдийгүй орчуулгыг голомт.орг-оос авснаа дурьдахаа мартуузай. Оргилмаа эгчийн “гашууxaн” туршлага байгаа шүү (энд дарж үзнэ үү).

Масс.мн-ийхэнд: Голомт.орг дээр гарсан нийтлэлүүдийг өөрийн mass.mn сайтдаа тавихдаа засах, хасахыг хориглоно. 

 

Жулиян Риолл, Токио

2011 оны 10 сарын 26

Хуучин машины бизнес эрхэлдэг Япон дилерууд хүн чанараа алдаж, гэнэн итгэмтгий худалдан авагчиддаа аюултай өндөр цацраг идэвх агуулсан машин зарах болжээ. Read the rest of this entry »


Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний нэвчилт


Фукушимад болж буй үйл явдал: Цөмийн түлшний  нэвчилт гэдэг хайлахаасаа ч долоон дор

06/13/2011

Орчуулсан Амарлин

Эх сурвалж: http://www.shortnews.com/start.cfm?id=89710

Фукушима дахь байдал улам дордож буй тухай шинэ мэдээнд өгүүлэхдээ АЦС-ын 1,2,3-р реакторууд хэт халснаас цөмийн түлш хайлсан ба түүгээр зогсохгүй бүр гадагш нэвчин урссан байх  талтай хэмээжээ.

Хайлах (“meltdown”) гэдэг нь цөмийн түлш хэт халснаар хайлж, реакторын голыг гэмтээхийг хэлдэг бол  хайлсан цөмийн түлш реакторын ёроолоор  нэвчиж, хөрсөнд шингэхийг нэвчилт (“melt-through”)гэдэг. Цөмийн түлшний нэвчилт нь цөмийн ослын улмаас гарч болох хамгийн золгүй үйл явдалд тооцогддог байна.

Нөхцөл байдал туйлын ноцтой байгаа бөгөөд Японы дээгүүр албан тушаалтан Ичиро Озава  гэгч энэхүү нэвчилтийг зогсоох талаар арга хэмжээ авахгүй бол зөвхөн Фукушима төдийгүй нийт  Японы газар нутаг дээр хүн амьдрах боломжгүй болох аюултай хэмээн анхааруулжээ.

 


Фукушимагийн цацрагийн хорт үр дагавар мэдэгдэж эхлэв үү?


Фукушимагийн АЦС-ын цацрагт төрөөгүй байхдаа хордсон анхны хохирогч илрэв бололтой

 

ОХУ-ын Russia Today ТВ-ийн сувгаар Фукушимагийн АЦС-ын ойролцоо чихгүй, мухар толгойтой чандага төрсөн тухай мэдээлж, цаашид Япон хүүхдүүд ч бас ийм гажигтай төрөх вий гэж түгшиж буйг тэмдэглэв. Энэ талаар Армяны хэвлэлд, мөн АНУ-ын “San Francisco  IBTimes” сонинд бичсэн байна. Read the rest of this entry »