Цуврал № 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ ?? буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?


Өмнөх үг

Миний бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?” гэсэн 1,2-p цувралыг уншин эргэцүүлж, сэтгэгдлээ хуваалцаж, урам хайрласан уншигчиддаа баярлалаа. Эдгээр болон бусад нийтлэлүүдийг www.golomt.org  дээрээс уншиж, бас татаж авах боломжтой байгаа.

Бузар үйлдлийг нь баримтaaр илчилсэнд хорсогчид миний тухай элдэв цуу тарааж, Н. Энхбаярын  гар хөл хэмээн гүтгэж, олон нийтийн итгэл үнэмшлээр тоглохоор улайн цайм шамдаж байгаагаас  үзвэл миний тавьсан үгэн “сум” онилсон  байнууддаа  мэргэн тусчээ. Read the rest of this entry »

Advertisements

Цуврал № 2: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ ?? буюу “Монголын Цөмийн Санаачлага” гэгч төсөл Монголд ашигтай юу?


Өмнөх үг

2011-09-20

Монголын болон гадаадын хэвлэлд гарсан баримт мэдээнд тулгуурлан Монгол улсад уран олборлох, АЦС барих нэрийдлээр олон улсын цөмийн хаягдлыг булшлах төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж буйг баримт нотолгоотойгоор үзүүлэхийг зорьж энэ нийтлэлийг бэлтгэлээ. Read the rest of this entry »


Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?


Оршил үг

Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ. Read the rest of this entry »


Цөмийн хаягдлыг булшлах аюулгүй гэдэг үнэн үү?


Маш чухал мэдээллийг орчуулсан Мигаадаа баярлалаа.
Амарлин

 Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж

.

Орчуулсан Мигаа Могод
Эх сурвалж : http://www.netzwerk-regenbogen.de/akwi12050102.html
.

2004 онд АНУ-ын Невада мужийн Якка ууланд цөмийн хаягдал хадгалах агуулах барих ажлыг зогсоожээ. Учир нь АНУ-ын засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламж барихад 10 мянган жилийн аюулгүйн баталгаа хангалтгүй гэж Нэгдсэн Улсын шүүх үзсэн байна. Read the rest of this entry »


ЦӨМИЙН ХАЯГДЛЫН БИЗНЕС


ЦӨМИЙН ХАЯГДЛЫН БИЗНЕС буюу 

ХӨГЖСӨН УЛС vs ХӨГЖИЖ БУЙ УЛС

Б.Нямбаяр

Цөмийн хаягдал булшлах гэрээний утгыг гадаад хэвлэлүүдэд бичигдсэний дагуу ганцхан өгүүлбэрээр илэрхийлбэл: Японд цугларсан байгаа цөмийн шаарыг Монголд өгч, үүнийхээ төлөөсөнд Монгол улс Японоос 10 тэрбум ам.доллар авах асуудал юм. Read the rest of this entry »


МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХАД БЭЛЭН ҮҮ?


МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХАД БЭЛЭН ҮҮ?

Бичсэн: Б.Нямбаяр

Сүүлийн хэдэн сарын туршид Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Дийлэнх хүмүүс цөмийн хаягдал хаяхыг тууштай эсэргүүцэж байгаа ч цөмийн хаягдал аюулгүй, говьд булчихаад хэдэн доллар авчихад гэмгүй гэж үздэг хүн ч бас мэр сэр байх. Чухам ямар учраас энэ асуудал ингэж их анхаарал татаад байгааг дэнсэлж үзье. Read the rest of this entry »


Цөмийн үлгэр буюу Монгол улсын мөхөл


Yхлийн тоосонцор, цөмийн хаягдалтай үлдэxэд Монголчуудын хувьд үлгэр, нар хоёр зэрэг жарганa

            

            

             Монгол улс мандан бадрахад ганцхан зүйл дутагдаж байгаа нь атомын цахилгаан станц (АЦС) гэдэг үлгэрийг эрх мэдэл бүхий хүмүүс хэвлэл мэдээллээр тасралтгүй сурталчлах болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. АЦС гэгчийг байгуулаад авбал Монголчууд эрчим хүчний гачаалаа үүрд мартаж, улс орон маань үсрэнгүй хөгжих боломжтой гэнэ. Цөмийн эрчим хүч гэгч  үйдвэрлэлийн өртөг үнэ гэж үгүй шахуу, хүнд аюулгүй, байгальд ээлтэй, баталгаатай бас тэргүүний технологийг ашиглах боломжийг Монголчууд бидэнд “бурхнаас заяaсан” гэх. Цөмийн эрчим хүчний ачаар Улаанбаатар хот утаа униараасаа салж, дэд бүтэц, уул уурхайн салбар эрчимтэй хөгжөөд Монголчууд хотол олноороо баян тансаг амьдарч цэнгэлийн манлайд хүрэх ажгуу (1, 2, 3).

Read the rest of this entry »