“Цөмийн хаягдал” цуврал – 3


Бусад орнууд цөмийн хаягдлаа хаана хаядаг вэ буюу яагаад Монголд булшлах болов? 

 

Цөмийн хаягдлыг тухай цувралынхаа энэ хэсэгт бусад улс орнууд цөмийн хаягдлаа хааш хаядаг болон  ОХУ олон жилийн туршид ард түмнээсээ нууцаар бусдын хорт хаягдлыг булшилдаг байсан хийгээд  чухам ямар учраас манай улс Япон,  Тайвань, Өмнөд Солонгосын овоо хараанд өртсөн тухай тайлбарласныг анхаарч уншина уу? 

Эндээс PDF файлаар татаж авна уу?

Ашигласан материалын жагсаалтыг хараахан гүйцээж амжаагүйг болгооно уу? Гэхдээ урьдны нийтлэлүүдийн ижлээр баримт бүрийн цаана  ишлэл, нотолгоо байгаа гэдэгт итгэлтэй байж болно. 

Амарлин


“Цөмийн хаягдал” цуврал – 2:


 

Монголд АТОМ хэрэгтэй юу?

Чернобылийн атомын станцын аймшигт ослоос хойш 25 жил өнгөрсөн ч цөмийн энергийг хүн төрөлхтөн бүрэн удирдаж сураагүй, цөмийн энерги баталгаагүй хэвээр байгааг Фукушимагийн осол дэлхий дахинд мэдрүүллээ.

Тиймээс атомын цахилгаан станц барьж, цөмийн энерги ашиглах хүсэлтэй бидэн шиг хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр ухвар мөчид шийдвэр гаргахаас болгоомжлох нь зүйтэй юм.

Эхлээд тэр хүсээд байгаа АЦС-ынхаа талаар тодорхой мэдлэгтэй болж, ядаж л ураны түлшний циклийг сайтар ойлгож мэдсэн байвал зохино. 

Хүн бүр атомын энерги ашигтай гэдэг ч тэр энергийг үйлдвэрлэдэг цөмийн түлшийг бэлтгэх үе шат болгонд цацраг идэвхт хорт хаягдал ялгардaг. Тэр бүх хорт хаягдлаас хамгийн хүчтэй, хамгийн аюултай нь атомын цахилгаан станцны хаягдал түлш гэдгийг бид мэддэг бил үү?  

Сэтгүүлчид, улс төрчид, бизнесийн бүлгүүдийнхний нэмэр хачир ороогүй, дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхээр цөмийн хаягдлын тухай өгүүлсэн 2 дахь цуврал судалгааны бичлэгээ дор нийтлэв. Read the rest of this entry »


“Цөмийн хаягдал” цуврал – 1


Монголд цөмийн хаягдал булшлах уу?

2011 оны 4 сарын 22

Азийн бүсийн цөмийн хаягдал булшлах цэгийг Монголд байгуулах талаар манайхан гадаад орнуудтай хэлэлцэж эхэлжээ гэсэн түгшүүрт мэдээ саяхны нэг өдөр хэвлэлээр цацагдсан. Сэтгэл сэрдхийлгэсэн энэ мэдээг монголчууд хэрхэн хүлээж авсныг сонирхож үзэxэд aсуудлыг бодитоор хүлээн авч, үр дагаврыг нь ухаж ойлгоход олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдаж байсан. Үнэндээ ч бидний олонхийн хувьд цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисны тухай мэдлэг арван жилд үзээд мартаж амжсан хими, физикийн хичээлийн хүрээнд байна. 

Харин энэ байдлыг Монголын төрийн түшээд, албаны зарим хүмүүс овжноор ашиглан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан буруу ташаа мэдээлэл тарааж, ард олныг төөрөгдүүлэх арга саам сүвэгчилж байнa. Read the rest of this entry »